Wednesday, December 16, 2009

Шинэ жилийн мэндчилгээний үгс

Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хүргэж аз жаргал хүсэн ерөөе

Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай

Англи Хэл Өдөр Тутмын Амьдралд

Та Англи хэлээр байнга ярьдаг. Гэхдээ та үүнийгээ мэддэггүй.
Та өөрөө анзаардаггүй болохоос биш өдөр бүр л Англиар ярьж байдаг шүү дээ! Шилдэг борлуулалт болсон үнэртэй ус,
чихэр, дуу хөгжмийн бүтээгдэхүүнүүд нь энгийн Англи үгсээр нэрлэгдсэн байдаг.

Англи хэлээр төвөггүй бичиж сурцгаая

Хэрвээ Англиар бичихэд хэцүү, аймаар санагдаад байгаа бол санаа зовох хэрэггүй – бид тантай хамт. Зөв тохирох үгээ мэддэггүй,
үгнүүдээ эвлүүлж өгүүлбэр болгож чаддаггүй, бодол санаагаа эмх замбараатайгаар илэрхийлж чаддаггүйгээсээ болоод бичих ажил дээр
дандаа бэрхшээлтэй тулгардаг уу.

Та хэрвээ бодит бус орчинд ижил төрлийн дасгалуудыг дахин давтаад л байвал бичих дасгалаас аль хэдийн залхах байсан нь лавтай.
Сонирхол төрүүлэх өдөөгч хүчин зүйлс хэл сурахад маш чухал үүрэгтэй байдаг учраас бодит харилцаа, утга төгөлдөр /э-шуудан,
захидал гэх мэт/ дасгал, ажлууд хийдэг байвал сайн. Ийм төрлийн дасгалууд нь сонирхол татахад тустай байгаад зогсохгүй үгсийн сан,
дүрмээ сайжруулж, сурсан зүйлсээ улам бүр батжуулахад үр дүнтэй юм.

Англи хэл сурмаар байгаа боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?

Өөртөө чухам аль хичээл тохирохыг мэдэхэд хэцүү байж болно. Тэгвэл бид танд шийдвэрээ
гаргахад тань тус болохуйц нэгэн зүйл санал болгоё. Эндээс та аль хичээлийг сонгох
хэрэгтэйгээ
мөн эдгээр хичээл тус бүрийг үзэж дуусахад ямар мэдлэг, ур чадвар олж авсан

байх талаар мэдээж авна.

Жинхэнэ дипломатич

Өнгөрсөн зууны 60-аад оны үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар Сайрус Венс гэгч хүн томилогдоод “дипломатчид цаг шиг ажиллах ёстой” гэсэн томъёоллыг дэвшүүлсэн гэдэг. Түүнээс энэ тухай нь асуухад тэрбээр ийнхүү тайлбарлажээ:
-Жишээ нь би, Оросын Сибирьт онгоцоор нисэж очоод жинхэнэ сибирь эртэй уулзаад,

-Чи америк бүсгүйтэй гэрлэмээр байна уу?” гэж асууна. Тэр мэдээж “-Би америк эхнэрээр золигоо хийдэг юм!” гэж хариулна. Тэгэхээр нь би

“-Гэхдээ тэр бүсгүй чинь манай ерөнхийлөгч Фордын охин шүү дээ” гэж хариулна. Тэгэхээр нөгөө орос эр

“-Тэгвэл ч өөр хэрэг шүү” гэнэ.

