Tuesday, October 20, 2009

Лусын ертєнцийг одоо Google Earth-ээс хардаг боллоо.

Бидний дотны туслагч болсон Google компаний дэлхийн газрын зурагний "Google Earth" програмын шинэ хувилбарт маш том дэвшил гарлаа. Далайн эргvvлгvvд, гvн хэсгvvдийг нь тэмдэглэн харуулсан Google Ocean нь дээрхи програмыг улам єргєжvvлж байгаа юм. 3 хэмжээст тэнгисийн хєвєєгєєр аялж, маналзан долгилох далайн гvнрvv шумбах мэт мэдрэмж хэрэглэгчдэд тєрvvлэхvйц маш бодитой болжээ.

Хєрс далайн 20 давхарга багтаасан энэхvv газрын зурагт тvvнчлэн, дэлхийн хамгийн алдартай шинжлэх ухааны эрдэмтэд, шинжээчид болон далайчдын намтар тvvх багтжээ. “Цаашид дэлхийн гадаргуйг тэр чигт нь харуулсан бодитой бичил “ертєнц”- ийг бvтээх нь манай корпорацийн мєрєєдєл тєдийгvй, энэхvv Google Ocean нь, Google Earth-ийн цаашдын гайхамшигтай єєрчлєлтvvдийн хамгийн анхны бєгєєд, тэмдэглvvштэй алхам боллоо” гэж нєр их хєдєлмєрийн vр дvнд бvтсэн энэхvv нэмэлт газрын зурагний нээлтийн ажиллагаан дээр ноён Ал Гор дурджээ.

Мєн тэрээр: “Хэрэглэгч та одоо, бидний бvтээсэн дэлхийн газрын зурагний аль ч хэсгийг хvссэн хэмжээгээрээ томруулж харахаар хязгаарлагдахгvй, бvр, манай гаригийн дєрєвний гурвыг эзлэн оршдог далай тэнгисрvv шумбан танилцаж, кибер эрх чєлєєний хосгvй гайхамшгийг мэдрэн, мэдлэгээ дээшлvvлэх бололцоотой болсон.”- хэмээн єгvvлсэн байна.

Эх дэлхийн маань газрын гадаргын 70 гаруй хувь нь усан доор оршдог ч, ердєє 5 хvрэхгvй хувь нь судлагдаад байгаа гэдгийг тэмдэглэх нь зvйтэй болов уу.
Далайн гvний галт уулууд, сvйрсэн хєлєг онгоц, шумбахад хамгийн тохиромжтой далайн гадаргуй болон лусын ертєнц дэх амьдрал зэргийн видео бичлэгvvд гэхчлэн хамгийн сонирхолтой, танин мэдэхvйн ертєнцєєр хэрэглэгчдийгээ аялуулах нь, Google Oceans-ийн гол зорилго юм байна.

Энэхvv шинэ бvрэн хэмжээний ажиллагаа нь, далайн графикч Sylvia Earle болон 25 гаруй эрдэмтэд, зєвлєгч нараас бvрдсэн зєвлєлийн уйгагvй хамтын ажлын vр дvн юм байна.
Vндэсний газарзvйн холбооны байнгын судлаач, хадагтай Sylvia Earle: “Бидний бvтээл цэнхэр гаригийн маань усан ертєнцийг амилуулсан гэж vзэж байна. Учир нь ус хичнээн гайхамшигтай зvйл хийгээд, тvvнийг хайрлан хамгаалахаас єєр аргагvй гэсэн сэтгэгдлийг хvн бvрийн зvрх сэтгэлд маргаангvй тєрvvлж чадах цорын ганц зvйл нь Google Earth газрын зурган дахь далайн нэмэгдэл хэсэг болох Google Ocean юм шvv. Учир нь наян настай буурлаас эхлээд найман настай нялхасын мэлмийн ємнє бvхэл бvтэн ертєнцийг шинэ єнцгєєс, гэрээсээ хараг боломж гэнэт нээгдэж байна. Цэнхэр гаригаа хайрлахгvй байхын аргагvй билээ. Бид судалж мэдсэнээ хvн бvрт ойлгомжтой хялбараар хvргэхээр хичээсэн ч, чадсан ч гэдэгтээ итгэлтэй байна.” гэж хvvрнэжээ.

