Friday, December 4, 2009

ӨВЛИЙН УЛИРАЛД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?
Мөн өвөл хавар зуны улиралд арьс тусгай үйлчилгээ шаарддаг. Манай орны нөхцөлд хахир хатуу өвөл болдог нь хүний бие организмд төдийгүй арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг.
Хүйтний улиралд арьсанд нэмэлт арчилгаа зайлшгүй хэрэгтэй. Ийм нөхцөлд арьсыг хэрхэн арчлах ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх тухай зөвлөе.
Өвлийн улиралд арьсыг хүйтнээс хүйтэн жиндүү салхинаас, пааранд халсан халуун агаараас хамгаалах хэрэгтэй. Үүний тулд танд тослог хэрнээ найрлагандаа ус агуулаагүй крем шаардлагатай. Хэрэв танд өвлийн крем байхгүй бол уг кремийг гэрийн нөхцөлд маш хялбархан бэлтгэх талаар хүргэе.
Ургамлын тос- хоолны 3 халбага
Хайлуулсан лав- хоолны 1 халбага
Борын хүчил-цайны тал халбага
Өргөст хэмх болон нимбэгний шүүс-хоолны 2 халбага
Глицерин-хоолны 1 халбага
Гадаа гарахын өмнө кремийг түрхэж 10-15 минут байлгаж арьсандаа шингээгээд дээрээс нь пудр түрхэнэ. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн нь гоёл болохоос гадна маш сайн хамгаалалт болж өгдөг.
Үүнээс гадна өвөл арьс хүйтний нөлөөгөөр улайдаг ялангуяа хамар, хацар. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь тонжуулагч кремүүд нь ихэвчлэн өнгөгүй байдаг тул таны нүүр царай хачин өнгөтэй харагдах үе байдаг. Иймээс өвлийн улиралд пудр хэрэглэх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн. Зовхины тень тослог суурьтай, тушь нь усанд тэсвэртэйг сонгоорой. /нойтон цас орох тохиолдолд/. Мөн хүйтний улиралд уруулын будаг нь тослог, эсвэл супер тэсвэртэй байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment