Thursday, May 20, 2010

Гоо сайхандаа шөнийн цагийг ашиглаарай

Амьтны мах хүний гоо сайханд нөлөөлдөг

Загасны мах:
Залуу сайхан, гөлгөр арьстай байя гэвэл загасны мах идэж байх тун сайн гэнэ. Загасны маханд арьсыг уян зөөлөн болгодог бодис байдаг. Япон эмэгтэйчүүд гөлгөр, цэвэрхэн арьстай байдаг нь үүнтэй холбоотой. Судлаачдын зөвлөснөөр өдөр бүр 100-200гр загасны мах идвэл нэг долоо хоногт нүүрний арьс мэдэгдэхүйц сайжирдаг гэнэ. Мөн бусад төрлийн мах ч нөлөөтэй.

Тахианы мах:
Арьсыг цайруулж, үсний өнгийг сэргээнэ. Тахианы махыг ойр ойрхон хэрэглэдэг эмэгтэйчүүд тамир тэнхээ сайтай байдаг байна. Учир нь тахианы маханд ядаргааг тайлдаг бодис бий. Тахианы маханд уураг амин хүчлүүд ихээр агуулагддаг тул хүний үс, арьс, хумсны эрүүл мэндэд ашигтай байдаг.

Гахайн мах:
Шингэц сайтай мах. Өөх нь амьтны гаралтай өөхтэй харьцуулахад царцдаггүй тул бие организмд хэрэгтэй. Гахайн мах ихэвчлэн хэрэглэдэг хүмүүсийн арьсны тослог нь тэнцвэртэй, үрчлээтэх нь бага, толигор байдаг. Эмч нар төмрийн дутагдалтай хүмүүст гахайн мах идэхийг зөвлөдөг. Гахайн маханд төмрийн агууламж өндөр байдаг. Зэрлэг гахайн элгийг элэгний өвчинд хэрэглэдэг гэдэг нь оргүй зүйл биш.

Үхрийн мах:
Үхрийн маханд их хэмжээний цайр агуулдаг болохоор тэр нь арьсны өөх тосыг тэнцвэртэй байлгаж, арьсны бодисын солилцоог ахиулж царайг тань гоё сайхан болгодог. Үхрийн махыг бөөрөнхий сонгинотой хольж идвэл нүд болон хамрын орчмын арьс улайхаас сэргийлж чадна.

Гэрийн нөхцөлд арьсаа арчилж сурвал зардал бага гардаг

Нүүрний aрьс гаднах орчинд илүү өртөмтгий, хамгийн нээлттэй хэсэг тул арчилгаа маш чухал. Янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн элбэг болсон хэдий ч энгийн аргаар гэрийн нөхцөлд арчлах ч бас дутахгүй үр дүнтэй. Хамгийн гол нь ийм арга нь түргэн үр дүнгээ өгдөг бөгөөд химийн янз бүрийн найрлага байдаггүйгээрээ давуу талтай. Цаг хугацаанд хэмнэлттэй, үр ашигтай зарим аргаас танилцуулахад:

- Нүүрээ давсны хүйтэн уусмалаар арчих маш сайн /нэг аяга усанд 1/2 цайны халбага давс хийнэ/. Энэ арга нь арьсны булчинг бэхжүүлэхэд илүү үр дүнтэй. Мөн арьсыг цайруулах, хаван бууруулах үйлчилгээтэй.

- Унтахын өмнө ланолин эсвэл хүүхдийн крем, тосыг нүүрэндээ түрх.

- Гоо сайхандаа нилээд ач холбогдол өгдөг зарим эмэгтэйчүүд унтахдаа нүүрээ марлиар ороох нь бий. Үүний тулд тослог крем түрхсэний дараа 2-3 давхарласан өргөн марлийг эрүүнээс / хамгийн унжимтгай хэсэгт/ эхэлж нүүрийг зөв хэлбэрт оруулан боодог. Ингэх нь арьсыг эрт өтлөхөөс хамгаалдаг.

- Гашилсан сүүгээр нүүрээ арчих нь цайруулах үйлчилгээтэй.

- Хар, бор талхны үйрмэгийг усанд дэвтээж нүүрэндээ тавина. 10-15 минутын дараа угааж, цэвэрлээрэй. Энэ арга нь арьсанд төрөл бүрийн батга, идээт үрэвсэл гарахаас сэргийлдэг.

- Цайруулах үйлчилгээтэй тосыг хавраас намар орой хүртэл түрхвэл илүү үр дүнтэй.