Тvvнчлэн, GPS замын, виртуал цаг хугацааны аялал /хэрэглэгчид хvссэнээрээ єєрчилж, зураг оруулж болдог/ гэх мэтийн нэмэлт єєрчлєлтvvдийг хуурай гадаргуйн хэсэгтээ оруулж єгсєн байна. Жишээлбэл 2006 оны Дэлхийн аварга болсон цэнгэлдэх хvрээлэн, Африкийн Чад нуур гээд ямар ч газрын зургийг оруулан, тааваараа єєрчилж, виртуал аялал хийх боломжтой гэсэн vг.
Мєн Ангараг гаригийн гурван хэмжээст дvрсийг нэмж оруулсан тул, цэнхэр гаригаа хангалттай судаллаа гэж vзвэл, та улаан нvднийг сонирхож болох нь ээ.

Эйнштэйний хэлсэн хєгжилтэй 10 сургамж

1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.
2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертєнц болон хvн тєрєлхтєний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертєнцийн тухайд эргэлзэж байна.







3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурхад оршино.

4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.

5. Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй єєрєє ирнэ.

6. Надад єєр шинэ зvйл сурхад саад болдог ганц зvйл бол миний ємнє нь сурсан хуучин зvйлсvvд.

7. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.

8. Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.

9. Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч єєрчлєлтєнд хvргэхгvй!

10. Эхлээд чи тоглоомынхаа дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй.

World Sand Sculpture Festival 2009 Япон улсын Хоншу арал дээр зохиогдож байна

Мандах нарны орон хэмээгддэг Япон улсын дєрвєн том арлын хамгийн томд тооцогддог Хоншу арлын Тоттори мужийн нутаг дэвсгэрт байрлах Tottori Sand Dunes нэртэй гайхалтай сайхан элсэн манхнуудын дунд энэ сарын 24-ны бямба гаригт World Sand Sculpture Festival 2009 албан ёсоор нээгджээ. Шидэт vлгэр, домог гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа энэхvv фестивалийн vйл ажиллагаа 5-р сарын 31-ныг хvртэл vргэлжлэх бєгєєд энд Нидерланд, Канад, Герман гэх мэтчилэн 10 гаруй улсын шилдэг уран барималчдын бvтээсэн аварга том 19 элсэн уран баримал сvндэрлэн босчихоод байгаа юм байна. Эдгээр гайхамшигтай уран баримлуудыг бvтээхэд 2.7 тонн элс хэрэглэгдсэн ба хоёр долоо хоногийн хугацаанд хийж дуусгасан ажээ. Yлгэрийн ертєнцийн vзэсгэлэнт гvнжvvд, эртний хєлєг баатрууд, дундад зууны vеийн байшин барилга, vлгэр домгийн аймшигт амьтад, бурхдын элсэн баримлуудыг газар газрын авьяаслаг хєдєлмєрч уран барималчид бvтээж байна.















Dolce Gabbana Sunglasses

Dolce Gabbana Sunglasses

Armani Sunglasses

Armani Sunglasses

Ус бүхнээс үнэтэй

Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх, сэтгүүлчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, нийтлэл нэвтрүүлгийн чанарыг сайжруулж, илүү хүртээмжтэй болгох зорилгоор Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан “Ногоон дэлхий” клубээс өнгөрөгч баасан гарагт “Ус-Хүн хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад клубын гишүүн сэтгүүлчид болон Усны газрын орлогч дарга З.Батбаяр, Монголын Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдлага, БОАЖЯ-ны төлөөлөгч оролцож, устай холбоотой тулгамдсан асуудлыг хөндөн, харилцан мэдээлэл солилцсон юм.

Дэлхий дээрх нийт усны зөвхөн гуравхан хувь нь ундны цэвэр ус байдаг бөгөөд шууд ашиглах боломжтой нь дөнгөж нэг хувь байдаг аж. Тиймээс усыг хайрлаж хамгаалах нь зөвхөн аль нэг улс орны асуудал бус дэлхий нийтийн хамгийн чухал асуудал байсаар ирсэн. Хэдийгээр сүүлийн үед далайн усыг давснаас нь цэвэрлэх технологийг өндөр хөгжилтэй орнуудад нэвтрүүлж байгаа ч ялгасан давсаа хаана “шингээх” вэ гэдгийг бүрэн шийдэж чадахгүй байгаа аж. Мөн бас нэг хүндрэл нь ийнхүү цэвэршүүлж гаргасан нэг литр ус нэг литр шатахуунтай өртгийн хувьд дүйх юм байна.

Дэлхий дээрх усны нөөцийн ихэнх хувийг гадаргын ус, өчүүхэн бага хувийг газрын гүний ус эзэлдэг. Харин гүний ус хүний хэрэглээнд тохирох илүү цэвэр байдаг байна. Тиймээс ч хүн төрөлхтөн хаана цэвэр ус байна түүнийг хэрэглэхийг эрмэлздэг. Манай улсын хувьд ч хэрэлгээний усны дийлэнх хувийг гүний ус эзэлдэг байна.

