Thursday, May 20, 2010

Гоо сайхандаа шөнийн цагийг ашиглаарай

Амьтны мах хүний гоо сайханд нөлөөлдөг

Загасны мах:
Залуу сайхан, гөлгөр арьстай байя гэвэл загасны мах идэж байх тун сайн гэнэ. Загасны маханд арьсыг уян зөөлөн болгодог бодис байдаг. Япон эмэгтэйчүүд гөлгөр, цэвэрхэн арьстай байдаг нь үүнтэй холбоотой. Судлаачдын зөвлөснөөр өдөр бүр 100-200гр загасны мах идвэл нэг долоо хоногт нүүрний арьс мэдэгдэхүйц сайжирдаг гэнэ. Мөн бусад төрлийн мах ч нөлөөтэй.

Тахианы мах:
Арьсыг цайруулж, үсний өнгийг сэргээнэ. Тахианы махыг ойр ойрхон хэрэглэдэг эмэгтэйчүүд тамир тэнхээ сайтай байдаг байна. Учир нь тахианы маханд ядаргааг тайлдаг бодис бий. Тахианы маханд уураг амин хүчлүүд ихээр агуулагддаг тул хүний үс, арьс, хумсны эрүүл мэндэд ашигтай байдаг.

Гахайн мах:
Шингэц сайтай мах. Өөх нь амьтны гаралтай өөхтэй харьцуулахад царцдаггүй тул бие организмд хэрэгтэй. Гахайн мах ихэвчлэн хэрэглэдэг хүмүүсийн арьсны тослог нь тэнцвэртэй, үрчлээтэх нь бага, толигор байдаг. Эмч нар төмрийн дутагдалтай хүмүүст гахайн мах идэхийг зөвлөдөг. Гахайн маханд төмрийн агууламж өндөр байдаг. Зэрлэг гахайн элгийг элэгний өвчинд хэрэглэдэг гэдэг нь оргүй зүйл биш.

Үхрийн мах:
Үхрийн маханд их хэмжээний цайр агуулдаг болохоор тэр нь арьсны өөх тосыг тэнцвэртэй байлгаж, арьсны бодисын солилцоог ахиулж царайг тань гоё сайхан болгодог. Үхрийн махыг бөөрөнхий сонгинотой хольж идвэл нүд болон хамрын орчмын арьс улайхаас сэргийлж чадна.

Гэрийн нөхцөлд арьсаа арчилж сурвал зардал бага гардаг

Нүүрний aрьс гаднах орчинд илүү өртөмтгий, хамгийн нээлттэй хэсэг тул арчилгаа маш чухал. Янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн элбэг болсон хэдий ч энгийн аргаар гэрийн нөхцөлд арчлах ч бас дутахгүй үр дүнтэй. Хамгийн гол нь ийм арга нь түргэн үр дүнгээ өгдөг бөгөөд химийн янз бүрийн найрлага байдаггүйгээрээ давуу талтай. Цаг хугацаанд хэмнэлттэй, үр ашигтай зарим аргаас танилцуулахад:

- Нүүрээ давсны хүйтэн уусмалаар арчих маш сайн /нэг аяга усанд 1/2 цайны халбага давс хийнэ/. Энэ арга нь арьсны булчинг бэхжүүлэхэд илүү үр дүнтэй. Мөн арьсыг цайруулах, хаван бууруулах үйлчилгээтэй.

- Унтахын өмнө ланолин эсвэл хүүхдийн крем, тосыг нүүрэндээ түрх.

- Гоо сайхандаа нилээд ач холбогдол өгдөг зарим эмэгтэйчүүд унтахдаа нүүрээ марлиар ороох нь бий. Үүний тулд тослог крем түрхсэний дараа 2-3 давхарласан өргөн марлийг эрүүнээс / хамгийн унжимтгай хэсэгт/ эхэлж нүүрийг зөв хэлбэрт оруулан боодог. Ингэх нь арьсыг эрт өтлөхөөс хамгаалдаг.

- Гашилсан сүүгээр нүүрээ арчих нь цайруулах үйлчилгээтэй.

- Хар, бор талхны үйрмэгийг усанд дэвтээж нүүрэндээ тавина. 10-15 минутын дараа угааж, цэвэрлээрэй. Энэ арга нь арьсанд төрөл бүрийн батга, идээт үрэвсэл гарахаас сэргийлдэг.

- Цайруулах үйлчилгээтэй тосыг хавраас намар орой хүртэл түрхвэл илүү үр дүнтэй.

- Нүүрэн дэх сэвхийг хүчтэй үйлчлэх бодисын найрлагаар арчих нь эсрэг үр дүнд хүргэдэг. Харин гэрийн нөхцөлд бэлтгэсэн цайруулах үйлчилгээтэй төрөл бүрийн маск нь илүү үр дүнтэй.

Залуужих 25 алхам

Хэрэв та залуужихыг хүсч байгаа бол юуны түрүүн сэтгэл санаагаа тайван байлга. Мөн амьдралаа өөдрөгөөр төсөөлж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Болж өгвөл үргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол үндэс гэдгийг мартаж болохгүй. Ингээд залуужих хүсэлтэй хэн бүхэнд зориулсан 25 зөвлөгөөг танилцуулж байна.

1. Гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай.

2. Найз нөхөртэйгээ холбоотой байж, эв найртай, дотно харьцаатай бай.

3. Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хүрээ өргөжих тутам хүний сэтгэл сэргэж, сэргэлэн цовоо, авхаалжтай болдог.

4. Хобби байдаг бол түүгээрээ хичээллэж өөртөө байгаа нуугдмал авъяасаа ил гарган хөгжүүл.

5. Та урьд өмнө хийх гэж үргэлж хүсдэг зүйл байгаа бол түүнийгээ хийж бүтээхийг оролд.

6. Бусдад чин сэтгэлээсээ тусалж бай. Бусдаас талархал хүлээнэ гэдэг, өөрийн хүч чадлаа мэдрэх хамгийн шилдэг арга юм.

7. Өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хүн гэдгээ мэдрүүлэх зүйлийг байнга хий.

8. Ой ухаанаа хөгжүүлэх дасгал байнга хийж байх хэрэгтэй. Ой ухаан сэргэг байх нь бие махбодийн залуужих процессийг улам нэмэгдүүлдэг.

9. Үгийн сүлжээ байнга бөглөж бай. Энэ нь хүнийг сэтгэл зүйн хямралд орохоос сэргийлж, ой ухааныг хөгжүүлдэг.

10. Сайн чанарын хүнс хэрэглэж тогтмол цагаар хооллож байх. Хүнс тэжээлийг эмх цэгцтэй хэрэглэх нь бие махбодийг эрүүлжүүлж, чийрэгжүүлдэг.

11. Илчлэг ихтэй хоол болох махыг бага ид. Болж өгвөл загас болон тахианы мах, шинэ жимс, хүнсний ногоог ихээр хэрэглэж байх хэрэгтэй.

12. Шингэн зүйл маш их уу. Давсыг бага хэрэглэ.

13. Спортын дасгалуудыг тогтмол хийвэл залуужихад тань тустай.

14. Байнгын хөдөлгөөн дунд амьдар. Энэ нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулах шинэ соргог санаа төрүүлж залуужих процесст дэм болдог.

15. Гоо сайхандаа сайтар анхаар. Нүүрэндээ тос, нүүр цэвэрлэгчийг байнга хэрэглэж байвал арьс тань эрт хөгшрөхгүй.

16. Наранд удаан явахаас аль болох зайлсхий. Нарны шил байнга зүүж бай. Ингэхгүй бол нүдний ойр орчимд үрчлээ үүсч хөгшин мэт харагдана.

17. 3огсохдоо нуруугаа шулуун болгон цэх зогсож байвал залуу харагдана.

18. Толгой цээжээ өргөж биеэ тэгш зөв авч яв. Бөхийж явах нь насыг чинь улам нэмдэг. 19. Хаана ч гэсэн зөв сууж бай. Биеийн зөв хэлбэр таныг наснаас тань залуу харагдуулна.

20. Шүдээ эмчлүүлж амаа эрүүл байлга. Хоол идэхийн өмнө ба дараа нь шүдээ сайтар угааж байвал залуу харагдах болно.

21. Эмийг хамаагүй бүү уу. Уух шаардлагатай бол эмчийн зааврыг дага. Эмийн хордлого таныг хөгшрүүлнэ.

22. Эрүүл байхын төлөө өөрийгөө дайчлан тэмц.

23. Амьдралын аливаа зөрчил, тэмцэл, маргааныг хүлээн авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Энэ нь таныг стресст орохоос хамгаална.

24. Сэтгэлийн тэнхээтэй байж сур. Хэрэв сэтгэлийн гуниг зовлонгоо давж гарч чадахгүй бол дотны найз юм уу өөр хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцан засаарай. Удаан гуниглах нь хөгшрөх процессийг улам илүү нэмнэ.

25. Дуу хуур, наргиан наадамд оролцож, хөгжилдөж бай. Ганцаардлаас аль болох зайлсхий. Гуниг гутрал, ганцаардал нь хүнийг амархан хөгшрүүлдэг.

Хөлд яагаад эвэр ургадаг вэ

Хөлд эвэр ургах нь мэдээж зовиуртай байдаг. Тэгвэл яагаад хөлд эвэр ургадаг вэ?

Энэ нь мэдээж хэтэрхий бариу гутал өмссөнөөс болдог байна. Хэт бариу гутал байнга өмссөнөөс хөлд эв хавгүй хатуу эвэр ургахаас гадна, тодорхой хугацааны дараа хөлийн ясанд өөрчлөлт ордог байна.

Ингэж тавхайн ясанд өөрчлөлт орсноор зөвхөн хөл бус, нуруу дагаж өвдөх зовиур илэрч улмаар байнгын өвдөлттэй болдог гэнэ. Иймд хөлийн хуруунуудаа гэмтээхээс сэргийлж хөлдөө тохирсон гутлыг сонгоорой.

Нүүрэнд гарсан идээт үрэвслийг эмгүйгээр эмчилж болно!

Зарим хүмүүс залуу охид хөвгүүдийн нүүр дух болон эрүү хүзүүний хэсгээр гарсан зүйлийг арьсны өвчлөл гэхээсээ илүүтэй насны онцлог хэмээн барин тавин ярьдаг.

Ингээд залуучууд хор уршгийг нь нэг их тооцоололгүй нүүрэн дээрээ гарсан зүйлийг арилгахаар идээг нь шахаж улмаар нүүрний арьсаа гэмтээж, сорви тогтоон барзгар нүүртэй болчихдог. Үүнийг арилгахын тулд орчин үеийн гоо сайхны салоноор үйлчлүүлэхэд зардал их гарна. Тэгвэл энэ мэт зүйлийг энгийн ургалмаар эмчилж болно.

Энэ ургамлыг боролзой гэх бөгөөд навчийг нь өвөл, зун, хавар, намар хэдийд ч түүж болно. Зун, намар ногоон навчтай, өвөл хавар хатаж гандсан улбар хүрэндүү навчтай байдаг. Нэг атга боролзойн навчийг гурван литр хэртэй усанд буцалгаж нэг литр болтол нь хандална.

Үүнийг боролзойны цай гэх бөгөөд сүүгээр сүлж уусан ч болно. Сүлэхгүй байсан ч болно. Боролзойны цайг орондоо орсон хойноо хөлсөө сэвэхгүй гурваас дөрвөн аягыг халуунаар нь ууж хөлөрнө. Ийнхүү өдөрт нэг удаа долоо хоног уухад биеийн идээт тууралт алга болно.

Сайхан царайны нууц үс засалтанд байдаг

"Yc сайхан бол зүс сайхан" гэдэг үгийг зүгээр нэг хэлчихсэн юм биш.

Эмэгтэй хүн хэдийгээр сайхан царай зүстэй байлаа ч үс гэзгээ царай зүсэндээ тааруулж зөв засуулж чадаагүй бол тийм ч царайлаг сайхан харагдахгүй.

Өөрөөр хэлбэл үс, зүс хоёрын зохицол таараагүй, авцалдахгүй байна гэсэн үг.

Аливаа үс засалт хүний толгой, биеийн харьцаа, царай зүстэйгээ зохицож, таарч тохирсон байвал бүсгүй та мэдээж эрчүүдийн хараа булаасан сайхан эмэгтэй байх болно.

Хэтэрхий чамин засалт хийлгэлээ гэхэд дараа нь түүнийгээ хэвэнд нь байлгах гэж үйлээ үзэх болно.

Тэглээ гээд зүгээр л угааж хатаагаад бэлэн болчихдог төвөггүй засалтыг сонгох хэрэггүй. Ийм засалт донж муутай байдаг.

Залуу бүсгүйчүүдэд таарч тохирсон засалттай урт үс зохидог. Харин ахимаг насныханд богино тайрмал үс илүүтэй зохино.

Үс засалтанд царайнаас гадна хүзүү чухал нөлөөтэй. Хэрэв богино хүзүүтэй бол хүзүүгээ ил гаргасан богино тайралтыг хийлгээрэй.

Харин урт хүзүүтэй бол мэдээж урт үстэй байх нь илүү аятайхан харагдана.

Нүүр царайны хэлбэр ч бас үс засалтанд нөлөөлнө. Дугуй царайтай бол үсээ хөвсийлгөж засуулаарай. Энэ засалт нь нүүр царайг гонзгойдуу харагдуулдаг.

Харин гонзгой зуйван царайтай бол дух руугаа аль болох их үс унжсан засалт хийлгэхийг хичээгээрэй. Гэхдээ нүүр царай, үс засалт хоёр зөв харьцаатай байх ёстой шүү.

Хэрэв та жижигхэн царайтай, шөвгөр эрүүтэй бол халимаг үс огт тохирохгүй. Харин нэг тийш хагалж самнасан, доороос нь эргүүлсэн богиновтор засалт тохиромжтой.

Хамрын урт богино хүртэл үс засалтанд нөлөөтэй зүйлийн нэг гэдгийг анхаараарай.

Хэрэв та том хамартай бол үсээ арагш нь самнах хэрэггүй тэгвэл улам том хамартай болж харагдах болно.

Нүүрний арьсны тослогийг багасгах энгийн аргууд

Нүүрний бусад бүх төрлийн арьснаас тослог арьс илүү их арчилгаа шаарддаг. Тослог арьсны нэг том асуудал бол батга гарамтгай байдаг.

Тослог арьсыг хэрхэн арчлах вэ?
Тослог арьсыг саван, шингэн саван, угаагч гель зэрэг бодисоор сайтар угааж цэвэрлэнэ. Ингэж угаахдаа арьсаа зөөлөн сойз эсвэл зориулалтын угаагчаар эрчтэй арчиж дараа нь хүйтэн усаар зайлж угаана. Сойз болон угаагчинд халдвар орохоос сэргийлж байнга цэвэрхэн байлгах шаардлагатай. Тослог арьсыг өдөр бүр угаахын зэрэгцээ доорхи байдлаар арчлахыг зөвлөж байна.

Нэг. Нэг өндөгний цагааныг өргөн хоолойтой шилэн саванд хийнэ. Дотор нь 2-3 нимбэгний шүүсийг шахаж хийгээд спирттэй лосьон аяганы, 4.1 хийнэ. Энэ бүхнийг сайтар сэгсэрний дараа арьсаа цэвэрлэж хэрэглэнэ.

Хоёр. Тослог арьсны нүх сүв өргөссөн, амархан бохирддог тул үрэгч буюу скраб тохиромжтой. Нүүрний үрэгч бодис нь тослог арьсыг гүн цэвэрлэхэд тустай. Гэхдээ үрэгчийг байнга бус долоо хоногт 1-2 удаа хэрэглэхэд болно. Ер нь тослог арьсанд крем, түрхлэгээс илүү маск үр дүнтэй байдаг.

Гурав. Өргөст хэмхийн маск. Өргөст хэмхний хальс нь арьсны тослогийг үлэмж багасгадаг тул уртаар нь зүсэж нүүрэндээ сайтар наалдуулж тавина. 20-25 мин. Дараа нь хальсаа авч, харин шингэсэн шүүсийг нь нүүрэн дээрээ дахин 5 мин үлдээнэ. Үүний дараа шүүсийг хөвөнгөөр арчиж эсвэл угааж арилгана. Энэ маскийг үдэш гэрээс гарахгүй байх үед түрхвэл илүү үр дүнтэй.

Дөрөв. Өндөгний маск. Энэ маск нь арьсны нүх сүвийг багасгах үйлчилгээтэй. Нэг өндөгний уурганд тал нимбэгний шүүс нэмж хийнэ. Эдгээрийг сайтар хутгаад нүүрэндээ жигд тавина. Эхний давхарга хатахад дараагийнх гэх мэтчилэн хоёр, гурав давхарлаж болно. Үүний дараа 15-20 мин өнгөрөөгөөд угаана.

Хамраа яаж гоё сайхан харагдуулах вэ?

-Хамрынхаа хэмжээг аль болох багасгаж харагдуулах хэрэгтэй.
-Хамраа бага болгож харагдуулъя гэвэл хажуу талд нь дэвсгэр өнгөнөөс нь арай бараан өнгийн крем пудр тавиарай.
-Хамраа богиносгож харагдуулъя гэвэл хамрын үзүүр хэсэгт дэвсгэр өнгөнөөс арай бараан өнгийн крем пудрыг үл ялиг түрхээрэй.
-Хамрынхаа дагуу дээрээс доош нь цайвар өнгийн пудрыг нямбайлан түрхвэл жижиг харагдана.

Мэнгэгүй болж болох уу ?

Мэнгэ эхэлж бий болохдоо хүний нүдэнд үл үзэгдэм жижигхэн байдаг. Харин аажимдаа мэнгэ тодордог.

Энэ нь ихэвчлэн 12-16 хүртэлх өсвөр насныхны өсөлт хөгжилттэй хамааралтай байдаг. Мэнгэ эхэлж ургахдаа хавтгай байдаг байна. Их хэмжээний нөсөө толбоны хувьд бүрмөсөн арилгах боломжгүй байдаг. Энэ нь орчин үед хүмүүсийн санааг маш ихээр зовоож буй юм. Харин зарим тохиолдолд мэнгэ өөрөө бүдгэрч болох талтай ч энэ нь ховорхон тохиолддог.

Нэгэнт бий болсон мэнгийг үндсээр нь арилгана гэдэг бол бараг бүтэхгүй зүйл. Гэхдээ мэнгэ нь зохисон хүн гэж байдаг.

Бага хэмжээний мэнгийг лазераар арилгахаас гадна мэс заслын аргаар арилгаж болдог. Хэрвээ та мэнгэнээсээ салахыг хүсвэл эмчийн заавар зөвлөгөөг авах хэрэгтэй.

Хүний үс тухайн хүний амьдралын хэв маягийг илэрхийлдэг...

Хүний үс эрүүл байх эсэх нь хоол хүнснээс ихээхэн шалтгаалдаг. Хэдийгээр сайн арчилж байлаа ч үс чинь эрүүл биш байвал идэж байгаа хүнснийхээ сонголтонд анхаар. Хоолны дэглэм баримтлахгүй байх, янз бүрийн эм тан уух, химийн эмчилгээ хийлгэх зэрэг нь үсэнд нөлөөлдөг гэнэ.

Үс тослогтоод байвал
- Дааврын ялгаралт эрс нэмэгдсэн,
- Өөх, тостой хоолноос татгалз,
- Хоол хүнсээ жигнэж хэрэглэ,
- Хүнсний ногоо, жимс түлхүү хэрэглэ.

