Wednesday, December 16, 2009

Нараар цаг баримжаалах нь

Монголчууд нүүдлийн амьдралтай бөгөөд эртнээс нарны байрлалаар цагаа тодорхойлж ирсэн түүхтэй. Өглөө нар гарах, нар эгц дээр хөөрөх, нар доошлох, уулын сүүдэр буух, нар уулын цаагуур орох үеэр баримжаалж цагийг нарийн мэддэг байжээ.Гэрт байгаа хүмүүс нарны гэгээгээр цаг баримжаалдаг.

Гэрт үл мэдэгдэх гэгээ орж эхэлбэл үүр цайх гэж байна, гэгээ нэлээд орж гэрийн юмыг харж чадахаар болбол үүр цайх их дөхөж байна, гэрийн дотор гэгээ бүрэн тусаж байвал үүр цайжээ гэж мэддэг.

Нар уулын цаанаас гараад тооноор унины толгойд эхэлж тусдаг. Тэгээд доошилж унины хагаст, унины төгсгөл буюу ханын толгойд, ханын дунд хэсэгт тусаад доошилж, орны толгойд, орны хөлд тусдаг.

Үдээс хойш нар өглөө гэрт орж ирсний адилаар ханын дунд, ханын толгой, унины хагас, унины толгойд тусч дээшилж гэрээс гардаг.

Орой нар уулын толгойд буух, уулын цаагуур орох, гэгээ тасрах, харанхуй болох гэсэн дарааллаар цагийг мэддэг. Хүмүүс, нар унины толгойд байхад,
нар ханын толгойд байхад, нар уулын толгойд буухад гэж ярьдаг.

Монголчууд дээр үед голдуу арван дөрвөн толгойтон, дөрвөн ханатай гэрт амьдардаг байжээ.

Эрдэмтдийн судалж үзсэнээр дөрвөн ханатай, жаран уньтай гэрийн хоёр унины
хоорондох зай зургаан градусын өнцөг үүсгэдэг бөгөөд тэр нь цагийн
хуваарьтай яг тохирдгийг тогтоожээ.

Хүмүүс хөдөө гадаа явж байхдаа юмуу хонь малаа хариулж байхдаа цаг мэдэх хэрэгтэй болдог.

Газар жижиг тойрог зураад тойрогныхоо яг голоор тойргоо тэнцүү дөрөв хуваадаг. Тэгээд тойрогныхоо голд нарийн мод юмуу дэрс хатгаад цагаа
мэддэг байжээ.

Монгол цагийн нэрс:

Луу-нар мандах-07.40-09.40

Могой-нар хөөрөх-09.40-11.40

Морь-үд дунд-11.40-13.4 0

Хонь-үд хэлбийх-13.40-15.40

Бич-нар доошлох-15.40-17.40

Тахиа-нар жаргах-17.40-19.40

Нохой-үдшийн бүрий-19.40-21.41

Гахай-од түгэх үе-21.40-23.40

Хулгана-шөнө дунд-23.40-01.40

Үхэр-шөнө дундаас хойш-01.40-03.40

Бар-үүр тэмдэгрэх-03.40-05.40

No comments:

Post a Comment