Wednesday, November 18, 2009

Хөмсөг, сормуусыг хэрхэн арчлах вэ?



Өтгөн, дэрвийсэн урт сормуус нүдийг тодотгож, сайхан харагдуулдаг. Тэгвэл сормуусыг хэрхэн арчлах ёстой вэ? Орой унтахаасаа өмнө багахан наранцэцгийн тосонд 1-2 дусал А витаминыг хольж сормуусыг дээш нь үзүүр хүртэл зөөлөн сойзоор самнаж иллэг хийвэл унаж, хугарахгүй сайхан ургадаг.

Сормуусыг будахад учир бий.
Ихэнх охид сормуусыг хэрхэн зөв будах ёстойг мэддэггүй. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар нүдээ аниад сормуусыг угнаас үзүүр хүртэл, дараа нь нүдээ нээгээд доороос нь дээш чиглэлд будах ёстой аж.
Будагаа хатсаных нь дараа зориулалтын сойзоор самнаж бөөгнөрсөн будагийг арилгаж, хоорондоо наалдсан сормуусыг салгана. Зөвхөн дээд сормуусыг будахад л таны нүдийг том сайхан харагдуулна.

Шар үстэй хүнд хар сормуусны будаг зохихгүй.

Тиймээс хүрэн, цэнхэр, мөнгөлөг саарал будагийг нүднийхээ будагтай хослуулаарай.

Нүдний хэлбэрийг засахад хэрэглэгддэг зүйлийн нэг нь нүдний харандаа юм. Зовхины харандаа зөөлөн, бас нүдэнд гаж нөлөө үзүүлдэггүй байх ёстой. Дээд, доод зовхины дотор хэсэгт контур буюу хүрээ тавина. Дараа нь сормуусны ирмэгээр хүрээлнэ. Дээд зовхийг хүрээлэхдээ үзүүрийг нь ялимгүй өргөж өгч багсаар тараахад хүрээ нь өргөн болж нүдний хэлбэрийг тодруулж өгнө.

Ихэнх бүсгүй нүд болон нүүрний будагийг савандаж угаан арилгадаг.

Энэ нь тун буруу. Сормуусыг хугарч унахад хүргэдэг. Хэрвээ будаг тань нүдэнд гаж нөлөө үзүүлбэл эдгэртэл нь хэрэглэж болохгүй. Будагаа солих хэрэгтэй.
Будагийг зориулалтын арилгагч шингэн /лосьон/ буюу сүүн шингэнээр арилгана. Туслах багаж болох үзүүрт нь хөвөн ороосон зориулалтын савхыг сүүн шингэн буюу лосьонд дүрж яг будсан шигээ эргүүлэх хөдөлгөөнөөр арилгана.

Зориулалтын хиймэл сормуус байдаг ч үүнийг өдөр тутам хэрэглэхэд зохимжгүй.

Сормуус нүдийг тодотгодог бол хөмсөг ч бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Юуны өмнө хөмсөгөө засч, будахын өмнө толинд харж, царайныхаа хэлбэрийг сайн ажиглаарай. Учир нь хүний царайны хэлбэр өөр өөр байдгаас хөмсөгний хэлбэр, нүд, уруул, царайны хэлбэртэй тэр бүр зохицдоггүй.

Залуу бүсгүйчүүдийн хувьд

 хөмсөгөө хэтэрхий урт, эсвэл хэтэрхий дугуй, нум нь хэтэрхий унжсан засалт, мөн тод будалт хөгшин харагдуулдаг. Дугуй царайтай, шанаа томтой хүнд өргөн засалттай хөмсөг зохидоггүй. Учир нь ийм засалт нүүрийг улам өргөн харагдуулдаг. Харин зуйвандуу царайтай хүнд өргөн хэрнээ илүү хотойлгосон, эсвэл дугуйрсан засалт тохиромжтой.

45-аас дээш насныхныг нарийхан, бага зэрэг өргөсөн засалт аятайхан харагдуулдаг.

Илүүдэл үсийг (бидний хэлж заншсанаар зэрлэгийг) хусч хэрхэвч болохгүй.
Учир нь хөмсөгний үс хайш яаш ургаж, мөн арьс хөхөрдөг байна. Үүний оронд зориулалтын хөмсөг зулгаагч, чимхүүрийг хэрэглээрэй. Зэрлэгийг зулгаахын өмнө багаж, гараа спиртээр арчиж, зовхиндоо зузаан тос түрхээд, ургалтын дагуу зулгаадаг.