Хуйх хуурайшаад байвал...
Хуйх хуурайших, хагтах нь хоол хүнс, амьдралын хэв маягтай холбоотой. Байнгын стресс, лак, гель түрхээд гүйцэд цэвэрлэхгүй орхих, амин дэм муутай хоол хүнс хэрэглэх нь үс хагтаж хуурайших бас нэг шалтгаан болно. Иймд А аминдэмээр баялаг лууван, элэг, өндөг зэргийг хэрэглэхийг зөвлөө.

Үс хуурайшаад байвал
- Цахилгаанаар халдаг хайч,
- Халуунаар сэнсдэх зэрэг нь үс хуурайших нэг шалтаг болдог.
- Хуурай үсийг хэвийн болгоход хар талх, хивэг, элэг, самар тослог загас зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэвэл нэн сайн.

Үс хогжруутаад байвал...
-Нэг төрлийн шампуныг удаан бүү хэрэглэ,
- Хагны эсрэг шампуныг тодорхой хугацаанд л хэрэглэ.
- Байнга хэрэглээд байвал эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
- Бие организмын бодисын солилцоог хэвийн болгодог В6,Е зэрэг витаминуудыг хоол хүнсэндээ хэрэглэ.
- Ногоон өнгийн хүнсний ногоо, вандуй, сам хорхой зэрэг эрдэс бодисоор баялаг бүтээгдэхүүнийг хүнсэндээ түлхүү хэрэглэвэл үс чинь эрүүлжиж өнгөлөг сайхан болно.

Иллэгийн нууц

-Иллэг нь цусны эргэлтийг сайжруулна.
-Иллэг нь нүүрний булчинг чангаруулна.
-Иллэг нь арьсны тосны булчирхайны үйл ажиллагааг зохицуулж сайжруулна.
-Иллэг нь тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.
-Иллэг нь мэдрэлд сайнаар нөлөөлнө.
Нүүрэндээ иллэг хийхийн тулд нүүрэндээ тос түрх. Ингэхдээ иллэг хийж байх үед гар чинь нүүрний арьсан дээгүүр чөлөөтэй гулгаж байхаар бодож тааруулаарай.
-Юуны өмнө эвтэйхэн байрлалаар суу. Тэгээд хөмхийгөө зуугаад нүүрний булчингаа дагуулан эрүүнээсээ эхлэн чих рүүгээ чиглэсэн маягтай тойрог хөдөлгөөнөөр иллэг хий.
-Хацар дээр хонхорхой үүсгэ. Ингэхийн тулд амаа "О" үсэг хэлэх гэж байгаа юм шиг болго. Үүссэн хонхорхойноос чих рүүгээ чиглүүлэн арьсаа сунгалгүйгээр гарынхаа гурван хуруугаар хагас Щ тойрог хөдөлгөөнөөр иллэг хий.
-Хамрынхаа самсааг тойруулан хуруугаараа иллэг хий. Тэгээд хамраасаа хөмсөг рүүгээ чиглүүлэн мөн тойрог хөдөлгөөнөөр иллэг хий.
-Эрүүнээсээ хэнхдэг рүүгээ чиглүүлэн, хоёр гараараа ээлжлэн дээрээс доош ил. Энэ нь хүзүүний иллэг болно.
-Нүүрэндээ иллэг хийхдээ дороос нь дээшээ илдэг бол хүзүүг дээрээс доош илнэ.
-Хурууныхаа араар эрүүнийхээ доогуур тойрог гарган зөөлөн товш.

Дээрх иллэгийг өдөр бүр давтан хийж чадвал нүүрний чинь арьс гайхалтай чангарна.

Хүний биед байгаа бүх хорт бодисууд батга болж нүүрний арьсан дээр гардаг

Гаднах зүс царай сайхан харагдах эсэх нь юуны өмнө эрүүл мэндээс хамаардаг. Хэрэв хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдвол нүүрний арьсанд зайлшгүй нөлөөлөх жишээтэй. Бүх боловсрогдоогүй хорт бодисууд нүүрний арьсаар идэвхтэй гарснаар нүүрэн дээр батга,хар цэгүүд үүсэх нь бий. Иймд гоо сайхны янз бүрийн бүтээгдэхүүн авахаас өмнө, эмчтэйгээ зөвлөж, дотор эрхтний хямралын учрыг ол.
А витамины агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэ.
А витамин (ретинол) нь арьсыг шинэчлэх процессын гол оролцогч нь юм.
А витамин нь арьс болон салст бүрхэвчийг хамгаалах функцийн ажиллагааг идэвхжүүлдэг.
А витамин арьсны уян хатан байдлыг хангадаг.
А витамин нь үрэвсэлт процессыг зогсоох, коллагеныг сайжруулах үйлчилгээтэй.
А витамин эд эсийг сэргээх ач холбогдолтой.
-Крем тос худалдан авахдаа найрлагыг нь сайн унш.

Нүүрний арьсны хямралын шинж:
- Нүүрний арьсан дээр
- Батга,
- Гүвдрүү,
- Идээт зүйл,
- Хар цэгүүд гарч эхэлнэ.
- Арьс нь бүүдгэр, өнгөгүй,
- Саарал туяатай болно,
-Ү рэвсэл улайлт өгөх,
- Арьс загатнана,
- Үрчлээс эрт сууна,
- Арьс суларч доройтно.
Иймд,
- Дотор эрхтнээ оношлуулж эмчлүүлээрэй.
- Найрлагад нь ихэвчлэн цэвэр А витамин бус харин түүний орлуулагч апцетат хэмээх бодис байдаг.
- Скраб нь үхмэл эд эсийг цэвэрлэдэг тул арьсанд эерэг нөлөө үзүүлдэг.
- Хэрэв та крем пудр тогтмол хэрэглэдэг бол үүнийгээ хязгаарла.
- Крем пудрыг тогтмол хэрэглэх нь арьсны нүх сүвийг өргөсгөх нөлөө үзүүлдэг.
- Үүнээс болж арьсан дээр хар цэгүүд, идээт батга үүсэх нь олонтаа.

Өндөгний шар үсэнд тэжээл өгч бууралтахаас сэргийлдэг

"Үс сайхан бол зүс сайхан" гэдэг шүү дээ. Өвлийн улирал ирсэнтэй холбогдуулан бүсгүйчүүддээ нэгэн зөвлөгөөг хүргэе. Сайхан үстэй байя гэвэл крантны усыг шууд хэрэглэхээс аль болохоор татгалзаж бай.
Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг байна. Энэ нь үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ үсний өнгийг алдагдуулдаг аж. Харин буцалгасан зөөлөн усаар үсээ угааж занших хэрэгтэй. Усыг зөөлрүүлэхийн тулд нэг литр усанд хоёр цайны халбага сода хийнэ. Ингэвэл ус зөөлөрч үсийг хуурайшуулахгүй.

Мөн байхуу цай үсний өнгийг сэргээхээс гадна тархины даралттай хүнд даралт буулгах сайн талтай. Үсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. Унаж буй үсийг ганга өвсний хандаар угаахад уналтыг зогоож, ургалтыг түргэсдэг. Үсээ угаасны дараа хэзээ ч бүү мушгиж бай. Мушгилт нь хугарамтгай болгодог муу талтай. Мөн нойтон үсийг самнаж болохгүй. Энэ нь үсний намирсан, хөвсгөр байдлыг алдагдуулдаг. Үсний сэнс, хайч, индүүг тогтмол хэрэглэхээс ал ь болох зайлсхийгээрэй. Учир нь үсийг хуурайшуулдаг.

Үсэндээ тэжээл өгөхийн тулд сард нэг удаа өндөгний шарыг халбага наран цэцгийн тостой хольж хутган үс хуйхандаа түрхэн маск тавина. Ингэж хэрэглэх нь үсийг эрт бууралтахаас сэргийлдэг гэнэ.

Үнэртэй усыг биеийнхээ цусны даралт ихтэй хэсэгт түрх

Үнэртэй ус дотроо олон төрөл байдаг. Олон төрөл байдаг нь тэдний найрлагадаа агуулах анхилуун үнэрээс ихээхэн шалтгаалдаг байна. Үндсэн таван төрлийн үнэртэн байдаг гэж болно.

1. Perfume extract - 15-40%-ийн анхилуун үнэр
2. Eau de Parfum, Parfum de Тоilett - 10-20%-ийн анхилуун үнэр
3. Eau de Toilette - 5-15%-ийн анхилуун үнэр
4. Eau de Cologne - 3-8%-ийн анхилуун үнэр
5. Splash and After shave буюу сахал хуссаны дараа түрхэх-1-3% -ийн анхилуун үнэрийг тус тус агуулсан байдаг байна.

Анхилуун үнэрийг их агуулсан үнэртнүүд үнэрээ илүү удаан хадгалдаг ба үүнтэй холбогдоод үнэ нь өндөр болдог.

Тэгэхээр 1-рт таны үнэртэй усны үнэрээ хадгалах чадвар нь юуны түрүүн таны сонгосон үнэртэй уснаас шалтгаалах нь.

Үнэртэй усыг хэрэглэх соёл, заншил гэж байдаг ба үүнийг дагаж мөрдсөнөөр та мөн үнэртэй усныхаа үнэр хадгалах чадварыг нь дээшлүүлж болно.

Тэгвэл хэрхэн үнэрийг нь удаан хадгалах вэ?

1. Зарим үнэртэй уснууд тухайн үнэрийг нь агуулсан биеийн тостой байдаг. Тухайн тосыг нь түрхсэний дараа үнэртэй усыг түрхэх үед үнэрээ сайн хадгалдаг ба та тосыг хацар, гарандаа түрхэх нь илүү сайн үнэртэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

2. Үнэртэй усаа хувцасныхаа дотор талд түрхэх нь үнэрийг удаан хадгалах ба таныг хөдлөх бүрд үнэр нь үнэртэж байх болно.

3. Та усаа биеийнхээ зөв хэсгүүдэд түрхэх нь чухал. Биеийнхээ цусны даралт их газруудад буюу судастай ойр газруудад усаа түрхэх ёстой. Яагаад гэвэл цус гүйх болгонд дулаан бий болж байдаг учраас үнэртэн илүү сайн үнэртэж эхэлдэг байна. Ийм газруудад чихний ар хэсэг, хүзүү, хөхний дунд хэсэг, бугуй, тохойны нугалаас хэсэг, өвдөгний ар тал, шагай зэрэг хэсгүүд багтана. Тэгэхээр та эдгээр газруудад усаа түрхэх юм бол илүү сайн үнэртэх болно.

4. Үнэртэй ус хуурай биен дээр тогтох нь маш муу байдаг учир усанд орсныхоо дараахан буюу биеэ чийгтэй байхад нь түрхэх аваас үнэртэй ус тань биенд тань сайн шингэх болно.

5. Мөн та үнэртэй усаа зөв хадгалах нь үнэртэй усныхаа чанар, үнэрийг хадгалах чухал хүчин зүйл болно.
1-рт үнэртэй усныхаа хугацааг харах хэрэгтэй.
2-рт нарнаас хол, аль болох хүйтэн сэрүүн газарт хадгалах хэрэгтэй. Хөргөгчин дотроо ч хадгалж болно.

6. Үсэндээ усаа түрхэж болно. Үс арьснаас илүү үнэрийг удаан хадгалдаг.

7. Та үнэртэй усаа түрхэхдээ савыг нь өөрөөсөө 20 см зайнаас түрхэх хэрэгтэй. Ингэх нь үнэртэй усыг илүү их талбайд хүргэдэг байна.

Танд сануулж хэлэхэд:
-Тослог бодис ихтэй усыг хувцсандаа шууд түрхвэл толбо үлдэнэ
-Үнэртэй усыг биендээ түрхсэн үедээ наранд удаан байвал улаан толбо үлдэх аюултай
-Дасгал хийж хөлс гарсан үедээ үнэртэй ус түрхвэл хөлстэй исэлдэж эвгүй үнэр үнэртдэг.

Нүүр сэвхтэх нь удамшилтай холбоотой

Сэвх нь ихэвчлэн 20-25 насанд эрчимтэй гарч эхэлдэг. Гуч хүртэл насанд сэвхний хэмжээ ихсэж байснаа ахимаг насан бүдгэрэх нь бий. Сэвх гарахад удамшил нөлөөлдөг ч гэж үздэг. Цайвар, шардуу үстэй эмэгтэйчүүд илүүтэй сэвхтэх нь байдаг. Сэвхнээс сэргийлэх, арилгах доорх энгийн аргуудыг мөрдөх нь чухал:

Нэг. Хурц нартай өдөр бүрх малгай өмсөх, нүдний шил зүүх гэх мэтээр нүүрээ цацраг идэвхт туяанаас хамгаалах.

Хоёр. Витамин С, РР агуулсан хүнсийг өдөр тутам хэрэглэхэд анхаар. Гурав. Хэрэв хоол хүнсээр хангалттай авч чаддаггүй бол 2-3 долоо хоногийн турш витаминаар авч болно.

Жишээ нь С витаминыг хоолны өмнө гурван удаа 1-1.5гр, харин РР витаминыг хоолны дараа 0.01 гр хэрэглэнэ. Курс эмчилгээ бүрийн дараа долоо хоногийн завсарлага авна. Нийтдээ 2-3 курс эмчилгээ хийнэ.

Дөрөв. Сэвхнээс хамгаалах тос, крем пудр нь арьсыг нарны туяанаас 3-4 цагийн туршид л сэргийлдэг

Тав. Сэвхнээс сэргийлэх, цайруулах төрөл бүрийн маск бий. Сонголт нь таны арьснаас хамаарна.

Биеийн галбираа алдах дургүй бол хоолны дэглэм барь

Нэг. Шарсан мах идэхийг хүсвэл махаа зөвхөн хайруулын тавган дээр шараарай. Өөр зүйл дээр шарсан мах тос их уудаг.
Xoёр. Гоймон болон гурилан бүтээгдэхүүн байнга иддэг бол хааяа будаа идэж байгаарай. Будаа нь хурдан шингэдэг.
Гурав. Жимсний шүүс компот уух хүсэлтэй бол аль болох чихэргүйг сонгоорой.
Дөрөв. Жимс байнга хэрэглэх нь таргалахаас сэргийлнэ. Ялангуяа үзэм эсвэл интоор идэж бай.
Тав. Хоолоо удаан зугуухан зажилж ид. Тэгвэл түргэн цадна.
Зургаа. Цэвэр агаарт байх нь арьсан дахь өөхөн давхаргыг багасгадаг.
Долоо. Хөдөлгөөний хомсдол нь таны таргалах гол шалтгаан тул тогтмол салхинд гарч сур.
Найм. Цадсан эсэхээ анзаардаггүй тул хоол идэж байхдаа ном унших юмуу, зурагт үзэхээс татгалзаарай.
Ес. Шоколад нь таргалуулах нэг хүчин зүйл болдог тул идэх гэж хорхойсох хэрэггүй.
Арав. Шөлний тосыг авахын тулд хөргөөд, царцаж тогтсон тосыг авч хаяад хэрэглэж болно.
Apван нэг. Хоол идэх үедээ илчлэг ихтэй зүйлийг хачир болгон хэрэглэхээс татгалзаарай.
Арван хоёр. Хэрэв хуурга идэх хүсэлтэй бол мах багатай, ногоо ихтэйг нь сонгоорой.
Арван гурав. Хэрэв биеийн галбираа алдахгүйг хүсэж байвал хоолны дэглэм танд тусална.

Wednesday, May 19, 2010

Үнэртэй усныхаа үнэрийг яаж удаан хадгалах вэ?

Үнэртэй ус дотроо олон төрөл байдаг. Олон төрөл байдаг нь тэдний найрландаа агуулах анхилуун үнэрээс ихээхэн шалтгаалдаг байна. Үндсэн дөрвөн төрлийн үнэртэн байдаг гэж болно.

1. Perfume extract- 15-40%-ын анхилуун үнэр
2. Eau de Parfum, Parfum de Toilette- 10-20% -ын анхилуун үнэр
3. Eau de Toilette- 5-15% -ын анхилуун үнэр
4. Eau de Cologne- 3-8% -ын анхилуун үнэр
5. Splash and After shave буюу сахал хуссаны дараа түрхэх-1-3% -ын анхилуун үнэрийг тус тус агуулсан байдаг байна.
Анхилуун үнэрийг их агуулсан үнэртэнгүүд үнэрээ илүү удаан хадгалдаг ба үүнтэй холбогдоод үнэ нь өндөр болдог.
Тэгэхээр 1-рт таны үнэртэй усны үнэрээ хадгалах чадвар нь юуны түрүүн таны сонгосон үнэртэй уснаас шалтгаалах нь.
Тэгвэл үнэртэй усыг хэрэглэх соёл заншил гэж байдаг ба үүнийг дагаж мөрдсөнөөр та мөн үнэртэй усныхаа үнэр хадгалах чадварыг нь дээшлүүлж болно.

Тэгвэл хэрхэн үнэрийг нь удаан хадгалах вэ?
1. Зарим үнэртэй уснууд тухайн үнэрийг нь агуулсан биеийн тостой байдаг. Тухайн тосыг нь түрхсэний дараа үнэртэй усыг түрхэх үед үнэрээ сайн хадгалдаг ба та тосыг хацар, гарандаа түрхэх нь илүү сайн үнэртэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
2. Үнэртэй усаа хувцасныхаа дотор талд түрхэх нь үнэрийг удаан хадгалах ба таныг хөдлөх бүрд үнэр нь үнэртэж байх болно.
3. Та усаа биеийнхээ зөв хэсгүүдэд түрхэх нь чухал. Биеийнхээ цусны даралт их газруудад буюу судастай ойр газруудад усаа түрхэх ёстой. Яагаад гэвэл цус гүйх болгонд дулаан бий болж байдаг учраас үнэртэн илүү сайн үнэртэж эхэлдэг байна. Ийм газруудад чихний ар хэсэг, хүзүү, хөхний дунд хэсэг, бугуй, тохойны нугалаас хэсэг, өвдөгний ар тал, шагай зэрэг хэсгүүд багтана. Тэгэхээр та эдгээр газруудад усаа түрхэх юм бол илүү сайн үнэртэх болно.
4. Үнэртэй ус хуурай биен дээр тогтох нь маш муу байдаг учир усанд орсныхоо дараахан буюу биеэ чийгтэй байхад нь түрхэх аваас үнэртэй ус тань биенд тань сайн шингэх болно.
5. Мөн та үнэртэй усаа зөв хадгалах нь үнэртэй усныхаа чанар, үнэрийг хадгалах чухал хүчин зүйл болно. 1-рт үнэртэй усныхaa хугацааг харax хэрэгтэй. 2-рт нарнаас хол, аль болох хүйтэн сэрүүн газарт хадгалах хэрэгтэй. Хөргөгчин дотроо ч хадгалж болно.
6. Үсэндээ усаа түрхэж болно. Үс арьснаас илүү үнэрийг удаан хадгалдаг.
7. Та үнэртэй усаа түрхэхдээ савыг нь өөрөөсөө 20 см зайнаас түрхэх хэрэгтэй. Ингэх нь үнэртэй усыг илүү их талбайд хүргэдэг байна.

Танд сануулж хэлэхэд:
-Тослог бодис ихтэй усыг хувцсандаа шууд түрхвэл толбо үлдэнэ
-Үнэртэй усыг биендээ түрхсэн үедээ наранд удаан байвал улаан толбо үлдэх аюултай
-Дасгал хийж хөлс гарсан үедээ үнэртэй ус түрхвэл сайхан биш харин ч бүүр үнэртэй ус хөлстэй
исэлдэж эвгүй үнэр үнэртдэг.