Усны газрын орлогч даргын хийсэн эдгээр мэдээллээс зарим тоо баримт ихээхэн анхаарал татсан юм. Тухайлбал, дэлхийн хэмжээнд усны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлүүдээс уул уулрхайн салбар дөнгөж хоёрхон хувийг эзэлж байхад манай улсад 20 гаруй хувьтай байна. Мөн усыг үнэгүй хэрэглэдэг цөөн улсын нэг нь манай орон аж. Бидний усанд төлдөг мөнгө бол усны үнэ биш ус тээвэрлэсний, ус дамжуулах хоолой ашигласны төлбөр гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Аливаа үнэгүй зүйлд хүн хайр гамгүй ханддаг учраас өнөөдөр бидэнд усны хомсдлын аюул нүүрлэх ойрхон байгааг санууллаа. Цаашид усыг хамгаалахын тулд үнэ цэнэтэй болгох, бүх нийтээрээ усны тоолуур ашиглах зэрэг наад захын арга хэмжээг яаралтай авахаар ажиллаж буйгаа салбарын мэргэжилтэн ярьж байна.

Ус бол амьдралыг тэтгэгч юугаар үнэлж болшгүй эрдэнэ. Усны тухай шинжлэх ухааны тоо томшгүй баримт, мэдээлэл байдаг ч өдгөө хүн төрөлхтөн усыг бүрэн гүйцэд таньж, нууцыг нь тайлж чадаагүй байна. Өнөө­гийн технологийн дэв­шил хүн үйлдвэрлэх хэмжээнд хүрсэн ч усыг бий болгох аргыг хэн ч олж, нээж чадахгүй байгаа билээ.

Энэ удаагийн сургалтад оролцогчид БОАЖЯ, Усны газраас Геоэкологийн болон Ус цаг уурын хүрээлэнтэй хамтран Нидерландын Вант улсын Засгийн газрын санхүүжилтээр 2008-2012 онд хэрэгжүүлж буй “Монгол оронд усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэх нь” төсөлтэй танилцаж, цаашид усаа хэрхэн хамтран хамгаалах талаар санал бодлоо хуваалцлаа.

Дэлхийн дулаарал, хүний үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ус хомсдож байгаа ч байгаль орчныг хамгаалах эрх зүйн таатай орчныг бүрдүүлээгүйгээс улс орны хувь заяа ихээхэн хамаардаг аж. Манай улсад гол усыг хариуцаж хамгаалж байх сүбьект нь “Сав газрын зөвлөл” байхаар Усны тухай хуульд заасан ч энэ бүтэц цаасан дээр л байдаг тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага хэлж байна. Одоогийн байдлаар манай улс усны сав газраа 29 хэсэгт албан ёсоор хуваажээ. Тэгэхээр ийм тооны Сав газрын зөвлөл ажиллаж учиртай. Гэвч Орхон-Сэлэнгийн гэх мэт цөөн тооны сав газрын зөвлөл үр дүнтэй ажиллаж, ихэнх нь ор нэр төдий байгаа гэнэ. Ийм байдлаар хариуцах эзэнгүй, хариуцлага тооцох механизмгүй болохоор хэн дуртай нь ус гол бохирдуулж, ирээдүйгээ хайр найргүй балласаар байна.

“Ногоон дэлхий” клубийнхэн байгаль хамгааллын сэдвээр цаашид олон ажил зохиохоор төлөвлөж буй бөгөөд БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн сан, Германы Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран ажиллаж байгаа юм.

зураг1

зураг

Парисын загварын долоо хоног

Загварын хот гэгддэг Парис хотод загварын долоо хоног эхэлжээ














Самурай гэж...




