Monday, December 7, 2009

Билл Гейтс: Сургуульд заахыг мартсан 11 зүйл

Билл Гейтсийг бишрэн тахиж эсвэл үзэн ядаж болно. Гэхдээ түүнийг ер бусын бөгөөд онцгой сэтгэдэг хүн гэдгийг үгүйсгэх аргагүй. Иймээс бодит амьдралын тухай өчүүхэн ч ойлголтгүй зөвхөн онолоор тархи угаадаг бүхэл бүтэн систем буюу боловсролыг тэгшитгэх системийн золиос болсон хүүхдүүдэд болон өөрийгөө ямар нэг хэмжээгээр хүүхэд хэмээн одоо ч мэдэрдэг хүмүүст зориулж, нэгэн сургуульд уригдан ярилцлага хийхдээ түүний хэлсэн санаа бодлоос та бүхэнтэй хуваалцъя. Хатуу боловч үнэн үг.

Тодорхойлолт захиа хэрхэн авах вэ?

Тэтгэлэг авахад чухал үүрэг гүйцэтгэдэг Recommendation Letter (Reference Letter ч гэж бас нэрлэдэг)-г хэрхэн бичих, юуг анхаарах талаар зөвөлгөө, мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ.
Тодорхойлолт захиа ихэвчлэн сургуульд элсэх гэж байгаа эсвэл шинэ ажилд орох гэж буй хүмүүст хэрэгтэй болдог. Тодорхойлолт захиа гэдэг нь нэг талаас таныг бусад хүмүүс тодорхойлсон албан бичиг боловч нөгөө талаас та өөрийнхөө бусдаас ялгарах давуу, онцлог талуудаа уншигч хүнд танилцуулж байгаа явдал учир сайн бодож, төлөвлөж хийх хэрэгтэй. Манай их дээд сургуулиудад элсэхэд “элсэлтийн шалгалт” гэсэн нэртэй дан ганц оюуны чадавхийг дүгнэсэн шалгалтад тулгуурладаг. Гэтэл барууны өндөр хөгжилтэй орнуудад, тухайлбал АНУ, Англи, Австрали зэрэг орнуудын сургуулиуд сурлагын дүнгээс гадна тухайн хүний зан байдал, удирдах чадвар, багаар ажиллах чадвар, хувийн зохион байгуулалт зэрэг хувь хүнийг тодорхойлсон чадваруудыг ундэслэж элсүүлэх, мөн ямар нэгэн санхүүгийн тэтгэлэг олгох эсэхээ шийддэг юм.

Яагаад TOEFL өгөх ёстой вэ

* Энэхүү шалгалтыг өгсөнөөр та Хойд Америк, Канад, Англи, Шинэ Зеланд болон бусад орнуудад ажиллаж байгаа дэлхийн стандарт шаардлагыг хангасан их дээд сургуулиудад ямар ч мэргэжлээр суралцах боломж нээгдэх юм. Энэ нь Англи хэл дэлхийн хэл болсонтой холбогдон бусад орнуудын ихэнх их дээд сургуулиуд гадаадын оюутнуудад Англи хэл дээр хичээл нь явагддаг сургалтуудыг санал болгодогтой холбоотой юм.


* TOEFL® iBT шалгалт нь бусад шалгалтуудаас шалгалт өгч байгаа таны шаардлагыг хангах үүднээс хамгийн уян хатан, нийтлэг, хаана, хэзээ, ямар хугацаатай авах нь тодорхой байдаг шалгалт юм.

Шалгалт хэрхэн зохион байгуулагддаг вэ?

Энэхүү шалгалтыг маш нарийн хяналтын дор Англи хэлний мэргэжилтнүүд шалгалтыг бэлдэж, стандартчилж, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэдэг. Шалгалтанд орж байгаа асуулт бүр ETS байгууллагын хэд хэдэн дамжлагаар мэргэшсэн ажилтануудын гараар шалгагдаж хянагддаг. TOEFL® iBT -ийн шалгалтыг тусгай зөвлөл удирдан явуулдаг ба энэхүү зөвлөлд хоорондоо хамааралгүй ажиллах хэл шинжлэлийн, хэлний шалгалтын, мөн Англи хэл заадаг мэргэжлийн хүмүүс зэрэг өндөр мэргэжлийн хүмүүс багтдаг. Зөвхөн энэ зөвлөл энэхүү TOEFL® iBT ийн талаар удирдамж гарган дэлхий даяар мөрдүүлдэг.
iBT TOEFL шалгалтын төлбөр

Төрөл

Төлбөр

Бүртгүүлэх

Хаана өгөхөөс шалтгаална

Хоцорч бүртгүүлэх

US$25

Бүртгэлийн хугацааг өөрчлөх

US$50

“TOEFL® iBT”-н оноог хүчингүй болгох

US$20

Оноогоо дахин мэдээлүүлэх (сургууль, институт руу 1 удаа явуулахад)

Тус бүр US$17

“TOEFL® iBT”-н ярианы юмуу бичгийн хэсгийн оноог дахин хүсэх

US$60

“TOEFL® iBT”-н ярианы болон бичгийн хэсгийн оноог дахин хүсэх

Зарим анхаарах зүйлүүд

.