- Нүүрэн дэх сэвхийг хүчтэй үйлчлэх бодисын найрлагаар арчих нь эсрэг үр дүнд хүргэдэг. Харин гэрийн нөхцөлд бэлтгэсэн цайруулах үйлчилгээтэй төрөл бүрийн маск нь илүү үр дүнтэй.

Залуужих 25 алхам

Хэрэв та залуужихыг хүсч байгаа бол юуны түрүүн сэтгэл санаагаа тайван байлга. Мөн амьдралаа өөдрөгөөр төсөөлж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Болж өгвөл үргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол үндэс гэдгийг мартаж болохгүй. Ингээд залуужих хүсэлтэй хэн бүхэнд зориулсан 25 зөвлөгөөг танилцуулж байна.

1. Гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай.

2. Найз нөхөртэйгээ холбоотой байж, эв найртай, дотно харьцаатай бай.

3. Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хүрээ өргөжих тутам хүний сэтгэл сэргэж, сэргэлэн цовоо, авхаалжтай болдог.

4. Хобби байдаг бол түүгээрээ хичээллэж өөртөө байгаа нуугдмал авъяасаа ил гарган хөгжүүл.

5. Та урьд өмнө хийх гэж үргэлж хүсдэг зүйл байгаа бол түүнийгээ хийж бүтээхийг оролд.

6. Бусдад чин сэтгэлээсээ тусалж бай. Бусдаас талархал хүлээнэ гэдэг, өөрийн хүч чадлаа мэдрэх хамгийн шилдэг арга юм.

7. Өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хүн гэдгээ мэдрүүлэх зүйлийг байнга хий.

8. Ой ухаанаа хөгжүүлэх дасгал байнга хийж байх хэрэгтэй. Ой ухаан сэргэг байх нь бие махбодийн залуужих процессийг улам нэмэгдүүлдэг.

9. Үгийн сүлжээ байнга бөглөж бай. Энэ нь хүнийг сэтгэл зүйн хямралд орохоос сэргийлж, ой ухааныг хөгжүүлдэг.

10. Сайн чанарын хүнс хэрэглэж тогтмол цагаар хооллож байх. Хүнс тэжээлийг эмх цэгцтэй хэрэглэх нь бие махбодийг эрүүлжүүлж, чийрэгжүүлдэг.

11. Илчлэг ихтэй хоол болох махыг бага ид. Болж өгвөл загас болон тахианы мах, шинэ жимс, хүнсний ногоог ихээр хэрэглэж байх хэрэгтэй.

12. Шингэн зүйл маш их уу. Давсыг бага хэрэглэ.

13. Спортын дасгалуудыг тогтмол хийвэл залуужихад тань тустай.

14. Байнгын хөдөлгөөн дунд амьдар. Энэ нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулах шинэ соргог санаа төрүүлж залуужих процесст дэм болдог.

15. Гоо сайхандаа сайтар анхаар. Нүүрэндээ тос, нүүр цэвэрлэгчийг байнга хэрэглэж байвал арьс тань эрт хөгшрөхгүй.

16. Наранд удаан явахаас аль болох зайлсхий. Нарны шил байнга зүүж бай. Ингэхгүй бол нүдний ойр орчимд үрчлээ үүсч хөгшин мэт харагдана.

17. 3огсохдоо нуруугаа шулуун болгон цэх зогсож байвал залуу харагдана.

18. Толгой цээжээ өргөж биеэ тэгш зөв авч яв. Бөхийж явах нь насыг чинь улам нэмдэг. 19. Хаана ч гэсэн зөв сууж бай. Биеийн зөв хэлбэр таныг наснаас тань залуу харагдуулна.

20. Шүдээ эмчлүүлж амаа эрүүл байлга. Хоол идэхийн өмнө ба дараа нь шүдээ сайтар угааж байвал залуу харагдах болно.

21. Эмийг хамаагүй бүү уу. Уух шаардлагатай бол эмчийн зааврыг дага. Эмийн хордлого таныг хөгшрүүлнэ.

22. Эрүүл байхын төлөө өөрийгөө дайчлан тэмц.

23. Амьдралын аливаа зөрчил, тэмцэл, маргааныг хүлээн авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Энэ нь таныг стресст орохоос хамгаална.

24. Сэтгэлийн тэнхээтэй байж сур. Хэрэв сэтгэлийн гуниг зовлонгоо давж гарч чадахгүй бол дотны найз юм уу өөр хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцан засаарай. Удаан гуниглах нь хөгшрөх процессийг улам илүү нэмнэ.

