Алдарт зурагчин Энни Лейбовицийн хамгийн дурсамжтай, хамгийн шилдэг дөрвөн кадрт Мик Жаггер, Дэми Мур, Арнольд Шварценеггер болон II Хатан Елизабета нарын патиарууд багтдаг. Тэр бол товчхондоо хувь хүний зан характер, мөн чанар, цаад түүхийг гэрэл зургийн тусламжтайгаар үггүйгээр илэрхийлэх чадвартай зурагчин. Алдарт зурагчин маань зураг авалт тус бүрийнхээ талаар ийн дурссан байдаг.
Mick Jagger

1970-аад оны үед Rolling Stone-д ажиллаж байхдаа хамтлагийг хотод орж ирэх хүртэл нь бид зурагнуудыг нь авдаггүй байсан юм. Нэг удаа зургийг нь авахын тулд би их хол аялах болсон юм. 1971-1972 оны үед Rolling Stone хамтлаг Сан-Францискод айлчлахад нь л тэдний зургийг анх дарлаа. Турмэн Капоте сэтгүүлд зориулж 1972 оны тойрон аяллын түүхийн талаар бичих байсан юм. Харин эрхлэгч Жэнн Вэйнер намайг хоёр, гурван хотоор аялахад O.K. хэмээн зөвлөсөн юм. Роберт Фрэнк хамтлагийг дагалдаж 16 минутын богино хэмжээний уран сайхны кино хийж байсан үе. Хамтлагийн гишүүд түүнд бүрэн эрх олгосон байсан хэдий ч нэг ч удаа уг бичлэгийг гаргаагүй. Магадгүй бичлэгэнд архидалт болон сексээс өөр зүйл байгаагүй байх л даа. Удалгүй энэ хэрэгт Дэнни Симор, Фрэнкийн найз болон зургийн туслагч нар ихээхэн орооцолдсон байсан нь тогтоогдсон. Тэрээр бичлэг завсарлаганд орж байх үед нууцлагдмал, үл тайлагдах явдлын улмаас нас барсан юм.
Demi Moore

Эхний үед сэтгүүл Гранд зочид буудлын төвд, өглөө ажилдаа яарч буй хүмүүст хурдан хугацааны дотор худалдаалагдаж байлаа. Харин бусад газрууд сэтгүүлийг худалдаалахаасаа татгалзаж байсан буюу порно сэтгүүл болсон хэмээн шүүмжилж байсан юм. Улмаар ихэнх супермаркетууд сэтгүүлийг боолттой чигээр нь буцааж эхэлсэн гэдэг. Мөн телевизийн сурвалжлагчид ч Vanity Fair сэтгүүлийн газрын үүдэнд цугларч, өдөржингөө юм болдог байв. Харин хэдхэн жилийн дараа биеэ тэвэрсэн эх хүний нүцгэн зураг худалдаанд дахин гарахдаа жинхэнэ урлагийн бүтээл гэдгээ мэдрүүлж чадсан юм.
Arnold Schwarzenegger

Elizabeth II

No comments:
Post a Comment