Оройн 19 цагаас хойш бүү хоолло

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, нүүрний өнгө царай зүс идэж буй хоолны хүнсний найрлагаас ихээхэн шалтгаалдаг тул өдөр тутмын амьдралдаа дараах зуршлыг бий болгохыг хичээгээрэй.

-Тогтсон цагт ойр ойрхон хоолло!
-Завсар хооронд нь юм бүү ид!
-Чихэр, гурилан боовноос зайлсхий.
-Амгалан тайван байдал чухал.
-Хоол идэх үедээ уурлаж болохгүй.
-Ном бүү унш, утсаар бүү ярь!
-Хоол идэх үеэр сэтгэл өөдрөг бай!
-Дуу чимээгүй байдалд хоолло.
-Хоолоо хурдан бүү ид!
-Хэрэв удаан зажилж идвэл бага хоолонд цадах болно.
-Улирлын байдалд тохируулан лууван, байцаа, өнгөт байцаа, яншуйн чанасан ханд уу.
-Эдгээр ургамлууд нь нүүрний арьсанд гойд сайнаар нөлөөлдөг.
-Бүх зүйл хэм хэмжээтэй байдгийн адил хоол идэхэд ч хэмжээ хэрэгтэй.
-Эрүүл хүн бол хоол хүнсэндээ энэ тэр гэж ялгалгүй бүх төрлийн зүйлийг оруулсан, хоол чинь амт чанартай, олон төрөл байх ёстой.
-Хүн өдөрт дөрвөн удаа хооллох нь тохиромжтой.
-Оройн 19 цагаас хойш бүү хоолло.
-Унтахын өмнө юм идэж болохгүй. Ялангуяа гурилан идэх юм бүү ид.

Таныг турах хүсэлд саад болдог зургаан гох дэгээ

Хоолоо сойгоод байхад таргалаад байх юм, гэж гомдоллодог бүсгүйчүүд бий. Тэгвэл та хоолны завсар зайнд ч юм уу идэж буй хүнсэндээ анхаарал тавьдаг уу? Шалихгүй мэт санагдах хүнсний зарим төрөл, дадаж хэвшсэн зан зуршил чинь хүссэндээ хүрэхэд тань саад болж байхыг үгүйсгэхгүй. Үүнд:

Нэг. Шоколадтай чихэр, боов
Хоол хүлээж байх зуураа ам руугаа ганц нэгийг хийчихдэг үү? Амт нь дэндүү гоё болохоор дахиад нэгийг... Гэтэл нэг маань /ганц ширхэг нь/ 230 ккал юм байна. Энэ их калорийг "шатаах"-ын тулд 1-2 цаг орчим гэрийн ажил хийх шаардлагатай болдог гэнэ. Уг нь тэгж өөрийгөө хүндрүүлэх хэрэггүй мэт.

Хоёр. Max, баяслагтай зайдас, гамбургер
Түргэн хоолны нэгэн төрөл. Хоол хийхээс залхуурахдаа ганц бие хүмүүс, залуу гэр бүлийн авч хэрэглэх дуртай хүнс гэж Америкийн хоол зүйчид томъёолсон байдаг. Гэтэл гэм хоргүй мэт энэ зууш 770 ккал гээд бодчих. Хэрэв та долоо хоногт 2-3 удаа ийм хоол /пицца ч мөн адил/ иддэг бол турах тухай мартсан нь дээр.

Гурав. Мөхөөлдөс
Зуны халуунд мөхөөлдөс шиг хэрэгтэй хүнс ховорхон. Тэгээд ч арааны шүлс асгарам мөхөөлдөс төрөл бүрээрээ байна. Дуртайгаа сонго. Гэвч бяцхан мөсөн хоол 270 ккал гэдгийг мартуузай. Тиймээс хэрэглээндээ хяналт тавихаас өөр аргагүй.

Дөрөв. Төрөл бүрийн ундаа, кола
Эдгээрийг тогтмол хэрэглэвэл эрүүл мэндэд муу гэдгийг бид мэднэ. Гэтэл ийм төрлийн ундаа ойр ойрхон давтамжтай уувал таргалуулдаг айна. Турахад шингэн зүйл тустай ч үүнд ус, өтгөн бус цай, жимсний цэвэр шүүс зэрэг орно.

Тав. Боов, боорцог, амтат бялуу
Хоол болох зуур түр зуур боов боорцог үмхчихдэг зуршил бидэнд бий. Хэрэв та турах зорилготой бол үүнээс татгалз. Өлсөөд хэцүү байвал зүсэм хар, бор талх идсэн нь хавьгүй дээр. Учир нь боов боорцог нь амтат бялууны адил илчлэг ихтэй хүнс гэдгийг санууштай /550 ккал/. Энэ нь нэг цаг гучин минут бүжиглэх энергитэй тэнцэнэ.

Зургаа. Телевиз үзэхдээ юм идэх
Мэдээж та телевизийг ажил тарсны дараа орой, тав тухтай үздэг биз ээ. Сонирхолтой нэвтрүүлэг, кино үзэж байх үед өөрийн эрхгүй элдэв төрлийн чипс, самар, шарсан төмс зэргийг идчихдэг. Гэтэл цаг аль хэдийн оройн 20, 21-н цагийг давчихсан байдаг. Нөгөө 19 цагаас хойш юм идэхгүй гэдэг ч өнгөрөө. Хэрэв та иймэрхүү байдлаар хоолны дэглэм барьдаг бол хэзээ ч турахгүй.

Тамхи татдаг эмэгтэй хүн амархан хөгширдөг

Тамхины утаа нь эмэгтэй хүний гоо сайхны гол дайсан гэдгийг та хэнээр ч хэлүүлтгүй мэдэх биз. Тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьсны өнгө нь үхмэл, маш жижигхэн үрчлээсүүдтэй байдаг.

Тамхи татдаг эмэгтэй хүний нүүрэнд нь батга, элдэв төрлийн үрэвсэл гарамтгай байдаг. Мөн эрт хөгшрөлтийн явц ч маш тодорхой ажиглагддаг.
Хэрэв эмэгтэй хүн тамхиа хаяж чадвал бие организм нь түргэн сэргэж, залуужих хандлага эрчимтэй явагддаг болохыг эмч мэргэжилтнүүд тогтоосон байна.

Гэхдээ тамхинаас шууд гарах үед л дээрх үйлчлэл явагддаг гэнэ. Түүнээс биш бага багаар татаж байгаад аажимдаа хаях нь залуужих үйлчилгээ маш удаан бараг үгүйтэй адилхан байдаг гэнэ.

Хумсаа байнга будах нь муу үр дагавартай

Нэг. Маникюр буюу хумс засалтыг сайн гэрэлтүүлсэн орчинд хийнэ. Будахын өмнө хуучин лакны үлдэгдлийг арилга.

Хоёр. Хуурайны тусламжтай хумсыг зуйван хэлбэртэй болго. Тал бүрээс нь хуурайд. Гэхдээ энэ нь нэг чиглэлд, төв рүү чиглэсэн байхад анхаар, Ингэж хуурайдах нь хумс салаалахаас сэргийлдэг.

Гурав. Хумсаа жигд, гялалзсан болгохын тулд тусгай өнгөлөгч хуурайгаар бага зэрэг зүлгэнэ.

Дөрөв. Гар болон хумсандаа тос түрхээд иллэг хий. Энэ нь цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй. Тосны үлдэгдлийг сальфеткаар арчиж ав.

Тав. Чигчий хуруунаас эхэлж лакийг түрхэнэ. Хумсны төвийн дагуу үндсээс нь үзүүр хүртэл өргөн зурвас тавьж түрх. Дараа нь хумсны захыг будна. Лакны үлдэгдлийг тусгай бийрээр авна. Эхний давхаргыг хатсаны дараа хоёрдахийг нэмж тавина /хэрэв өнгийг илүү тодотгохыг хүсвэл/.

Зургаа. Хамгийн эцэст дахин нэг будаж болно. Маш хөнгөхөн хэлбэрээр. Ер нь лакийг гурваас илүү давхарлаж болохгүй. Хумсанд зориулсан тусгай дээд түрхлэг гэж бий. Чанар сайтай ийм түрхлэг нь хумсанд толигор байдал үүсгэж, маникюрын хугацааг найм хоног хүртэл уртасгадаг.

Долоо. Хумсны лак бэхжүүлэх энгийн арга бий. Лакийг сайтар хатаасны дараа цэв хүйтэн усанд дүрнэ.

Найм. Тогтмол хумсаа буддаг эмэгтэйчүүд гараа үе үехэн амрааж байх хэрэгтэй. Лак тавьсаар байгаад хумсны өөрийн нь өнгө үхэх нь бий.

Ухаалаг мэдлэг боловсролтой, зан харьцаа сайтай эмэгтэйг хүмүүс илүү үнэлдэг

-Бүсгүй таныг хэн ч тоохгүй байна уу?
-Та бусдад таалагдахгүй байгаа юм биш биз?
-Таны гаргасан амжилт үнэлэгдэхгүй байна уу?
-Таныг албан тушаал дэвшүүлэхгүй байна уу?
-Та бусадтай харьцахдаа алдаа гаргаад байна уу?
Тэгвэл доорх нийтлэлийг уншаад үзээрэй!

Эмэгтэй хүн өөрийн гэсэн имижийг бий болгож чадвал төсөөлж байснаасаа ч илүү амжилтaнд хүрэх магадлалтай
-Юуны өмнө та бусдын зөвлөгөөг сонсох биш, харин ч өөрөө бусдад зөвлөдөг байх хэрэгтэй.
-Энэ имиж бол ажлын амжилт гаргах, тушаал дэвшихэд танд тусална.
-Энэ имиж нь ажилдаа дур сонирхолтой, шулуун шударга зантай бүсгүйчүүдэд зохимжтой имиж юм.
-Хэрэв эмэгтэй хүн өөрийн имижийг өөртөө бий болгож чадвал төсөөлж байгаагаасаа ч илүү амжилтанд хүрэх боломжтойг анхаарах хэрэгтэй.

Эмэгтэй xүн имижээ хэрхэн яаж бүрдүүлэх вэ?
-Юуны өмнө ажил дээрээ цагийг сул дэмий өнгөрөөх хэрэггүй.
-Өдөр өдрөөр өөрийнхөө ажлын үр дүнг тооцдог байх хэрэгтэй.
-Болж өгвөл байнга л бусдаас ялгарахыг хичээ.
-Ингэхийн тулд бусадтай ажил хэрэгч байдлаар харьц.
-Бусадтай харьцахдаа бие биеэ хүндэтгэж буй уур амьсгалыг заавал бий болгоорой.

Та харилцагч нартаа:
-Үрчгэр хувцастай,
-Хоосон чамирхсан дүртэй,
-Нүүрэндээ будаг шунхгүйгээр,
-Мартамхай будлиу төрхтэй,
-Маанагдуу донгио царайтай харагдахгүй байх хэрэгтэй.
Мөн бусдын санаанд огт орохгүй цаг үед та ажилдаа нэвтрүүлэх шинэ санаа хайвал амжилт олж болох юм.

Бусдаас илүү ухаалаг, мэдлэг боловсролтой, эмэгтэйг хүмүүс үнэлдгийг ямагт санаж яраарай
Эмэгтэй хүн албан тушаал дэвшинэ, гаргасан амжилтаа үнэлүүлнэ гэдэг бол ердийн нэг байж л байдаг үзэгдэл биш гэдгийг юуны түрүүнд мэдэж ав.
-Амжилт гаргаж, албан тушаал дэвшихийн тулд эмэгтэй хүн өөрөө тэмцэгч байх ёстой.
-Гэхдээ зөвхөн өөртэйгээ л тэмцэх ёстой шүү.
Өөрөөр хэлбэл имижээ бүрдүүлж амжилт гаргахын тулд дараах хэд хэдэн зорилгыг өмнөө тавих хэрэгтэй.
-Тушаал дэвшиж, амжилт гаргая гэж хүсэж байгаа бол ажил дээрээ хэт найзархаг зан гаргадгаа боль.
-Эрч хүч, чадал чансаа, оюун ухаан гээд бүхий л боломжоо өмнөө тавьсан зорилгодоо чиглүүл.
-Дээр дурдсан зүйлүүдийг мөрдөөд өөрийн зуршил болго.
-Ингэж чадвал та яваа яваандаа өөрийгөө жолоодож ажил хэрэгч эмэгтэй болж чадна гэсэн үг.

Хүмүүс харьцааны соёлтой, зан сайтай эмэгтэйг л илүү үнэлж хүндэлдэг
-Хүмүүс танаас огтхон ч зай барихгүй байх ёстойг сайн анхаар.
-Тийм орчинг өөртөө бүрдүүлэхийн төлөө илүү хичээх хэрэгтэй.
-Бүх хүнд тухайн цаг үед нь тохирсон аятайхан үг хэлэхийг оролдож бай.
-Ингэж сайхан сэтгэгдэл, урам хоёрыг бэлэглэж сурвал та өөрөө сэтгэл татам байх болно.
-Ямар ч нөхцөлд хүмүүсийг гадаад төрх, байгаа байр байдал, албан тушаал, эд хөрөнгөөр нь хооронд нь ялгалгүй харьцаарай.
-Ямар ч тохиолдолд өөртэйгээ уулзсан хүн бүхэнтэй эелдэг байдлаар харьцахаа мартаж болохгүй.
-Үүнээс гадна бүсгүй та мэдлэг чадвараараа бусдаас дутуугүй байх ёстойг анхаар. -Ямарч хүн илүү ухаалаг, мэдлэг боловсролтой, найрсаг харьцаатай хүнийг илүүтэй үнэлдгийг санаж ав.
-Та өөрийнхөө гаднах төрх байдлаараа өөрийн гэсэн өнгө төрхөө илтгэж сурсан байх хэрэгтэй.
-Шуудхан хэлэхэд таныг хаанаас нь ч харсан өв тэгш байх ёстой шүү.
-Гадаад үзэмж, сайхан харьцааны урлаг, уг ярианы боловсон байдал хамгийн чухал шүү.
-Олж авсан өргөн хэмжээний мэдлэг, мэргэшсэн мэргэжил чинь таныг ямар ч алт эрдэнэсээс илүү сэтгэл татам сайхан болгоно гэдгийг мартаж болохгүй.
-Таны амнаас цагаа олоогүй үг хэзээ ч унаж болохгүй.
-Хэдийгээр бага анзаарагдаж байвч, хэт энгийн байдлаар бусдад харагдахгүй байх нь чухал.

Ухаалаг мөртлөө гэнэн төрх байдал ямар ч эмэгтэй хүнд зохидог
Хэдийгээр амьдрал дээр тийм ч олон биш байдаг ч эмэгтэй хүн бүрийн бусдаас ялгарах нэг онцлог зүйл бол сексуальны байдал юм.
-Эмэгтэй хүн ийм дүр төрхөөр имижээ бүрдүүлэхэд муугүй байдаг.
-Хэн ч тоодоггүй уйтгартай нэгэн мэтээр төсөөлөгддөг бэйснаас танил эрчүүд чинь ч гэсэн сексуальны имижээр чинь хүлээж авдаг бол амьдрал илүү сонирхолтой байх болно.
-Хэрэв та сексуальны имиж бүрдүүлэх гэж байгаа бол таны гаднах дүр төрх үүнд маш их хамаатай шүү.
-Хэрэв сексуалыны харагдахыг хүсэж байгаа бол юуны өмнө та ухаалаг мөртлөө гэнэн, бас хөнгөмсөг эмэгтэйн дүрийг өөртөө бий болгох хэрэгтэй.
-Хамгийн гол нь энэ бүхэн таны бусдад зориулж бэлдсэн жүжиг байж болохгүй гэдгийг санаж яваарай.
-Хүүхэд шиг гэмээр гэнэн томоогүй төрх, бас бяцхан ухаалаг байдал, чадварлаг үйлдэл хийх зэрэг нь ямарч хүнд таалагдах нь гарцаагүй.
-Үг яриа чинь хүртэл энгийн атлаа сонирхолтой, харьцаж буй хүмүүсийнхээ эвийг олоод өөртөө татчихдэг байх нь зөв шүү.
-Та тэрэнд энэнд гэж ялгалгүй хэнд ч сексуальны харагдаж болно.
-Хамгийн гол нь сексуальны харагдсан шигээ шууд л эргүүлж хоргоох юмсан гэсэн хүслийг эрчүүдэд төрүүлэлгүй биеэ авч явах ёстой шүү.
-Ямар ч эмэгтэй хүн эрчүүдийн хувьд хэзээ ч хүрч чадахгүй тэнгэрт гялалзах од нь байх ёстой.
-Гэхдээ гялалзан анивчих од заримдаа газарт бууж ирдэг юм байна гэсэн сэтгэгдлийг эрчүүдэд төрүүлэхэд илүүдэхгүй шүү.
-За ингээд туршаад үз дээ.

Чөлөөт хувцас эмэгтэй хүний галбирыг эвддэг

Сүүлийн үед охид хүүхнүүд халхгар өмд, шорт, хэлхгэр цамц зэрэг чөлөөт хувцсыг өмсөх дуртай болжээ. Энэ нь нэг талаар биед амар, хөдлөхөд чөлөөтэй мэт боловч хүний биед сөрөг нөлөөтэй гэнэ. Тухайлбал чөлөөт хувцас байнга өмсдөг эмэгтэй хүний биеийн галбирыг алдагдуулж гадаад байдлаараа эрчүүдтэй адилхан болгодог байна. Уг нь эмэгтэй хүн гэдэг хээнцэр дэгжин байх ёстой. Бас гоолиг турьхан бие хаатай байх ёстой. Гэтэл хувцаслалтаасаа болоод галбираа эвдэж эр хүн шиг харагдана гэдэг хайран биш үү?

Мини юбка хамгийн зөв хувцас гэнэ. Мини юбка өмсөх нь хүүхнүүдийг ажил хэрэгч харагдуулахаас гадна биеийн хэлбэр галбирыг нь засч алхаа гишгээ нь цэгцтэй, уян налархай болгодог ажээ. Мөн мини юбка нь тураах үйлчилгээтэйгээс гадна эрчүүдийн нүдэнд эелдэг зөөлөн хээнцэр дэгжин харагдуулдаг гэнэ.

Гуйланчлал ба ухаалаг эмэгтэй

Хямрал, гачигдал, хомсдол яриад байхаар хүний маргаашдаа итгэх итгэл өөрийн эрхгүй алдарч, ирээдүй нь улам баргар төсөөлөгдөнө. Гэхдээ хямгадаж байгаа нь тэр гээд гуйланчлалын байдалд аж төрөх хэрэггүй. Гэхдээ ухаалаг хэмнэлт байж болно. Энэ хоёрын хоорондох алтан дундажийг л олох хэрэгтэй. Үүнийг схемээр гаргаж үзүүлье!

