Friday, December 4, 2009

ОЛИВИЙН ТОС, ШИНГЭН ЭМ
Оливийн тосыг чидун жимсний доторх зөөлөн хэсгийг шүүн авч хийдэг. Tослогийн хэмжээ бусад тосыг бодвол бага байдаг төдийгүй кальци, фосфор, натри болон Е, К аминдэмээр баялаг. Тиймээс ходоодны шархтай хүмүүс хоол идэхээс өмнө эмчилгээний журмаар хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Өдөр бүр хүндээр бие засаж чаддаггүй хүмүүс өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг халбагыг уугаад байвал үр дүнг нь удахгүй мэдрэх болно.
Хоолны шингэц сайжруулах, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, 12 нугалаа гэдэс, ходоодны шарх, элэг, цөсний чулуужилт зэрэгт сайн нөлөөтэй. Кальци эрдэс бодисоор баялаг тул яс сийрэгжих, судас хатуурах, мартамхай болох зэрэгт тустайгаас гадна чихрийн шижин өвчний эсрэг үйлчилж, судас хатуурах явцыг удаашруулдаг тул даралт ихсэх болон зүрх судасны өвчтэй хүмүүст нэн тохиромжтой. Хүний дархлалын системийн үйл ажиллагааг дэмжиж хорт хавдар болон эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдараар өвчлөх эрсдлийг багасгаж чаддаг.
Мөн хүний биед тэжээл өгч амархан шингэдэг давуу талтай.
Ургамлын тосон дотроо хамгийн үнэтэй сортод тооцогддог нь ч үүнтэй холбоотой. Илүүдэл жин хасаж хоолны дэглэм барьж байгаа хүмүүс хоол хүнсээ оливийн тосоор амталж идвэл багагүй тустай шүү. Ямар ч хоол хүнсэнд хэрэглэх боломжтойгоос гадна ердийн температурт чанараа сайн хадгалдаг. Гэхдээ халааж хэрэглэвэл хэрэгтэй эрдэс бодисууд нь алдагддаг тул аль болох хүйтнээр нь хэрэглэхийг хичээгээрэй.
САРМИСТАЙ НӨХӨРЛӨ
Сармис нь ханиад томууны өвчин, чихрийн шижин, хавдар, зүрх судасны өвчлөлт зэрэг маш олон өвчнийг анагаах увдистай. Мөн найрлагад нь хүхэр агуулагдсан байдаг учраас томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусыг устгах чадалтай. Үүнээс гадна хөгшрөлтийг удаашруулах бодисыг агуулдаг болохыг эрдэмтэд баталжээ. Фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Үүнээс гадна сармисаар олон төрлийн өвчнийг анагааж болно.
Цусны даралт ихсэх үед: Сармисны 20 хумс, сонгины 5 ширхэг булцуунд нухаж бэлтгээд дээрээс нь үр болон хальсыг нь цэвэрлэсэн 5 ширхэг нимбэг, 1 кг элсэн чихэр, 2 литр ус хийж сайтар холино. Бэлэн болсон бэлдмэлээ сэрүүн харанхуй байранд хадгална. Хоол идэхээс 20 минутын өмнө хоолны халбагаар нэгийг өдөрт 3 удаа ууна.
Цус багадах өвчний үед 300 гр сармис цэвэрлээд 2 литрийн шилэн саванд хийж дээрээс нь 1 литр спирт хийж 3 долоо хоног хандална. Аяганы тал буюу 100 гр сүүнд 20 дусал хийж өдөрт 3 удаа ууна. Мөн бөөлжиж ходоодноос цус алдах үед сармисыг жижиглэж хэрчээд талхны зөөлөнд ороож залгидаг.
Түүнчлэн судас хатуурч, бүдүүрэх болон үе мөч үрэвсэж өвдөх, бөөр давсагны чулуу, хэрлэг өвчин зэрэгт хэрэглэвэл эерэг нөлөө үзүүлдэг.
ӨВЛИЙН УЛИРАЛД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?
Мөн өвөл хавар зуны улиралд арьс тусгай үйлчилгээ шаарддаг. Манай орны нөхцөлд хахир хатуу өвөл болдог нь хүний бие организмд төдийгүй арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг.
Хүйтний улиралд арьсанд нэмэлт арчилгаа зайлшгүй хэрэгтэй. Ийм нөхцөлд арьсыг хэрхэн арчлах ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх тухай зөвлөе.
Өвлийн улиралд арьсыг хүйтнээс хүйтэн жиндүү салхинаас, пааранд халсан халуун агаараас хамгаалах хэрэгтэй. Үүний тулд танд тослог хэрнээ найрлагандаа ус агуулаагүй крем шаардлагатай. Хэрэв танд өвлийн крем байхгүй бол уг кремийг гэрийн нөхцөлд маш хялбархан бэлтгэх талаар хүргэе.
Ургамлын тос- хоолны 3 халбага
Хайлуулсан лав- хоолны 1 халбага
Борын хүчил-цайны тал халбага
Өргөст хэмх болон нимбэгний шүүс-хоолны 2 халбага
Глицерин-хоолны 1 халбага
Гадаа гарахын өмнө кремийг түрхэж 10-15 минут байлгаж арьсандаа шингээгээд дээрээс нь пудр түрхэнэ. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн нь гоёл болохоос гадна маш сайн хамгаалалт болж өгдөг.