Дараа нь би Швейцарийн банкны удирдах зөвлөлийн гишүүд дээр очиж

“-Танай банкны захирлаар сибирийн жинхэнэ орос эр ажиллавал ямар байна?” гэж асууна. Тэд мэдээж

“-Тэр золигоор юугаа хийдэг юм” гэж хариулах нь мэдээж. Тэгэхээр нь би “Тэр чинь ерөнхийлөгч Фордын хүргэн шүү дээ” гэнэ. Тэгэхээр тэд

“-Тэгвэл ч өөр хэрэг шүү” гэнэ. Дараа нь ерөнхийлөгч Фордтой уулзаад

“-Та сибирийн жинхэнэ орос эрээр хүргэнээ хиймээр байна уу” гэж асууна. Тэр мэдээж

“-Тэр золигоор юугаа хийдэг юм” гэнэ. Тэгэхээр нь би

“-Тэр чинь Швейцарийн банкны захирал шүү дээ” гэнэ. Тэгэхээр ерөнхийлөгч

“-Тэгвэл ч өөр хэрэг шүү” гэнэ. Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн охин дээр очино. Түүнээс би:

-Мисс Форд, та Швейцарийн банкны захиралтай суумаар байна уу” гэж асууна. Тэр надад:

-Тэр золигоор юугаа хийдэг юм, гэж хариулана. Тэгэхээр нь би:

-Тэр чинь Сибирийн жинхэнэ орос эр ш дээ гэж хэлнэ. Тэгэхээр мисс Форд:

-Тэгвэл ч өөр хэрэг шүү гэж, хариулна. Ингээд манай улс Оросын Сибирь, Швейцарийн банкийг эрхэндээ оруулаад зогсохгүй хэлэлцээрт оролцсон бүх талууд сэтгэл хангалуун үлдэх нь тэр дээ. Энийг л “цаг шиг дипломат” гэж хэлээд байгаа юм шүү дээ!!!

Амжилтын нууц

Хэдэн жилийн өмнө АНУ-ын Канзас мужид ах дүү хоёр амьдардаг байв. Хөвгүүд өглөө бүр ангиудын зуухыг галлах ажил хийдэг байлаа.

Нэг хүйтэн өдөр хоёр хүү галаа түлэхээр зуухаа модоор дүүргээд галаа дүрэлзүүлэн асаахын тулд модон дээрээ шилтэй хий асгаад шүдэнзээ зуртал гэнэт их гал дүрэлзэн зуух дэлбэрчээ. Зуух асар хүчтэй дэлбэрсэн бөгөөд бүр байшин доргижээ. Шилэнд үргэлж хийн шингэн хийдэг байсан ч тэр өдөр андуураад бензин хийсэн байсныг сүүлд тодорхойлжээ. Дэлбэрэлтэд ах нь газар дээрээ нас барж дүүгийнх нь хөл маш их түлэгджээ.

Эмч дүүгийнх нь хөлийг үзээд тайрахаас өөр арга байхгүй гэсэн нь эцэг эхийнх нь хувьд том шаналал байсан юм. Том хүүгээ алдаж хоёр дахь нь эрэмдэг зэрэмдэг болж насаараа хүний гар харж амьдрана гэж бодохоор ямар байх вэ?! Эцэг эх хоёр нь өдөр шөнөгүй залбирч өдөр бүр эмчээс хагалгааг хойшлуулахыг гуйж өдөр бүр хүүгээ дахин алхаж чадна гэж зоригжуулж байлаа. Ийм байдлаар бүхэл бүтэн хоёр сар өнгөрчээ.

Ингээд эмчтэй зөрөн хүүгийнхээ хөлийг тайруулаагүй ч боолтыг нь нээхэд баруун хөл нь зүүнээсээ 6 см жижгэрч, зүүн хөлөнд нь хуруу гэхээр юм юу ч байсангүй.

Гэхдээ хүү шаргуу хөдөлмөрлөж өдөр бүр дасгал хөдөлгөөн хийсний хүчинд нэг хоёр алхаж чаддаг болов. Дараа нь таягнаасаа салж зүгээр алхдаг болов.

Хүү хөдөлмөрлөсөөр л байлаа. Эцэст нь хүү гүйдэг боллоо. Гүйх гүйхдээ гүйлтийн дэлхийн аварга болтлоо гүйсэн юм.

