Thursday, May 20, 2010

Үнэртэй усыг биеийнхээ цусны даралт ихтэй хэсэгт түрх

Үнэртэй ус дотроо олон төрөл байдаг. Олон төрөл байдаг нь тэдний найрлагадаа агуулах анхилуун үнэрээс ихээхэн шалтгаалдаг байна. Үндсэн таван төрлийн үнэртэн байдаг гэж болно.

1. Perfume extract - 15-40%-ийн анхилуун үнэр
2. Eau de Parfum, Parfum de Тоilett - 10-20%-ийн анхилуун үнэр
3. Eau de Toilette - 5-15%-ийн анхилуун үнэр
4. Eau de Cologne - 3-8%-ийн анхилуун үнэр
5. Splash and After shave буюу сахал хуссаны дараа түрхэх-1-3% -ийн анхилуун үнэрийг тус тус агуулсан байдаг байна.

Анхилуун үнэрийг их агуулсан үнэртнүүд үнэрээ илүү удаан хадгалдаг ба үүнтэй холбогдоод үнэ нь өндөр болдог.

Тэгэхээр 1-рт таны үнэртэй усны үнэрээ хадгалах чадвар нь юуны түрүүн таны сонгосон үнэртэй уснаас шалтгаалах нь.

Үнэртэй усыг хэрэглэх соёл, заншил гэж байдаг ба үүнийг дагаж мөрдсөнөөр та мөн үнэртэй усныхаа үнэр хадгалах чадварыг нь дээшлүүлж болно.

Тэгвэл хэрхэн үнэрийг нь удаан хадгалах вэ?

1. Зарим үнэртэй уснууд тухайн үнэрийг нь агуулсан биеийн тостой байдаг. Тухайн тосыг нь түрхсэний дараа үнэртэй усыг түрхэх үед үнэрээ сайн хадгалдаг ба та тосыг хацар, гарандаа түрхэх нь илүү сайн үнэртэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

2. Үнэртэй усаа хувцасныхаа дотор талд түрхэх нь үнэрийг удаан хадгалах ба таныг хөдлөх бүрд үнэр нь үнэртэж байх болно.

3. Та усаа биеийнхээ зөв хэсгүүдэд түрхэх нь чухал. Биеийнхээ цусны даралт их газруудад буюу судастай ойр газруудад усаа түрхэх ёстой. Яагаад гэвэл цус гүйх болгонд дулаан бий болж байдаг учраас үнэртэн илүү сайн үнэртэж эхэлдэг байна. Ийм газруудад чихний ар хэсэг, хүзүү, хөхний дунд хэсэг, бугуй, тохойны нугалаас хэсэг, өвдөгний ар тал, шагай зэрэг хэсгүүд багтана. Тэгэхээр та эдгээр газруудад усаа түрхэх юм бол илүү сайн үнэртэх болно.

4. Үнэртэй ус хуурай биен дээр тогтох нь маш муу байдаг учир усанд орсныхоо дараахан буюу биеэ чийгтэй байхад нь түрхэх аваас үнэртэй ус тань биенд тань сайн шингэх болно.

5. Мөн та үнэртэй усаа зөв хадгалах нь үнэртэй усныхаа чанар, үнэрийг хадгалах чухал хүчин зүйл болно.
1-рт үнэртэй усныхаа хугацааг харах хэрэгтэй.
2-рт нарнаас хол, аль болох хүйтэн сэрүүн газарт хадгалах хэрэгтэй. Хөргөгчин дотроо ч хадгалж болно.

6. Үсэндээ усаа түрхэж болно. Үс арьснаас илүү үнэрийг удаан хадгалдаг.

7. Та үнэртэй усаа түрхэхдээ савыг нь өөрөөсөө 20 см зайнаас түрхэх хэрэгтэй. Ингэх нь үнэртэй усыг илүү их талбайд хүргэдэг байна.

Танд сануулж хэлэхэд:
-Тослог бодис ихтэй усыг хувцсандаа шууд түрхвэл толбо үлдэнэ
-Үнэртэй усыг биендээ түрхсэн үедээ наранд удаан байвал улаан толбо үлдэх аюултай
-Дасгал хийж хөлс гарсан үедээ үнэртэй ус түрхвэл хөлстэй исэлдэж эвгүй үнэр үнэртдэг.

No comments:

Post a Comment