1. &nb sp; ; АНУ-д сурах сонирхолтой оюутан консулын газраас виз авах шаардлагай байдаг тул бичиг баримтаа сурах гэж байгаа сургуульдаа хичээл эхлэх өдрөөс 2-3 сарын өмнө явуулсан нь зохимжтой байдаг.

2. &nb sp; ; Сургууль болгон өөрийн дүрэм ба зарчимтай байдаг тул тус сургуулийнхаа нөхцөлтэй сайн танилцаж байж бичиг баримтаа явуулах нь зөв байдаг. Хэдийд амралтаа аваж болох, сургалтийн зардалаа яаж буцааж авах гэсэн зүйлүүд байдаг.

3. &nb sp; ; Оюутан АНУ-д ороод ирсэн нөхцөлд сургуулиа шилжүүлж болдог. Сургууль болгон өөрийн дүрэмтэй, хэдэн улирал эсвэл семестр сураад гадаад оюутан шилжиж болно гэх мэтчилэн. Харин Монголоос ээж аав гэр бүлээ урьж авчирах санаатай байгаа бол тус сургуульдаа яваж байсан нь дээр байдаг.

4. &nb sp; ; Зарим сургууль гадаад оюутан г шилжүүлэх их дүргүй байдаг иймд оюутанг сүрдүүлж америкийн цагаачлалийн байгуулагт мэдэгдэнэ гэж айлгадаг. Оюутан сургуулийн дүрмийн дагуу шилжих хүсэлт гаргасан учир ийм сүрдүүлэлтэнд орож болохгүй

Илтгэл тавих 18 зөвлөгөө

...
1. Лекц бэлтгэхдээ уг сэдэвт шууд буюу шууд бус холбогдох сонирхолтой чухал мэдээллийг цуглуулж аль болох товчхон төлөвлөгөө зохио.
2. Энгийн төв хувцасласан байх.
3. Илтгэл тавихын өмнө ярих зүйлээ эхнээс нь дуустал урьдаар бодож яв цав болгох нь чухал
4. Хэрэв илтгэгч хэлэх гэж байгаа зүйлээ нэгд нэгэнгүй санаж байгаа бол чөлөөтэй тайван итгэлтэй ярьж чадна.
5. Сонсогчдын өмнө биеэ барих, яриа маань эвгүй болох вий гэж зовох зэрэг сэтгэл зовнил нь илтгэгч хүнд үлэмж саад болдог.
6. Яриагаа чанга тод ойлгомжтой, давтсан нэгэн хэвийн өнгөөр биш, аль болох энгийн бөгөөд утга төгөлдөр байлгах хэрэгтэй.
7. Ярианы өнгийг энгийн болгож болох бөгөөд ярьж байгаа зүйлтэйгээ уялдуулан дуу хоолойныхоо өнгийг сольж байх хэрэгтэй. Өнгө бол онцлон тэмдэглэж байгаа хэрэг юм.
8. Дохио зангаа хөдөлгөөн нь яриаг амьдруулах ашигтай боловч түүнийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
9. Сонсогчдыг хэсэг хэсгээр нь харж ярих ашигтай. Учир нь тэдэнд тааламжтай байдаг.
10. Илтгэгч гэрэлтэй газраас яриагаа нүүр царайныхаа байдлаар илэрхийлэн гаргах хэрэгтэй.
11. Ямар ч тааламжгүй байдалд бие барих чадвар, хатуу тэвчээрийг илтгэгч хүнээс шаарддаг. Энэ дотроо анхаарал сарниулах ямар ч шалтгаанд авталгүй ярьж байх ёстой.
12. Хэрэв яриа эхлэхийн өмнө мэдэгдэхүйц шуугиан гарч сонсогчдын санаа сэтгэл тогтворгүй байвал юуны өмнө тэр чимээг намдаах, анхаарлаа төвлөрүүлэхэд чиглэгдсэн өгүүлбэр хэлж болно.
13. Нэг хэвийн зүйлийг давтан ярихаас зайлсхийх нь зүйтэй. Ийм яриа ялангуяа илтгэлийн эхлэл, төгсгөл хоёрт үлэмж хортой.
14. Ярихдаа нэг үгийг ойр ойрхон хэрэглэхгүй байх нь чухал.
15. Ярианы хэлбэр энгийн ойлгомжтой байвал сайн. Гадаад үг хэллэгийг оруулж болно. Харин түүнийгээ тухай бүрд нь тайлбарлах хэрэгтэй.
16. Лекцээ амжилттай болгохын тулд
А. Сонсогчдын анхаарлыг татах
Б. Илтгэгчийн ярианы эхлэл үнэхээр энгийн ойлгомжтой байх ёстой.
17. Илтгэгчийн гол санаа тодорхой байх нь лекцийн амжилтанд их нөлөөтэй. Хэрвээ санаа нь нэгээс нөгөөд шилжээд байвал тэр яриаг сонсож ойлгоход хэцүү болно. Тиймээс яриагаа нэг нь нөгөөгөөс урган гарч байхаар төлөвлөх хэрэгтэй.
18. Сайхан яриа гэдэг бол энгийн тод, ойлгомжтой утга төгөлдөр байх ёстой

