Та муудсан жимсийг хаях гэж бvv яараарай. Киви -С витаминаар баялаг энэ жимсний хальсыг хаялгvй, цэвэрлэсэн нvvрэн дээр тавихад 10-15 минутын дараа нvvрний арьс мэдэгдэхvйц зөөлөрдөг.
Жимсний хальсыг хөргөгчинд байлгаж хоёроос гурван удаа хэрэглэж болно. Ялангуяа хуурайшиж цахлайтсан арьсанд нэн тустай. Лийр-Энэ жимс төмөрлөгийн зvйлээр баялаг, агшаах vйлчилгээ vзvvлдэг. Тарагтай хольж нvvрэндээ тvрхвэл царай зvс өнгөлөг болно. Нимбэг-Өдөр бvр шvvсийг нь нvvрэндээ тvрхвэл сэвх арилдаг. Дангаар нь тvрхээд хатсаны дараа угааж арилгана. Мандарин-Мандарины шvvс нөсөөт толбыг арилгадгийг Та мэдэх vv? Ихэнхдээ шvvсийг нь /тал аяга байхад болно/ тараг, гашилсан сvv зэрэгтэй холиод маск хэлбэрээр нvvрэндээ 10-15 минутын турш тавина. Сарын хугацаанд тавихад толбо мэдэгдэхvйц бvдгэрч цайрдаг. Алим -Шим тэжээлээр арвйн төдийгvй нvд, арьсанд маш ашигтай. Нимгэн хэрчиж, нvднийхээ дор наагаарай. Нvдийг тойрсон хар хvрээ арилах болно.
Хүзүү сайхан бол нүүр
-
Олонх эмэгтэй нүүрээ байнга торддог мөртлөө хүзүүгээ хайхардаггүй. Хүзүүний
арьс нь хэдийгээр нүүрнийхээс зузаан боловч амархан үрчлээтдэг. Тиймээс
хүзүүгэ...
14 years ago
No comments:
Post a Comment