Wednesday, May 19, 2010

Монгол улс анх удаагаа нэг дор 145 тэрбум төгрөгийг дансандаа хийлээ

Монгол улс өнөөдөр оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу уридчилгаа төлбөрийнхөө гуравны нэгийг өнөөдөр гардан авч байна. урид өмнө нь монгол улс дансандаа ийм их хэмжээний мөнгийг нэг дор оруулж байгаагүй юм. Энэ сарын зургааны өдөр монгол улс өдрийн сайныг билэгдэн оюу толгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Эн удаад хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ мөн түүнчлэн урьдчилгаа төлбөрийн гэрээнд гарын үсэг зурсан. Урьдчилгаа төлбөрийн гэрээний дагуу айвенхоу майнз компани монгол улсад уридчилан өгөх 250 сая ам долларын гуравны нэгийг нь гэрээ хийснээс 14 хоногийн дотор өгөх ёстой иймээс уг 100 сая долларыг 2 хоногийн өмнө монгол улсад шилжүүлжээ. Харин өнөөдөр билэгдэл болгож монгол улсын засгийн газарт 100 сая долларын чекийг гардуулан өгч байна. Зөвхөн 100 сая долларыг мөнгөн дүнд шилжүүлбэл нийтдээ 145 тэрбум төгрөг болно. Гэтэл засгийн газар иргэдээ шинэчилсэн байдлаар бүртгэхэд энэ мөнгийг хэрэглэн иргэн бүрт 50мянган төгрөг өгч байж ерөнхий сайдын амласан 5 төгөлдөршлийн нэг иргэний бүртгэлийн төгөлдөршлийг хийхээр байгаа. Иргэний бүртгэлийн төгөлдөршлийг хэрэгжүүлэхэд засгийн газарт 137 тэрбум төгрөг хэрэгтэй байсан юм.Энэ удаад хамтарсан засгийн газрыг бүрдүүлж байгаа МАХН АН-аас өнгөрсөн УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө мөрийн хөтөлбөртөө 1-1.5 сая төгрөгийг амласан болохоор оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс орж ирсэн эхний ээлжийн мөнгийг юун түрүүнд иргэддээ тарааж байгаа нь мөрийн хөтөлбөрийнхөө нэгээхэн хэсэг гэж гал унтрааж байгаа байдалтай харагдаж байна. Уул нь бол энэ их мөнгөөр монголын ард түмэнд хэрэгтэй олон зүйлд зарцуулах хэрэгтэй байгаа юм.

No comments:

Post a Comment