Wednesday, November 18, 2009

Арьс, үс, гаранд чинь

1. Цэвэрхэн өнгөлөг арьс

Та өөгүй, толигор бас онцгой арчилгаа шаардахааргүй цэвэрхэн арьстай байхыг хүсдэг биз дээ. Тэгвэл бодит байдал дээр огт өөр. Арьсан дээр сэвх толбо батга гарч үрэвсэх нь таны бие организмд ямар нэг таагүй өөрчлөлт гарч эхэлсний илрэл. Та арьсаа цэвэрхэн байлгахыг хүсвэл дараах арчилгааг сонирхоод үзээрэй.



Дэглэм: Арьсны эд эсийг бүрдүүлэгч хамгийн чухал хэсэг нь ус. Ус чийг дутагдсанаар арьс өнгөө алдан хуурайшч, хогжруутдаг. Иймд өдөрт хоёр литрээс багагүй хэмжээний шингэн хэрэглэ.
Мөн арьс нь гэдэсний бичил организмын шууд тусгал болдог юм. Гэдэсний бичил организмын тэнцвэрт байдал буруу хооллолт, бактергүйжилт зэрэг шалтгаанаас болж алдагддаг. Энэ хүндрэлээс зайлсхийхийн тулд ашигтай бактер бүхий Линексын төрлийн курс эмчилгээг хийлгэж болно.

Арчилгаа: Гоожуурын усаар нүүрээ аль болох угаахгүй байх хэрэгтэй. Цэвэршүүлсэн, буцалгасан, рашаан усыг хэрэглэ. Өглөө болон оройдоо чийгшүүлэгч тос хэрэглэж занш. Харин өдөр нь цэвэршүүлсэн усаар зайл.


2. Булбарай гар
Гэмтсэн хумстай байхад таны сэтгэл санаа бүтэн өдрийн туршид таагүй байдаг. Өөрөөр хэлбэл, маникюр хийж сайхан засч янзалсан хумстай бол өдрийн туршид сэтгэл санаа өөдрөг явна.

Дэглэм: Та сайхан хумстай байя гэвэл бие организмд хангалттай кальци хэрэгтэй. Хангалттай кальци авахын тулд өдөр тутмын хоолны дэглэмдээ хатуу бяслаг, сүү, загас хэрэглэ. Бас байцаа, хар талх, сам хорхой ч болно.

Арчилгаа: Хумс нимгэрвэл долоо хоногт нэгээс хоёр удаа оливын тос түрхэж бай. Давстай усанд хуруугаа дүр. Ингэхдээ бүлээн усанд цайны нэг халбагаар далайн давс хийж уусгаад хорин минут хэртэй гараа дүрэхэд хумс бэхжинэ.


3. Сэвсгэр гялалзсан үс
Гялалзсан сайхан үс нь жинхэнэ байгалийн бэлэг. Харин түүнийг гэмтээх олон шалтгаан байдаг. Хугарамтгай, өнгөө алдсан хагтсан үсийг хэрхэн арчлах вэ?

Дэглэм: Үүний тулд өдөр тутмын хоолны дэглэмдээ тосны хүчил хэрэглэ. Энэхүү тосны хүчил нь ургамлын тос, чидун жимсний тос, самаранд баялаг агуулагддаг.
Хагтуулахгүйн тулд тослог, хурц хоол хүнс хэрэглэхээс аль болох зайлсхий. Энэ нь арьсны тосны тэнцвэрийг хадгалахад ч тустай.
Мөн үс нь А болон В аминдэмд “дуртай” тул хүрэн будаа болон нэмэлт тэжээл хэрэглэ. Үс нь хэрэгцээт эрдэс бодисыг үдээс өмнө илүү шингээдэг гэдгийг мартаж болохгүй.

Арчилгаа: Долоо хоногт нэг удаа үсний угандаа тосон иллэг хийвэл цусны эргэлт сайжирч, үсний уг бэхиждэг юм. Мөн хүчтэй сэнс болон хайч аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөе.

No comments:

Post a Comment