Wednesday, October 21, 2009

Шүлэг

Өөртөө үнэнч үлдэнэ

Амттай үгээр намайг аргадсан ч
Аашных нь сайханд сэтгэл уярсан ч
Анх дурласан түүнийгээ л гэж
Ариун хайрандаа үнэнч үлдэнэ би...

Өнгөний нь сайханд нүд гялбасан ч
Үнэрийх нь сайханд сэтгэл татагдсан ч
Өрөөлийн газар идээшихийг хүсэхгүй
Өргөө нутагтаа уулс шигээ үнэнч үлдэнэ би

Бусдын магтаалд салхи мэт хөөрөлгүй
Буруутгасан бүхэнд өд мэт унахгүй
Балмад үгсээр зэвсэг хийн дайрсан ч
Би тэнгэр мэт өөрөө өөртөө үнэнч үлдэнэ

No comments:

Post a Comment