Wednesday, May 19, 2010

Бүсгүй та гоё сайхан харагдах нь хэнд хэрэгтэй вэ?

Найз хүүхнүүдээсээ илүү гарах гэж хүсдэг бол эрчүүдэд таалагдахгүй. Хэт маяг хөөж, ганган дэгжин хувцасладаг бол эрчүүд танаас дөлөх болно. Тиймээс зөвхөн хайртай хүндээ л гоё сайхан харагдахыг хичээх хэрэгтэй.

-Ариун цэвэр. Бүсгүй хүн юуны түрүүнд цэвэр цэмцгэр үзэсгэлэнтэй байх хэрэгтэй.

-Шүд. Амаа сайн угааж шүдээ ямагт цэвэр байлга. Шүдний завсар хоолны үлдэгдэл байж хэрхэвч болохгүй. Сайхан шүдтэй эмэгтэйд эрчүүд их дуртай байдаг.

-Үс. Эмэгтэй хүний үсийг хараад ямар ч эр хүний сэтгэл хөдөлж, илж үзэх юмсан гэсэн хүсэл төрж байх ёстой. Тийм учраас үс цэвэрхэн, сайхан үнэртэй байх нь чухал.

-Хумс. Хумсаа хэт урт ургуулахгүй байхыг хичээгээрэй. Учир нь урт хумстай хүүхнүүд эрчүүдэд огт таалагддаггүй. Хумсаа хиртэй байлгаж болохгүй. Иймэрхүү төрхтэй байвал эрчүүд танаас зугтаана.

-Илүүдэл жин. Бага зэрэг мариалаг хүүхнүүд эрчүүдэд таалагддаг. Гэхдээ илүүдэл жин чинь хэвийн жингээсээ 25 хувиас дээш бол та насан туршдаа нөхөргүй амьдарч магадгүй.

-Хувцас. Биенийхээ хэлбэрт тохируулж хувцаславал зохино. Том ханцуйтай хувцас овортой харагдуулдаг бол хэт олон нугалаатай хувцас хүн болгонд зохидоггүй.

-Өнгө. Хар, цагаан, улаан, шар, хөх өнгө бүсгүй хүнд илүү зохидог. Эрээн мяраан хувцас эмэгтэй хүнийг сайхан харагдуулдаггүй. Зураг хөрөгтэй, эсвэл дүүрэн бичигтэй хувцас хэзээ ч бүү өмс.

-Дотуур хувцас. Хэт болхи хийцтэй дотуур хувцас эрчүүдэд огтхон ч таалагддаггүй тул байгаагаараа л байсан нь дээр.

-Цамц. Хүзүүгээ ил гаргасан, жижигхэн захтай цамц эмэгтэй хүнд их зохидог. Хэрэв урдаа товчтой бол эрчүүдэд улам ч таалагдах болно.

-Юбка. Хэрэв тэгшхэн урт хөлтэй бол биеэ барьсан богинохон юбка, харин майга бол урт, өргөн юбка тохирно.

-Өмд. Өмд өмссөн хүүхнүүдэд эрчүүд дургүй. Хэрэв өмд өмсөх бол цагаан, хөх, хар өнгө эмэгтэй хүнийг аятайхан харагдуулдаг.

-Богино өмд. Богино өмд өмссөн хүүхнүүд эрчүүдэд их таалагддаг. Бие барьсан, жигд өнгийн богино өмд өмсвөл эрчүүд өөртөө улам татах болно.

-Туфль. Туфль хөлний хэлбэрийг засдаг ч хэт урт өсгийтэй туфль хүний хөдөлгөөнийг болхи, эвсэлгүй болгож харагдуулдаг.

-Трико. Трико нь хувцас гэхээсээ илүү эмэгтэйчүүдийг секслэг харагдуулдаг эд. Хүүхнүүдийн өмсдөг трико оймс шиг мөртлөө биений өнгөтэй байвал эрчүүд илүү сонирхох болно.

-Будаг. Гоо сайхны зүйлийг буруу хэрэглэснээс огт хэрэглэхгүй байх нь зүйтэй. Эмэгтэй хүний нүүр царай гэдэг эрэгтэй хүний дур хүслийг өдөөх үүрэгтэй байдаг. Гэтэл зузаан пудр түрхсэн, тосондоо дарагдсан, ямар царай зүстэй нь мэдэгдэхийн аргагүй эмэгтэйг үнсэх хүсэл эрчүүдэд төрөхгүй л болов уу.

-Үнэртэй ус. Үнэртэй усыг хэтрүүлж хэрэглэснээс огт цацахгүй байх нь дээр. Илүүдсэн бүхэн чимэг болдоггүйг санаж яв.

-Нүдний шил. Нүдний шилээ царай төрхөндөө тохируулж сонговол та улам царайлаг харагдах болно. Нүдний шил авахдаа жирийн эсвэл хэт чамин хүрээ сонгож болохгүй. Энэ нь таныг эсвэл жирийн нэг авгай, эсвэл жүжигчин шиг болгоно. Эрчүүд бүсгүй хүний нүд рүү харах дуртай байдаг.

-Бөгж. Эрчүүд сонирхсон бүсгүйнхээ гар руу хардаг. Хэрэв нөхөргүй бол бөгж битгий зүү. Харин нөхрөө олсны дараа л түүнийгээ зүүгээрэй.

-Зүүлт. Энгийн үед элдэв зүүлт чимэг бүү зүүж бай. Гартаа цагнаас өөр юм зүүх хэрэггүй. Хүзүүний зүүлтний хувьд чулуу нь гурвалжин хэлбэртэй байвал илүү тохирно шүү!

No comments:

Post a Comment