Хэрхэн Гадаад хэл амжилттай сурах вэ?

Та амьдралдаа хэдэн удаа гадаад хэл сурах нь чухал гэж бодож байсан вэ? Магадгүй та чухал гэж бодсон учраас хэлний курсад нэг бус удаа сууж байсан уу? Хэрэв та тийм гэж хариулж байгаа бол дараахь зөвлөмжид анхаарлаа хандуулна уу!


1. Элдэв дүрмийн ном, шинэ үгээр дүүрэн цаас барьж авахаасаа өмнө та сэтгэл дахь хүнтэйгээ ярилц. Яг одоо та өөр өөртэйгээ ярилцах цаг гаргаарай. Юун түрүүнд өөрөөсөө чангаар асуу: Надад үнэхээр хэл сурах шаардлага байгаа юу гэж? Магадгүй хариултууд нь ар араасаа цуварч байж болох юм.
• Тухайн хэл дээрх материал(таны хамгийн дуртай кино,ном зохиол)-ийг ойлгох чадвартай болно
• Илүү өндөр цалинтай ажлын байр
• Гадаад хэл дээрх А гэсэн үнэлгээ гээд л бишгүй олон шалтгаан байгаа байх, яг эдгээрийгээ цаасан дээр буулган бич.
2. Хэл сурах хүслээ зорилго болгон дэвшүүл. Өдөр болгон нүднийхээ өмнө зорилгоо бичсэн цаасаа ил тавь. Та зорилгоо хараад урам зориг орон ирээдүйн хэлтэй бол гэсэн төсөөллүүд тань биелэх мэт санагдах болно.
3. Ингээд сэтгэл зүйгээ бэлдсэний дараа үндсэн сууриуд болох дүрмийн мэдлэг, дуудлага, байнга хэрэглэгддэг үг, хэллэг гээд эдгээрт анхаарлаа хандуулаарай.
4. Хэлийг хүмүүстэй хамтран сурах нь үргэлж сайн аргуудын нэг байдаг учраас та хэлний курст хамрагдаарай. Өдөрт сурсан зүйлсээ багадаа 30-60 минут заавал давтан хичээллээрэй.
5. Шинэ сурсан үгээрээ өгүүлбэр зохион хэн нэгэнтэй харилцаж болно мөн өөрийнхөө үйлдлүүдийг сурж буй хэлээрээ хэлэхийг оролдоорой. Жишээ нь: “Би алхаж байна” гэдгийг “I am walking down street “ гэх мэт өөртэй зугаатай байдлаар хэлээ давтаж болно.
6. Шалгалт, тестээс бүү эмээ. Хэдийгээр сайн хичээллэсэн боловч шалгалтандаа тааруу дүн авсан бол, яг юун дээр алдаж байгаагаа харах сайхан боломжтой болж байна гэсэн үг шүү дээ.
7. Хэл сурах хүсэлтэй тантай ижил түвшний харилцан яригч ол. Хоорондоо харилцаж бие биенийхээ алдаанаас суралцах нь хөгжилтэй бөгөөд их үр дүнтэй байх болно.
8. Ажил, хичээлийн цаг заваараа интернэтээр хэсэж, тухайн хэлтэй холбоотой материалыг сонирхон судалж болно. Мөн та компьютерийн тусгай програм ч худалдан авч болно.
9. Хэн нэгэн хүн таны хэл сурах хүслийг унтраахааргүй эрч хүчтэй байгаарай. Хэл сурж эхлэхээсээ өмнө сэтгэл зүйгээ бэлдэж өөртөө зорилго тависан тохиолдолд ямарваа нэг бэрхшээл таны ирээдүйн төсөөллийн хажууд өчүүхэн байх болно.