Дарт Вэйдерийн зураг уу? Үгүй самурай. Бидний жоохон байхад самурай гэхээр гамин цэрэг гэдэг шиг л нэг л муу муухай хүмүүс санаанд буудаг байж. Халх голд, дараа нь Чөлөөлөх дайнд япончуудтай зөндөө буудалцсан болохоор арга ч үгүй биз дээ. Бас дээр нь тухайн үед Өвөр Монголд цахарын хунтайж Дэмчигдонров Японы дэмжлэгээр Монголын нэгдсэн автономит засгийн газар гэгчийг байгуулсан нь хөлөө олж ядаж яваа БНМАУ-ын тусгаар тогтнолд аюултай байсан болохоор японы эсрэг суртал ухуулга, японы тагнуул гэсэн улс төрийн хэлмэгдүүлэлт ч их явсан. Дандар баатар японтой кино үзээд дэлгэц уруу буудсан гэсэн гээд бид хүүхэд байхад цуурцгаагаад л. Манай хийсэн кинонууд ч гэсэн сөрөг дүрийн мастер Дамчааг жишээ нь япон цэргийн даргад тоглуулж муугаар харуулах жишээтэй. Чөлөөлөх дайнд дайтаж явсан өвөө маань бидний үед япон харагдвал буудаад л байдаг байсан, одоо ч япон харагдвал барьж авч үнсээд байдаг болж гэж хошигноод сууж байгаа.
Одоо ямар жинхэнэ самурай гэж байх биш ном зохиол, кино дэлгэцнээс л самурайн соёлын тухай сонсож мэддэг. Алдартай кинонуудаас дурдахад мэдээж Куросавагийн Долоон самурай гээд гайхалтай сайхан кино байна. Ёжимбо гээд бас алдартай бүтээл ч гэсэн эрт үеийн самурайн амьдралаас сонирхолтой харуулсан байдаг. Үнэндээ бол самурайнууд бидний боддог шиг муу муухайн туламнууд ч харин язгуур угсаа, ёс журам, итгэл үнэмшил өндөртэй хүмүүс байсан байгаа юм. Дээр нь бас бага зэрэг муйхар тэнэгдүү ч юм шиг. Ямар сайндаа дайсанд олзлогдохгүй, эсвэл гутамшиг болохгүй гэхдээ гэдсээ хүүлдэг заншил тэднээс гарах вэ дээ. Дэлхийн 2-р дайны үед япончуудын энэ чанар ихээр харагдсан. Камиказе нисгэгчид буюу очиж мөргөн амиа хорлон дайсны обьектыг устгагчид 1944-өөс 1945 онуудад америкийн цэргийн хүчинд ихээхэн хохирол учруулсан гэдэг. Сонирхолтой баримт гэхээр камиказе гэдэг үг нь Бурханы салхи гэсэн утгатай бөгөөд гарал нь монголчуудтай холбоотой аж. 13-р зууны эцсээр Хубилай хаан Япон руу аян дайн хийхэд монгол армийн ялагдлын шалтгаан болсон далайн хар салхийг камиказе гэж нэрлэдэг. Дайны үеийн нэгэн камиказе нисгэгч Сабуро Сакай гэгчийн гайхалтай түүх байдаг. Дисковери билүү нэг сувгаар баримтат кино хийсэн гаргаж байхыг нь үзэж билээ. Сабуро дайны үеэр нийтдээ 60 гаруй онгоц унагаасан топ ас нисгэгч байсан бөгөөд нэгэн агаарын тулалдааны үеэр америкийн бөмбөгдөгч онгоцны пулемётны гал онгоцыг нь онож сум зүүн тархийг нь нэвт цохиод гарахад онгоц нь эргэлдэн далай руу унаж эхэлсэн байна. Унадагийн даваан дээр онгоцоо эргүүлж хөөргөж чадсан Сабуро улайран америкийн усан онгоцнуудыг хайж мөргөж сөнөхөөр шийдэн хэрэв би үхэх ёстой бол самурайн ёсоор үхнэ хэмээн өөртөө хэлж байсан гэдэг. Гэвч удалгүй ухаан нь хэсэг сэргэхийн алдад бааз руугаа буцаж нисэхээр шийдсэн байна. Толгойны хүнд шархтай, нэг нүд сохорсон тэрээр 4 цаг гаруй нисч бааздаа газардаж амьд гарсан гэдэг. Хамгийн гайхалтай нь Сабуро дайн дуусахаас өмнө дахин дайны талбарт гарч байлдааны ажиллагаанд оролцож байсан байна. Бүр сонирхолтой нь дайны дараа Сабуро Буддын шашинд гүн орж дахиж амьд амьтан бүү хэл шумуул ч алахгүй гэж ам тангараг өргөсөн гэдэг. Сүүлд тэрээр АНУ-д зочилж өөрийнх нь толгойг буудсан пулемётчинтой ч уулзаж хууч хөөрч байжээ.
Өөр нэгэн сонирхолтой баримтуудыг дурдахад Япон хэдийгээр 1945 онд бууж өгсөн ч гэсэн зарим цэргүүд нь бууж өгөхгүй байсаар 1970-аад оныг гаргасан гэдэг. Нэгэн жишээ Хироо Онода Филиппиний нэгэн арал дээр 29 жил бууж өгөхгүй нуугдаж эцэст нь Японы засгийн газраас дайны үед түүний удирдах офицер байсан хүнийг явуулж бууж өгөх тушаал өгүүлснээр арай гэж нэг юм гарч ирсэн гэдэг. За нэг иймэрхүү инээдтэй орчин үеийн самурайнууд бас байсан аж.
Төгсгөлд нь нэгэн хөнгөн онигоо бичье. Нэгэн еврей дундад зууны Японд оччихжээ. Японууд барьж алах гэтэл Еврей сандарсандаа арга сүвэгчлэн хөөе би самурай байна гэж. Юмыг яаж мэдэх вэ гээд шогун дээр аваад очиж. Шогун сонсоод гайхаад л. Өөрийн хамгийн сайн самурайг дуудаад хөмөрсөн аягаа сөхөж гэнэ. Дотроос нь ялаа гараад л нисэж. Самурайн сэлэм гялс хийгээд сүн хийх дуу гараад л. Ялаа хоёр хэсэг болоод газар унаж байна гэнэ. Шогун өөр нэг аяга сөхөж гэнэ. Еврей цавчаад л, сэлэм сүн хийгээд л, ялаа ч дүнгэнээд л цаашаагаа нисч байна гэнэ. Шогун чи самурай биш л байна даа гэхэд мань еврей
- Үгүй юу л даа. Би сая энэ ялааны хөвчийг нь хөндсөн юм аа.