Үүнээс гадна өвөл арьс хүйтний нөлөөгөөр улайдаг ялангуяа хамар, хацар. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь тонжуулагч кремүүд нь ихэвчлэн өнгөгүй байдаг тул таны нүүр царай хачин өнгөтэй харагдах үе байдаг. Иймээс өвлийн улиралд пудр хэрэглэх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн. Зовхины тень тослог суурьтай, тушь нь усанд тэсвэртэйг сонгоорой. /нойтон цас орох тохиолдолд/. Мөн хүйтний улиралд уруулын будаг нь тослог, эсвэл супер тэсвэртэй байх хэрэгтэй.
СҮРЧИГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ
Үнэрийг мэдрэх гэдэг нь хүнд заяасан асар их чадвар юм. Ямар нэгэн сэтгэгдэл үлдээх үнэр бол чухал зүйлийн нэг.
Үнэртэй усыг хэрэглэж ирсэн түүх эртний Египет, Ромын хаад, ихэс дээдсээс улбаатай. Тэр үед сүрчгийг байгалиас шууд авч хэрэглэдэг байсан. Зөвхөн ихэс дээдэс л хэрэглэх эрхтэй. Харц энгийн иргэд хэрэглэхийг хориглодог байсан. Тэгвэл одоо энэ тансаг үнэр нь хүн бүхний хэрэглээ болжээ. Таагүй үнэр гэдэг чиний тухай бусдад төрөх сэтгэгдлийг орвонгоор нь эргүүлж ч болно. Загварын шоуны шилдэг хувцсыг өмсчихсөн явахад хэн ч анзаарахгүй хирнээ сэнгэнэсэн таатай үнэртэн хэрэглэсэн байхад анхаарлаа хандуулах нь илүү гэдгийг санаарай.
Үнэртнийг сонгохдоо арьсан дээрээ яаж үнэртэхийг заавал шалга. Сүрчигний жинхэнэ үнэр арьсан дээр түрхэгдэж байж л мэдэгдэнэ. Үүнийг шалгахдаа алган дээрээ үнэртэй уснаас дусаагаад, хатангуут нь алгаа хамрынхаа ойролцоо сэвж үнэртвэл жинхэнэ үнэр нь үнэртэх болно.
Сүрчгээ хэрэглэхдээ аль болох нимгэн арьстай хэсэгт түрх. Хүзүүний урд, бугуйн дотор тал гэх мэт.
Харин зарим мэргэжилтэн чихний араар түрхэх буруу гэж дүгнэсэн байдаг. Учир нь чихний ар хэсэгт байрлах олон төрлийн булчирхай үнэрийг хувиргадаг гэнэ. Үслэг эдлэл үнэрийг удаан хадгалдаг онцлогтой. Тиймээс та өвлийн улиралд үслэл эдлэлдээ усаа цацаарай. Торго, нийлэг материал, үнэт эдлэл рүү цацвал толбо үлддэг гэдгийг анхаараарай. Үүнээс гадна дууссан үнэртэй усныхаа савыг орны даавуу хийдэг шүүгээндээ хийвэл үнэр даавуунд шингэж улмаар унтах үед биенд шингэдэг. Ямар ч хувцсанд сүрчиг түрхдэггүй. Учир нь хувцаснаас амархан үнэр нь гарахаас гадна толбо тогтвол хими цэвэрлэгээнд өгөхөөс аргагүй болдог.
Охидод цэцэгсийн, далайн сэрүү татсан зөөлөн үнэртэн илүү зохимжтой. Ээжийнхээ хэрэглэдэг үнэтэй брэндийн хурц хүнд үнэртэнг хэзээ ч битгий хэрэглээрэй. Ийм үнэр чиний насанд тохирохгүй. Үүний оронд өглөө бүр шүршүүрт орж тансаг үнэртэй саван хэрэглэсэн нь илүү дээр.
Ажил хэргийн болон өдрийн цагаар /дорнын/ гэгддэг хурц чамин үнэртэн хэрэглэх нь зохисгүй. Харин зөөлөн ердийн сүрчиг тохиромжтой байдаг.
Харин орой үдшийн цагаар, үдэшлэг уулзалтанд хурц үнэртэнг хэрэглэж болно.
Даруухан байдлыг эрхэмлэдэг эмэгтэйчүүдэд цэцгийн үнэр агуулсан сүрчиг гайхамшигтай зохьдог.
Харин чөлөөтэй эротик дүр төрхтэй бүсгүйчүүдэд дорны үнэртэй сүрчиг илүү зохино.
Мөн сүрчигний найрлагатай саван байдаг. Энэ саванг хувцасны шүүгээндээ хий. Та ажилдаа яараад сүрчгээ түрхэхээ мартсан байсан ч таны хувцсанд шингэсэн үнэр байсаар байх болно.
Харин та гэрээсээ гарахаасаа дор хаяж 15-н минутын өмнө үнэртнээ түрхээрэй.