25. Дуу хуур, наргиан наадамд оролцож, хөгжилдөж бай. Ганцаардлаас аль болох зайлсхий. Гуниг гутрал, ганцаардал нь хүнийг амархан хөгшрүүлдэг.

Хөлд яагаад эвэр ургадаг вэ

Хөлд эвэр ургах нь мэдээж зовиуртай байдаг. Тэгвэл яагаад хөлд эвэр ургадаг вэ?

Энэ нь мэдээж хэтэрхий бариу гутал өмссөнөөс болдог байна. Хэт бариу гутал байнга өмссөнөөс хөлд эв хавгүй хатуу эвэр ургахаас гадна, тодорхой хугацааны дараа хөлийн ясанд өөрчлөлт ордог байна.

Ингэж тавхайн ясанд өөрчлөлт орсноор зөвхөн хөл бус, нуруу дагаж өвдөх зовиур илэрч улмаар байнгын өвдөлттэй болдог гэнэ. Иймд хөлийн хуруунуудаа гэмтээхээс сэргийлж хөлдөө тохирсон гутлыг сонгоорой.

Нүүрэнд гарсан идээт үрэвслийг эмгүйгээр эмчилж болно!

Зарим хүмүүс залуу охид хөвгүүдийн нүүр дух болон эрүү хүзүүний хэсгээр гарсан зүйлийг арьсны өвчлөл гэхээсээ илүүтэй насны онцлог хэмээн барин тавин ярьдаг.

Ингээд залуучууд хор уршгийг нь нэг их тооцоололгүй нүүрэн дээрээ гарсан зүйлийг арилгахаар идээг нь шахаж улмаар нүүрний арьсаа гэмтээж, сорви тогтоон барзгар нүүртэй болчихдог. Үүнийг арилгахын тулд орчин үеийн гоо сайхны салоноор үйлчлүүлэхэд зардал их гарна. Тэгвэл энэ мэт зүйлийг энгийн ургалмаар эмчилж болно.

Энэ ургамлыг боролзой гэх бөгөөд навчийг нь өвөл, зун, хавар, намар хэдийд ч түүж болно. Зун, намар ногоон навчтай, өвөл хавар хатаж гандсан улбар хүрэндүү навчтай байдаг. Нэг атга боролзойн навчийг гурван литр хэртэй усанд буцалгаж нэг литр болтол нь хандална.

Үүнийг боролзойны цай гэх бөгөөд сүүгээр сүлж уусан ч болно. Сүлэхгүй байсан ч болно. Боролзойны цайг орондоо орсон хойноо хөлсөө сэвэхгүй гурваас дөрвөн аягыг халуунаар нь ууж хөлөрнө. Ийнхүү өдөрт нэг удаа долоо хоног уухад биеийн идээт тууралт алга болно.

Сайхан царайны нууц үс засалтанд байдаг

"Yc сайхан бол зүс сайхан" гэдэг үгийг зүгээр нэг хэлчихсэн юм биш.

Эмэгтэй хүн хэдийгээр сайхан царай зүстэй байлаа ч үс гэзгээ царай зүсэндээ тааруулж зөв засуулж чадаагүй бол тийм ч царайлаг сайхан харагдахгүй.

Өөрөөр хэлбэл үс, зүс хоёрын зохицол таараагүй, авцалдахгүй байна гэсэн үг.

Аливаа үс засалт хүний толгой, биеийн харьцаа, царай зүстэйгээ зохицож, таарч тохирсон байвал бүсгүй та мэдээж эрчүүдийн хараа булаасан сайхан эмэгтэй байх болно.

Хэтэрхий чамин засалт хийлгэлээ гэхэд дараа нь түүнийгээ хэвэнд нь байлгах гэж үйлээ үзэх болно.

Тэглээ гээд зүгээр л угааж хатаагаад бэлэн болчихдог төвөггүй засалтыг сонгох хэрэггүй. Ийм засалт донж муутай байдаг.

Залуу бүсгүйчүүдэд таарч тохирсон засалттай урт үс зохидог. Харин ахимаг насныханд богино тайрмал үс илүүтэй зохино.

Үс засалтанд царайнаас гадна хүзүү чухал нөлөөтэй. Хэрэв богино хүзүүтэй бол хүзүүгээ ил гаргасан богино тайралтыг хийлгээрэй.

