Wednesday, May 19, 2010

Бүсгүй танд л гэж хэлэхэд

Үргэлжид залуугаараа, гоё сайхан харагдахыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй бизээ. Харин эмэгтэй хүний гоо сайхны илэрхийлэл болсон хамгийн чухал зүйлийн нэг бол яахын аргагүй нүүрний арьс байдаг.

Хүний нүүрний арьс гоё сайхан байхаасаа илүүтэйгээр эрүүл байх нь чухал юм. Учир нь эрүүл арьс өнгөлөг сайхан харагддаг. Ихэвчлэн охид хүүхнүүд маань нүүрээ будах тал дээр илүү анхаардаг хэрнээ нүүрнийхээ арьсыг цэвэрлэх тал дээрээ тоомжиргүй ханддаг.

Нэн ялангуяа ядарсан үедээ нүүрээ цэвэрлэлгүй шууд унтаад өгдөг тал бий. Энэ нь маш буруу зүйл юм. Учир нь шөнөд хүний нүүрний арьс амьсгалж байх ёстой. Гэтэл өдөржин будагтай явсан нүүрнийхээ арьсыг цэвэрлэхгүй унтахаар арьс чинь яаж амьсгалж агаар авч чадах билээ дээ.

Үүнээс үүдэн арьс бохирдож, өнгөө алдаж, үрчлээ суух гэх мэт сэтгэл зовоосон асуудлууд гарч ирдэг. Иймд бүсгүй та орой унтахынхаа өмнө нүүрээ тогтмол цэвэрлэж байгаарай. Тэгвэл нүүрний тань арьс танд баярлаж, таныг өнгөлөг, гоё сайхан харагдахад чинь туслах болно.

No comments:

Post a Comment