Wednesday, October 21, 2009

2009 онд монголчуудын сэтгэлийг гадаад дуугаар хөглөж чадсан “UNIVERSE BEST SONGS” төсөл “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны киногоор үргэлжилж б

10-р сарын 04-ны Ням гарагт “Зүрхэнд гэрэлтэх Од” намрын хамгийн анхны амьд хөгжмийн шоу тоглолт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Энэхүү тоглолт нь “Зүрхэнд гэрэлтэх од” орчин цагийн анхны мюзикл уран сайхны киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Тоглолтын өмнө улаан хивсний ёслол болсон төдийгүй 15 мянга гаруй үзэгчид цуглажээ.

UBS телевиз байгуулагдсан цагаасаа үзэгч түмэндээ зориулан шинэ санаа эрэлхийлж, чанартай уран бүтээл туурвин хүргэхийг зорьсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2009 оны 3-р сараас эхлэн “UNIVERSE BEST SONGS” олон улсын анхдугаар фестивалийг санаачлан зохион байгуулсан явдал. Бүтэн 3 сарын туршид хот хөдөө, харийн улсад байгаа монголчуудын сэтгэлийг хөглөж, шинэ залуу авъяастнуудыг тодруулж, 400 шахам авъяастнуудаас шалгарсан шилдэг хорин таван ороцлогчийн Гала концертыг зохион байгуулж байсан саяхан.

Тэгвэл энэ зун UNIVERSE BEST SONGS уралдааны төсөл үргэлжилж, “Зүрхэнд гэрэлтэх од” орчин цагийн мюзикл уран сайхны киног бүтээгээд байна. Киноны нээлтийн үйл ажиллагаа болох “Зүрхэнд гэрэлтэх од” намрын хамгийн анхны амьд хөгжмийн шоу тоглолт нийслэл хотын 370 жилийн ойн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран Сүхбаатарын талбайд сүр дуулиантай зохион байгуулагдсан. 15 мянган үзэгчийг байлдан дагуулсан энэ тоглолтоос үзэхэд монголчууд шилдэг оролцогчдыг хэрхэн жүжиглэснийг мөн UBS телевизийн шинэхэн бүтээл туурвилыг хоног тоолон хүлээж байсан нь илэрхий байлаа.
“Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл 10-р сарын 06-аас эхлээд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад гарч эхлээд байна.
100 гаран уран бүтээлчдийн санаа бодол, хүсэл зориг нэгдэн “Зүрхэнд гэрэлтэх од” ийнхүү мэндэллээ. Кино зохиолыг ерөнхий редактор Гэрэлцэцэг тэргүүтэй Мөнхтуяа, Сумъяа нарын редакторуудын баг, ерөнхиий найруулагч Отгонзаяа тэргүүтэй Чингүүн, Жаргалсайхан гэсэн найруулагчдийн баг бүрэлдэхүүн хамтран гаргажээ.
Киноны гол дүрийг UNIVERSE-ийн ялагч Цэлмүүн, шилдэг оролцогч Тэмүүжин, тэмцээний 3-р байрын шагналт Даваажаргал, шилдэг оролцогч Солонго нар бүтээсэн.
Харин киноны продюсерээр Хувьсал продакшны захирал Цоггэрэл ажиллаж, кино бүтээлийн гол болон туслах дүрүүдэд МУАЖ, Цэрэндагва, МУГЖ Уранчимэг, МУСТА Ган-Очир, Жүжигчин, Гантулга нар бүтээлээ.
Үзэгч та бүхний дэмжлэг, мэргэн шүүгчдийн ухаанаар тодорсон шилдэг хорин таван оролцогч ийнхүү дуулж бүжиглэхээс гадна жүжиглэх авъяасаа үзүүлэх цаг ирлээ.

No comments:

Post a Comment