Хэрвээ та хөмсөгөө жигд ургуулъя гэвэл

орой бүр зөөлөн үстэй, цэвэр сойзонд тэжээлийн тос түрхээд самнаж заншаарай.
Мөн тосон жин тавьж болно. Ургамлын тосыг бага зэрэг халаагаад хөвөнд шингээж ширхэгийн дагуу 10-15 минут тавина. Дээр нь уудаг цаас тавьж илүүдэл тосыг авна.

Хөмсөгөө будахдаа үснийхээ өнгөтэй уялдуулж өгдөг.

 Будалтыг үсний ширхэгийн дагуу хөнгөн дарж хийнэ. Хэзээ ч тод, өргөн будаж болохгүй. Учир нь хөмсөгийг хиймэл мэт харагдуулдаг. Хэрвээ богинохон, шингэн хөмсөгтэй бол эхлээд зөөлөн харандаагаар хэлбэр гаргаад, дараа нь хатуу харандаагаар тодруулж, сойзоор жигд тарааж өгнө.
Эцэст нь, бусдын хөмсөгний харандаа, сойз, сормуусны будагийг хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

Бухимдал тайлах нууц


Дэлхий дээр таван хvн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгддэг болох нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон байна.
Бидэнд ажил дээрээ, гадаа гудамжинд тээврийн хэрэгслээр зорчихдоо, гэр орондоо vргэлж биш ч гэсэн бухимдах vе зөндөө гардаг. Байнга бухимдах, удаан хугацаагаар бухимдлаа тайлахгvй байх нь зvрх судасны өвчинд нэрвэгдэх, ходоодны шархлаа vvсэх, сэтгэцийн өвчтэй болох зэргээр хvний эрvvл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Тэгвэл бухимдахгvйн тулд, тvvнээс ангижрахын тулд яавал зохилтой вэ? Энэ талаар эмч мэргэжилтнvvд хэрхэн зөвлөснийг хамтдаа сонирхоцгооё.

Өөрийгөө таньж мэд
Танд олон сайхан чанар бий. Тvvнийгээ олж мэдэхийг хичээ. Сайхан хувцсаа өмс, толинд хар. Та өөрийнхөө сайн сайханд итгэ.

Ажил, амралтаа зөв зохицуул

Аливаа зvйлийг цаг хугацаанд нь хийж бай. Бvр болохгvй бол завсарла. Сайн бод. Санаандаа багтсан vед хийчих. Амралтаа ажил шигээ төлөвлө. Ажлаа шаардлагаар нь ангилж, дэс дараалалтай хийж сур.

Бишрэн шvт
Байгаль дэлхий, уул ус, эцэг эх, хань нөхөр, ах дvv, vр хvvхэд гэх мэт өөртөө байгаа vнэт зvйлсээ бишрэн шvт. Өөрийгөө тайвшруулах бясалгал vйлд.

Дуу хөгжим сонирх
Сайхан дуу сонсох, өөрөө болон бусад хvмvvстэй хамтран дуулж бvжиглэж, хөгжимдөх нь хийморийг сэргээж, сэтгэлийг тайтгаруулна.

Найз нөхөдтэйгөө дотно харилцаатай бай

Та зөвхөн зоримог хvчтэй байх гэж бvv оролд. Найз нөхөд чухал шvv. Иймээс тэдэнтэй байнга дотно харилцаатай байж, сэтгэлээ онгойтол ярилцаж сураарай.

Тусламж ав

Хvн бvрт тусламж байнга хэрэгтэй байдаг. Гэр бvлийнхэн, найз нөхөд, хамт олон, өрхийн эмч сувилагчдаа хандаж, тусламж авахыг хичээгээрэй.

Дасгал хөдөлгөөн хий
Юуны өмнө биеэ суллаад хэд хэдэн удаа гvнзгий амьсгаа ав. Идэвхитэй хөдөлгөөн хийх, усанд сэлэх, явган алхах, бvжиглэх, дугуйгаар явах, морь унах зэрэг олон аргуудаас аль боломжтойг нь хийх нь бухимдал тавгvйтлийн vед онцгой тустай байдаг.

Мэдрэхvйгээ сайжруул
Хэт их ачаалалтай сэтгэл тавгvй vед бие, нvvр, хөлөндөө иллэг хийлгэх нь сэтгэлийг тайтгаруулан биеийн чилээг гаргана.

Инээмсэглэ
Сайхан инээмсэглэл хvний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж, та өөрөө байнга инээмсэглэж, бас бусдыг инээлгэж яваарай.

Бодлоо хуваалц
Хэнд ч гэсэн ганцаардах, уйтгарлах, гуниглан суух vе гардаг. Ийм vед бодлоо бусадтай хуваалц. Танд хэн нэгэн хvн заавал тусална.