Харин урт хүзүүтэй бол мэдээж урт үстэй байх нь илүү аятайхан харагдана.

Нүүр царайны хэлбэр ч бас үс засалтанд нөлөөлнө. Дугуй царайтай бол үсээ хөвсийлгөж засуулаарай. Энэ засалт нь нүүр царайг гонзгойдуу харагдуулдаг.

Харин гонзгой зуйван царайтай бол дух руугаа аль болох их үс унжсан засалт хийлгэхийг хичээгээрэй. Гэхдээ нүүр царай, үс засалт хоёр зөв харьцаатай байх ёстой шүү.

Хэрэв та жижигхэн царайтай, шөвгөр эрүүтэй бол халимаг үс огт тохирохгүй. Харин нэг тийш хагалж самнасан, доороос нь эргүүлсэн богиновтор засалт тохиромжтой.

Хамрын урт богино хүртэл үс засалтанд нөлөөтэй зүйлийн нэг гэдгийг анхаараарай.

Хэрэв та том хамартай бол үсээ арагш нь самнах хэрэггүй тэгвэл улам том хамартай болж харагдах болно.

Нүүрний арьсны тослогийг багасгах энгийн аргууд

Нүүрний бусад бүх төрлийн арьснаас тослог арьс илүү их арчилгаа шаарддаг. Тослог арьсны нэг том асуудал бол батга гарамтгай байдаг.

Тослог арьсыг хэрхэн арчлах вэ?
Тослог арьсыг саван, шингэн саван, угаагч гель зэрэг бодисоор сайтар угааж цэвэрлэнэ. Ингэж угаахдаа арьсаа зөөлөн сойз эсвэл зориулалтын угаагчаар эрчтэй арчиж дараа нь хүйтэн усаар зайлж угаана. Сойз болон угаагчинд халдвар орохоос сэргийлж байнга цэвэрхэн байлгах шаардлагатай. Тослог арьсыг өдөр бүр угаахын зэрэгцээ доорхи байдлаар арчлахыг зөвлөж байна.

Нэг. Нэг өндөгний цагааныг өргөн хоолойтой шилэн саванд хийнэ. Дотор нь 2-3 нимбэгний шүүсийг шахаж хийгээд спирттэй лосьон аяганы, 4.1 хийнэ. Энэ бүхнийг сайтар сэгсэрний дараа арьсаа цэвэрлэж хэрэглэнэ.

Хоёр. Тослог арьсны нүх сүв өргөссөн, амархан бохирддог тул үрэгч буюу скраб тохиромжтой. Нүүрний үрэгч бодис нь тослог арьсыг гүн цэвэрлэхэд тустай. Гэхдээ үрэгчийг байнга бус долоо хоногт 1-2 удаа хэрэглэхэд болно. Ер нь тослог арьсанд крем, түрхлэгээс илүү маск үр дүнтэй байдаг.

Гурав. Өргөст хэмхийн маск. Өргөст хэмхний хальс нь арьсны тослогийг үлэмж багасгадаг тул уртаар нь зүсэж нүүрэндээ сайтар наалдуулж тавина. 20-25 мин. Дараа нь хальсаа авч, харин шингэсэн шүүсийг нь нүүрэн дээрээ дахин 5 мин үлдээнэ. Үүний дараа шүүсийг хөвөнгөөр арчиж эсвэл угааж арилгана. Энэ маскийг үдэш гэрээс гарахгүй байх үед түрхвэл илүү үр дүнтэй.

Дөрөв. Өндөгний маск. Энэ маск нь арьсны нүх сүвийг багасгах үйлчилгээтэй. Нэг өндөгний уурганд тал нимбэгний шүүс нэмж хийнэ. Эдгээрийг сайтар хутгаад нүүрэндээ жигд тавина. Эхний давхарга хатахад дараагийнх гэх мэтчилэн хоёр, гурав давхарлаж болно. Үүний дараа 15-20 мин өнгөрөөгөөд угаана.

Хамраа яаж гоё сайхан харагдуулах вэ?

-Хамрынхаа хэмжээг аль болох багасгаж харагдуулах хэрэгтэй.
-Хамраа бага болгож харагдуулъя гэвэл хажуу талд нь дэвсгэр өнгөнөөс нь арай бараан өнгийн крем пудр тавиарай.
-Хамраа богиносгож харагдуулъя гэвэл хамрын үзүүр хэсэгт дэвсгэр өнгөнөөс арай бараан өнгийн крем пудрыг үл ялиг түрхээрэй.
-Хамрынхаа дагуу дээрээс доош нь цайвар өнгийн пудрыг нямбайлан түрхвэл жижиг харагдана.