Мөн биеийн тос тань хурц үнэртэй бол сүрчиг түрхэхээс зайлсхий. Хурц үнэр хольж үнэртвэл жинхэнэ үнэр алга болж таагүй үнэр үнэртдэг.
Үүнээс гадна тамхи, архи, халуун ногоо бусад хурц үнэртэй хоол ихээр хэрэглэвэл үнэрийг ихээр өөрчилдөг.
Хэрэв та ийм хоол идэх гэж байгаа бол сүрчиг түрхэхгүй байсан нь дээр.
ХУУРАЙ АРЬС
Хуурай арьс нь залуу цагт маш сайхан толигор энхрий харагддаг боловч цагийн аясаар бусад хэлбэрийн арьснаас хурдан үрчлээтэж, амархан хогжруутдаг. Гэхдээ бусад хэлбэрийн арьснаас давуу тал нь шилжилтийн насны үед батга гардаггүй тул анхнаасаа арчилгаа авах нь маш сайн. Зарим тохиолдолд хүн төрөхдөө хуурай арьстай төрдөг бол зарим нь таарахгүй гоо сайхны бүтээгдэхүүн буруу хэрэглэсэн явцын дунд үүсдэг. Үүнээс гадна нарны туяаны хэт их үйлчлэл, хүйтэн агаар, салхи, шороо тоос зэрэг гадны нөлөө арьсыг маш ихээр хуурайшуулдаг. Хэрэв та хуурай арьстай бол хоол хүнсэндээ байнга жимс, сүү сүүн бүтээгдэхүүн, элэг цөцгий, зөөхий, хүнсний ногоо, өөх тос, өндөг түлхүү хэрэглэнэ. Мөн витамины курс эмчилгээ хийлгэж, ялангуяа А витаминыг хоолны өмнө өдөрт 3 удаа ууна. Нэг эсвэл бүтэн хагас сар үргэлжлүүлж уувал үр дүн мэдрэгдэнэ. Хуурай арьс нь амархан хөгширдөг учир арчилгаа их шаарддаг. Харин арчлахдаа ямар ямар зүйлийг хориглох талаар хүргэе. Тухайлбал хлортой усны үйлчилгээ, хэт ягаан туяаны үйлчилгээ, жимсний хүчил болон найрлаганд нь ийм хүчил орсон крем хэрэглэх, арьсаа спиртээр, үнэртэй усаар цэвэр глицеринээр, одеколоноор арчихыг бүр хориглоно. Хуурай арьсны хувьд хамгийн чухал нь тэжээл чийгшүүлэлт байдаг учир хэрэгтэй бодисыг нөхөж байнга арчилж бай. Тэжээлийн тос байнга хэрэглэн нүүрээ угаасны дараа чийгтэй арьсан дээрээ заавал тос түрхэж байгаарай. Тэжээлийн тосноос гадна тэжээлийн болон витаминлаг маскийг 7 хоногт 2-3 удаа тавьж болдог. Мөн тослог жин сайн нөлөөтэй. Арьсыг зөв арчилсанаар хуурай байдал нь аажмаар чийглэг болж улмаар хэвийн арьсны хэлбэрт шилжиж болдог.
МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 10 МЕДАЛЬ АВЧИРЧЭЭ.
11 сарын 30, 12 сарын 1-ний өдрүүдэд Филиппиний Илоля хотод болсон ОУ-ын математикийн олимпиадаас манай улсын сурагч хүүхдүүд 5 мөнгө 5 хүрэл медаль, 2 цом хүртжээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн математикч хүүхдүүдийг Математикийн хүрээлэнгийн багш Батцэнгэл, Соёмбо сургуулийн багш Батбаяр, 1-р сургуулийн багш Нарангэрэл нар ахлан авч явсан байна. Жил бүр зохиогддог ОУ-ын чанартай олимпиадын тэмцээнд хүүхдүүд чансаагаар дээгүүрт орж олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай гэдгээ баталсныг багийн ахлагч багш нь ярьж байлаа. .
Олимпиадад оролцсон хүүхдүүдээс Ариунзаяа хотын аваргаар 3 удаа, улсын олимпиадад 2 удаа аварга болж байсан нь олон улсын тэмцээнд улсаа төлөөлөн оролцоход хүргэжээ. Төгөлдөр, Төрбат, Төрхүү гээд удаа дараа хот дүүргийн аваргаар шалгарч байсан сурагчид улсаа төлөөлөн олон улсын сурагчидтай тоо бодож толгойгоо ажиллуулж өрсөлджээ. Олон медалийн эзэд болж эх орондоо буусан сурагч хүүхдүүд сэтгэл өндөр байсан юм.
Соёмбо сургуулиас 4 сурагч, 1-р сургуулиас 4 сурагч оролцсон ОУ-ын математикийн олимпиадад 30 гаруй орны 150 баг оролцож оюун ухаанаа сорьжээ. Манай улсаас оролцсон сурагчид 9-12 насных. Цаашдаа олон улсын уралдаан тэмцээнд байнга оролцож гаргасан амжилтаа ахиулахаа медалийн эзэд хэлж байлаа.