Байж болох хувилбар
- Хямдхан үсчинд орох эсвэл үсээ ургуулах,
- Гэрийн нөхцөлд үсээ будах, хумсаа ургуулах,
- Гоо сайхны заслыг гэртээ хийх,
- Хувцасны шүүгээгээ янзалж хувцас хунараа ялгаж цэгцлэх,
- Өөрөө оёж нэхэх,
- Хямдралтай худалдааг ашиглах,

Байж болохгүй хувилбар
- Өөрийгөө гаргуунд нь хаяж үс зүсээ янзлахгүй, гоо сайхандаа анхаарахгүй байх
- Биеийн тамирын дасгал хийхгүй галбираа алдах,
- Элэгдэж хуучирсан, хиртэй хувцас хунараа мөнгө хэмнэх үүднээс байнга өмсөх,
- Хямд гэдгээр нь шалтаглан хамгийн хямд эд зүйл худалдан авч хэрэглэх,
- Үзэмж муутай, моод загвар нь хуучирсан, хувцасаа "хайран" юм гэж байнга өмсөх,

Олон янзын хоол хүнс хэрэглэ
- Хүнсийг бөөнөөр нь авч удаан хугацаагаар хэрэглэх хэрэггүй,
- Хиам, зайдас зэргийг хязгаартай хэрэглэ,
- Худалдаж авсан хүнсээ хоёр хоногоос илүүгүй хадгал,
- Янз бүрийн жор зохиож гэртээ хоолло,
- Ажилдаа гэрээсээ хоол хүнсээ авч ир,
- Гурил талхыг байнга бүү хэрэглэ,
- Бие организмдаа хэрэгтэй витамин хэрэглэ.
- Хааяа өөрийгөө баярлуулж дуртай зүйлээ авч идэж байх,

Хөгжилдөж цэнгэ!
- Найз нөхөдтэйгээ ном, сэтгүүл, видео хальс солилцож бай,
- Шатар, даам, лото, хөзөр болон бусад тоглоомоор тоглож наад,
- Янз бүрийн сонирхолтой чиглэлээр зугаалга зохион байгуул,
- Найз нөхөд, дотно хүмүүстэйгээ хааяа уулзаж цэнгэлдэн хөгжилд,
- Гэртээ найз нөхөд ойр дотныхноо урьж бяцхан цайллага зохион байгуулж бай,
- Кино театр, болон театр зэрэгт хааяа очиж жүжиг кино үзэж бай,
- Сексд цаг ямагт идэвхтэй бай,
- Мөнгөө хэмнэх нэрээр гэртээ суувал та бүх зүйлээс хоцрох болно,
- Зурагт, интернет зэргийг бүү шохоорх. Бодит амьдрал дээр болж буй бүхэн илүү сонирхолтой байдаг,
- Амралт зугаалганд явахаас бүү татгалз. Ганц өдрийн амралт ч гэсэн танд шинэ эрч хүчийг өгнө,
- Эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүл худалдаж ав. Тэнд янз бүрийн сонирхолтой санал, санаачилга зөндөө бий.

Хувцаслах мэдрэмж сайтай эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ?

Олон хувцастай байх, хувцсандаа их мөнгө зарцуулах зэрэг нь сайхан хувцаслахад огт хамааралгүй юм. Өдөр бүхэн солиод ч сайхан хувцасладаг гэж харагдахгүй. Орчин үеийн стиль, хэв маяг бол үзүүлэн шиг их хувцастай байхыг хэлдэггүй.

Гол нь бага хувцастай ч эдийн засгийн хэмнэлттэй сонголт сайтай байх нь чухал. Хүүхнүүд шкаф дүүрэн хувцастай атал ”өмсөх юм олдохгүй юм” гэж гомдоллодог. Хэрэв та тийм эмэгтэйн нэг бол хувцаслах урлаг болон сонголтоо эргэн хараарай.

Нэг. Хувцаслах мэдрэмж сайтай эмэгтэй хүний өдөр тутмын хувцсанд илүүдэл, хэрэгцээгүй зүйл байх ёсгүй.

Хоёр. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөртөө тохирсон хослол сонгох чадвар нь илүү байдаг.

Гурав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй цамц нь юбкатай төдийгүй өмд жакет зэргийг гайхалтай зохицуулж өмсдөг.

Дөрөв. Зохицол муутай, ганц нэг өмсөөд л өөр зүйлтэй хосломгүй эд бараа авах хэрэггүй.

Тав. Баяр ёслолын үеэр заавал шинэ даашинз авах хэрэггүй. Ямар ч үед өмсөх боломжтой даруухан загварын даашинз дээр тохирсон чимэг сэлт зүүхэд л хангалттай.

Зургаа. Хувцаслаж чаддаг эмэгтэй хэзээ ч моод загвар хэт хөөцөлддөггүй. Этгээд гаж хувцсаар гайхуулдаггүй. Тэр аливаа моод загварт болгоомжтой ханддаг.

Долоо. Тэр бусдын анхаарал татаж хувцаслахгүй байхыг илүүд үздэг. Гэхдээ өөрт тохирсон, орчин үеийн хувилбарыг сонгож чадна.

Найм. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй зөвхөн олны нүдэн дээр гайхамшигтай хачин чамин харагдах зорилго тавьдаггүй. Тэр гэртээ ч аятайхан хувцастай байдаг. Энэ нь зочид ирэхэд сандрах шаардлагагүй байдаг.

Ес. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй үүссэн нөхцөл байдалд тохируулан хувцаслах гойд чадвартай байдаг.

Арав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй амралт, зуслан дээр байхдаа хаячихмаар хувцас өмсдөггүй. Үзэмжтэй даашинз, өмдний хослолыг ийм нөхцөлд тохирохыг тэр мэддэг.

Арван нэг. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй хувцсанд чанараас гадна, ухаалаг сонголт хийж чаддаг байх хэрэгтэй. Ингэж хувцаслаж чадвал сайхан харагддаг.

Арван хоёр. Бороотой өдөр туфль өмсөх нь хэнд ч аятайхан харагдахгүй. Цаг агаарын байдалтай тохируулж хувцаслах нь мэдрэмжтэй эмэгтэйн нэг гол чадвар юм.

Арван гурав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөрийн гадаад төрхийн давуу талыг сайтар олж харсан байдаг.

Арван дөрөв. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй өөрийнхөө дутагдалтай талыг сайн мэддэг, зөв дүгнэлт хийж чаддаг.

Арван тав. Хувцаслах урлаг эзэмшсэн эмэгтэй цүнх сав, оймс бээлий зэрэг жижиг сажиг зүйлийн зохицлыг ч сайн мэдэрдэг.

Бүсгүй хүн байнга өмд өмссөнөөр эмэгтэйлэг чанараа алддаг...

Өмднөөс салдаггүй эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй, ажил хэрэгч, эргэлзэж тээнэгэлзэх нь бага, шийдэмгий заримдаа түрэмгий авир гаргах нь ч байдаг. Энэ нь хувцас бидний төрөлх чанар, бодьгалийг хүртэл өөрчилж, хувиргаж болдгийг харуулж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдэд хар өнгийн бүрх малгай ямагт сөрөг энергийг авчирдаг болохыг загвар зохион бүтээгчид судалж тогтоосон байна.

Фэн-шуйгийн номонд хар өнгийн малгай нь санхүүгийн амжилтыг үргээдэг гэнэ. Тиймээс загвар зохион бүтээгчид хар өнгийн бүрх малгайг амжилт, аз авчирдаг бриллиант зэрэг үнэт, хагас үнэт чулуугаар чимэх гарцыг олжээ.

Цэцэг навч нь мөрөөдөл, өөдрөг үзэл бодлыг бий болгодог. Харин зэрлэг амьтдын дүрс зураг бүхий хувцас нь түрэмгий, сөрөг энергийг агуулдаг юм. Эмэгтэйчүүд тогтмол өмд өмсөх болсон нь нэг талаар хувцаслахад амар хялбар байж болох юм. Гэвч нөгөө талаас байнга өмдөөр гангардаг эмэгтэйчүүд эмэгтэйлэг чанараа алддаг байна.

Биенийхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох

Хэлбэр галбираа тодорхой мэдэж авснаар биеэ гоолиг, тэнцвэртэй харагдуулахуйц хувцас сонгон амсч чаддаг болно. Биеийн тарган туранхайг үл харгалзан аль хэсэг өргөн том харагдаж буйг юуны өмнө тогтооно. Хувцасны загвар зохион бүтээгчид хүний биеийг үндсэн 5 янзын хэлбэрт хувааж үздэг байна.

1. Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэрийн бие, V хэлбэрийн бие ч гэдэг. Өргөн мөртэй болон болон том хөх, булчинлаг гартай нарийн тааз, шувтан бөгстэй байна.

2. Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие буюу А хэлбэрийн бие. Махлаг гуя, бөгстэй буюу өргөн таазтай, шувтан мөртэй болон хавчиг цээжтэй байна.

3. Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие, Н хэлбэрийн бие. Мөр ба таазны өргөн нь адил хэмжээтэй, бэлхүүс нарийн биш байна.


4. Элсэн цаг хэлбэрийн бие. Х хэлбэрийн бие ч гэдэг. Хөх ба таазны тойргийн хэмжээ нь адил, харин бэлхүүсний тойрог нь ойролцоогоор 20-25 см-ээр бага байна.


5. О хэлбэрийн бие нь бүсэлхий орчмоороо махлаг


Бие галбираа эдгээр хэлбэрийн алинтай нь төстэй, таарч буйг тогтоосны дараа өмсөхөд зохимжтой хувцасныхаа ерөнхий янз, маяг (стиль)-ийг тодорхойлно. Энд анхааруулахад стиль олон янз хэлбэртэй байдаг тул биеийн хэлбэр галбираас гадна өөрийн гадаад төрх, зан чанарыг харгалзан сонгодгийг мартаж болохгүй.

1. Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэртэй биед: Нэгэнт өргөн мөртэй учраас мөрөндөө хатуулгатай юмуу мөрөн дээрээ янз бүрийн чимэглэлтэй эсвэл мөрдөстэй хувцас өмсөх нь маш зохимжгүй. Мөн дээд хэсгээрээ хөндлөн зураас, том далбагар захтай эсвэл гурвалжин хэлбэрийн гүн ухлаадастай хувцас эсвэл сул, бүдүүн нэхээстэй сүлжмэл цамц жакет өмсөхөөс зайлсхийнэ. Харин цээжин биендээ нягт, нарийн нэхээстэй материалтай энгэрийн ухлаадас нь гүн, сул чөлөөтэй ханцуйтай хувцас өмсвөл зохино. Бас өргөн ханхар цээжинд реглан мөртэй хувцас өмсөхөд уян зөөлөн харагддаг тал бий. Мөн нарийн тааз, шувтан бөгсийг өргөн шулуун мөртэйгээ тэнцвэртэй харагдуулахын тулд хуниастай, дэрвэгэр хормойтой платье, юбка эсвэл юбканы захаар жижиг хуниас чимэглэлтэй байвал зохино. Түүнчлэн богино жакет, цамц, өргөн шуумагтай өмд таарна. Ийм хэлбэрийн биетэй хүн элдэв хээ хуар, гоёл чимэглэл бүхий материал сонговол нуун далдалвал зохих хэсгийг улам тод харагдуулдаг тул хээ багатай болон цулгуй материалыг өнгийг нь тааруулан хэрэглэх нь зохимжтой юм.

2. Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие: Ийм хэлбэрийн биед энгийн шулуун загвартай хувцас зохимжтой. Гол анхаарах зүйл нь мөртэй хувцас өмсөж өргөн ташаагаа шувтан мөртэйгээ тэнцвэртэй харагдуулах нь чухал. Гэвч биеийн өндөр, намыг энд тооцох хэрэгтэй. Хэрэв намхан нуруутай бол том дугуй мөр сонголгүй шулуун мөр хэрэглэнэ. Түүнчлэн мөрдөстэй эсвэл мөрний хавиар, гоёл чимэглэл товойлгосон хуниас нугалаас бүхий ханцуйтай хөх, гарын хэсэг, цээжээр хөндлөн судал шугамтай хувцас өмсөх буюу мөрөн дээрээ ямар нэгэн чимэглэл, алчуур, ороолт зүүх нь зохимжтой. Мөн өргөн том зах, гурвалжин хэлбэрийн болон завь хэлбэрийн хөндлөн ухлаадас мөрийг өргөн харагдуулдаг. Өргөн ташаатай учраас нарийхан богинохон, бие барьсан юбка, платье, бэлхүүсээр залгаастай хувцас, бариу өмд зохимжгүй. Харин урдаа буюу ардаа хуниастай доогуураа сул чөлөөтэй юмуу бие бариагүй, бас нэг их сул өргөн хийцтэй биш бүсэлхийгээрээ чөлөөтэй өмд юбка зохино. Ийм хэлбэрийн биетэй хүнд нарийн ноосон даавуу болон цэцгэн болон элдэв хээ хуартай материал сонговол зохидог байна. Дээгүүрээ биеэ барьсан хувцас цээж, бөгсөн биений ялгаг улам ил харагдуулдаг. Иймээс цээжин биедээ том бүдүүн болон сул нэхээстэй бол сул загвартай сүлжмэл загвартай цамц мөн урт жакет өмсч болно.

3. Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие: Ийм хэлбэрийн биетэй хүмүүс бүсэлхийгээрээ нарийн биш байдаг тул мөр ба тааз хэсгээр аль болох өргөн харагдуулахуйц, өөрөөр хэлбэл бэлхүүсээ тодруулахад анхаарвал зохино. Иймээс бүсэлхийгээ илтгэсэн шулуун хуниас нугалаастай юбка, өмд өмсөх буюу зүүх нь зохимжтой. Бүсэлхийгээр үл ялиг бариу жакет, платье өмсөнө. Реглан болон залгамал мөр аль нь зохихын дээр ханцуй нь биеийг үсэр овортой болгож, бэлхүүсээр улам хавтгай болгож харагдуулна. Ийм хэлбэрийн биед нягт нэхээстэй материал хөвөн даавуу болох торго сонгох нь зүйтэй. Мөн нарийн ноосон даавуу болон нимгэн ноосон костюм, платье зохино. Өндөр нуруутай, цээж, хөлийн харьцаа тохирсон бол жакет нь гуя хүрсэн юбка нь тахимнаас дээш урттай буюу богиновтор байх нь зохимжтой.

4. Элсэн цаг хэлбэрийн бие: Ийм биед яг биеийн хэлбэрээ дагасан загвартай хувцас хамгийн зохимжтой бөгөөд материалыг маш сайн тохируулан сонгох нь зүйтэй. Цэцгэн болон вандуй хээтэй нимгэн хөнгөн торгомсог материал сонговол судалтай , дөрвөлжин хээтэй, зузаан материалаас илүү зохимжтой харагдана. Бүсэлхийгээр нарийн гоолиг давуу талаа илтгэсэн бариу дуу, эсвэл шулуун загварын хувцас ч зохино. Мөр ташаа нь тэнцүү хэмжээтэй учраас нурууны өндөр, нам, биеийн харьцаандаа зохицуулж чадвал ямар ч загварын хувцас таарна.

5. О хэлбэрийн бие: Энэ галбирт уналттай материалтай шулуун хувцас тохирно. Бүх деталь хэсгүүд цээжнээс дээш болон таазнаас доор байхыг анхаарах хэрэгтэй энэ нь биеийг уртасгаж харагдахад нөлөөлнө. Аксессуар чимэглэл зүүх нь их чухал. Зүүхдээ гоёл чимэглэл цээжнээс дээр хэсэгт байрлах хэрэгтэй. Энэ нь анхаарлыг өөр хэсэгт хандуулна гэсэн үг юм.

Биенийхээ хэлбэрт тохируулан хувцсаа сонгох

Хэлбэр галбираа тодорхой мэдэж авснаар биеэ гоолиг, тэнцвэртэй харагдуулахуйц хувцас сонгон амсч чаддаг болно. Биеийн тарган туранхайг үл харгалзан аль хэсэг өргөн том харагдаж буйг юуны өмнө тогтооно. Хувцасны загвар зохион бүтээгчид хүний биеийг үндсэн 5 янзын хэлбэрт хувааж үздэг байна.

1. Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэрийн бие, V хэлбэрийн бие ч гэдэг. Өргөн мөртэй болон болон том хөх, булчинлаг гартай нарийн тааз, шувтан бөгстэй байна.

2. Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие буюу А хэлбэрийн бие. Махлаг гуя, бөгстэй буюу өргөн таазтай, шувтан мөртэй болон хавчиг цээжтэй байна.

3. Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие, Н хэлбэрийн бие. Мөр ба таазны өргөн нь адил хэмжээтэй, бэлхүүс нарийн биш байна.


4. Элсэн цаг хэлбэрийн бие. Х хэлбэрийн бие ч гэдэг. Хөх ба таазны тойргийн хэмжээ нь адил, харин бэлхүүсний тойрог нь ойролцоогоор 20-25 см-ээр бага байна.


5. О хэлбэрийн бие нь бүсэлхий орчмоороо махлаг


Бие галбираа эдгээр хэлбэрийн алинтай нь төстэй, таарч буйг тогтоосны дараа өмсөхөд зохимжтой хувцасныхаа ерөнхий янз, маяг (стиль)-ийг тодорхойлно. Энд анхааруулахад стиль олон янз хэлбэртэй байдаг тул биеийн хэлбэр галбираас гадна өөрийн гадаад төрх, зан чанарыг харгалзан сонгодгийг мартаж болохгүй.

1. Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэртэй биед: Нэгэнт өргөн мөртэй учраас мөрөндөө хатуулгатай юмуу мөрөн дээрээ янз бүрийн чимэглэлтэй эсвэл мөрдөстэй хувцас өмсөх нь маш зохимжгүй. Мөн дээд хэсгээрээ хөндлөн зураас, том далбагар захтай эсвэл гурвалжин хэлбэрийн гүн ухлаадастай хувцас эсвэл сул, бүдүүн нэхээстэй сүлжмэл цамц жакет өмсөхөөс зайлсхийнэ. Харин цээжин биендээ нягт, нарийн нэхээстэй материалтай энгэрийн ухлаадас нь гүн, сул чөлөөтэй ханцуйтай хувцас өмсвөл зохино. Бас өргөн ханхар цээжинд реглан мөртэй хувцас өмсөхөд уян зөөлөн харагддаг тал бий. Мөн нарийн тааз, шувтан бөгсийг өргөн шулуун мөртэйгээ тэнцвэртэй харагдуулахын тулд хуниастай, дэрвэгэр хормойтой платье, юбка эсвэл юбканы захаар жижиг хуниас чимэглэлтэй байвал зохино. Түүнчлэн богино жакет, цамц, өргөн шуумагтай өмд таарна. Ийм хэлбэрийн биетэй хүн элдэв хээ хуар, гоёл чимэглэл бүхий материал сонговол нуун далдалвал зохих хэсгийг улам тод харагдуулдаг тул хээ багатай болон цулгуй материалыг өнгийг нь тааруулан хэрэглэх нь зохимжтой юм.

2. Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие: Ийм хэлбэрийн биед энгийн шулуун загвартай хувцас зохимжтой. Гол анхаарах зүйл нь мөртэй хувцас өмсөж өргөн ташаагаа шувтан мөртэйгээ тэнцвэртэй харагдуулах нь чухал. Гэвч биеийн өндөр, намыг энд тооцох хэрэгтэй. Хэрэв намхан нуруутай бол том дугуй мөр сонголгүй шулуун мөр хэрэглэнэ. Түүнчлэн мөрдөстэй эсвэл мөрний хавиар, гоёл чимэглэл товойлгосон хуниас нугалаас бүхий ханцуйтай хөх, гарын хэсэг, цээжээр хөндлөн судал шугамтай хувцас өмсөх буюу мөрөн дээрээ ямар нэгэн чимэглэл, алчуур, ороолт зүүх нь зохимжтой. Мөн өргөн том зах, гурвалжин хэлбэрийн болон завь хэлбэрийн хөндлөн ухлаадас мөрийг өргөн харагдуулдаг. Өргөн ташаатай учраас нарийхан богинохон, бие барьсан юбка, платье, бэлхүүсээр залгаастай хувцас, бариу өмд зохимжгүй. Харин урдаа буюу ардаа хуниастай доогуураа сул чөлөөтэй юмуу бие бариагүй, бас нэг их сул өргөн хийцтэй биш бүсэлхийгээрээ чөлөөтэй өмд юбка зохино. Ийм хэлбэрийн биетэй хүнд нарийн ноосон даавуу болон цэцгэн болон элдэв хээ хуартай материал сонговол зохидог байна. Дээгүүрээ биеэ барьсан хувцас цээж, бөгсөн биений ялгаг улам ил харагдуулдаг. Иймээс цээжин биедээ том бүдүүн болон сул нэхээстэй бол сул загвартай сүлжмэл загвартай цамц мөн урт жакет өмсч болно.

3. Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие: Ийм хэлбэрийн биетэй хүмүүс бүсэлхийгээрээ нарийн биш байдаг тул мөр ба тааз хэсгээр аль болох өргөн харагдуулахуйц, өөрөөр хэлбэл бэлхүүсээ тодруулахад анхаарвал зохино. Иймээс бүсэлхийгээ илтгэсэн шулуун хуниас нугалаастай юбка, өмд өмсөх буюу зүүх нь зохимжтой. Бүсэлхийгээр үл ялиг бариу жакет, платье өмсөнө. Реглан болон залгамал мөр аль нь зохихын дээр ханцуй нь биеийг үсэр овортой болгож, бэлхүүсээр улам хавтгай болгож харагдуулна. Ийм хэлбэрийн биед нягт нэхээстэй материал хөвөн даавуу болох торго сонгох нь зүйтэй. Мөн нарийн ноосон даавуу болон нимгэн ноосон костюм, платье зохино. Өндөр нуруутай, цээж, хөлийн харьцаа тохирсон бол жакет нь гуя хүрсэн юбка нь тахимнаас дээш урттай буюу богиновтор байх нь зохимжтой.

4. Элсэн цаг хэлбэрийн бие: Ийм биед яг биеийн хэлбэрээ дагасан загвартай хувцас хамгийн зохимжтой бөгөөд материалыг маш сайн тохируулан сонгох нь зүйтэй. Цэцгэн болон вандуй хээтэй нимгэн хөнгөн торгомсог материал сонговол судалтай , дөрвөлжин хээтэй, зузаан материалаас илүү зохимжтой харагдана. Бүсэлхийгээр нарийн гоолиг давуу талаа илтгэсэн бариу дуу, эсвэл шулуун загварын хувцас ч зохино. Мөр ташаа нь тэнцүү хэмжээтэй учраас нурууны өндөр, нам, биеийн харьцаандаа зохицуулж чадвал ямар ч загварын хувцас таарна.

5. О хэлбэрийн бие: Энэ галбирт уналттай материалтай шулуун хувцас тохирно. Бүх деталь хэсгүүд цээжнээс дээш болон таазнаас доор байхыг анхаарах хэрэгтэй энэ нь биеийг уртасгаж харагдахад нөлөөлнө. Аксессуар чимэглэл зүүх нь их чухал. Зүүхдээ гоёл чимэглэл цээжнээс дээр хэсэгт байрлах хэрэгтэй. Энэ нь анхаарлыг өөр хэсэгт хандуулна гэсэн үг юм.

Хэн яаж зогсдог вэ?

Хун зогсохдоо янз бүрийн байрлалыг сонгодог. Ингэхдээ санаатай санаандгүй гээд олон байрлалыг бий болгодог бөгөөд энэ нь тэдний дотоод санаа сэтгэлийн илэрхийлэл болдгийг хүмүүс анзаардаггүй. Хүний зогсолт нь зан ааш, төрх байдлынх нь талаар олон зүйл хэлдэг болохыг эрдэмтэд нэгэнт судлан тогтоогоод байна. Хүний биеийн байрлал нь тодорхой шинжийг агуулахын сацуу, сэтгэл зүйн хувьд ямар нэгэн учир утгыг илэрхийлдэг гэж сэтгэл зүйчид үзэж буй нь хоосон уг биш бололтой.

Нэг хөл дээрээ зогсохдоо нөгөө хөлийнхөө өсгийгөөр тулж зогсдог бол
- Нээлттэй харьцаатай
- Хамт олонтой байх дуртай хүн юм байна
- Хэт өндөр шаардлага тавьж, өөрийнхөө санааг бусдад тулган хүлээлгэхийг хичээдэг
- Зориг муутай
- Өөртөө итгэлгүй зан чанартай

Хоёр хөлөө зөрүүлээд нэг хөлөөрөө тулж зогсдог бол
- Чи амьдралын ээдрээтэй асуудалтай тулгарахаараа өөртөө итгэлгүй болдог юм байна
- Сэжиглэмтгий
- Хянуур
- Байнгын болгоомжлол бүхий зан төрхтэй
- Энэ зан чинь гэр бүл, албан ажилд чинь хүндрэл учруулдаг

Өлмийгөө нийлүүлж, өсгийгөө салгаж
- Энэ нь хэтэрхий энгийн байдлыг илэрхийлнэ
- Хэт бүрэг хүмүүсийн зогсолт ч гэж үзэж болно

Өсгийгөө нийлүүлж өлмийгөө салгаж зогсдог бол
- Энэ нь нөхцөл байдлыг бодитойгоор үнэлдэг хүний шинж юм
- Итгэж болох хүн ингэж зогсдог
- Ажил хэрэгч эмэгтэй ч иймэрхүү байдлаар зогсдог
- Ийм хүн үгний хариуг тэр дор нь барьдаг
- Заримдаа хэтрэх гээд байдаг болохоос биш шийдэмгий зантай

Нэг хөлөө арагш нөгөө хөлөө урагш тавьж зогсдог бол
- Энэ нь чамайг үл тоомсорлож буйгаа илэрхийлж байгаа хэрэг юм.

Архичин эмэгтэйн аюул

Эмэгтэйчүүд архинд донтох нь маш аюултай үзэгдэл юм. Эмэгтэй хүний архидалтыг эрчүүдийнхтэй адил аргаар засч хүмүүжүүлж болдоггүй. Эмэгтэй хүн архинд хорхойсох нь явц дундаа улам донтдог маш хүндрэлтэй хэцүү эмгэг юм. Эмэгтэй хүнд архидах өвчний анхны шинж тэмдэг нэгэнт илэрсэн бол цаашид улам бүр газар авч шинэ хэлбэрт шилждэг.

Архийг хорьж цагдаж болдоггүй болохоор архидалтыг мөн адил хорих аргагүй юм. Гэтэл нэгэнт архинд донтсон эмэгтэйчүүд ийм ноцтой үр дагаврыг нь ойлгодоггүй. Архинд нэгэнт донтсон эмэгтэй өдөр алгасалгүй архи уудаг, тэр бүү хэл архаг архичин эрчүүдтэй амьдралаа холбодог. Энэ бол эмгэнэл юм. Жишээ нь архаг архичны хүүхэд,
- Төрөлхийн сэтгэцийн эмгэгтэй,
- Бие бялдрын хөгжлийн төрөлхийн гажигтай,
- Төв мэдрэлийн системийн органик өвчлөлтэй,
- Сэтгэцийн элдэв эмгэгтэй төрөх магадлал өндөр байдаг.
- Архичин хүүхнүүд хүүхдээ хүмүүжүүлэх цаг зав, хүсэл сонирхол ч байдаггүй.
- Архичин хүүхнүүдэд үр хүүхдээ хоосон хонуулахгүй байлгах нь чухал байдаг.
- Зарим эрдэмтдийн тогтоосноор эмэгтэйчүүд өөрсдөө эр нөхрөө архичин болгодог гэнэ. Энэ нь нэг талаар эр нөхөртөө нөлөөлөх юмаар хомс, эр нөхрийнхөө хүндэтгэлийг хүлээх чадваргүй, эр нөхрөө архи уугаад байхад нь байнга л уучилж байдаг. Ийм эхнэр эр нөхрөө архичин болгох таатай шим хөрсийг бүрдүүлж байгаа хэрэг юм.

Ихэмсэг байна гэдэг таны үнэ хүндийн шалгуур юм

Та ямар ч хувцас өмссөн толгойгоо дээш өргөн явж сурах хэрэгтэй. Толгойгоо өргөсөн эмэгтэй ихэмсэг, жавхаатай, бас наснаасаа залуу, гоолиг харагддаг.
Ихэмсэг байна гэдэг таныг өөртөө итгэлтэйг илэрхийлж буй хэрэг. Харин ихэмсэг байгаа нь гээд яравгар байж болохгүй.
Толгойгоо гудайлган явах нь таны үнэ хүндийг гутаах болно. Баярт очихоор авсан гоёлын хувцсаа цагаас нь өмнө хэнд ч бүү харуул. Учир нь та тэр үдэшлэгийн хамгийн сайхан бүсгүй байх боломжоо алдана.
Таны гoo сайхныг бусад хүмүүс бишрэн хүндэлж, тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлж байвал сайн.

Бүсгүй та гоё сайхан харагдах нь хэнд хэрэгтэй вэ?

Найз хүүхнүүдээсээ илүү гарах гэж хүсдэг бол эрчүүдэд таалагдахгүй. Хэт маяг хөөж, ганган дэгжин хувцасладаг бол эрчүүд танаас дөлөх болно. Тиймээс зөвхөн хайртай хүндээ л гоё сайхан харагдахыг хичээх хэрэгтэй.

-Ариун цэвэр. Бүсгүй хүн юуны түрүүнд цэвэр цэмцгэр үзэсгэлэнтэй байх хэрэгтэй.

-Шүд. Амаа сайн угааж шүдээ ямагт цэвэр байлга. Шүдний завсар хоолны үлдэгдэл байж хэрхэвч болохгүй. Сайхан шүдтэй эмэгтэйд эрчүүд их дуртай байдаг.

-Үс. Эмэгтэй хүний үсийг хараад ямар ч эр хүний сэтгэл хөдөлж, илж үзэх юмсан гэсэн хүсэл төрж байх ёстой. Тийм учраас үс цэвэрхэн, сайхан үнэртэй байх нь чухал.

-Хумс. Хумсаа хэт урт ургуулахгүй байхыг хичээгээрэй. Учир нь урт хумстай хүүхнүүд эрчүүдэд огт таалагддаггүй. Хумсаа хиртэй байлгаж болохгүй. Иймэрхүү төрхтэй байвал эрчүүд танаас зугтаана.

-Илүүдэл жин. Бага зэрэг мариалаг хүүхнүүд эрчүүдэд таалагддаг. Гэхдээ илүүдэл жин чинь хэвийн жингээсээ 25 хувиас дээш бол та насан туршдаа нөхөргүй амьдарч магадгүй.

-Хувцас. Биенийхээ хэлбэрт тохируулж хувцаславал зохино. Том ханцуйтай хувцас овортой харагдуулдаг бол хэт олон нугалаатай хувцас хүн болгонд зохидоггүй.

-Өнгө. Хар, цагаан, улаан, шар, хөх өнгө бүсгүй хүнд илүү зохидог. Эрээн мяраан хувцас эмэгтэй хүнийг сайхан харагдуулдаггүй. Зураг хөрөгтэй, эсвэл дүүрэн бичигтэй хувцас хэзээ ч бүү өмс.

-Дотуур хувцас. Хэт болхи хийцтэй дотуур хувцас эрчүүдэд огтхон ч таалагддаггүй тул байгаагаараа л байсан нь дээр.

-Цамц. Хүзүүгээ ил гаргасан, жижигхэн захтай цамц эмэгтэй хүнд их зохидог. Хэрэв урдаа товчтой бол эрчүүдэд улам ч таалагдах болно.

-Юбка. Хэрэв тэгшхэн урт хөлтэй бол биеэ барьсан богинохон юбка, харин майга бол урт, өргөн юбка тохирно.

-Өмд. Өмд өмссөн хүүхнүүдэд эрчүүд дургүй. Хэрэв өмд өмсөх бол цагаан, хөх, хар өнгө эмэгтэй хүнийг аятайхан харагдуулдаг.

-Богино өмд. Богино өмд өмссөн хүүхнүүд эрчүүдэд их таалагддаг. Бие барьсан, жигд өнгийн богино өмд өмсвөл эрчүүд өөртөө улам татах болно.

-Туфль. Туфль хөлний хэлбэрийг засдаг ч хэт урт өсгийтэй туфль хүний хөдөлгөөнийг болхи, эвсэлгүй болгож харагдуулдаг.

-Трико. Трико нь хувцас гэхээсээ илүү эмэгтэйчүүдийг секслэг харагдуулдаг эд. Хүүхнүүдийн өмсдөг трико оймс шиг мөртлөө биений өнгөтэй байвал эрчүүд илүү сонирхох болно.

-Будаг. Гоо сайхны зүйлийг буруу хэрэглэснээс огт хэрэглэхгүй байх нь зүйтэй. Эмэгтэй хүний нүүр царай гэдэг эрэгтэй хүний дур хүслийг өдөөх үүрэгтэй байдаг. Гэтэл зузаан пудр түрхсэн, тосондоо дарагдсан, ямар царай зүстэй нь мэдэгдэхийн аргагүй эмэгтэйг үнсэх хүсэл эрчүүдэд төрөхгүй л болов уу.

-Үнэртэй ус. Үнэртэй усыг хэтрүүлж хэрэглэснээс огт цацахгүй байх нь дээр. Илүүдсэн бүхэн чимэг болдоггүйг санаж яв.

-Нүдний шил. Нүдний шилээ царай төрхөндөө тохируулж сонговол та улам царайлаг харагдах болно. Нүдний шил авахдаа жирийн эсвэл хэт чамин хүрээ сонгож болохгүй. Энэ нь таныг эсвэл жирийн нэг авгай, эсвэл жүжигчин шиг болгоно. Эрчүүд бүсгүй хүний нүд рүү харах дуртай байдаг.

-Бөгж. Эрчүүд сонирхсон бүсгүйнхээ гар руу хардаг. Хэрэв нөхөргүй бол бөгж битгий зүү. Харин нөхрөө олсны дараа л түүнийгээ зүүгээрэй.

-Зүүлт. Энгийн үед элдэв зүүлт чимэг бүү зүүж бай. Гартаа цагнаас өөр юм зүүх хэрэггүй. Хүзүүний зүүлтний хувьд чулуу нь гурвалжин хэлбэртэй байвал илүү тохирно шүү!

Та хэн байхыг хүснэ тэр имижээ өөрөө л бүрдүүлнэ

Эмэгтэй хүн болж төрнө гэдэг зүгээр нэг санамсаргүй тохиолдол биш юм. Ухаалаг, нарийн мэдрэмж, гоо сайхан гээд олон ухагдахуун эмэгтэйчүүд биднээс үүсэлтэй болхоор үүгээрээ бахархаж, үүнийг эрчүүдэд цаг үргэлж мэдрүүлж яв.

Хүмүүсийг гайхшруулж, дуу алдуулдаг тэр бүсгүйчүүд чинь бүгд л өөр өөрийн гэсэн өвөрмөц имиджтэй байдаг. Ер нь ямар нэг талаараа бусдаас онцгойрмоор хүмүүсийн өөртөө татмаар байвал өвөрмөц стиль, имиджийг сонгох хэрэгтэй гэж зөвлөх байна. Ингэхийн тулд зөвхөн танд л тохирсон имидж, өнгө төрх мөрөөдөлд чинь хүргэх юм.

Энэ нь зүгээр л нэг шүтдэг дуучнаа дууриах хэрэг биш гэдгийг мэдэх буй за. Юуны түрүүнд мэргэжлийн онцлог, авьяас сонирхол гээд өөрийн гэсэн бүхэндээ зохих имиджийг бүрдүүл. Гаднах байдал биеэ авч яваа төрхөөрөө бас үг хэл, харьцаагаараа өөрийгөө хүссэн имидждээ оруулж сур.

Ажил хэрэгч бүсгүй:
Таны энэ имидж ажлын амжилт гаргах, тушаал дэвшихэд тусална. Голдуу ажилдаа дур сонирхолтой, шулуун зантай бүсгүйчүүдэд зохимжтой имидж гэж хэлж болох юм. Ер нь эмэгтэй хүн өөртөө энэ имиджийг бий болгож чадвал төсөөлж байгаагүй амжилтдаа хүрэх боломжтой. Юуны түрүүнд, та найзархаг замгаа мартаж ажил дээрээ цагийг сул өнгөрөөдөггүй, өдөр өдрөөр үр дүнгээ тооцдог байх хэрэгтэй. Бусдаас ялгарахын тулд ажил хэрэгч хувцаслаж, хүмүүстэй ажил хэрэгч байдлаар харьц. Үүний хамт бие биеэ хүндэтгэх уур амьсгал бий болох болно. Тэд таныг хэзээ ч үрчгэр хувцас, будаггүй нүүр, мартамхай царайтай харахгүй байвал сайн. Мөн бусдын санаанд огт орохгүй цаг үед та ажилдаа нэвтрүүлэх шинэ санаа хайвал амжилт олж болох юм. Ер нь тушаал дэвшиж, амжилт гаргая гэвэл ажил дээрээ найзархаг зангаа мартаж ганцхан зорилгодоо чиглэ. Энэ мэт дүрмийг чанга мөрдөөд дадал болгочихвол цааш нь та өөрөө бусдад зөвлөхөөр ажил хэрэгч эмэгтэй боллоо гэсэн үг юм.

Бусдын сэтгэлийг байнга соронзон мэт татагч бүсгүй:
Хүмүүс танаас огтхон ч зай барихгүй байх тийм орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бүгдэд тухайн цаг үед нь тохирсон аятай үг хэлэхийг оролд. Ингэж сайхан сэтгэгдэл, урам 'Хоёрыг бэлэглэж сурвал сэтгэл татам байдалд та өөрөө орох юм. Хамгийн гол нь ямар ч нөхцөлд хэн нэгнийг ялгалгүй бүгдтэй нь эелдэг харьцахаа мартав. Харьцааны тал дээр ийм байхаас гадна та мэдлэг чадвараар бусдаас дутуугүй байх ёстой. Мэдээж, хүн өөрөөсөө илүү ухаалаг, мэдлэгтэй хүнийг үнэлнэ гэдгийг хэлэх юун. Бас та гаднах байдлаараа өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэж сурсан байх хэрэгтэй болно. Ер нь хүний сэтгэл олон зүйлд татагдаж болох учраас таныг хаанаас чинь ч харсан өв тэгш байх ёстой шүү дээ. Гадаад үзэмжийн сайхан дээр харьцааны урлаг, үг ярианы боловсон байдал түүн дээр мэдлэг мэргэжил нэмэгдээд таныг ямар ч алмааз эрдэнээс илүү сэтгэл татам болгох юм. Тиймээс таны амнаас цагаа олоогүй үг хэзээ ч унаж болохгүй. Бас таныг үл анзаарагдам, хэт энгийн байхыг хүмүүс хараагүй нь дээр.

Таныг сексуальный гэж боддог ч эргүүлж зүрхэлдэггүй байх имидж:
Эмэгтэй хүн бүрийн бусад амьд биетээс ялгарах нэг зүйл бол сексуальный байдал гэж хэлж болно. Гэхдээ амьдрал дээр ийм имиджтэй бүсгүйчүүд тийм ч олон биш байдаг. Харин та хүсвэл энэ дүр төрхөөр нэрийн хуудсаа хийхэд муугүй байх шүү. Учир нь, хэнд ч үл анзаарагдам, уйтгараар төсөөлөгддөг нэгэн байснаас танилууд ч гэсэн таныг сексуальный имиджээр чинь хүлээж авдаг байхад амьдрал сонирхолтой шүү. Юуны түрүүнд таны гаднах дүр төрх үүнд их хамаатай. Танд ухаалаг мөртлөө гэнэн хөнгөмсөг дүр их зохино.