Мэнгэгүй болж болох уу ?

Мэнгэ эхэлж бий болохдоо хүний нүдэнд үл үзэгдэм жижигхэн байдаг. Харин аажимдаа мэнгэ тодордог.

Энэ нь ихэвчлэн 12-16 хүртэлх өсвөр насныхны өсөлт хөгжилттэй хамааралтай байдаг. Мэнгэ эхэлж ургахдаа хавтгай байдаг байна. Их хэмжээний нөсөө толбоны хувьд бүрмөсөн арилгах боломжгүй байдаг. Энэ нь орчин үед хүмүүсийн санааг маш ихээр зовоож буй юм. Харин зарим тохиолдолд мэнгэ өөрөө бүдгэрч болох талтай ч энэ нь ховорхон тохиолддог.

Нэгэнт бий болсон мэнгийг үндсээр нь арилгана гэдэг бол бараг бүтэхгүй зүйл. Гэхдээ мэнгэ нь зохисон хүн гэж байдаг.

Бага хэмжээний мэнгийг лазераар арилгахаас гадна мэс заслын аргаар арилгаж болдог. Хэрвээ та мэнгэнээсээ салахыг хүсвэл эмчийн заавар зөвлөгөөг авах хэрэгтэй.

Хүний үс тухайн хүний амьдралын хэв маягийг илэрхийлдэг...

Хүний үс эрүүл байх эсэх нь хоол хүнснээс ихээхэн шалтгаалдаг. Хэдийгээр сайн арчилж байлаа ч үс чинь эрүүл биш байвал идэж байгаа хүнснийхээ сонголтонд анхаар. Хоолны дэглэм баримтлахгүй байх, янз бүрийн эм тан уух, химийн эмчилгээ хийлгэх зэрэг нь үсэнд нөлөөлдөг гэнэ.

Үс тослогтоод байвал
- Дааврын ялгаралт эрс нэмэгдсэн,
- Өөх, тостой хоолноос татгалз,
- Хоол хүнсээ жигнэж хэрэглэ,
- Хүнсний ногоо, жимс түлхүү хэрэглэ.

Хуйх хуурайшаад байвал...
Хуйх хуурайших, хагтах нь хоол хүнс, амьдралын хэв маягтай холбоотой. Байнгын стресс, лак, гель түрхээд гүйцэд цэвэрлэхгүй орхих, амин дэм муутай хоол хүнс хэрэглэх нь үс хагтаж хуурайших бас нэг шалтгаан болно. Иймд А аминдэмээр баялаг лууван, элэг, өндөг зэргийг хэрэглэхийг зөвлөө.

Үс хуурайшаад байвал
- Цахилгаанаар халдаг хайч,
- Халуунаар сэнсдэх зэрэг нь үс хуурайших нэг шалтаг болдог.
- Хуурай үсийг хэвийн болгоход хар талх, хивэг, элэг, самар тослог загас зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэвэл нэн сайн.

Үс хогжруутаад байвал...
-Нэг төрлийн шампуныг удаан бүү хэрэглэ,
- Хагны эсрэг шампуныг тодорхой хугацаанд л хэрэглэ.
- Байнга хэрэглээд байвал эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
- Бие организмын бодисын солилцоог хэвийн болгодог В6,Е зэрэг витаминуудыг хоол хүнсэндээ хэрэглэ.
- Ногоон өнгийн хүнсний ногоо, вандуй, сам хорхой зэрэг эрдэс бодисоор баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэвэл үс чинь эрүүлжиж өнгөлөг сайхан болно.