Энэ бол алдарт тамирчин Глен Ганнигамын түүх бөгөөд түүнийг Медисон Скуэр Гарденд "Зууны хамгийн хурдан тамирчин" цолоор шагнажээ.

Амжилтад хүрэхийн тулд итгэх хэрэгтэй. Хэрэв итгэж чадвал хүний чадахгүй зүйл гэж тун бага шүү.

Гайхамшигтай газар доорх байшин

Та газар доор байшинтай байсан бол гэж бодож байсан уу? Тэгвэл энэ бодлын чинь илрэл болсон байшингийн загварыг танд хүргэж байна.

Швейцарийн нэгэн тосгонд байрладаг юм байна. Чулуугаар хийсэн шатнууд нь таныг том том цонхоор харагдах гоёл чимэглэлтэй байшингийн бөөрөнхий үүдэнд аваачиж хүргэнэ.

Тийм ч их дэлгэрээгүй энэхүү байшингийн дизайныг Christian Muller Architect болон Search гэдэг 2 архитектурын компаниас гаргажээ.

Энэхүү байгууламж нь дотроо зочны өрөө, enetertainment бүс, мөн газар доорх байшинд зориулан хийсэн тусгай интерьер дизайнуудыг багтаасан байна.

Нараар цаг баримжаалах нь

Монголчууд нүүдлийн амьдралтай бөгөөд эртнээс нарны байрлалаар цагаа тодорхойлж ирсэн түүхтэй. Өглөө нар гарах, нар эгц дээр хөөрөх, нар доошлох, уулын сүүдэр буух, нар уулын цаагуур орох үеэр баримжаалж цагийг нарийн мэддэг байжээ.Гэрт байгаа хүмүүс нарны гэгээгээр цаг баримжаалдаг.

Гэрт үл мэдэгдэх гэгээ орж эхэлбэл үүр цайх гэж байна, гэгээ нэлээд орж гэрийн юмыг харж чадахаар болбол үүр цайх их дөхөж байна, гэрийн дотор гэгээ бүрэн тусаж байвал үүр цайжээ гэж мэддэг.

Нар уулын цаанаас гараад тооноор унины толгойд эхэлж тусдаг. Тэгээд доошилж унины хагаст, унины төгсгөл буюу ханын толгойд, ханын дунд хэсэгт тусаад доошилж, орны толгойд, орны хөлд тусдаг.

Үдээс хойш нар өглөө гэрт орж ирсний адилаар ханын дунд, ханын толгой, унины хагас, унины толгойд тусч дээшилж гэрээс гардаг.

Орой нар уулын толгойд буух, уулын цаагуур орох, гэгээ тасрах, харанхуй болох гэсэн дарааллаар цагийг мэддэг. Хүмүүс, нар унины толгойд байхад,
нар ханын толгойд байхад, нар уулын толгойд буухад гэж ярьдаг.

Монголчууд дээр үед голдуу арван дөрвөн толгойтон, дөрвөн ханатай гэрт амьдардаг байжээ.

Эрдэмтдийн судалж үзсэнээр дөрвөн ханатай, жаран уньтай гэрийн хоёр унины
хоорондох зай зургаан градусын өнцөг үүсгэдэг бөгөөд тэр нь цагийн
хуваарьтай яг тохирдгийг тогтоожээ.

Хүмүүс хөдөө гадаа явж байхдаа юмуу хонь малаа хариулж байхдаа цаг мэдэх хэрэгтэй болдог.

Газар жижиг тойрог зураад тойрогныхоо яг голоор тойргоо тэнцүү дөрөв хуваадаг. Тэгээд тойрогныхоо голд нарийн мод юмуу дэрс хатгаад цагаа
мэддэг байжээ.