Шинэ зvйлд байнга суралц
Шинэ зvйл сурч, ур чадвараа дээшлvvлж байвал таны нэр хvнд өснө. Энэ нь танд найз нөхдийн хvрээгээ тэлэх, ажлын байр сууриа дээшлvvлэх таатай боломж олгосноор сэтгэл санаанд тань эрч хvч нэмнэ.

Олны дунд ор
Шинэ танилуудтай болж, олны дунд явах нь танд болон бусад хvмvvст бэрхшээлээс гарахад нь тусална.

Ямар нэгэн юм хий

Ямар нэгэн зvйлийг хийж бvтээх нь таныг айдас тvгшvvр, сэтгэл гутралаас гарахад чинь тусалж чадна. Мөн таны нэр хvндийг ч өргөх болно. Юм бичих, будах, зураг зурах, шvлэг унших, хоол хийх, цэцэрлэг ногооны талбайд ажиллах зэргээр өөрийгөө зугаацуулах зvйлсийг олж хий.

Харилцаа

Хайрлана гэдэг хайрласан хүнийхээ амьдралаар амьдрахын нэр
-- Пьер Абелэр
Муу зуршлыг маргааш биш өнөөдөр хязгаарлахад амархан
-- Абай Хунанбаев
Эд хөрөнгө найз нөхөр биш
Харин найз нөхөр эд хөрөнгө
-- Солон
Бардамнал бол дорой хүмүүсийн тайвшрал
-- Стефан Цвеиг

Өөр бусдыг хүн гэж үздэг болсон тэр цагаасаа л чи өөр хүн болж эхэлнэ
-- Гетё

Тэвчихийн аргагүйг тэвчихийг л тэвчээр гэнэ
-- Пифагор

Эр зоригийн дараа орох сайн зүйл бол айж байгаагаа хүлээхээс өөр юу ч биш
-- Клод Гельвеций


Бусдын атаархлыг төрvvлдэггvй хvн ямар ч vнэгvй билээ
-- Эпихарм

Амжилт

Танин мэдэхүй алмайрч гайхахаас эхэлдэг
-- Аристотель
Хүн юу тарина, түүнийгээ л хураан авдаг
-- Есүс Христ
Хэрэв би ямар нэгэн зүйл хийхгүй бол би хэзээ ч юу ч сурахгүй, хэрэв би хэзээ ч эрсдэлтэй алхам хийхгүй бол би анх хаана байсан тэр газраа л үлдэнэ
-- Зохиогч тодорхойгүй
Бяр чадалтай байх сайхан
Ухаантай байх бүүр ч сайхан
-- M.Горький
Эр зориг хувь заяаны цохилтыг юу ч биш болгодог
-- Эдисон
Аливаа үндэс муутай ажил дампуурлаар дуусдаг
-- Ф.Достоевский
Дэмий хоосон залуу нас гай зовлон
-- Гетё
Түүхээ мэдэхгүй хүн сохор хүнтэй адил
-- Сокарт
Улиг домог болсон хэв шинжит зүйлсийг үгээрээ ч,үйл ажлаараа ч тойрч бай
-- Пифагор
Тэнгэрийн дор юм бүхэн ердөө л цаг зуурын төдий билээ
-- Лаоз

Урьд байсан юмс л бий болно. Бүтэж бүрэлдсэн бүхэн л ахиж бүрэлдэнэ. Нарны доор цоо шинэ юм гэж огтноос үгүй
-- Соломон хаан
Тэнгэрийн доор бүх юм өөрийн гэсэн цагтай. Төрөх хийгээд үхэх цаг гэж байна.Эвдэн сүйтгэх ба бүтээн босгох цаг ч гэж байдаг.Чулууг тарааж хаях цаг,цуглуулах овоолох цаг ч бий.Дуугүй байх цаг,бодсоноо хэлэх цаг ч бий -- Соломон хаан
Маргаашаараа бүү гайхуул.Болоогүй байгаа тэр өдөр юу г ч төрүүлж мэднэ
-- Соломон хаан
Би юу хийхийг завдана, түүнийгээ амжуулдаг. Яагаад гэвэл би чухам үүнийг хүсдэг. Би хэзээ ч эргэлздэггүй. Энэ миний бусдаас ялгaрах давуу тал
-- Напелeон

Өөрийнхөө хийж чадах зүйлийг бусдад бүү даатга. Хүн бүхэн үүднийхээ өмнөх талбайг шүүрдчихэж байг. Тэгвэл бүх гудамж цэвэрхэн болно
-- Лев Толстой
Залуу хүнд мөнгөгүй байх нь гутамшиг биш
Харин мэдэхгүй чадахгүй байх нь жинхэнэ гутамшиг