Иллэгийн нууц

-Иллэг нь цусны эргэлтийг сайжруулна.
-Иллэг нь нүүрний булчинг чангаруулна.
-Иллэг нь арьсны тосны булчирхайны үйл ажиллагааг зохицуулж сайжруулна.
-Иллэг нь тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.
-Иллэг нь мэдрэлд сайнаар нөлөөлнө.
Нүүрэндээ иллэг хийхийн тулд нүүрэндээ тос түрх. Ингэхдээ иллэг хийж байх үед гар чинь нүүрний арьсан дээгүүр чөлөөтэй гулгаж байхаар бодож тааруулаарай.
-Юуны өмнө эвтэйхэн байрлалаар суу. Тэгээд хөмхийгөө зуугаад нүүрний булчингаа дагуулан эрүүнээсээ эхлэн чих рүүгээ чиглэсэн маягтай тойрог хөдөлгөөнөөр иллэг хий.
-Хацар дээр хонхорхой үүсгэ. Ингэхийн тулд амаа "О" үсэг хэлэх гэж байгаа юм шиг болго. Үүссэн хонхорхойноос чих рүүгээ чиглүүлэн арьсаа сунгалгүйгээр гарынхаа гурван хуруугаар хагас Щ тойрог хөдөлгөөнөөр иллэг хий.
-Хамрынхаа самсааг тойруулан хуруугаараа иллэг хий. Тэгээд хамраасаа хөмсөг рүүгээ чиглүүлэн мөн тойрог хөдөлгөөнөөр иллэг хий.
-Эрүүнээсээ хэнхдэг рүүгээ чиглүүлэн, хоёр гараараа ээлжлэн дээрээс доош ил. Энэ нь хүзүүний иллэг болно.
-Нүүрэндээ иллэг хийхдээ дороос нь дээшээ илдэг бол хүзүүг дээрээс доош илнэ.
-Хурууныхаа араар эрүүнийхээ доогуур тойрог гарган зөөлөн товш.

Дээрх иллэгийг өдөр бүр давтан хийж чадвал нүүрний чинь арьс гайхалтай чангарна.

Хүний биед байгаа бүх хорт бодисууд батга болж нүүрний арьсан дээр гардаг

Гаднах зүс царай сайхан харагдах эсэх нь юуны өмнө эрүүл мэндээс хамаардаг. Хэрэв хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдвол нүүрний арьсанд зайлшгүй нөлөөлөх жишээтэй. Бүх боловсрогдоогүй хорт бодисууд нүүрний арьсаар идэвхтэй гарснаар нүүрэн дээр батга,хар цэгүүд үүсэх нь бий. Иймд гоо сайхны янз бүрийн бүтээгдэхүүн авахаас өмнө, эмчтэйгээ зөвлөж, дотор эрхтний хямралын учрыг ол.
А витамины агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэ.
А витамин (ретинол) нь арьсыг шинэчлэх процессын гол оролцогч нь юм.
А витамин нь арьс болон салст бүрхэвчийг хамгаалах функцийн ажиллагааг идэвхжүүлдэг.
А витамин арьсны уян хатан байдлыг хангадаг.
А витамин нь үрэвсэлт процессыг зогсоох, коллагеныг сайжруулах үйлчилгээтэй.
А витамин эд эсийг сэргээх ач холбогдолтой.
-Крем тос худалдан авахдаа найрлагыг нь сайн унш.

Нүүрний арьсны хямралын шинж:
- Нүүрний арьсан дээр
- Батга,
- Гүвдрүү,
- Идээт зүйл,
- Хар цэгүүд гарч эхэлнэ.
- Арьс нь бүүдгэр, өнгөгүй,
- Саарал туяатай болно,
-Ү рэвсэл улайлт өгөх,
- Арьс загатнана,
- Үрчлээс эрт сууна,
- Арьс суларч доройтно.
Иймд,
- Дотор эрхтнээ оношлуулж эмчлүүлээрэй.
- Найрлагад нь ихэвчлэн цэвэр А витамин бус харин түүний орлуулагч апцетат хэмээх бодис байдаг.
- Скраб нь үхмэл эд эсийг цэвэрлэдэг тул арьсанд эерэг нөлөө үзүүлдэг.
- Хэрэв та крем пудр тогтмол хэрэглэдэг бол үүнийгээ хязгаарла.
- Крем пудрыг тогтмол хэрэглэх нь арьсны нүх сүвийг өргөсгөх нөлөө үзүүлдэг.
- Үүнээс болж арьсан дээр хар цэгүүд, идээт батга үүсэх нь олонтаа.

Өндөгний шар үсэнд тэжээл өгч бууралтахаас сэргийлдэг

"Үс сайхан бол зүс сайхан" гэдэг шүү дээ. Өвлийн улирал ирсэнтэй холбогдуулан бүсгүйчүүддээ нэгэн зөвлөгөөг хүргэе. Сайхан үстэй байя гэвэл крантны усыг шууд хэрэглэхээс аль болохоор татгалзаж бай.
Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг байна. Энэ нь үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ үсний өнгийг алдагдуулдаг аж. Харин буцалгасан зөөлөн усаар үсээ угааж занших хэрэгтэй. Усыг зөөлрүүлэхийн тулд нэг литр усанд хоёр цайны халбага сода хийнэ. Ингэвэл ус зөөлөрч үсийг хуурайшуулахгүй.