Монгол цагийн нэрс:

Луу-нар мандах-07.40-09.40

Могой-нар хөөрөх-09.40-11.40

Морь-үд дунд-11.40-13.4 0

Хонь-үд хэлбийх-13.40-15.40

Бич-нар доошлох-15.40-17.40

Тахиа-нар жаргах-17.40-19.40

Нохой-үдшийн бүрий-19.40-21.41

Гахай-од түгэх үе-21.40-23.40

Хулгана-шөнө дунд-23.40-01.40

Үхэр-шөнө дундаас хойш-01.40-03.40

Бар-үүр тэмдэгрэх-03.40-05.40

Хөрсөн бүрхэвч

Манай орон уудам их нутагтай учраас хєрсний олон хэв шинж бий болжээ. Нутгийн хойд хэсэгт хар шороон маягийн хєрс тархсан бол тєв хэсгээр нь хvрэн хєрс, ємнє хэсгээр нь говийн саарал хєрс тархжээ. Нутгийн /тєвийн зvvн хэсгийн тал, хээрийн/ 50 гаруй хувьд хvрэн хєрс тархсан юм. Хойд хэсгийн хар шороон маягийн хєрстэй нутагт газар тариалан хєгжvvлсэн.

Тариаланд тохиромжтой хєрс нийтдээ 1.6 сая гаруй гектар талбайтай. Манай орны хойд хэсгийн уулархаг нутгаар ой тайга, ойт хээр, тєвийн ба зvvн хэсгээр хээрийн ємнє хэсгийн нутгаар говийн, хамгийн урд захаар цєлийн байгалийн бvс оршиж байна. Єндєр уулуудад ойн дээд хилээс дээш тагийн бvс, тvvнээс дээш мєнх цастай.

Автомашины утаанд 260 гаруй төрлийн хорт бодис байдаг

Хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаараа янз бүр. Тухайлбал: хар тугалга нь ихэнх эрхтэний тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис юм. Мэдрэлийн хор гэж нэрлэгддэг бөгөөд нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх, хүүхдийн өсөлтийг бууруулахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай, оюуны хомсдолд хүргэж ч болох талтай. Нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй агаарын хамт бодьгалд орж цусны улаан цогцсын эсийн солилцоонд оролцох чадварыг алдагдуулснаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах гэх мэт үйлчилгээтэй. Азотын ислүүд болохоор хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож амьсгалын дээд замын чийглэгийн нөлөөгөөр азотын нитритийг үүсгэж уушгийг гэмтээдэг бол хүхэрлэг хий хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулж, уушгинд нөлөөлөхөөс гадна хамгийн аюултай нь агаар дахь хүхэрлэг хийгээр амьсгалахад амьсгалын эрхтэн дэх усны ууртай нэгдэж хүхрийн хүчил үүсгэж амьсгалын эрхтэнг гэмтээдэг.

Бенз(о)пирен автомашины хөдөлгүүрийн поршин элэгдсэн, тосны зарцуулалт ихэссэн үед их хэмжээгээр ялгардаг. Хүний амьсгалын замаар дамжиж бие мах бодод хуримтлагдана. Хөө тортог нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна, уушгины архаг өвчнийг болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Манай улсын хувьд MNS-5013,MNS-5014 гэсэн 2 стандартын дагуу хэмжилт судалгаа хийж байна. Энэ стандарт нь бензиний нүүрсустөрөгч /СН/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/, дизелийн хувьд тортогжилт гэсэн үзүүлэлтийг тодорхойлдог.

2010 онд Дэлхий их халах нь

Дараа жил бүхий л түүхэн дэх хамгийн халуун жил болно гэдгийг цаг уурчид сэрэмжлүүлж байна. Цаг агаарын өөрчлөлт дэх хүний хүчин зүйл нь үүнийг шалтгаан юм гэж "Таймс" сонинд бичжээ. Дараа жил байгалийн хүчин зүйлс ажиглалт хийж ирсэн бүхий л 160 жилийн түүхэнд одоогоор хамгийн халуун нь байсан 1998 оныг бодвол температурт бага нөлөөлнө.

