Wednesday, December 16, 2009

Далан хэлт

Ойролцоогоор 12 см орчим урт биетэй, биеийн ерөнхий хэмжээ нь оронгийн бор шувуунаас жижгэвтэр, цайвар саарал, бор шаргалдуу элсэн өнгөтэй ч гол содон тэмдэг нь далавчны ирмэг, доод хэсгээрээ түүнчлэн дух, эрүү, нүдний орчмоор ягаан зүстэй. Ургамлын залуу нахиа, үр жимсээр хооллодог, богинохон бахимдуу, цайвар шаргал өнгийн хошуутай, сүүл нь богинохон, нүд нь үргэлж онийсон мэт харагддаг.

Зуны халуунд худаг, задгай ус бараадан бөөн бөөнөөрөө сүрэглэн нисэх бөгөөд их усархаг шувуу. Хадархаг уулс, уулсын бэл, цөл, цөлөрхөг говь нутгаар жижиг бут дагаж амьдардаг суурин шувуу. 4 сарын дунд, 5 сарын орчим ихэнхдээ хад чулуун засвар 4-5 үл ялиг хар цоохор толботой цайвар хөх өндөг гаргадаг. Ангаахайгаа эр эм хоёр шувуу ээлжлэн тэжээж өсгөдөг. Барьж тэжээхэд амархан гаршдаг бөгөөд гурилан бүтээгдэхүүн, үр тариагаар хооллох дуртай. Оронгийн болжморын адил үсэрч дэгдэж явдаг. Говийн уулс, толгод, далан хальс, харгана, бүйлсний бут зэрэг мод, бутаар элбэг тааралдана.

No comments:

Post a Comment