
Сансрын уудамд бидний хөрш бий
Нарны аймгаас гадна дэлхийгээс 2.5 сая гэрлийн жилийн зайд буюу Андромедийн мананцарт орших М31 гариг бидэнтэй ижил амьд эрхэс байхыг үгүйсгэхгүй гэж Итали, Швейцари, Испани, Оросын эрдэмтэд үзэж байна. Сансрын уудам дахь хөршүүдээ тэд 2004 онд олж, ажигласан гэнэ. Судалгааны багийнхны илрүүлснээр одоогийн байдлаар нарны аймагтай төстэй 300 орчим гариг, эрхсийн аймаг сансрын уудамд бий аж. Эдгээрээс хамгийн хол нь 20 сая гэрлийн жилийн зайд оршдог. Хол зайд байгаа гариг эрхсийг шууд ажиглах боломжгүй тул хэлбэлзлийн үеийн гялбаа болон тойрог замаар нь тухайн гаригийн мэдээлэллийг авдаг юм.
No comments:
Post a Comment