Sled dog буюу нохой чарганы аялал

Францын иргэн Жоел манай оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. 1999 онд анх Монголд ирж байсан Жоел өдгөө Тэрэлжэд 40 гаран ноходтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Киотогийн протокол

Анх 1997 оны 12-р сарын 10-нд Япон улсын Киото хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь Конвенцийн Талуудын 3-р бага хурлаар батлагдсан.

Протоколын гол зорилго

2000 оноос хойших хугацаанд агаар дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах асуудлыг улс орнуудын хувьд хуульчлах явдал юм.

Хүлэмжийн хийн жагсаалтыг Хавсралт А-аар гаргасан.

Нүүрсхүчлийн хий (СО2),1.0
Метан (CH4),21
Азотын исэл (N2O),310
Гидрофторт нүүрстөрөгчүүд (HFCs),140-11700
Перфторт нүүрстөрөгчүүд (PFCs),7000-9200
Гексафторт хүхэр (SF6),23900

Киотогийн протокол хүчин төгөлдөр болох нөхцөл

Нүүрсхүчлийн хийн 1990 оны ялгаруулалтын түвшингийн 55 хувиас доошгүй хувийг гаргаж байгаа, Конвенцийн 1 дүгээр хавсралтанд орсон 55-аас доошгүй Конвенцод оролцогч Талууд Киотогийн Протоколыг баталсан, хүлээн зөвшөөрсөн нэгдэн орсон тухай баримт бичгээ өргөн барьсан өдрөөс хойш 90 дэхь хоног дээр Киотогийн Протокол хүчин төгөлдөр болно.

Талуудын хүлээх үүрэг:

1-р хавсралтад орсон улс орон-Талууд хүлэмжийн хий(ХХ)-н хэмжээг 2008-2012 он гэхэд 1990 оны түвшинтэй харьцуулахад дор хаяж 5%-аар бууруулсан байх нөхцлийг хангана.
1-р хавсралтад орсон улс орон-Талууд үндэсний эдийн засгийн холбогдох секторуудын эрчим хүч ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх

Хүлэмжийн хийнүүдийн шингээгчийг нэмэгдүүлэх, ойн аж ахуйг хөтлөн явуулах, ойжуулах, ойг нөхөн сэргээх үр ашигтай арга хэмжээг хөхүүлэн дэмжих Эрчим хүчний болон сэргээгдэх хэлбэр, нүүрсхүчлийн хийг шингээх технологи, байгаль орчинд ээлтэй тэргүүний болон шинэлэг технологи нэвтрүүлэх, боловсруулах, өргөн хэрэглэхэд дэмждэг үзүүлэх

Киотогийн протокол батлагдсан нь

2007 оны 7 дугаар сарын байдлаар нийт 174 орон болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага батламжилсан. Конвенцийн 1 дүгээр хавсралтанд орсон орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалтын хувь дийлэнхийг нь эзэлж байна.

Далан хэлт

Ойролцоогоор 12 см орчим урт биетэй, биеийн ерөнхий хэмжээ нь оронгийн бор шувуунаас жижгэвтэр, цайвар саарал, бор шаргалдуу элсэн өнгөтэй ч гол содон тэмдэг нь далавчны ирмэг, доод хэсгээрээ түүнчлэн дух, эрүү, нүдний орчмоор ягаан зүстэй. Ургамлын залуу нахиа, үр жимсээр хооллодог, богинохон бахимдуу, цайвар шаргал өнгийн хошуутай, сүүл нь богинохон, нүд нь үргэлж онийсон мэт харагддаг.

Зуны халуунд худаг, задгай ус бараадан бөөн бөөнөөрөө сүрэглэн нисэх бөгөөд их усархаг шувуу. Хадархаг уулс, уулсын бэл, цөл, цөлөрхөг говь нутгаар жижиг бут дагаж амьдардаг суурин шувуу. 4 сарын дунд, 5 сарын орчим ихэнхдээ хад чулуун засвар 4-5 үл ялиг хар цоохор толботой цайвар хөх өндөг гаргадаг. Ангаахайгаа эр эм хоёр шувуу ээлжлэн тэжээж өсгөдөг. Барьж тэжээхэд амархан гаршдаг бөгөөд гурилан бүтээгдэхүүн, үр тариагаар хооллох дуртай. Оронгийн болжморын адил үсэрч дэгдэж явдаг. Говийн уулс, толгод, далан хальс, харгана, бүйлсний бут зэрэг мод, бутаар элбэг тааралдана.

