Wednesday, May 19, 2010

Монгол залуу korea киноны арын баатар

Солонгос улсад суралцаж буй залуусаараа тэр дундаа Оогий гэх энэ залуугаар бид бахархахгүй байхын аргагүй. Учир нь тэрээр сургуульд сурахынхаа хажуугаар Солонгос киноны зураг авалтанд оролцож, морьтой баатруудын дүр бүтээдэг юм байна. Мөн зураг авалтанд оролцдог морьдыг хэрхэн арчлахыг зааварлаж, тэдний одуудад морь хэрхэн унахыг зааж өгдөг нэгэн.
Солонгосчууд морь унах ямар ч эвсэлгүй гэнэ. Зарим одууд нь дайн байлдаантай кинонд тоглохдоо Портер машины ачаан дээр хиймэл морь хийгээд дээр нь сууж тоглодог гэнэ. Хурдтай давхих, эрэмгий хөдөлгөөн бүхий зураг авалтанд өнөөх л монгол оюутан тоглодог гэнэ. Тэр бас ганцаараа биш. Сургуулийнхаа 2 3 монгол оюутантай үүнд нь оролцдог гэсэн.

ашрамд нэгэн сэтгэл эмзэглүүштэй зүйлийн талаар дурдах хэрэгтэй болов уу гэж бодлоо… Энэ нь хэдхэн жилийн өмнө солонгос киноны баатар эрс, хар шаахайтай, цагаан хувцастай, сийрсэн малгайтай аль эсвэл алчуур зүүсэн байдаг байсан. Жишээ нь Хон Гил Дон гээд киног үзээгүй хүн бараг үгүй байх. Тэр кинонаас ч харж болно. Одоогийн сүртэй, ихэмсэг баатар эрсийн дүр төрх тэнд огтоос гардаггүй байсан сан. Энд юу хэлэх гээд байна вэ гэхээр тэд нарын хувцас, дүр төрх хэнд хамаатай юм бэ гэж магадгүй. Үгүй бидэнд хамаатай. Учир нь эрт дээр үеийн Монгол баатруудын хувцас хэрэглэлийг Азийн ихэнхи улс орнууд тэр дундаа Солонгос кино дээр ихээр ашиглах болж.

Монгол хувцас хэрэлэл гэдгийг нь та Монголын Үндэсний түүхийн музейгээсээ очоод харж болно. Тэртээ долоо найман зууны өмнөх хувцас хэрэглэл дүрээрээ шилэн хоргонд заларч байх бий вий. Яагаад бидний түүхийн нэг хэсгээс ийнхүү дур зоргоороо таслан авч өөрсдийн болгож байна вэ. Энэ бүхэнд зөвшөөрөл нтр гэсэн юм байдаг юм болов уу…

No comments:

Post a Comment