Мөн байхуу цай үсний өнгийг сэргээхээс гадна тархины даралттай хүнд даралт буулгах сайн талтай. Үсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. Унаж буй үсийг ганга өвсний хандаар угаахад уналтыг зогоож, ургалтыг түргэсдэг. Үсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж бай. Мушгилт нь хугарамтгай болгодог муу талтай. Мөн нойтон үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, хөвсгөр байдлыг алдагдуулдаг. Үсний сэнс, хайч, индүүг тогтмол хэрэглэхээс ал ь болох зайлсхийгээрэй. Учир нь үсийг хуурайшуулдаг.

Үсэндээ тэжээл өгөхийн тулд сард нэг удаа өндөгний шарыг халбага наран цэцгийн тостой хольж хутган үс хуйхандаа түрхэн маск тавина. Ингэж хэрэглэх нь үсийг эрт бууралтахаас сэргийлдэг гэнэ.

Үнэртэй усыг биеийнхээ цусны даралт ихтэй хэсэгт түрх

Үнэртэй ус дотроо олон төрөл байдаг. Олон төрөл байдаг нь тэдний найрлагадаа агуулах анхилуун үнэрээс ихээхэн шалтгаалдаг байна. Үндсэн таван төрлийн үнэртэн байдаг гэж болно.

1. Perfume extract - 15-40%-ийн анхилуун үнэр
2. Eau de Parfum, Parfum de Тоilett - 10-20%-ийн анхилуун үнэр
3. Eau de Toilette - 5-15%-ийн анхилуун үнэр
4. Eau de Cologne - 3-8%-ийн анхилуун үнэр
5. Splash and After shave буюу сахал хуссаны дараа түрхэх-1-3% -ийн анхилуун үнэрийг тус тус агуулсан байдаг байна.

Анхилуун үнэрийг их агуулсан үнэртнүүд үнэрээ илүү удаан хадгалдаг ба үүнтэй холбогдоод үнэ нь өндөр болдог.

Тэгэхээр 1-рт таны үнэртэй усны үнэрээ хадгалах чадвар нь юуны түрүүн таны сонгосон үнэртэй уснаас шалтгаалах нь.

Үнэртэй усыг хэрэглэх соёл, заншил гэж байдаг ба үүнийг дагаж мөрдсөнөөр та мөн үнэртэй усныхаа үнэр хадгалах чадварыг нь дээшлүүлж болно.

Тэгвэл хэрхэн үнэрийг нь удаан хадгалах вэ?

1. Зарим үнэртэй уснууд тухайн үнэрийг нь агуулсан биеийн тостой байдаг. Тухайн тосыг нь түрхсэний дараа үнэртэй усыг түрхэх үед үнэрээ сайн хадгалдаг ба та тосыг хацар, гарандаа түрхэх нь илүү сайн үнэртэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

2. Үнэртэй усаа хувцасныхаа дотор талд түрхэх нь үнэрийг удаан хадгалах ба таныг хөдлөх бүрд үнэр нь үнэртэж байх болно.

3. Та усаа биеийнхээ зөв хэсгүүдэд түрхэх нь чухал. Биеийнхээ цусны даралт их газруудад буюу судастай ойр газруудад усаа түрхэх ёстой. Яагаад гэвэл цус гүйх болгонд дулаан бий болж байдаг учраас үнэртэн илүү сайн үнэртэж эхэлдэг байна. Ийм газруудад чихний ар хэсэг, хүзүү, хөхний дунд хэсэг, бугуй, тохойны нугалаас хэсэг, өвдөгний ар тал, шагай зэрэг хэсгүүд багтана. Тэгэхээр та эдгээр газруудад усаа түрхэх юм бол илүү сайн үнэртэх болно.

4. Үнэртэй ус хуурай биен дээр тогтох нь маш муу байдаг учир усанд орсныхоо дараахан буюу биеэ чийгтэй байхад нь түрхэх аваас үнэртэй ус тань биенд тань сайн шингэх болно.

5. Мөн та үнэртэй усаа зөв хадгалах нь үнэртэй усныхаа чанар, үнэрийг хадгалах чухал хүчин зүйл болно.
1-рт үнэртэй усныхаа хугацааг харах хэрэгтэй.
2-рт нарнаас хол, аль болох хүйтэн сэрүүн газарт хадгалах хэрэгтэй. Хөргөгчин дотроо ч хадгалж болно.