Багшийн хөгжлийн төвд компьютер өглөө

Нийслэлд боловсролын үйлчилгээгээр загвар дүүрэг болох зорилт тавин ажиллаж буй Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор, Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн “Багшийн хөгжлийн төв”-д компьютер, хувилагч, скайнер, хэвлэгч зэрэг нийт таван сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа өчигдөр гардуулан өглөө. Монгол Улсын Засгийн газрын “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш нарыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх орчныг бүрдүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс энэхүү санхүүжилтийг хийжээ. БСШУ-ы сайд, нийслэлийн Засаг дарга нарын байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дүүрэг бүрт “Багшийн хөгжлийн төв”-ийг иж бүрнээр нь тохижуулах ажлыг ирэх онд үргэлжлүүлэн хийх ажээ.

Дэлхийн хамгийн том есөн амьтан

2009 он улирч буйтай холбогдон дэлхийн хамгийн хамгийн гэсэн тодотголтой жагсаалтууд ээлж дараалан гарч байгаа билээ. Уншигчдын амралт чөлөөт цагт зориулан энэ удаагийн дугаартаа дэлхийн хамгийн том есөн амьтныг танилцуулж байна.

1. Дэлхийн хамгийн том нохой
Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том нохойг Геркулес гэдэг. Английн мастифф үүлдрийн энэ нохойн хүзүүний тойрог 96 см, биеийн жин 128 кг гэнэ. Гурван настай гэхэд ижил үүлдрийн нохдоос хавьгүй том биетэй аж. "Би Геркулесийг жирийн нохойн адил л хооллодог ч тэр улам л томроод байдаг" гэж аварга нохойн эзэн Флин хэлжээ.

2. Дэлхийн хамгийн өндөр морь
Бельгийн хөллөгөөний үүлдрийн Радар гэдэг энэ морь дэлхийн хамгийн өндөр морь юм. 1998 онд АНУ-ын Айово муж улсад төрсөн энэ морь 2006 оноос хойш өдийг хүртэл дэлхийн хамгийн өндөр морь гэсэн цолыг эзэмшиж байгаа билээ. Аварга морь 1,86 метр өндөр бөгөөд өдөрт 20 галлон ус /1 галлон = 3-4 литр/, 8,1 кг өвс хэрэглэдэг байна.

3. Дэлхийн хамгийн том үхэр
Дэлхийн хамгийн том үхэр бараг л жижиг заантай адил жинтэй аж. Чили гэдэг аварга үхэр 1,89 метр өндөр, тонн гаруй жинтэй гэнэ. Чили зөвхөн бэлчээрийн өвсөө идэхээс биш, тусгай тэжээл хэрэглэдэггүй байна.

4. Дэлхийн хамгийн том гахай
Хятадын Ляонин мужийн хөдөө аж ахуйн музей 900 кг жинтэй гахайгаа Гиннесийн амжилт бүртгэх газарт дэлхийн хамгийн том амьтанд бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Энэ гахай нь өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд үхсэн байна. Уг гахай 2,5 метр урт бөгөөд бүсэлхийн тойрог нь 2,23 метр, соёо нь 14,4 см аж. Гахайн эзний хэлснээр энэ амьтан таван настай байжээ.

