Wednesday, October 21, 2009

Ажил эрж хайхдаа

- Ажлын зар, мэдээллээс өөртөө хэрэгтэйг сонгож, хаяг байршил, холбоо барих утасыг бичиж бай.
- Зөвхөн утсаар ярьж хязгаарлах хэрэггүй. Биечлэн уулзах нь хүнд бас өөр сэтгэгдэл (эерэг) төрүүлдэг.
-Та тухайн шаардлаганд нь нийцэх байлаа ч хариу утас хүлээх нь цаг хугацаа алдахын гарз шүү.
-Танаас өөр тус местэнд өрсөлдөх хүмүүс байгааг бүү март.
- Анкет бөглөх үедээ өөрийн сайн чанаруудыг илүү сайн тодотгож бич.
- Ярилцлагын үед өмнөх ажил олгогчийн талаар сөрөг дүгнэлт хийхээс зайлсхий.
- Учир нь таныг хамт олонтойгоо эв зүйгээ олж чаддаггүй, хэрүүл маргаан дэгдээж явдаг хүн гэж дүгнэх болно.
- Таны өргөдөл, хүсэлт тодорхойлолт, мэдээлэл зэрэг нь ажил хайж буй бусад хүмүүсийнхээс ялгарч байх ёстой шүү.
- Жишээ нь ажил хайж байх хугацаандаа та англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулсан, ийм тийм курст явсан гэж бичиж болно.
- Энэ бүхэн ажил олгогчийг зүгээс таны хичээл зүтгэлийг тань үнэлэхэд тус болно.
- Эцэст нь хэлэхэд, цалин хөлсний тухай асуух нь даруу биш гэдэг ч энэ талын мэдээлэлтэй байх нь чухал шүү.
- Ярилцлагын уур амьсгал ерөнхийдөө эерэг боловч тойруу замаар, санамсаргүй байдлаар ч юмуу энэ тухай мэдчих нь зөв.

No comments:

Post a Comment