6. Үсэндээ усаа түрхэж болно. Үс арьснаас илүү үнэрийг удаан хадгалдаг.

7. Та үнэртэй усаа түрхэхдээ савыг нь өөрөөсөө 20 см зайнаас түрхэх хэрэгтэй. Ингэх нь үнэртэй усыг илүү их талбайд хүргэдэг байна.

Танд сануулж хэлэхэд:
-Тослог бодис ихтэй усыг хувцсандаа шууд түрхвэл толбо үлдэнэ
-Үнэртэй усыг биендээ түрхсэн үедээ наранд удаан байвал улаан толбо үлдэх аюултай
-Дасгал хийж хөлс гарсан үедээ үнэртэй ус түрхвэл хөлстэй исэлдэж эвгүй үнэр үнэртдэг.

Нүүр сэвхтэх нь удамшилтай холбоотой

Сэвх нь ихэвчлэн 20-25 насанд эрчимтэй гарч эхэлдэг. Гуч хүртэл насанд сэвхний хэмжээ ихсэж байснаа ахимаг насан бүдгэрэх нь бий. Сэвх гарахад удамшил нөлөөлдөг ч гэж үздэг. Цайвар, шардуу үстэй эмэгтэйчүүд илүүтэй сэвхтэх нь байдаг. Сэвхнээс сэргийлэх, арилгах доорх энгийн аргуудыг мөрдөх нь чухал:

Нэг. Хурц нартай өдөр бүрх малгай өмсөх, нүдний шил зүүх гэх мэтээр нүүрээ цацраг идэвхт туяанаас хамгаалах.

Хоёр. Витамин С, РР агуулсан хүнсийг өдөр тутам хэрэглэхэд анхаар. Гурав. Хэрэв хоол хүнсээр хангалттай авч чаддаггүй бол 2-3 долоо хоногийн турш витаминаар авч болно.

Жишээ нь С витаминыг хоолны өмнө гурван удаа 1-1.5гр, харин РР витаминыг хоолны дараа 0.01 гр хэрэглэнэ. Курс эмчилгээ бүрийн дараа долоо хоногийн завсарлага авна. Нийтдээ 2-3 курс эмчилгээ хийнэ.

Дөрөв. Сэвхнээс хамгаалах тос, крем пудр нь арьсыг нарны туяанаас 3-4 цагийн туршид л сэргийлдэг

Тав. Сэвхнээс сэргийлэх, цайруулах төрөл бүрийн маск бий. Сонголт нь таны арьснаас хамаарна.

Биеийн галбираа алдах дургүй бол хоолны дэглэм барь

Нэг. Шарсан мах идэхийг хүсвэл махаа зөвхөн хайруулын тавган дээр шараарай. Өөр зүйл дээр шарсан мах тос их уудаг.
Xoёр. Гоймон болон гурилан бүтээгдэхүүн байнга иддэг бол хааяа будаа идэж байгаарай. Будаа нь хурдан шингэдэг.
Гурав. Жимсний шүүс компот уух хүсэлтэй бол аль болох чихэргүйг сонгоорой.
Дөрөв. Жимс байнга хэрэглэх нь таргалахаас сэргийлнэ. Ялангуяа үзэм эсвэл интоор идэж бай.
Тав. Хоолоо удаан зугуухан зажилж ид. Тэгвэл түргэн цадна.
Зургаа. Цэвэр агаарт байх нь арьсан дахь өөхөн давхаргыг багасгадаг.
Долоо. Хөдөлгөөний хомсдол нь таны таргалах гол шалтгаан тул тогтмол салхинд гарч сур.
Найм. Цадсан эсэхээ анзаардаггүй тул хоол идэж байхдаа ном унших юмуу, зурагт үзэхээс татгалзаарай.
Ес. Шоколад нь таргалуулах нэг хүчин зүйл болдог тул идэх гэж хорхойсох хэрэггүй.
Арав. Шөлний тосыг авахын тулд хөргөөд, царцаж тогтсон тосыг авч хаяад хэрэглэж болно.
Apван нэг. Хоол идэх үедээ илчлэг ихтэй зүйлийг хачир болгон хэрэглэхээс татгалзаарай.
Арван хоёр. Хэрэв хуурга идэх хүсэлтэй бол мах багатай, ногоо ихтэйг нь сонгоорой.
Арван гурав. Хэрэв биеийн галбираа алдахгүйг хүсэж байвал хоолны дэглэм танд тусална.