Эссе бичлэгийн дүн гарлаа

Монгол улс тунхагласны 85 жилийн ойг угтаж, Монголын Зүүний Хүчний Холбооноос улсын хэмжээнд түүхийн багш нарын дунд зарласан “Монгол миний эх орон” сэдвийн хүрээнд зохиогдсон эссе бичлэгийн уралдааны дүн гарлаа. Энэ уралдаанд 14 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 150 гаруй багш материалаа ирүүлснээс дараах бүтээл шалгарчээ. Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн түүх-нийгмийн багш Б.Энхцэцэг, дэд байранд Архангай аймгийн Хайрхан сумын 11 жилийн сургуулийн түүх-нийгмийн ухааны багш О.Чулуунбаатар, Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн дэд захирал, Монгол улсын зөвлөх багш Г.Чогдонхорлоо, гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Эрдмийн-Ундраа” цогцолбор сургуулийн түүх-нийгмийн ухааны багш Д.Пунцагбалжир, Дундговь аймгийн Сайнцагаан сумын гуравдугаар сургуулийн түүх-нийгмийн ухааны багш Д.Уртнасан, Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн түүх-нийгмийн ухааны багш Ганзориг, тусгай байрт Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийн түүх-нийгмийн ухааны багш Ц.Эрдэнэчимэг, Төв аймгийн Жаргалан сумын түүх- нийгмийн багш Н.Чанцалмаа, Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн зөвлөх, түүх-нийгмийн ухааны ахмад багш Д.Мижиддорж нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Шалгарсан бүтээлүүдээр тусгай ном гаргах юм байна.

Хамгийн ховор хэлүүд

Барагцаалбал дөрвөн сая хүнтэй Папуа-Шинэ Гвиней улсын оршин суугчид нутгийн 800 хэлээр ярьдаг байна. Эдгээр хэлний дотор ядахдаа 100 мянган хүн ярьдаг нэг ч хэл байхгүй гэнэ. Өнөөдөр дэлхийн хамгийн ховор хэл нь:

10. Таиландад цорын ганц маргаангүй хэл нь тай хэл хэмээн хүлээн зөвшөөрсөн хэдий ч, үнэндээ тус орны хүн амын тал нь нутгийн аялгаар ярьдаг байна. Тийнхүү эдгээрээс зарим нь хэл шинжээчдийн үзэж байгаагаар, бие даасан хэл ажээ. Энэ нь жишээлбэл, лао, каммуанг, пактай хэл гэнэ.

9. Энэтхэгт олонхийн хэл хэмээн үзэж болох нэг ч хэл байхгүй. Бараг муж улс бүрт өөрийн гэсэн хэлээр ярьцгаадаг байна. Энэтхэгийн хамгийн ховор хэл нь марати (Махараштра муж улс), орийа (Орисса муж улс), телугу (Андхра-Прадег муж улс), Тамил Надугийн тамил хэл ажээ.

Ардчиллын хэлэлцүүлэгт залуусыг оролцохыг уриаллаа

Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооноос “Нийгмийн ардчиллын төлөө” залуучуудын чуулга уулзалтыг энэ сарын 11-13-ны хооронд “Найрамдал” зусланд зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалт хүртэл news.mn, ekhoronch.mn сайтуудаар залуусын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа бөгөөд залуус идэвхтэй оролцож, өөрсдийн саналаа өргөх, МАСЗХ санал бүрийг нэгтгэн эрх баригчдад уламжлан, хэрхэн шийдвэрлэх талаар тэдэнтэй хамтран ажиллах юм байна. “Хариуцлагатай, боловсролтой, эх оронч, эрүүл, бүтээлч монгол залуу гэж таны бодлоор хэнийг хэлэх вэ?” гэсэн ерөнхий таван асуултын дор хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.


Залуус дээр дурдсан сайтуудад санал сэтгэгдлээ олноор илэрхийлж байна. Тухайлбал, дипломтой хүнийг боловсролтой гэх үү, амьдралын ухаантай амьжиргаатай хүнийг боловсролтой гэх үү гэсэн асуултыг хэлэлцүүлж өгөхийг хүссэн байна. Мөн дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн эсрэг залуус дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байна хэмээн уриалсан байна. Гадаадад байгаа монголчуудыг эх орондоо ирж ажиллахыг уриалсан санал ч гарч байгаа аж.