Гэхдээ энэ бүгд чинь таны бусдад зориулж урьдаас бэлдсэн жүжиг байж болохгүй гэдгийг санаарай. Хүүхэд шиг гэмээр тааварлашгүй гэнэн томоогүй, бас бяцхан ухаалаг үйлдэл хийж ч болох юм. Энгийн яриа чинь хүртэл сонирхолтой хэлбэртэй, хүмүүсийн түлхүүрийг амархан олчихдог байх нь зөв. Хэдийгээр та ажил хэрэгч, төлөв хувцасласан ч санамсаргүй байдлаар цээж чинь үл ялиг ил гардаг, эсвэл хөхнийхөө хэлбэрийг гэрэлтүүлсэн цамц дотуураа өмсчихдөг. Аль эсвэл хүмүүстэй энгийн ярилцаж байгааг чинь харахад хайртай хүнээ ширтэж байгаа юм шиг байж болно. Эцэст нь хэн ч таныг сексуальный гэж харсан шигээ эргүүлж хоргоож зүрхэлдэггүй л байх хэрэгтэй. Та бол эрчүүдийн хувьд тэнгэрт гялалзах од нь байг.

Бүсгүйчүүд гэр бүл болохдоо юуг анхаарах вэ?

Хадам эцэг эх...
- Ханилан суух гэж байгаа залуугийнхаа аав ээжийг ахаа, эгчээ гэж болохгүй.
- Танилцаад удаагүй байж аав, ээж ээ гэж бүр ч болохгүй.
- Эцэг эхэД нь хүүг нь муулж болохгүй. Ямар ч эцэг эх үр хүүхдээ өмөөрдөг дутагдалтай.
- Хадам болох хүмүүсийн үзэл бодол өөрийн чинь үзэл бодолтой тэр болгон нийцэх албагүй.
- Хайртай залуугийнхаа эцэг эхэд таалагдахгүй үг хэллэг хэлэхээс татгалзаарай.
- Хадам болох хүмүүс бага залуу насныхаа тухай яривал дуустал нь сонсох хэрэгтэй.
- Тэд огт сонирхолгүй, бүр утгагүй юм ярьсан ч тэвчээд сонсоорой.
- Тэдний зөвшөөрөлгүй гэр орноор нь чөлөөтэй явж, өрөөнүүдээр нь хэсэхийг цээрлэ.

Тэднийд байхдаа...
- Хайртай залуугийнхаа зөвшөөрөлгүй шүүгээ савыг нь ухаж, элдэв зүйлийг нь уншиж болохгүй.
- Тэднийд усанд орох юм уу, хоол идсэн тохиолдолд ванн, ширээгээ өөрөө цэвэрлээрэй.
- Хоол нь идчихээд аяга тавгийг нь угаалгүй орхивол тэдэнд эвгүй сэтгэгдэл төрнө.
- Хэчнээн өлслөө гал тогооны өрөөнд нь орж хөргөгч болон шүүгээ савыг нь уудалж болохгүй.
- Хоол өгөхийг хүлээ. Хоол өгөхгүй унтах гэж байвал харьсан нь дээр.
- Хадам болох хүмүүс чинь халамжгүй, эсвэл харамч байж мэднэ. Сонголтоо өөрөө шийд.
- Тэднийд байхдаа хийх ажилгүй телевиз үзэж суулгүй бага зэргийн цэвэрлэгээ хийвэл таны хувьд маш том оноо авах боломж гарна.
- Харамсалтай нь орчин үеийн охид бүсгүйчүүд авгай нь болохоос зарц нь болохгүй гэж хямсгар загнадаг. Ингэлээ гээд алдана уу гэхээс хожино гэж байхгүй.

Танайд байхад...
- Гэртээ байгаа юм шиг байгаарай гэж хайртай залуудаа заавал хэлээрэй.
- Түүнийг хүнтэй утсаар ярихад нь хажуунаас нь чагнах хэрэггүй. Энэ нь бүдүүлэг явдал. - Хөргөгч онгойлгоод өөрөө дуртай зүйлээ авч идэж бай гээрэй.
- Хайртай залуудаа хоол хийж өгөхдөө өөрийнхөө дуртай биш, харин түүний дуртай хоолыг бэлдээрэй.
- Хоол амтлагчийг хамаа намаагүй хэрэглэвэл анзаараагүй хүн шиг өнгөрөөрэй.
- Хайртай залуу чинь өөрийн чинь утас, зурагт, видио, магнитфон гээд бүх юмыг дуртай үедээ хэрэглэх боломжтой байх ёстойг бүү март.
- Тэр танай гэр орны ажилд туслах гэвэл татгалзсаны хэрэггүй. Эмэгтэй хүн гэр орны ажлаа ганцаараа хийх ёстой гэдэг үзэл хуучирсан шүү.

Анхаарах бусад зүйл
- Хоёул хамтдаа хаа нэг тийш явлаа гэхэд, заавал тэр даах ёстой гээд хайртай залуугаа эдийн засгийн хувьд нь хүндрүүлж "шатаах" хэрэггүй.
- Хэрэв тэр, гэртээ түрийвчээ мартчихсан байлаа гэхэд та түүгээр гуйлгалгүй төлбөр тооцоог нь өөрөө ухамсраараа хийчих хэрэгтэй.
- Та хоёр зоогийн газарт орлоо гэхэд хамгийн хямдхан хоол унднаас нь өөртөө захиалаарай.
- Хайртай залуугаа ресторанд урьсан бол та өөрөө төлбөр тооцоог нь даасан ч болно.
- Хайртай залуутайгаа: хамт явж байгаад таньдаг хүнтэйгээ тааралдвал найзыгаа заавал танилцуулаарай.
- Хайртай залуугийнхаа үзэл бодлыг сайтар таньж мэдтэлээ үндэсний болон улс төрийн, шашны сэдвээр тоглоом шоглоом хийх, онигоо ярихаас зайлсхийх хэрэгтэй.
- Иймэрхүү бодлогогүй зүйлээс болж дөнгөж тогтож буй хэлхээ холбоо чинь тасрах магадлалтай.
- Хайртай залуу чинь бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэг байлаа тэр болгоныг засах гэсний хэрэггүй.

Бараан өнгийн хувцас бэлхүүсийг нарийхан харагдуулдаг

Хэнэггүй байдлаасаа болж хамгийн үзэмжтэй гоё хувцас ч зохимжгүй харагдах нь бий. Иймээс шинэ хувцас худалдан авах, хэв маягийг нь хэрхэн сонгох талаар мэргэжлийн дизайнер зөвлөж байна.

- Хавчиг мөртэй хүнд дэлбэгэр захтай хувцас зохимжгүй.
- Дээр бэлхүүстэй бол урдаа хуниастай, залгаа оёдолтой цамцыг өмсөх хэрэггүй.
- Та хүзүү богинотой бол том бүрх, босоо зах, битүү хувцас, урдаа хуниастай юбка, пальто, хуниастай мөртэй хувцас, хүзүүний зүүлт чимэглэлээс татгалз.
- Богино гартай бол бугуйвч, бээлий, манжеттай хувцас хэрэглэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
- Өргөн мөртэй, бадриун гартай хүнд бариу хувцас зохимжгүй
- Урт гартай эмэгтэйчүүдэд шулуун, урт ханцуйтай гоёл тохиромжгүй байдаг.
- Буурал үстэй хүнд хүрэн ба хул ухаа өнгийн хувцас зохимжгүй.
- Залуу бүсгүйд чернилэн ягаан буюу нил өнгө тохиромжгүй.
- Өргөн ташаатай хүнд дөрвөлжин буюу ташуу (ялангуяа том) судал, хээтэй хувцас тохирохгүй
- Бөгтгөр нуруутай бол бие барьсан хувцас зохимжгүй, харин бага зэрэг уужим байвал зүгээр
- Бараан өнгийн хувцас бэлхүүсийг нарийвтар харин цайвар өнгө бүдүүн харагдуулдаг болохыг санах хэрэгтэй.

Эмэгтэй хүн ямар ч эр хүнийг өөртөө татах увидастай байдаг...

-Хүүхнүүдийн анхаарч явах ёстой хамгийн чухал зүйлс-

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзахаар явж байгаа бол биеэ зөв авч явах хэрэгтэй.
Эмэгтэй хүн нуруу тэгш шулуун, мөн гэдсээ татсан байвал гоё сайхан харагддаг.

- Хэрэв хэн нэгэн эрэгтэй хүн тантай зэрэгцээд ч юмуу, ойрхон зогсож байхдаа нүүр нь улайж байвал түүний сэтгэл тан руу ухаангүй тэмүүлж байна гэсэн үг.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаж байгаа бол аль болох их инээмсэглэхийг хичээгээрэй.

- Эрэгтэй эмэгтэй хүмүүс уулзаж байх үеийн инээд баясал нь аз жаргалын дааврыг ялгаруулдаг онцгой сонин зохилдлоготой гэнэ.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаж байхдаа хоёр гараа энгэртээ зөрүүлж тэвэрч суувал та түүнд дэндүү их зантай мэт харагдах болно.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаж байхдаа харц буруулж өөр ямар зүйлийг шохоорхон харах зэргээр авирлах нь эр хүнд огт таалагддаггүйг бүү мартаарай.

- Хэрэв хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаад зогсож байхад чинь тэр хүн өөрийн мэдэлгүй хөдөлгөөнийг чинь даган дуурайж байвал тэр таны эрхшээлд эрхшээлд орж эхэллээ гэсэн үг.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзан ярилцаж байхад чинь тэр хүн уруулаа долоох юмуу хазах, эсвэл шүлсээ залгих хөдөлгөөн хийж байвал тэр чамайг маш их хүсч буйн дохио гэдгийг анхаараарай.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаж байгаа бол аль болох гар хөлөө зангаж хөдөлгөж ярих хэрэгтэй. Эмэгтэй хүний иймэрхүү хөдөлгөөн эрчүүдийн анхаарлыг маш их татдаг.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаад ярилцаж байгаа бол амьсгалыг нь сайтар чагна. Тэгээд түүний амьсгалын хэмнэлийг даган амьсгалаад үз. Цаад хархүү чинь нэг их удалгүй тэвчээр алдаж эхлэх вий.

- Хэрэв та хэн нэгэн эрэгтэй хүнтэй уулзаад ярилцаж байгаа бол бодол санааг нь ойлгохыг хичээх хэрэгтэй.

- Хэрэв цаад хархүү чинь өөрийг чинь тасралтгүй ширтээд харц тулгараад байвал тэр таныг үнсэж үнгэхсэн гэхээс байж ядаж буй нь тэр.

Арьс, үслэг эдлэлээр хийсэн хувцсыг хэдэн жил өмсөх вэ?

- Халиуны арьсаар хийсэн бол 20 жил,
- Минжийн арьсаар хийсэн бол 18 жил,
- Далайн хавны арьсан хувцсыг 17 жил,
- Усны булганы арьсаар хийсэн бол 10 жил,
- Суусрын арьсаар хийсэн эдлэл 7 жил,
- Хэрэм тарваганы арьсан эдлэл 4 жил,
- Молтогчин туулай, бор туулайн арьсаар хийсэн хувцсыг ердөө л хоёр жил хэрэглэнэ.

Эдгээр үслэг эдлэлүүдийг энд заасан хугацаанаас удаан хугацаагаар эдэлж болохгүй,
- Хугацаа хэтэрсэн арьсны чанар нь заавал муудна.
- Зэрлэг араатны үс тэжээмэл араатныхаас илүү эдэлгээтэй байдаг.
- Бас умард нутгийн араатных өмнөд нутгийнхаас бөх байна.
- Будмал үс сайхан харагддаг ч удалгүй өнгөө алддаг байна.

Бүсгүй таны баримтлах зарчмууд

-Хааяа баярлаж, догдолсон сэтгэлээ ил гаргах нь зүгээр. Хэтэрхий их хүсэл мөрөөдөл, сэтгэл догдлол амархан унтардгийг бүү мартаарай.

-Хэн ч харсан нууцлаг, тааварлашгүй байхыг хичээ. Нууцлаг байх нь эсрэг хүйстнийхээ сонирхлыг улам өдөөдөг.

-Сонирхолтой яриа, нөхөрсөг маргаан, урлаг уран зохиолын талаар санаа нийлдэг зүйлээрээ бусдын анхаарлыг татахыг хичээ.

-Хэт чалчаа байж болохгүй. Эрчүүд чалчаа эмэгтэйгээс амархан уйддаг юм.

-Эмэгтэй хүн илт хэн нэгэн эр рүү сээтэгнэх, наалинхай байдлаар хандах нь өөрийгөө өвөр султай хүүхэн хэмээн ойлгуулах нь бий.

-Онигоо ч юм уу, алиа марзан зүйл ярих нь таны үнэлэмжийг бууруулна.

-Хардах нь та хоёрын харилцаа нэлээд дотно болсны дараа л байж болох зүйл.

-Зарим бүсгүйчүүд танилцаад удаагүй ч байнга утасдах, хаана, хэнтэй байгааг нь шалгааж өөрийнхөө талаар буруу ойлголтыг өгдөг.

-Хүнийг өмчлөх гэдэг нь нэг талаар бүдүүлэг, соёлгүй зан, нөгөө талаас эсрэг хүйстнээ залхаахад хүргэдэг гэмтэй.

-Эр хүнийг гараа гаргаж хийсэн амттай хоолоороо татаж болно. Эр хүнийг ходоодоор нь гэдэг шүү дээ.

-Ямар ч эр хүн тав тухтай орчин, сайхан хоолтой газраас холдох дургүй байдаг. Хэрэв та хоёрын харьцаа ямар нэгэн шалтгаанаар хөндийрвөл түүнд аль болох тайван хандахыг хичээх хэрэгтэй.

-Нэгэнт явчихсан хүний араас нь нэхэл дагал болох, мөрдөж мөшгих, утасдах нь тухайн хүнийг өөрөөсөө улам холдуулдаг.

-Цаг хугацаа бүгдийг харуулна гэсэн зарчмыг баримталж явбал хэзээ ч алдахгүй.

Таны имижийг өмссөн хувцас, ааш араншин хоёр чинь тодорхойлно

- "Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг. Орчин үед эмэгтэйчүүдэд зориулсан төрөл бүрийн хувцас, сонголт баян болсон. Энэ нь заримдаа будилахад хүргэх нь бий. Ер нь хувцаслалт нь өчүүхэн зүйл, элементээс хамаарч янз бүр харагддаг, донж шаардагддаг хүчин зүйл гэдгийг бид мэднэ. Иймд танд тус болохуйц хэдэн зөвлөмж өгье:
- Ажил хэрэгч хувцас донжтой байх нь чухал.
- Өдөр тутмын, ажлын хувцсанд хэт дасч болохгүй.
- Та байнга нэг өнгийн хослол өмсдөг бол одоо шинэчил.
- Өдөр тутмын пиджакийн энгэр дээр гоёмсог хатгуур зүүх эсвэл хоолойтой цамц сорочик дээр бусад зүйлстэй тохирох зүүлт зүүчхэд л танд шинэ, эерэг мэдрэмж төрүүлэх болно.

НАСНЫ ОНЦЛОГ:
- Дөч болон тавь гаруй насны эмэгтэйчүүд хэт хурц тод өнгийн эсвэл том зурагтай хувцаснаас зайлсхийх хэрэгтэй.

Ийм хувцас нь залуу харагдуулах нь бүү хэл жижиг сажиг үрчлээсийг илүү тод харагдуулдаг.
- Нарийн бэлхүүстэй эмэгтэйчүүд үүнийгээ хэт тодруулж хувцаслах хэрэггүй.
- Махлагдуу биетэй бол янз бүрийн ташуу, босоо судалтай хувцаснаас зайлсхийгээрэй.
- Бараавтар өнгөтэй нэлмэгэр хувцас ч зохимжтой биш.
- Харин завсрын ногоон, хул шардуу өнгө тохирох бөгөөд бага зэрэг чөлөөтэй байх нь зүгээр.

ХУВЦАСЛАХ ДОНЖ, МЭДРЭМЖ
Энэ бол чухал. Үнэтэй бус хувцсыг ч нүд унагам тохируулан хувцаслаж чаддаг эмэгтэйчүүд сайхан харагддаг.

ӨНГӨ
- Хувцасны өнгө нь үс, нүд, арьсны өнгөтэй зохиж байх нь зүй.
- Хар хүрэн үстэй эмэгтэйчүүдэд улаан, нил ягаан, шар зэрэг хурц өнгө зохимжтой.
- Цайвар үстэй эмэгтэйчүүдэд зөөлөн, завсрын өнгө зохино.

ААШ АРАНШИН
- Уурлахад эд эс үхдэг бол, инээхэд эрч хүч өгдөг.
- Амьдрал ахуй, албан ажил, нийгэмтэй холбоотой янз бүрийн асуудал хийгээд таагүй нөхцөл байдлын улмаас хүмүүсийн сэтгэл санаа тавгүйтэж, бухимдах явдал их бий. Үүнээсээ болоод бусдад уураа гаргах, зохисгүй үйлдэл хийх гэх мэт сөрөг энергийг бий болгодог. Тиймээс хүн ямар ч үед аль болох тайван байж, биеэ барьж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хяналтаа алдахгүй, хэвийн байх нь чухал юм. Хүн тайван бус байснаар сэтгэл санаа хангалуун бус байх, гутранги, баргар царайтай харагдахын зэрэгцээ уураг тархи болон зүрх судасны хэвийн үйл ажиллагаа алдагдахаас гадна өөрийн эд эсийг үхүүлдэг.

Мөн энэ байдал нь орчин тойрныхоо хүмүүст сөргөөр нөлөөлж, таагүй уур амьсгалыг бий болгодог. Иймд аль болох тайван байж, уурлаж уцаарлахынхаа оронд үргэлж инээмсэглэж яваарай. Таны нүүр дүүрэн инээмсэглэл эргэн тойрны чинь хүмүүст баяр баясгаланг бэлэглэж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгөх болно. Инээд танд залуу нас, эрч хүч өгөхөөс гадна элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Ажил хэрэгч эмэгтэй гэж хэн бэ

Ажил хэрэгч эмэгтэйчүүд юуны өмнө гадаад байдал, хувцаслалтандаа анхаарч байх хэрэгтэй.

Нэг: Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа:
а. Эрчүүдийг дуурайх,
б. Хэт загвар хөөцөлдөх,
в. Үүнийгээ ажил дээрээ дэлгэрүүлэх,
г. Гадаад үзэмжиндээ хэтэрхий анхаарал тавих зэрэг юм.

Хоёр: Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцасны загвар, өнгө, дизайн:
а. Хөх, хүрэн, саарал, цайвар ягаан өнгийн урт ханцуйтай даашинз өмсөх нь хамгийн зохимжтой.
б. Ажил хэрэгч, намбалаг харагдъя гэвэл нарийн судалтай саарал даашинз өмс.
в. Өнгөний тухайд цайвар шар, цайвар ягаан, хар хөх, хар, цагаан, бор шаргал, улаан өнгөнүүд зүгээр харагддаг.

Гурав: Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн хувцаслалт:
а. Үндсэн хувцас нь пиджак юбканы хослол байх ёстой.
б. Пальто, цув, даашинз, банзал нь уртавтар байх ёстой.
в. Ажил хэргийн үед урт хоолойтой цамц өмсөж болохгүй.
г. Туфли нь сонгодог загвартай, өсгий нь дөрвөн см-ээс илүүгүй байх ёстой гэж үздэг.
д. Туфлины өнгө нь тухайн хувцастайгаа зохицсон хар, хүрэн, саарал байж болно.
е. Оймсны хувьд зөвхөн биеийн өнгөтэйг л өмсөх хэрэгтэй.

