Wednesday, December 16, 2009

Багшийн хөгжлийн төвд компьютер өглөө

Нийслэлд боловсролын үйлчилгээгээр загвар дүүрэг болох зорилт тавин ажиллаж буй Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор, Баянгол дүүргийн 51 дүгээр сургуулийн “Багшийн хөгжлийн төв”-д компьютер, хувилагч, скайнер, хэвлэгч зэрэг нийт таван сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа өчигдөр гардуулан өглөө. Монгол Улсын Засгийн газрын “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш нарыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх орчныг бүрдүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс энэхүү санхүүжилтийг хийжээ. БСШУ-ы сайд, нийслэлийн Засаг дарга нарын байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд дүүрэг бүрт “Багшийн хөгжлийн төв”-ийг иж бүрнээр нь тохижуулах ажлыг ирэх онд үргэлжлүүлэн хийх ажээ.

No comments:

Post a Comment