Ингээд амжилт хүсье! Хэлтэй бол хөлтэй, Хүсэлтэй бол боломжтой байх болно

Нүдээ хамгаалах арга

Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг. Нүд нь маш эмзэг мэдрэхүйн эрхтэн бөгөөд гадны ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан. Энэ нь нүдний харааг муутгаад зогсохгүй цаашлаад системийн өвчин үүсгэж болдог байна. Нас ахихад хүний хараанд өөрчлөлт ордог бөгөөд нүдний өвчлөл үүсэх магадлал өндөртэй болдог. Зарим нүдний эмгэгүүд тийм ч амар эмчлэгддэггүй боловч шинэ мэс заслын аргууд нэвтэрч байгаа нь тухайн өвчний явцыг удаашруулж, хараагаа сайжруулахаар шил зүүж, контакт линз хийж мөн лазерын хагалгаа болон болор шилжүүлэн суулгах хагалгаа ихээр хийлгэдэг болсон байна.


Нүдээ хамгаалж байх 5 зөвлөгөө:
1. Тогтмол хараагаа шалгуулж бай. Хэрвээ таны холын хараа -4-с илүү муу бол жил бүр нүдний эмчид нүдээ үзүүлж байгаарай.
2. Архаг өвчтэй болохоос сэргийлж бай. Жишээ нь:чихрийн шижин өвчин болон артерын даралт ихдэх. Эдгээр өвчний улмаас хараа муудаж болдог.
3. Доорх гэнэтийн шинж илрэхээс үргэлж урьдчилан сэргийлж бай. Нэг нүд гэнэт харах чадвараа алдах, гэрлийг ихээр гялбуулж харах мөн хурц гэрэлд нүд өвдөх зэрэг
4. Хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх
5. Хоол хүнсэндээ витамин А-г ихээр хэрэглэх. Үүнд: лууван, помидор, жүрж болон тарвас



Харааны чадвараа сайжруулах 5 арга:
1. Ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг толгойгоо хөдөлгөн дагуулж харах
2. Найзуудтайгаа тоо юм уу үсгээр дугаарласан бөмбөгийг барьж тоглох. Бaрьж авахаасаа өмнө бөмбөгөн дээр байгаа тоо юмуу үсгийг харж хэлнэ.
3. Өөрийнхөө эргэн тойронд байгаа 10 зүйлийг дарааллаар нь харж тогтоогоод эргээд дарааллаар нь нэрлэх.
4. Өөртөө хамгийн ойр байгаа нэг цэгийг хэдэн секунд хараад тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд харах. Ингэж хараагаа холдуулж ойртуулж байх нь чухал дасгал болно.
5. Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ нүдээ 4 зүгт эргүүлэх .



Нүдэнд зориулсан дасгалууд
Нүдний дасгал
Санаа сэтгэлээ тайван болгосны дараа нүдээ хагас аниад нар зөв баруун, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх хөдөлгөөнийг давтаж хийнэ. Тус бүрийг 10 удаа хийснээрээ нүдний ядаргаа арилах, хараа сайжрахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний элдэв өвчнөөс сэргийлж чадна.

Хараа сайжруулах цогц дасгалууд
Компьютерийн өмнө урд удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг, зохистой зөв шийдэл болно. Дасгалуудаас өөрт хамгийн эвтэй, тохиромжтойг нь сонгоод хийгээрэй. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Дасгал хийхэд ердөө таван минут л хангалттай



Хараа сайжруулах:
Нүдийг баруун, зүүн, дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна.

Дараа нь
нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Цонхон дээр жижиг зураас эсвэл жижигхэн цаас нааж харах гэх мэт хамгийн ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа зүйлс, уул гэх мэт рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын хараа муудахаас сэргийлэх:
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад дараа урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана. Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ. Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана. Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэл-дүүлнэ. Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг харна. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харсан хэвээрээ гараа буулгаж амьсгаагаа гаргана. Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн.

Нүд ядарсан үед хийх:
Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, толгойныхоо булчингуудыг чангалж 2-3 секунд бариад нүдээ нээнэ. Таван удаа давтана. Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ. Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүл. 10 удаа давт. Эрхий хуруугаа нүднээс 20-30 см зайнд аваачаад хоёр нүдээрээ үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь ахиад хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. 10-12 удаа давт. Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад 10 удаа дараалан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. 3 удаа давтана.

Нүдний массаж:
Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнөөр иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана