Wednesday, May 19, 2010

Хумсаа байнга будах нь муу үр дагавартай

Нэг. Маникюр буюу хумс засалтыг сайн гэрэлтүүлсэн орчинд хийнэ. Будахын өмнө хуучин лакны үлдэгдлийг арилга.

Хоёр. Хуурайны тусламжтай хумсыг зуйван хэлбэртэй болго. Тал бүрээс нь хуурайд. Гэхдээ энэ нь нэг чиглэлд, төв рүү чиглэсэн байхад анхаар, Ингэж хуурайдах нь хумс салаалахаас сэргийлдэг.

Гурав. Хумсаа жигд, гялалзсан болгохын тулд тусгай өнгөлөгч хуурайгаар бага зэрэг зүлгэнэ.

Дөрөв. Гар болон хумсандаа тос түрхээд иллэг хий. Энэ нь цусны эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй. Тосны үлдэгдлийг сальфеткаар арчиж ав.

Тав. Чигчий хуруунаас эхэлж лакийг түрхэнэ. Хумсны төвийн дагуу үндсээс нь үзүүр хүртэл өргөн зурвас тавьж түрх. Дараа нь хумсны захыг будна. Лакны үлдэгдлийг тусгай бийрээр авна. Эхний давхаргыг хатсаны дараа хоёрдахийг нэмж тавина /хэрэв өнгийг илүү тодотгохыг хүсвэл/.

Зургаа. Хамгийн эцэст дахин нэг будаж болно. Маш хөнгөхөн хэлбэрээр. Ер нь лакийг гурваас илүү давхарлаж болохгүй. Хумсанд зориулсан тусгай дээд түрхлэг гэж бий. Чанар сайтай ийм түрхлэг нь хумсанд толигор байдал үүсгэж, маникюрын хугацааг найм хоног хүртэл уртасгадаг.

Долоо. Хумсны лак бэхжүүлэх энгийн арга бий. Лакийг сайтар хатаасны дараа цэв хүйтэн усанд дүрнэ.

Найм. Тогтмол хумсаа буддаг эмэгтэйчүүд гараа үе үехэн амрааж байх хэрэгтэй. Лак тавьсаар байгаад хумсны өөрийн нь өнгө үхэх нь бий.

No comments:

Post a Comment