Wednesday, November 18, 2009

Үс арчлах энгийн бас энгийн аргууд

Үс сайхан бол зүс сайхан гэж монголчууд бид ярьдаг. Харин хуурай ширүүн уур амьсгалтай манай нөхцөлд үсээ эрүүл саруул байлгана гэдэг маш их ажиллагаатай байдаг. Жишээлбэл үс хуурайших, хугарах, гэмтэх зэрэг асуудлууд хамгийн түгээмэл тохиолддог.
Хүн болгоны үсний онцлог адилгүй, хуурай, тослог, хэвийн, зөөлөн, ширүүн гээд л . Тийм ч учир үсээ арчлах, эрүүл байлгах хамгийн энгийн арга бол өөрийн үсэнд тохирсон шампуныг ангижруулагчтай нь байнга тогтмтол хэрэглэх хэрэгтэй юм.
Манайхны хувьд сайн л гэвэл ямар ч хамаагүй гадуур зарагдаж байгаа шампуниудыг хэрэглэдэг нь маш буруу зүйл юм.

Энгийн, өдөр тутмын амьдралдаа л та дараах байдлаар үсээ арчилсан тохиолдолд гэмтлээс бүрэн сэргийлж чадна. Мэдээж үсэндээ ямар нэгэн химийн гаралтай зүйл хэрэглээгүй тохиолдолд шүү дээ.

Та урт үстэй бол хэзээ ч боолттой чигээр нь битгий унтаж байгаарай. Энэ бүхэн үсийг тань гэмтээдэг. Харин та обручка зүүх дуртай бол хэтэрхий чангыг битгий зүүгээрэй эс бөгөөс таны үс унаж эхэлнэ шүү. Харин давуугаар хийсэн болон зөөлөн материалаар хийсэн бол сонголт хийж болох юм аа.

Харин үсээ урт ургуулах хүсэлтэй бол дороос нь бага багаар тайрч байгаарай. Хэрвээ үсээ зөнгөөр нь тавих бол үс чинь салаална. Тиймээс гурван сард нэг удаа дороос нь тэгшлэн тайрах хэрэгтэй. Харин үснийхээ уртыг хэвээр үлдээе гэвэл сардаа нэг тайрах хэрэгтэй. Мөн хэтэрхий ширэлдсэн үсийг нарийн шүдтэй самаар самнаж болохгүй . Ингэснээр таны үс чинь сунаж, гэмтдэг. Харин бүдүүн шүдтэй самаар юмуу, хуруугаараа ширэлдээг нь зөөлөн зөөлөн гаргаарай.

Үсээ угаахаас өмнө ширэлдээг нь гаргавал хатсаныхаа дараа хэлбэрт оруулах болон самнахад чинь хамаагүй амар байна. Харин хатаах гэж алчуураар битгий сэгсчээрэй. Зүгээр л бигнэн боож, чигийг нь гартал алчуурандаа шингээх хэрэгтэй.

Алчуураар үрвэл таны үсийг ширэлдүүлэхээс гадна давхар гэмтээж байдаг.

Хэрвээ та торгомсог силькен материалтай даавуугаар хийсэн дэртэй бол таны үс гэмтэх нь бага байдаг. Хэрвээ торгон дэртэй байх боломжгүй бол торгон ч юмуу сатин даавуун алчуураар толгойдоо боож унтаарай.

Байнга үсээ самнаж байвал таны мэдрэлд чинь сайнаас гадна байгалийн тослогийг үсэнд чинь шингээж өгдөг.

No comments:

Post a Comment