Tuesday, October 20, 2009

World Sand Sculpture Festival 2009 Япон улсын Хоншу арал дээр зохиогдож байна

Мандах нарны орон хэмээгддэг Япон улсын дєрвєн том арлын хамгийн томд тооцогддог Хоншу арлын Тоттори мужийн нутаг дэвсгэрт байрлах Tottori Sand Dunes нэртэй гайхалтай сайхан элсэн манхнуудын дунд энэ сарын 24-ны бямба гаригт World Sand Sculpture Festival 2009 албан ёсоор нээгджээ. Шидэт vлгэр, домог гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа энэхvv фестивалийн vйл ажиллагаа 5-р сарын 31-ныг хvртэл vргэлжлэх бєгєєд энд Нидерланд, Канад, Герман гэх мэтчилэн 10 гаруй улсын шилдэг уран барималчдын бvтээсэн аварга том 19 элсэн уран баримал сvндэрлэн босчихоод байгаа юм байна. Эдгээр гайхамшигтай уран баримлуудыг бvтээхэд 2.7 тонн элс хэрэглэгдсэн ба хоёр долоо хоногийн хугацаанд хийж дуусгасан ажээ. Yлгэрийн ертєнцийн vзэсгэлэнт гvнжvvд, эртний хєлєг баатрууд, дундад зууны vеийн байшин барилга, vлгэр домгийн аймшигт амьтад, бурхдын элсэн баримлуудыг газар газрын авьяаслаг хєдєлмєрч уран барималчид бvтээж байна.















No comments:

Post a Comment