Wednesday, December 16, 2009

Автомашины утаанд 260 гаруй төрлийн хорт бодис байдаг

Хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаараа янз бүр. Тухайлбал: хар тугалга нь ихэнх эрхтэний тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэг орчныг бохирдуулагч хортой бодис юм. Мэдрэлийн хор гэж нэрлэгддэг бөгөөд нөхөн үржихүйн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх, хүүхдийн өсөлтийг бууруулахаас гадна хүүхдийн тархины хөгжлийг саатуулах аюултай, оюуны хомсдолд хүргэж ч болох талтай. Нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй агаарын хамт бодьгалд орж цусны улаан цогцсын эсийн солилцоонд оролцох чадварыг алдагдуулснаар төв мэдрэлийн системийн үйл ажиллагаанд нөлөөлж бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах гэх мэт үйлчилгээтэй. Азотын ислүүд болохоор хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож амьсгалын дээд замын чийглэгийн нөлөөгөөр азотын нитритийг үүсгэж уушгийг гэмтээдэг бол хүхэрлэг хий хүний уургийн солилцоо, дааврын үйл ажиллагааг алдагдуулж, уушгинд нөлөөлөхөөс гадна хамгийн аюултай нь агаар дахь хүхэрлэг хийгээр амьсгалахад амьсгалын эрхтэн дэх усны ууртай нэгдэж хүхрийн хүчил үүсгэж амьсгалын эрхтэнг гэмтээдэг.

Бенз(о)пирен автомашины хөдөлгүүрийн поршин элэгдсэн, тосны зарцуулалт ихэссэн үед их хэмжээгээр ялгардаг. Хүний амьсгалын замаар дамжиж бие мах бодод хуримтлагдана. Хөө тортог нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна, уушгины архаг өвчнийг болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг.

Манай улсын хувьд MNS-5013,MNS-5014 гэсэн 2 стандартын дагуу хэмжилт судалгаа хийж байна. Энэ стандарт нь бензиний нүүрсустөрөгч /СН/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/, дизелийн хувьд тортогжилт гэсэн үзүүлэлтийг тодорхойлдог.

No comments:

Post a Comment