КИМОНО, ДЭЭЛ ХОЁРТ АДИЛ ШИНЖVVД ЦEEНГVЙ БАЙДАГ





















Дорнын давтагдашгvй соёлын eвeрмeц айг бvрдvvлдэг Япон-Монгол орны уламжлалт
ижил тeстэй зvйл олон байдаг гэнэ шvv. Хэлний зvй тогтлын хувьд Алтай язгуурт хамаарагддагаас гадна кимоно дээл хоёрт ч адил шинжvvд цeeнгvй байдаг. Кимоногийн энгэр зах монгол эмэгтэйн дан дээлний хийцтэй адил байдаг тeдийгvй eмсeж тайлах нарийн дэг жаяг нь ч нэлээдгvй тeстэй гэнэ. Манайд хvvхдийг 3-5 настайд нь дээл eмсгeн даахийг нь vргээдэг бол японд мeн л энэ наснуудад нь кимоногоор гоёж сvмд мeргvvлдэг байна. Хэдийгээр орчин vеийн залуус европ загварын хувцсыг эрхэмлэх болсон ч оюутнууд тeгсeлтийн баяраараа vндэсний хувцсаараа гангардаг нь хvртэл адил vлджээ. Ингээд бодохоор далайн чинадад байх, эх газрын eндeрлeгт орших хоёрын хооронд онцын ялгаа байдаггvй бололтой.

Япон улсын баярын өдрүүд

Сар өдөр Нэр
1-р сарын 1-3 Шинэ жил
1-р сарын 2 дахь долоо хоногийн эхний өдөр Насанд хүрсний баяр (20 нас хүрсний баяр)
2-р сарын 11 Улс тунхагласны баяр
3-р сарын 21 Хаврын баяр
4-р сарын 29 Ногоон өдөр (өмнөх эзэн хааны төрсөн өдөр)
5-р сарын 3 Үндсэн хуулийн баярын өдөр
5-р сарын 5 Хүүхдийн өдөр
7-р сарын 3 дахь долоо хоногийн эхний өдөр Далайн өдөр
9-р сарын 15 Ахмадын өдөр
9-р сарын 23 Намрын баяр
10-р сарын 2 дахь долоо хоногийн эхний өдөр Спортын баяр
11-р сарын 3 Соёлын өдөр
11-р сарын 23 Хөдөлмөрийн өдөр
12-р сарын 23 Эзэн хааны төрсөн өдөр

Япон улсын тухай зарим нэг статистикийн мэдээ

Агуулга Өгөгдөл
Нутаг дэвсгэрийн хэмжээ 377,819 км2
Хүн амын тоо 126,870,000
Албан ёсны хэл Япон хэл
Нийслэл хот Токио
Үндэсний нийт бүтээгдэхүүн (1 хүн) 34,210 $
Мөнгөний нэгж иен
Дундаж агаарын хэм (зун) 27.1 (Токио)
Дундаж агаарын хэм (өвөл) 5.8 (Токио)
Уулархаг нутгийн эзлэх хувь 71 %

Аврил

зураг

наруто

эффект