Дөрөв: Үс засалт:
Сул унжуулж, хэт буржийлгаж бас хурц тод өнгөөр будаж болохгүй.

Тав: Нүүр будалт:
Оо энгэсэг, будаг шунхыг аль болохоор бага хэрэглэ. Нүүрээ будаж болох ч будаг бараг анзаарагдамгүй байх учиртай.

Зургаа: Уруулын будаг:
Тод өнгийн уруулын будаг, нүдний тень, хиймэл сормуус, хиймэл хумс зохимжгүй.
Хумс засалт: Хумсны будаг өнгөгүй байх ёстой.
Үнэртэй ус: Үнэртэй ус нь үнэтэй байх ёстой бөгөөд үл мэдэг үнэртэж байхаар түрхэх ёстой.
Нүдний шил: Ер нь ажил хэрэгч эмэгтэйчүүд үснийхээ өнгөнд тохирсон хүрээтэй шил зүүдэг байх нь зохимжтой.
Гоёл чимэглэлийн хувьд: Өндөр үнэтэй, чанартай ганц нэгхэн гоёл чимэглэлийн зүйлтэй байсан нь дээр.

Гоё, даруухан хувцаслах 6 арга

Нэг. Хэрэв чи биеэ хэрхэн авч явах, яаж хувцаслахаа сайн мэддэггүйгээ хүлээн зөвшөөрч байвал өөртэй чинь төстэй, хүмүүс түүнийг тун аятайхан гэлцдэг тийм хүүхнүүдийг дууриах, юмуу түүнтэй төстэй байхыг хичээ. Гэхдээ яг хуулбарла гэсэн үг биш шүү.

Хоёр. Дараагийн зарчим энгийн байх явдал юм. Аятайхан гэх хүүхнүүдээ сана. Тэдний гоёл зүүлт, хувцас хунар нь энгийн хийц хэв загвартай хэдий боловч цаанаа л нэг донжтой, тун их бодож тохируулж хийсэн байдгийг анзаар.

Гурав. Гуравдахь зарчим. Хамгийн чухал зарчим бол цэвэрч, нямбай байх явдал юм. Эрчүүд цамцныхаа захыг угаагаагүй эсвэл хувцасныхаа товчыг хадаагүй байх юм бол мэдээж сайхан харагдахгүй. Гэхдээ тэднийг уучилж болно. Харин эмэгтэй хүнд энэ нь уучилж болшгүй зүйл юм. Ихэнх эрчүүд эмэгтэй хүний хувцасны загвар моодны тухай мэддэггүй. Гэхдээ эмэгтэй хүний сэмэрсэн оймс, дутуу будсан лак, цамц даашинзан дээрх өлөн хирийг ажигладаг тодорхой, тэгэхдээ сөрөг дүгнэлт хийсэн байдаг. Тэр тусмаа таныг сонирхож буй эр хүн.

Дөрөв. Хувцсаа цаг үедээ тохируулж өмсөхийг хичээх хэрэгтэй. Өглөө, өдөр, оройн аль үе, ямар улирал, гэртээ байх юм уу гэрээсээ явах, айлд зочлох гэх мэт гадагшаа чухам ямар зорилготой гарах гэж буй зэргийг тооцож хувцсаа тохируулах нь зүйтэй.

Тав. Эмэгтэй хүний хувцасны шүүгээнд хэчнээн бололцоо муутай байлаа гэхэд ноосон, торгомсог, эрээн даавуун платье костюм буюу жакет цамц, цув, өвлийн хүрэм, пальто, хэд хэдэн цамц (хүзүүтэй, хүзүүгүй), гадуур цамц, өмд, жийнс өндөр болон нам өсгийтэй гутал заавал байх ёстой.

Зургаа. Эмэгтэй хүний хувцасны өнгө нь түүний үзэмжинд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Цайвар арьсанд улбар шар, хөх, шар, цэнхэр өнгө тохирно. Ердийн арьстай бол улаан дарсны өнгө ногоон, ягаан, бор шар арьсанд сүүтэй, кофены өнгө, шар ногоон, хүрэн өнгө. Бараандуу арьстай бол хөх, хар ногоон, цайвар цэнхэр, шаргал өнгө зохино.

Тамхи татдаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдараар өвчлөмтгий байдаг

Сүүлийн үед охид бүсгүйчүүд бие биенээ дуурайн чамирхаж тамхи татах нь улам бүр нэмэгдсээр байна. Тамхи бол эмэгтэйчүүдийн гоо сайхан, эрүүл мэндэд маш аюултай хортой зүйл юм. Дэлхий дээр жил бүр 500 мянган эмэгтэй тамхинаас болж амь насаа алддаг байна. 10 жилийн дараа энэ тоо хоёр дахин өсөх тооцоо гараад байгаа ажээ.

Охид бүсгүйчүүд тамхинд хэт орж байгаагаас зарим оронд уушигны хорт хавдар нас баралтын тэргүүлж байгаа гэнэ. Тамхичин эмэгтэйчүүд хорт хавдраар, түүний дотор хөхний хорт хавдраар өвчлөх нь улам бүр нэмэгдсээр байна.

Эмэгтэйчүүд тамхи татсанаас болж эрэгтэйчүүдийн өвддөг өвчнөөр хүртэл өвддөг болжээ. Тамхичин эмэгтэйчүүд савны хорт хавдраар өвчилдөг төдийгүй үр тогтох процесс нь алдагдах болсон байна.

Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ тамхи татах, мөн нялх хүүхдийн дэргэд тамхи татах зэрэг нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой болох нь нэгэнт тогтоогдоод байна.

Эмэгтэйчүүд мөнгөтэй харьцахдаа ямар алдаа гаргадаг вэ?

Бүсгүй хүн бүрт бусдаас хараат биш амьдрах хүсэл бий. Ялангуяа эдийн засгийн хувьд. Гэсэн ч мөнгө, карьер, бизнес бол эрчүүдийн тоглоом. Тэдэнд бүх хөзөр байдаг гэсэн ойлголт тэдэнд саад болсоор ирсэн. Гэхдээ энэ ойлголт өнгөрсөн зуунд л ноёрхож байсан гэдгийг санах хэрэгтэй. Товчоор хэлбэл бүсгүй танд мөрөөдөлдөө хүрэх боломж байна гэсэн үг. Харин эмэгтэй хүн мөнгөтэй харьцахдаа ямар алдаа гаргадаг, санхүүгийн хамааралгүй амьдрахын тулд юунаас зайлсхийж байх хэрэгтэй вэ?

1. Хэвшсэн ойлголт
Та үзэг цаас аваад хүүхэд ахуй үеэс өнөөг хүртэл бүх л амьдралын туршид мөрдөж ирсэн хэвшмэл ойлголтуудаасаа жагсаан бичээрэй. Энэхүү жагсаалтын хамгийн түрүүнд мөнгө олох нь эр хүний ажил, харин хүүхдээ өсгөх, хоол хийх нь эмэгтэй хүнийх хэмээн бичигдэх байх. Тэгвэл орчин цагт гэр бүлийн хоёр, хоёулаа ажил эрхлэх шаардлагатай болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эмэгтэй хүн тав тухыг бүрдүүлдэг ч "гар, толгой хоёроо зэрэг ажиллуулах" шаардлагатай гэдгийг мартаж болохгүй.

2. Ханхүүг хүлээх
Олон залуу бүсгүйчүүд ажлаа түр зуурын үзэгдэл мэтээр ойлгодог. Тэд хөнгөхөн амар жимэр амьдарч, бүх л цалингаа хувцас, гоо сайхны хэрэгсэлд зориулж, мөрөөдлийн ханхүү нь гэнэтхэн тэнгэрийн хаяанаас гараад ирчих мэт хүлээж суудаг. Тэгвэл өнөөгийн ертөнцөд сайн дурын ивээн тэтгэгч нар улам бүр цөөрч, ихэнх эрчүүдийн харц амжилт дүүрэн эмэгтэйчүүд дээр тусах болсон.

3. Эр хүний хувиа хичээсэн занг өөгшүүлэх
Эр хүний хувиа хичээсэн, бардам занг нь хөндөхөөс эмээн, гэр бүлийн санхүүгийн асуудлыг зөвхөн түүнд л хариуцуулдаг. Харин танаас илүү зохицуулж чадна гэдэгт итгэлтэй байж чаддаг уу? Энэ асуултыг өөртөө тавьж, эргэцүүлж бодох хэрэгтэй.

4. Санхүүгийн асуудлаа хэлэлцэлгүйгээр хамтын амьдралаа зохиох
Гэр бүл болохдоо хэлцэл хийх тухай ойлголт манайд байдаггүй. Гэр бүлийн хүнтэйгээ санхүүгийн асуудлаа хэрхэн удирдах, үүрэг хариуцлагаа хэрхэн хуваарилах талаар ярилцаж, тохиролцох нь утгагүй хэрэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Магадгүй үүнээс болж, гэр бүлээ цуцлах үед эмэгтэйчүүд амьдралын ямар ч баталгаагүй үлддэг тохиолдол элбэг байдаг талтай.

5. Өөрийн санхүүгийн байдлын талаар ойлголтгүй явах
Та хэр хэмжээний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй байгаа вэ? Та хэр хэмжээний орлого олдог, орлогын ямар ямар эх үүсвэртэй байдаг вэ? Хадгаламжиндаа хэр зэрэг мөнгө хуримтлуулсан бэ гээд өөрийн хөрөнгө санхүүгийнхээ талаар хэр ойлголттой байгаагаа тодорхойлох хэрэгтэй.

6. Санхүүгийн мэдлэгээ үл хайхрах
Санхүүгийн үйл ажиллагааг хэрхэн хөтлөх талаар бичсэн олон мянган ном товхимол, интернет сайтууд байдаг. Эдгээрийг нямбай судалж, анхан шатны боловч ойлголттой болчихвол өөрийн санхүүгийн хамааралгүй амьдралдаа бүрэн итгэл олж авч чадна. Та аль ч улсад амьдардаг бай ямар ч настай байсан өөрт хэрэгтэй мөнгийг олж чадна.

7. Хөрөнгө оруулалттай хамт хураах
Мөнгийг хураах биш харин өсгөж хадгалах хэрэгтэй. Мөнгийг эргэлдүүлэх хэрэгтэй. Сард зуун мянгыг зориулахад хэдэн жилийн дараа та багагүй мөнгөний хуримтлалтай болно. Хамгийн бага хэмжээгээр оруулсан ч голох хэрэггүй. Америкийн анхны хар арьст саятан эмэгтэй С.Ж.Уокер Өмнөдийн тариалангийн талбайд хэдхэн центээр ажиллахаас гараагаа эхэлж байсан гэдгийг танд дуулгая.

8. Тооцоогүй шопинг
Маргааш нь юу ч үгүй болтол шопинг хийдэг зуршилтай бүсгүйчүүд цөөнгүй. Моод хөөгч бүсгүйчүүд зарим үед сэтгэл хөдлөлдөө автан ямар ч утгагүй худалдан авалт хийдэг. Хэдэн сарын дараа хэнд ч хэрэггүй зүйлсээ хэрэглэсэн ч юмгүй хаяцгаадаг. Энэ бол сэтгэл санаагаа өргөх, уйтгараа тайлах л нэг арга.

9. Хамааралгүй байхын айдас
Бидэнд хамааралгүй, бие даасан эмэгтэй ганцаардах юм шиг санагддаг. Мөн санхүүгийн эрх чөлөө нь феминизмээс улбаатай мэт санагддаг. Тэгвэл санхүүгийн эрх чөлөө нь эмэгтэй хүний дур булаам байдалд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хүссэн амьдралаа бий болгоход бусдын тусламжийг олон жил хүлээснээс өөрөө хийсэн нь дээр.

Бүсгүй хүний 16 хэвийн зан чанар

1. Хэт хээнцэр дэгжин хувцас зохидоггүй.
2. Хуучны эд зүйлс сонирхдоггүй.
3. Ахимаг насны эрчүүдийг нэг их таалдаггүй.
4. Найзтайгаа ам зөрсөн ч удаан гомдож чаддаггүй.

5. Болзоонд багагүй хугацаагаар хожимдож ирдэг.
6. Өглөө бүр "Өнөөдөр л сайн хүнтэй учирна" гэсэн итгэл бодолтойгоор гэрээсээ гардаг.
7. Ажлаасаа тарж дахиж хаашаа ч гардаггүй.
8. Гэртээ ирмэгц шууд хувцсаа сольж гэр дотуураа унтлагын хувцастайгаа чөлөөтэй байдаг.

9. Гаднаас орж ирээд л шууд хөргөгч рүү зүглэдэг.
10. Ууланд гарах дуртай боловч өндрөөс айдаг.
11. Ногоо цэцэг тарихыг хичээдэг ч сайтар усалж арчилж амжилгүй үхүүлчихдэг.
12. Илүүдэл жиндээ дургүй. Тийм учраас хоолоо сойхыг их хүсдэг ч тэсэлгүй ханатлаа идэж орхидог.

13. Гэдсээ өлсгөж болохгүй гэсэн үзэл бодолтой ч даашинзаа багтахаан болиход гайхдаг.
14. Өвчтэй гэж ажлаасаа чөлөө аваад хэд хоног ажлаа таслахдаа сийхгүй.
15. Элдэв шалиг зангүй ч таалагдсан хүнтэйгээ амралт зугаалгаар явахаас татгалздаггүй.
16. Гэнэт баяжихыг мөрөөддөг. Элдэв хонжворт сугалаа, ид шид, аз дайрах гэх мэтэд итгэдэг.

Эрхэмсэг бас нууцлаг байж чадвал ялалт үргэлж таных

Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч байх нь чухал. Бүсгүй та үргэлж эрхэмсэг, нууцлаг байж чадвал амьдрал тань сонирхолтой, зугаатай байх болно. Гоо сайхан таны ертөнцийг аврана. Дэлхийн олон алдартай бүсгүйн зүрхэн тарниа болгож байсан 10 зарчим эрхэмсэг, нууцлаг нэгэн болоход тань тусална.

1. Өөрийгөө сайхан бүсгүй гэдэгт итгэлтэй бай. Энэ нь таны эрхэмсэг оршихуйг бүтээж өгнө.

2. Ямар ч тохиолдолд аятайхан харагдаж сур. Энэ нь багагүй цаг, авьяас шаардах урлаг. Таны дүр төрх хувь заяаны чинь босго болдог гэдгийг бүү мартаарай.

З.Жинхэнэ эмэгтэй хүн өөрийгөө хүндэлдэг байх ёстой. Энэ нь хувцасны шүүгээнээс чинь эхэлдэг. Ядаж сайн шуба, гутал, сайн чанарын хослол, гоёмсог туфль шүүгээнд чинь байх хэрэгтэй.

4. Хийж байгаа ажилдаа сонирхолтой бай. Аль болох өөрийгөө завгүй байлга. Ингэснээр та элдэв хов живээс ангид байх болно.

5. Мөнгөө зөв зарцуулж сур. Хэтэвч бол бүсгүй таны дотны анд.

6. Эмэгтэй хүн гэртээ хонох ёстой. Таалагдсан эр хүнээ ч хүсэл тачаалтай нь орхиж явж сур. Тэгвэл "Үнсгэлжин"-гийн үлгэрт гардаг шиг "сүйх тэрэг чинь хулуу болох цаг" тун ойрхон байх болно.

7. Нулимс бол эмэгтэй хүний хүчтэй зэвсэг. Гэхдээ цаг үргэлж уйлаад байх юм бол ердөө л сул дорой нэгэн болж орхино. Тиймээс зөвхөн бүсгүй танд байх хүчирхэг зэвсгээ зөв цагт хэрэглэж бай.

8. Гоёмсог, сайхан хувцаслах нь хүмүүсийг татдаг. Харин чадварлаг тайчих нь түүнээс ч илүү үр дүнтэй.

9. Эрчүүдээс хүссэн зүйлээ авч сур. Эрчүүд өгч байгаа зүйлээ бус авч байгаа зүйлээ л үнэлдэг.

10. Хэзээд шинэлэг эрч хүчтэй байхын тулд өөртөө байнга шинэчлэл хийж бай. Дотуур хувцас, цүнх, бээлий, хэрэгтэй бол ажлаа бас нөхрөө ч солиход бэлэн бай.

Бүсгүй танд л гэж хэлэхэд

Үргэлжид залуугаараа, гоё сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй бизээ. Харин эмэгтэй хүний гоо сайхны илэрхийлэл болсон хамгийн чухал зүйлийн нэг бол яахын аргагүй нүүрний арьс байдаг.

Хүний нүүрний арьс гоё сайхан байхаасаа илүүтэйгээр эрүүл байх нь чухал юм. Учир нь эрүүл арьс өнгөлөг сайхан харагддаг. Ихэвчлэн охид хүүхнүүд маань нүүрээ будах тал дээр илүү анхаардаг хэрнээ нүүрнийхээ арьсыг цэвэрлэх тал дээрээ тоомжиргүй ханддаг.

Нэн ялангуяа ядарсан үедээ нүүрээ цэвэрлэлгүй шууд унтаад өгдөг тал бий. Энэ нь маш буруу зүйл юм. Учир нь шөнөд хүний нүүрний арьс амьсгалж байх ёстой. Гэтэл өдөржин будагтай явсан нүүрнийхээ арьсыг цэвэрлэхгүй унтахаар арьс чинь яаж амьсгалж агаар авч чадах билээ дээ.

Үүнээс үүдэн арьс бохирдож, өнгөө алдаж, үрчлээ суух гэх мэт сэтгэл зовоосон асуудлууд гарч ирдэг. Иймд бүсгүй та орой унтахынхаа өмнө нүүрээ тогтмол цэвэрлэж байгаарай. Тэгвэл нүүрний тань арьс танд баярлаж, таныг өнгөлөг, гоё сайхан харагдахад чинь туслах болно.

Өөрийгөө мэдэрсэн эмэгтэй хамгийн жаргалтай байдаг

Таны ажил хэрэг сүүлийн үед нэг л бүтэмжгүй сэтгэл санаагаар унаад амьдрал тун хэцүү юм шиг санагдаад байвал амттан идэх, ямар нэгэн юм өөртөө худалдаж авах, өөрт чинь чөлөөтэй санаа амар санагдах газарт хэсэг хугацаагаар явах нь чухал юм. Өөрийн сайн талаа мэдэх сэтгэлээ засахад тань доорх зөвлөмжүүд таньд туслана.

Хагас цаг суугаад
Чиний хийж байгаа бүхэн цөм чухал уу. Түүнд чи заавал оролцох шаардлагатай юу гэдгийг бодож үз. Таван минут ч атугай амрахыг хүсдэггүй хүмүүс олон байдаг. Энэ нь сэтгэцэд хортой.

Бүх буруу юманд өөрийгөө зэмлэхээ боль.
Ямар муу юм хийснээ олж тогтоож сур. Хойшид ийм зан байдлаас зайлсхийх хэрэгтэй. Асуудлыг өөр дээрээ тусгаж авсаны хэрэггүй.

Таагүй байдлаас хол хөндий байхыг хичээ.
Хэрэв чамайг хэн нэгэн хүн хурцаар шүүмжилвэл "би бол ялдамхан, ухаантай, сэтгэл татам хүүхэн" ярьж л байг гэж өөрийгөө тайвшруул.

