Wednesday, October 21, 2009

"Хэлээ үзүүл"


Шинжлэх ухааны хэллэгээр, хэл бол бидний химийн шинжилгээний гол багаж. Ус, шүлсэнд ууссан бодис хэл болон амны хөндийн амтны булдруунд шингэн тодорхой дохиог мэдрэлийн судлаар дамжуулан тархинд хүргэдэг байна.
Хоолны амтыг бүрэн мэдрэхэд хэлэнд хүрч буй хоолны халуун нь 24 градус байх ёстой. Бидний амтлах мэдрэмж өдрийн 11-12 цагийн хооронд хамгийн сайн байдаг гэнэ. Давсны амт хамгийн түрүүнд мэдрэгдэх ба дараа нь чихэрлэг, исгэлэн, гашуун амт хэлэнд мэдрэгддэг. Энэ нь амт мэдрэгчийн байрлалаас хамааралтай аж. Хэлний үзүүр хавьд давслаг, адагт нь гашуун амтыг мэдрэх цэгүүд тус тус байдаг.
Амтыг мэдрэх нь нарийн ажиллагаа. Үнэр, амтны мэдрэмжний 50 хувь нь 25-30 нас хүрэхэд алдагддаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Улаан өнгийн уусмал чихэрлэг амтыг, шар болон цайвар ногоон өнгө нь исгэлэн амтыг, хөх нь гашуун амтыг нэмэгдүүлдэг гэдгийг шинжлэх ухаанаар тогтоосон байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амтны мэдрэмж огт өөр байдаг. Эрэгтэйчүүд ердөө 15 хувийн амтны мэдрэмжтэй байдаг бол эмэгтэйчүүдийнх 35 хувиас доошгүй аж. Жирэмсэн эмэгтэйчүүд амтыг хамгийн сайн мэдэрдэг. Амтлах мэдрэмж нь мөн мэдрэлийн булдруунуудаас хамааралтай. Үүнийг туршихын тулд хэлнийхээ үзүүрийг хөх өнгийн хүнсний будгаар будчих. Будагдсан хэсгээс цаасаар дардас авсны дараа толинд хэлээ харж байгаад будаггүй үлдсэн товгоруудыг тоолоод үзээрэй. Ердийн хэмжээний амтлах товгорын тоо нь 15-35 ширхэг л байдаг. Харин үүнээс илүү товгортой бол та өөрийгөө гайхамшигтай амтны мэдрэмжтэй хүн гэж тооцож болно.

No comments:

Post a Comment