Хэрхэн Гадаад хэл амжилттай сурах вэ?

Та амьдралдаа хэдэн удаа гадаад хэл сурах нь чухал гэж бодож байсан вэ? Магадгүй та чухал гэж бодсон учраас хэлний курсад нэг бус удаа сууж байсан уу? Хэрэв та тийм гэж хариулж байгаа бол дараахь зөвлөмжид анхаарлаа хандуулна уу!


1. Элдэв дүрмийн ном, шинэ үгээр дүүрэн цаас барьж авахаасаа өмнө та сэтгэл дахь хүнтэйгээ ярилц. Яг одоо та өөр өөртэйгээ ярилцах цаг гаргаарай. Юун түрүүнд өөрөөсөө чангаар асуу: Надад үнэхээр хэл сурах шаардлага байгаа юу гэж? Магадгүй хариултууд нь ар араасаа цуварч байж болох юм.
• Тухайн хэл дээрх материал(таны хамгийн дуртай кино,ном зохиол)-ийг ойлгох чадвартай болно
• Илүү өндөр цалинтай ажлын байр
• Гадаад хэл дээрх А гэсэн үнэлгээ гээд л бишгүй олон шалтгаан байгаа байх, яг эдгээрийгээ цаасан дээр буулган бич.
2. Хэл сурах хүслээ зорилго болгон дэвшүүл. Өдөр болгон нүднийхээ өмнө зорилгоо бичсэн цаасаа ил тавь. Та зорилгоо хараад урам зориг орон ирээдүйн хэлтэй бол гэсэн төсөөллүүд тань биелэх мэт санагдах болно.
3. Ингээд сэтгэл зүйгээ бэлдсэний дараа үндсэн сууриуд болох дүрмийн мэдлэг, дуудлага, байнга хэрэглэгддэг үг, хэллэг гээд эдгээрт анхаарлаа хандуулаарай.
4. Хэлийг хүмүүстэй хамтран сурах нь үргэлж сайн аргуудын нэг байдаг учраас та хэлний курст хамрагдаарай. Өдөрт сурсан зүйлсээ багадаа 30-60 минут заавал давтан хичээллээрэй.
5. Шинэ сурсан үгээрээ өгүүлбэр зохион хэн нэгэнтэй харилцаж болно мөн өөрийнхөө үйлдлүүдийг сурж буй хэлээрээ хэлэхийг оролдоорой. Жишээ нь: “Би алхаж байна” гэдгийг “I am walking down street “ гэх мэт өөртэй зугаатай байдлаар хэлээ давтаж болно.
6. Шалгалт, тестээс бүү эмээ. Хэдийгээр сайн хичээллэсэн боловч шалгалтандаа тааруу дүн авсан бол, яг юун дээр алдаж байгаагаа харах сайхан боломжтой болж байна гэсэн үг шүү дээ.
7. Хэл сурах хүсэлтэй тантай ижил түвшний харилцан яригч ол. Хоорондоо харилцаж бие биенийхээ алдаанаас суралцах нь хөгжилтэй бөгөөд их үр дүнтэй байх болно.
8. Ажил, хичээлийн цаг заваараа интернэтээр хэсэж, тухайн хэлтэй холбоотой материалыг сонирхон судалж болно. Мөн та компьютерийн тусгай програм ч худалдан авч болно.
9. Хэн нэгэн хүн таны хэл сурах хүслийг унтраахааргүй эрч хүчтэй байгаарай. Хэл сурж эхлэхээсээ өмнө сэтгэл зүйгээ бэлдэж өөртөө зорилго тависан тохиолдолд ямарваа нэг бэрхшээл таны ирээдүйн төсөөллийн хажууд өчүүхэн байх болно.



Ингээд амжилт хүсье! Хэлтэй бол хөлтэй, Хүсэлтэй бол боломжтой байх болно!