Ертөнцийн хамаг дутуу дулимаг бүхэнд өөрийгөө хамаатай гэж бүү бод.
Харин яагаад" өөрт чинь ийм бодол' төрсний учрыг олохыг хичээ. Хэрэв хэн нэгэн хүнийг санаандгүй гомдоосон бол үүнийг засч өөрийгөө уучил. Бусдыг уучилж сурах нь хамгийн том бэлэг.

Хэдэн сараар бүү гомдож бай.
Гомдсоноо мартаж чаддаг хүн бол жинхэнэ эрх чөлөөтэй байдаг. Хэрэв чи дэлхий ертөнцийн бүх юмны тухай муугаар бодож байгаа бол өөрийнхөө тухай сайн бодолтой байж чадахгүй.

Хохирогч байхаа боль.
Чи өөрийгөө дорд үзсэнээс болж бусдыг өөртөө муу хандахад хүргэнэ. Өөрийгөө хүндэтгэх эрхтэй гэдгийг өөртөө цаг үргэлж итгүүлж бай.

"Үгүй" гэж хэлж сур.
Олон хүн ялангуяа найзууддаа татгалзсан хариу өгч чаддаггүй хүн байдаг. Тийм учраас ямар ч дур сонирхолгүй заримдаа бүр боломжгүй зүйлийг хийхийг байнга зөвшөөрдөг. Өөрийхөө алтан цаг хугацааг дэмий өнгөрөөх хэрэггүй.

Өдөрт нэг удаа толинд хар.
Өөрийнхөө дүрсэнд өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч өөрийгөө хайрлаж явах болно гэж итгэлтэй хэл. Та өглөө болгон толинд харж би бол хөөрхөн хүүхэн гэж чангаар хэлж байх хэрэгтэй.

Дур булаам бүсгүй байх 3 арга

Ямар ч нөхцөл байдалд тэр чухам сайхан харагдахыг хүсдэггүй бүсгүй гэж байхгүй биз ээ. Үдэшлэг цэнгүүн дээр гялалзаж, эрчүүдийн анхаарлын төвд байна гэдэг сайхан ч тийм болох нь амаргүй. Үүний тулд гоё сайхан харагдах төдий бус, нөхцөл байдалд зохицон тийм харагдах арга мэхэнд суралцах нь зөв.

Чи өөрийн дур булаам байдалдаа итгэлтэй байдаг
Арчилж тордсон гадаад байдал нь зайлшгүй программын анхны дүрэм. Арьс бол чиний гол "хөзөр" гэдгийг ямагт сана. Номер нэг энэ аргыг хэрэглэхийн тулд арьсаа цэвэр байлга. Чийгшүүлэгч лосьон хэрэглэ. Сэвх, батганаас урьдчилан сэргийл. Өөртөө итгэлтэй байх нь анхны чухал алхам.

Өөрийн онцлогтой байх
Чухам дур булаам бүсгүй нь мода загварыг сохроор дууриадаггүй. Тэр үүнийг өөрөө бий болгодог. Мода загвараас хол байна гэсэн үг биш. Чухам сайхан бүсгүй нь гоо засал, үсний хэв маягтаа туршилт хийснээр өөрийн давтагдашгүй, онцлогтой стилийг бүрдүүлж чаддаг. Үүнийг хэрхэн бий болгох вэ? Олон янзын арга бий. Од бүсгүйчүүд, топ моделиудад зориулсан сэтгүүл, сонинг эргүүлэнгээ өөрийн дүр төрхтэй ойролцоо оддын зургийг тэмдэглэ.

Аль нэг зүйлийг нь хуулбарлаж болох юм гэхдээ бүгдийг бус. Огцом хувьсгал, өөрчлөлт хийх гэсний хэрэггүй. Чиний зорилго бол оддын бус, өөрийн онцлог стилийг хайх явдал юм. Эхний үед үсний өнгө, хэв маягийг өөрчлөх, хар харандааг өөр өнгөөр сольж болно. Сонголтоо зөв хийсэн эсэхэд ойр дотны хүмүүсийн чинь реакци, үзэл бодол хэлээд өгөх вий. Зөн мэдрэмж ч хуурахгүй.

Тааварлашгүй бай
Бага зэргийн нууцлаг байдал нь дур булаам бүсгүйчүүдийн нэг имиж. Будалт, үсний хэв маягтаа хөнгөн хайхрамжгүй байдал бий болгох. Үсээ ард нь шуухдаа санамсаргүй мэт туг үс унжуулах ч юм уу. Будалт нүдэнд тусахаар биш ч гэсэн анхаарал татахуйц байх ёстой. "Утаат нүд" буюу нүдээ саарал, боронзон өнгөөр будах нь дур булаам бүсгүйчүүдийн нэгэн стиль. Гэхдээ ийм стиль чамд тохирохгүй бол заавал ингэж будах албагүй.

Чацаргана хүний дархлааг бэхжүүлж үрэвслийн эсрэг нөхөн сэргээх чадвартай

Чацарганад хүний бие организмд шаардлагатай бараг зуу гаруй витамин, микро элементүүд байдаг. Чацаргана нь үрэвслийн эсрэг нөхөн сэргээх чадварыг эзэмшдэг.

Чацарганыг ямар ч төрлөөр хэрэглэхэд ашигтай. Чацаргана нь дархлаа сайжруулахын сацуу доорх өвчин зовиурт хэрэглэдэг.

- Шарх, шархлаа эдгээх
- Арьсны төрөл бүрийн эмгэг
- Ходоод, дотор эрхтэн шархлах

- Аминдэмийн дутагдал
- Бие махбодийн идэвхжлийг сэргээх
- Чацарганыг жимс, элсэн чихрийн харьцааг 1:1 байхаар бодож шилэн саванд хадгална.

-Үнэт витаминууд нь гэрэлд амархан алдагддаг тул шилэн савны гадуур даавуугаар орооно. Ээлжит жимс хэрэглэсний дараа элсэн чихэр нэмж хийнэ.
-Чацарганы шүүс шингэсэн сахарыг компот, аминдэмээр баялаг ундаа хийх цай ундны оронд ашиглаж болно.
-Чацарганы шинэхэн жимсийг харанхуй, сэрүүн зооринд тавьж хадгалвал хэдэн жил ч байх боломжтой.

Орчин үеийн өсвөр насныхны онцлог

Өнөө үед өсвөр насныхны талаар ихэвчлэн таагүй зүйл мэдээлдэг болсон. Архи уусан, тамхи татсан гэх мэт...

Орчин үеийн өсвөр насныхны хөгжлийн систем нь өмнөх үеийнхэнтэй харьцуулахад жил, хагас жилээр хожуу боловсордог болох нь тогтоогджээ.

Ер нь дэлхийн өнцөг бүрт хүүхдийн бие организмын динамик хөгжлийн чиг хандлага нь ижил байгаа билээ. Өсвөр насныхны түрэмгий, зарим үед бүр хэрцгий гэмээр зан чанарын талаар эрдэмтэд доорх дүгнэлтэд хүрсэн байна.

1. Аливаад хэт туйлширч ханддаг нь өсвөр насныхны нэг онцлог
2. Бие биеийнхээ нөлөөнд автамтгай.
З. Сайн мууг ялгах чадвар сул хөгжсөн

4. Өсвөр насныхны бие организмд биохимийн өөрчлөлт явагддаг.
5. Тэдний бие организмд "кортизол" хэмээх даавар тун бага хэмжээгээр боловсрогдсон байдаг. Энэ даавар нь стресст нөхцөл байдлыг тогтмолжуулах, тайвшруулах үйлчилгээтэй юм. Кортизол гормон дутагдснаар өсвөр насныхан тааварлашгүй түрэмгий авир гаргах, өөрийгөө хянах чадвар сул болдог аж.
6. Мэдээллийн хэрэгсэл, телевиз сурталчилгаа зэрэг нь хүүхдийн төлөвшилд тодорхой үүрэг гүйцэтгэдэг.

7. Өсвөр насныхан харааны тусгалаар мэдээллийг авдаг, бодит дүгнэлт, анализ хийхдээ тааруухан байдаг.
8. Киноны дүр төрх мөн чухал. Ташаандаа гар буу зүүсэн, яахаас ч буцахгүй боевик киноны супер эмэгтэйн дүр төрх охидод "Ийм л байх нь зөв юм байна" гэх ташаа ойлголт суулгах нь бий. Эмэгтэйлэг биш зан чанартай охид элбэгшсэн нь магадгүй үүнтэй ч холбоотой байж болно.
9. Эрдэмтэд эцэгэхийн үлгэр дууриал, хүмүүжлийн арга барил нэн чухал болохыг тэмдэглэжээ. Одоогоор эрдэмтэд өсвөр насныханд нэн чухал кортизол гормоны төвшинг ихэсгэх эм бэлдмэлийг гаргах тал дээр ажиллаж байна.

Хүүхдээ зөв хооллож сургацгаая

Хүүхдийг анхны сараас эхлээд эрүүл ахуйн зөв хүмүүжилд сурган, түүнийгээ баяжуулан хөгжүүлэх, хэвшүүлэх нь сургуулийн өмнөх болон сургуулийн насны үед хийгддэг. Энэ нь ариун цэвэр, эрүүл ахуйн соёлын зөв дадал бий болгох, түүнийг нь байнга давтан хэвшүүлэх ажлыг эцэг, эх, эмнэлэг, сургуулийн ажилтнууд хамтран гүйцэтгэж байдаг.

Энэ ажлын хүрээнд зөвхөн хооллох соёл эзэмшүүлэх ажил ч багтаж байдаг. Ялангуяа сургуулийн өмнөх боловсролын байгууллага энд онцгой үүрэгтэй. Хүүхэд бага ангид орох үедээ энэ соёлыг бүрэн эзэмшиж авсан байх ёстой. Гэтэл зарим хүүхэд үүнийг бүрэн эзэмшээгүй байх нь элбэг тохиолддог. Хоолны ширээнд суухын өмнө зохих бэлтгэл хийж сурсан байх хэрэгтэй.

Энэ нь хооллох соёлын нэг хэсэг. Хүүхэд хооллохын өмнө үсээ самнан, хувцасаа янзалж, гараа угаагаад хоолны ширээнд сууна. Энэ талаар насанд хүрэгчид зөв үлгэр дууриалал үзүүлж байх хэрэгтэй. Хооллох ширээг аятайхан засах нь хоол идэх хүслийг төрүүлдэг гэдгийг хүн бүхэн мэднэ. Эцэг, эх нь хүүхдэдээ таваг, аяга, ширээний хэрэглэлээ зөв нямбай хэрэглэх талаар байнга зөвлөж хэлж өгөх нь зүйтэй.

Сургуулийн өмнөх насны хүүхдийг зөв хооллож сургахад ширээ засалт их чухал. Хүүхдэд таваг, аяга, халбага, сэрээ, талх, салат, зууш тавьсан ширээнд хэрхэн сууж, хооллох талаар багаас нь дагуулж сургах нь үр дүнтэй байдаг. Халуун шөлтэй хоолыг олгохдоо хүүхдийн хөдөлгөөнийг сайн бодож анхааруулга өгөн, өөрөө байнга дэргэд нь байж хооллох хэрэгтэй.

Энэ нь хүүхдийг халуун хоолонд түлэгдэхээс сэргийлэхэд тустай. Хооллосны дараа бохир таваг, аягыг ширээнээс авч цэвэрлэнэ. Хүүхдээ сургуулийн дунд ангид орох үед таваг, аягыг угаалгаж сургах нь зүйтэй. Үүнийг өөрийнх нь үүрэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй байдаг. Хоолны хэрэглэл, ам арчих даавуу, цаас зэргийг эвхэх аргыг сургуулийн өмнөх сургалтын байгууллага сургасан байдаг.

Үүнийг мартуулахгүйгээр гэртээ хийлгэж байх нь зүйтэй. Гэр бүлийн гишүүн бүр сэрээ, хутгыг зөв хэрэглэж байх нь хүүхдэд нөлөөлнө. Хүүхдийг амаа том ангайлгалгүй, дуу чимээ гаргахгүй сайн зажилж идэж сургах хэрэгтэй. Сайн зажлах нь хоолыг шүлстэй хольж, өгснөөр нүүрсусны задралыг дэмждэг ферментийн үйлчилгээг нөхцөлдүүлж өгдөг.

Мөн сайн зажлах нь зажлах эрхтэний уйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй мэдрэлийн тогтолцоог тайвшруулах нөлөө үзүүлдэгийг эрдэмтэд тогтоожээ. Бас хүүхдийн 6-7, 13-15 насанд явагддаг шүдний ургалт, бэхжилтэд сайн нөлөө үзүүлдгийг анхаарах хэрэгтэй.

Хүүхнүүдийг эрхэмсэг харагдуулах 10 донж

1. Сормуусаа сайн чанарын тушиэр будах.

2. Уруул өнгөлөгч хэт гялалзсан байх шаардлагагүй.

3. Дээд зовхиндоо хар хөх, бараандуу өнгийн тень тавих.

4. Нүүрний пудр арьсны үндсэн өнгөнөөс бага зэрэг цайвар байх.

5. Чийгшүүлэгч тоник цүнхэндээ авч явах. Удаан үргэлжлэх арга хэмжээний явцад пудр бага зэрэг "урсах" тал бий. Иймд шүршигч бага оврын тоник нь энэ мэтийн байдлаас гарахад тань туслана. Харин үүний дараа пудрээ тавихаа мартуузай.

6. Доод зовхио хар харандаагаар тодруулж буд. Ер нь сайн чанарын тушь, харандаа нь урсах нь бага байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд сэргээж будах хэрэгсэл цүнхэндээ бэлэн байлга.

7. Нойтон салфетка маш чухал. Будаг шунханы бага зэргийн өө сэв, туфлийн хоншоор, өсгийд суусан тоосонцорыг арилгах гэх мэтийн зүйлд гар дор бэлэн байх ёстойг анхаар.

8. Үсний жижиг оврын лак, сам цүнхэнд байхад гэмгүй. Үсний хэлбэрийг хэвийн болгоход лак, (гель ч болно) тустай.

9. Ямар ч гоо заслын будалтыг ердөө 10 -хан минутын дотор л сэргээж, шинэчилж болдог тул залхуурах хэрэггүй.

10. Таны нүүр будалт хүний анхаарал татахуйц хээнцэр бус харин давуу талаа ялигүй тодруулж, өө сэвээ нуусан даруухан боловч донжтой байх нь зөв.

Хүний галбираар эрүүл мэндийг шинжиж болно

Анагаах ухаан болон биологийн, ялангуяа антропологийн шинжлэх ухааны хөгжлийн явцад хүмүүсийн бие бялдар, сэтгэл зүйн ерөнхий байдал, онцлог шинжүүдийг тал бүрээс нь нарийвчлан судалдаг. Үүний үндсэн дээр хүний бие галбирын байдлыг янз бүрээр ангилж, бүлэглэж иржээ.

Хүнийг бие бялдар, сэтгэл зүйн онцлогоор ийнхүү хэв шинжүүд болгон ангилж авч үзэх нь эрүүл мэндийн байдал хийгээд нэгэнт туссан өвчин эмгэгийн илрэл, явцын онцлогийг бодитой үнэлэхэд чухал байдаг.

Орчин үед хүмүүсийг бие галбирынх нь зарим өвөрмөц шинжүүдээр бүлэглэн ангилах арай өөр харьцангуй өргөжүүлсэн шинэ зарчим гарсан. Үүнд хүний бие галбирын дараах таван хэв шинжийг томъёолсон байдаг.

1. Грациаль - буюу гунхмал хэв шинж: Ийм хэв шинжийн галбиртай хүний бие давжаа, жин, эзлэхүүн бага, намхан нуруутай, мөч нь нарийхан, арьс нь хүртэл нимгэн бөгөөд үйл ажиллагааны нөөцийн хувьд харьцангуй бага, мэдрэл сэтгэцийн тогтвортой чадвар муу хөгжсөн, парасимпатик мэдрэлийн үйл давамгайлсан байх зэрэг онцлогтой.

Харин булчингийн хэмжээг биеийн жинд нь харьцуулахад сайн, хүч тамирын хувьд муугүй боловч тэсвэр муутай байдаг. Их төлөв судасны цохилтын тоо нь цөөн , артерийн даралт бага талдаа байх хандлагатай бөгөөд тэдгээр нь биеийн ачааллын үед төдийлөн хэлбэлздэггүй онцлогтой байдаг.

2. Астеник - буюу горзгор хэв шинж: Ийм галбир бүхий хүн гол төлөв нуруу өндөр, мөч урттай, цээжний хэлбэр хавчигдуу, мөрний өргөн, биеийн жин, арьсан доорх өөхлөг эдийн зузаан нь хангалттай биш боловч, хүч тэсвэр сайтай, хурд багатай байдаг.

Сэтгэцийн хувьд зөөлөн сэтгэлтэй, итгэмтгий, мэдрэмтгий, шулуун гүндүүгүй зантай, юманд тэвчээртэй, хүлээцтэй, анхааралтай ханддаг, ой болон сэтгэх чадвар сайтай, вегетатив мэдрэлийн тогтолцооны үйл харьцангуй тэнцвэртэй, оюуны хөдөлмөрийн бүтээмж өндөртэй, бодисын солилцооны эрчмийн хувьд дунд зэрэг байдаг.

З. Гиперстеник - буюу лагс хэв шинж: Ийм хэв шинжтэй хүн биеийн ерөнхий хөгжил сайтай, нэлээд балцгар галбиртай, дундаж өндөртэй юмуу ялимгүй намхан, их биетэйгээ харьцуулахад хөл нь богиновтор, арьсан доорх өөхлөг эд нь зузаан. Тайван нөхцөлд үйл ажиллагааны өндөр идэвхтэй, сэтгэцийн үйлийн тогтвортой, симпатик мэдрэлийн үйл давамгайлдгаараа бусад хэв шинжүүд бүхий хүмүүсээс ялгагддаг.

Ийм төрлийн хүмүүсийн судасны цохилт хурдан, артерийн даралт харьцангуй өндөр байх бөгөөд эдгээр нь биеийн хүчний ачааллын үед илт нэмэгддэг тул ачаалал даах чадвар муутай. Биед бодисын солилцоо эрчимтэй явагддаг ба амьсгалын үйлийн чадавх сайтай.

4. Атлетик - буюу бадриун хэв шинж: Ийм хэв шинжтэй хүн дундаас дээш өндөртэй, жингийн хувьд гиперстеникт дөхөж ирдэг ба мөр, цээж, бүсэлхий, бөгсний өргөний хувьд нормостениктэй адил. Харин булчингийн чадал, уушгины багтаамжаараа бусдаас илүү байдаг. Мөч бүдүүн байдгаараа бусад хэв шинжүүдээс онцлог.

Зүрх судасны тогтолцооны дасгалжилт сайн, бие тэсвэртэй, хурд сайтай, зан авирын хувьд харьцангуй тогтуун, уужим сэтгэлтэй байдаг. Мөн биеийн хүчний ачааллыг сайн даадгаараа сэтгэцийн үйл бууралттай, симпатик мэдрэлийн үйл давамгайлдгаараа онцлог.

5. Нормостеник - буюу алтан дундаж хэв шинж: Ийм хүн биеийн хэлбэр галибар, жин өндрийн харьцааны хувьд грациаль ба астеник, мөн атлетик ба гиперстеникийн хоорондын дундаж хэв шинжийг агуулсан байдаг. Ийм хүний вегетатив мэдрэлийн тогтолцоо тэнцвэртэй, үйл ажиллагааны нөөцийн төвшин бага зэрэг бууралттай, сэтгэцийн үйлдлийн хувьд дунд зэргийн чадавхтай байдаг.