Tuesday, October 20, 2009

Лусын ертєнцийг одоо Google Earth-ээс хардаг боллоо.

Бидний дотны туслагч болсон Google компаний дэлхийн газрын зурагний "Google Earth" програмын шинэ хувилбарт маш том дэвшил гарлаа. Далайн эргvvлгvvд, гvн хэсгvvдийг нь тэмдэглэн харуулсан Google Ocean нь дээрхи програмыг улам єргєжvvлж байгаа юм. 3 хэмжээст тэнгисийн хєвєєгєєр аялж, маналзан долгилох далайн гvнрvv шумбах мэт мэдрэмж хэрэглэгчдэд тєрvvлэхvйц маш бодитой болжээ.

Хєрс далайн 20 давхарга багтаасан энэхvv газрын зурагт тvvнчлэн, дэлхийн хамгийн алдартай шинжлэх ухааны эрдэмтэд, шинжээчид болон далайчдын намтар тvvх багтжээ. “Цаашид дэлхийн гадаргуйг тэр чигт нь харуулсан бодитой бичил “ертєнц”- ийг бvтээх нь манай корпорацийн мєрєєдєл тєдийгvй, энэхvv Google Ocean нь, Google Earth-ийн цаашдын гайхамшигтай єєрчлєлтvvдийн хамгийн анхны бєгєєд, тэмдэглvvштэй алхам боллоо” гэж нєр их хєдєлмєрийн vр дvнд бvтсэн энэхvv нэмэлт газрын зурагний нээлтийн ажиллагаан дээр ноён Ал Гор дурджээ.

Мєн тэрээр: “Хэрэглэгч та одоо, бидний бvтээсэн дэлхийн газрын зурагний аль ч хэсгийг хvссэн хэмжээгээрээ томруулж харахаар хязгаарлагдахгvй, бvр, манай гаригийн дєрєвний гурвыг эзлэн оршдог далай тэнгисрvv шумбан танилцаж, кибер эрх чєлєєний хосгvй гайхамшгийг мэдрэн, мэдлэгээ дээшлvvлэх бололцоотой болсон.”- хэмээн єгvvлсэн байна.

Эх дэлхийн маань газрын гадаргын 70 гаруй хувь нь усан доор оршдог ч, ердєє 5 хvрэхгvй хувь нь судлагдаад байгаа гэдгийг тэмдэглэх нь зvйтэй болов уу.
Далайн гvний галт уулууд, сvйрсэн хєлєг онгоц, шумбахад хамгийн тохиромжтой далайн гадаргуй болон лусын ертєнц дэх амьдрал зэргийн видео бичлэгvvд гэхчлэн хамгийн сонирхолтой, танин мэдэхvйн ертєнцєєр хэрэглэгчдийгээ аялуулах нь, Google Oceans-ийн гол зорилго юм байна.

Энэхvv шинэ бvрэн хэмжээний ажиллагаа нь, далайн графикч Sylvia Earle болон 25 гаруй эрдэмтэд, зєвлєгч нараас бvрдсэн зєвлєлийн уйгагvй хамтын ажлын vр дvн юм байна.
Vндэсний газарзvйн холбооны байнгын судлаач, хадагтай Sylvia Earle: “Бидний бvтээл цэнхэр гаригийн маань усан ертєнцийг амилуулсан гэж vзэж байна. Учир нь ус хичнээн гайхамшигтай зvйл хийгээд, тvvнийг хайрлан хамгаалахаас єєр аргагvй гэсэн сэтгэгдлийг хvн бvрийн зvрх сэтгэлд маргаангvй тєрvvлж чадах цорын ганц зvйл нь Google Earth газрын зурган дахь далайн нэмэгдэл хэсэг болох Google Ocean юм шvv. Учир нь наян настай буурлаас эхлээд найман настай нялхасын мэлмийн ємнє бvхэл бvтэн ертєнцийг шинэ єнцгєєс, гэрээсээ хараг боломж гэнэт нээгдэж байна. Цэнхэр гаригаа хайрлахгvй байхын аргагvй билээ. Бид судалж мэдсэнээ хvн бvрт ойлгомжтой хялбараар хvргэхээр хичээсэн ч, чадсан ч гэдэгтээ итгэлтэй байна.” гэж хvvрнэжээ.

Тvvнчлэн, GPS замын, виртуал цаг хугацааны аялал /хэрэглэгчид хvссэнээрээ єєрчилж, зураг оруулж болдог/ гэх мэтийн нэмэлт єєрчлєлтvvдийг хуурай гадаргуйн хэсэгтээ оруулж єгсєн байна. Жишээлбэл 2006 оны Дэлхийн аварга болсон цэнгэлдэх хvрээлэн, Африкийн Чад нуур гээд ямар ч газрын зургийг оруулан, тааваараа єєрчилж, виртуал аялал хийх боломжтой гэсэн vг.
Мєн Ангараг гаригийн гурван хэмжээст дvрсийг нэмж оруулсан тул, цэнхэр гаригаа хангалттай судаллаа гэж vзвэл, та улаан нvднийг сонирхож болох нь ээ.

No comments:

Post a Comment