Wednesday, October 21, 2009

Тетрис тоглоом тархины ажиллагаанд нөлөөлдөг

Дүрс эвлүүлэн тоглодог тетрис тоглоом хүний тархины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг саяхан нийтэлсэн судалгааны дүн харуулжээ. Тетрис байнга тоглох нь төлөвлөх, сэтгэн бодох, хэл сурах зэрэг чадварыг ихээхэн нэмэгдүүлдэг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Дүрс эвлүүлдэг тетрис тоглоом нь тухайн тоглогчоос үйл явцыг богино хугацаанд сэтгэн бодохыг шаарддаг тоглоом юм. Дэлхийн олон сая хүн тоглодог энэ тоглоомыг зохиосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Тетрис тоглодог өсвөр насны охидын тархины үйл ажиллагаа сайн байдгаас гадна тархины гадаргуу нь зузаардаг болохыг энэ судалгаа мөн харуулсан байна. Энэ судалгаа нь өнгөрсөн таван жилийн хугацаанд тархитай холбоотой явуулсан эрдэм шинжилгээний ажлын хамгийн гайхалтай ажлын нэг болжээ. Учир нь тоглоом хүний тархины бор давхаргыг зузаан болдгийг тогтоосон гэж судалгааг явуулсан Ричард Хаиер хэлжээ.

No comments:

Post a Comment