Амьдралын сайхныг таашаан амтлах хамгийн сайхан арга бол Ажил билээ
-- Кант
Хvмvvс маш их хvсэж байгаа юмандаа амархан итгэдэг
-- Вольтер
Зорилгоос буцах зам мянга, харин тvvнрvv хөтлөх зам ганцхан байдаг
-- Монтень
Баяжих хамгийн дөт зам бол баялагийг vл ойшоох явдал
-- Сенека
Цорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгvй байх явдал
-- Кvнз
Нэн тvрvvнд ухаантай байхыг чармай. Харин завтай цагтаа эрдэмтэн болно биз
-- Пифагор
Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр чинь ирээдvйд хийх vйлдлийн эхлэл
-- Лаоз

ХАМГИЙН ЭРҮҮЛ 10 ХҮНС

Бид тэр бүр зөв хооллож чададгүй өдөр бүр хоол хүнсэндээ эдгээр 10 хүнсийг хэрэглэж занших ёстой гэнэ шүү.
1, Цэцэгт байцаа                                         
Бүдүүн гэдэс, ходоод, хөхний хорт хавдраас сэргийлж, хавдар тусахаас хамгаалдаг энэхүү ногоо нь каротин болон витамин "С"-ээр баялаг. Үүнийг аль болох чанаж, сайтар зажилж идвэл сайн.

 
2. Улаан лооль
Болгосон улаан лооль, шөл, соус нь түрүү булчирхай болон бусад хорт хавдраас сэргийлж, хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдгийг судлаачид тогтоожээ. Улаан лооль нь ликопин агуулсан байдаг тул хавдраас хамгаалах хамгийн хүчтэй жимс ногооны холимог байдаг.

3. Улаан дарс
Усан үзмийн хальсанд байдаг полифенол бодис нь судасны хатуурлын эсрэг маш сайн эм болдог. Энэ нь сайн холестерол ялгаруулдаг. Гэвч дарсыг их хэмжээгээр хэрэглэх нь алкоголийн адил хор уршигтай. Иймд долоо хоногт таарсан хэмжээгээр хэрэглээрэй.

4. Хивэг
Үүнийг хэрэглэснээр бүдүүн гэдэсний хавдраас сэргийлнэ. Өглөөний цай болгон дээр түүхийгээр нь болон чанаж идэхэд илүү холестеролыг багасгадаг байна.

5. Самар
Самрын тос нь шингэц сайтай, хүний биед хоргүйн дээр витамин Е, хавдрын эсрэг бодис ихээр агуулсан байдаг. Зүрх судасны өвчин, хорт хавдрын эсрэг хэрэглэдэг.

6. Сармис
Хурц сармис нь илүүдэл холестеролыг дарж, цусыг шингэлж цэвэршүүлдэг. Түүнчлэн бактерийн болон үрэвслийн эсрэг бодис агуулдаг.

7. Нэрс
Зүрх судасны өвчин, хорт хавдраас сэргийлэх бодисыг бусад жимс ногооноос хамгийн ихээр агуулдаг. Мөн энэхүү жимсийг шээсний замын үрэвслийн эсрэг хэрэглэдэг.

8. Ногоон цай
Ногоон цай нь улаан дарстай адил зүрхний үйл ажиллагаанд сайн. Хятад эмч нар өдөр бүр ногоон цай хэрэглэх нь ходоодны үрэвсэл болон элэгний хорт хавдраас сэргийлнэ гэж зөвлөдөг байна.

9. Бууцай
Төмөр, фолийн хүчил агуулдаг энэхүү хүнс нь цусны судсыг эрүүл байлгахад тустай. Мөн өөртөө агуулдаг ургамлын гаралтай бодис нь нүдний эвэрлэг бүрхүүлийн өвчнийг намдаан сохрохоос сэргийлдэг байна. Буржгар болон цэцэгт байцаанд ч дээрх бодис агуулагддаг байна.

10. Яргай загас
Энэ том загасны тосонд байдаг омега гурав нь зүрхний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй бөгөөд судас цэвэрлэж илүүдэл холестролыг дардаг. Тархины эд эсийг төлжүүлж хөгшрөлтөөс хамгаалдаг омего гурав нь май загас, сардин, хар болон цэнхэр загасанд ч байдаг гэнэ.

Эгдүүдтэй бяцхан хүүхдүүдийн фото




Эргтэй эмэгтэй цаг

Цаг бол яах аргаггүй бидний байнгын хэрэглээ.Эрчүүдийг зүүсэн цагаар нь шинждэг. Бүсгүй таныг ч бас зүүж яваа цаг чинь чимдэг билээ.Чанартай сайн цаг насан туршын хэрэглээ байдаг.




энхүү цаг нь  USB -тэй цаг юм

 энхүү цаг нь усны хамгаалалтай 128x160px гар утсан цаг юм.