Wednesday, December 16, 2009

Дэлхийн хамгийн том есөн амьтан

2009 он улирч буйтай холбогдон дэлхийн хамгийн хамгийн гэсэн тодотголтой жагсаалтууд ээлж дараалан гарч байгаа билээ. Уншигчдын амралт чөлөөт цагт зориулан энэ удаагийн дугаартаа дэлхийн хамгийн том есөн амьтныг танилцуулж байна.

1. Дэлхийн хамгийн том нохой
Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том нохойг Геркулес гэдэг. Английн мастифф үүлдрийн энэ нохойн хүзүүний тойрог 96 см, биеийн жин 128 кг гэнэ. Гурван настай гэхэд ижил үүлдрийн нохдоос хавьгүй том биетэй аж. "Би Геркулесийг жирийн нохойн адил л хооллодог ч тэр улам л томроод байдаг" гэж аварга нохойн эзэн Флин хэлжээ.

2. Дэлхийн хамгийн өндөр морь
Бельгийн хөллөгөөний үүлдрийн Радар гэдэг энэ морь дэлхийн хамгийн өндөр морь юм. 1998 онд АНУ-ын Айово муж улсад төрсөн энэ морь 2006 оноос хойш өдийг хүртэл дэлхийн хамгийн өндөр морь гэсэн цолыг эзэмшиж байгаа билээ. Аварга морь 1,86 метр өндөр бөгөөд өдөрт 20 галлон ус /1 галлон = 3-4 литр/, 8,1 кг өвс хэрэглэдэг байна.

3. Дэлхийн хамгийн том үхэр
Дэлхийн хамгийн том үхэр бараг л жижиг заантай адил жинтэй аж. Чили гэдэг аварга үхэр 1,89 метр өндөр, тонн гаруй жинтэй гэнэ. Чили зөвхөн бэлчээрийн өвсөө идэхээс биш, тусгай тэжээл хэрэглэдэггүй байна.

4. Дэлхийн хамгийн том гахай
Хятадын Ляонин мужийн хөдөө аж ахуйн музей 900 кг жинтэй гахайгаа Гиннесийн амжилт бүртгэх газарт дэлхийн хамгийн том амьтанд бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Энэ гахай нь өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд үхсэн байна. Уг гахай 2,5 метр урт бөгөөд бүсэлхийн тойрог нь 2,23 метр, соёо нь 14,4 см аж. Гахайн эзний хэлснээр энэ амьтан таван настай байжээ.

No comments:

Post a Comment