Wednesday, May 19, 2010

Ухаалаг мэдлэг боловсролтой, зан харьцаа сайтай эмэгтэйг хүмүүс илүү үнэлдэг

-Бүсгүй таныг хэн ч тоохгүй байна уу?
-Та бусдад таалагдахгүй байгаа юм биш биз?
-Таны гаргасан амжилт үнэлэгдэхгүй байна уу?
-Таныг албан тушаал дэвшүүлэхгүй байна уу?
-Та бусадтай харьцахдаа алдаа гаргаад байна уу?
Тэгвэл доорх нийтлэлийг уншаад үзээрэй!

Эмэгтэй хүн өөрийн гэсэн имижийг бий болгож чадвал төсөөлж байснаасаа ч илүү амжилтaнд хүрэх магадлалтай
-Юуны өмнө та бусдын зөвлөгөөг сонсох биш, харин ч өөрөө бусдад зөвлөдөг байх хэрэгтэй.
-Энэ имиж бол ажлын амжилт гаргах, тушаал дэвшихэд танд тусална.
-Энэ имиж нь ажилдаа дур сонирхолтой, шулуун шударга зантай бүсгүйчүүдэд зохимжтой имиж юм.
-Хэрэв эмэгтэй хүн өөрийн имижийг өөртөө бий болгож чадвал төсөөлж байгаагаасаа ч илүү амжилтанд хүрэх боломжтойг анхаарах хэрэгтэй.

Эмэгтэй xүн имижээ хэрхэн яаж бүрдүүлэх вэ?
-Юуны өмнө ажил дээрээ цагийг сул дэмий өнгөрөөх хэрэггүй.
-Өдөр өдрөөр өөрийнхөө ажлын үр дүнг тооцдог байх хэрэгтэй.
-Болж өгвөл байнга л бусдаас ялгарахыг хичээ.
-Ингэхийн тулд бусадтай ажил хэрэгч байдлаар харьц.
-Бусадтай харьцахдаа бие биеэ хүндэтгэж буй уур амьсгалыг заавал бий болгоорой.

Та харилцагч нартаа:
-Үрчгэр хувцастай,
-Хоосон чамирхсан дүртэй,
-Нүүрэндээ будаг шунхгүйгээр,
-Мартамхай будлиу төрхтэй,
-Маанагдуу донгио царайтай харагдахгүй байх хэрэгтэй.
Мөн бусдын санаанд огт орохгүй цаг үед та ажилдаа нэвтрүүлэх шинэ санаа хайвал амжилт олж болох юм.

Бусдаас илүү ухаалаг, мэдлэг боловсролтой, эмэгтэйг хүмүүс үнэлдгийг ямагт санаж яраарай
Эмэгтэй хүн албан тушаал дэвшинэ, гаргасан амжилтаа үнэлүүлнэ гэдэг бол ердийн нэг байж л байдаг үзэгдэл биш гэдгийг юуны түрүүнд мэдэж ав.
-Амжилт гаргаж, албан тушаал дэвшихийн тулд эмэгтэй хүн өөрөө тэмцэгч байх ёстой.
-Гэхдээ зөвхөн өөртэйгээ л тэмцэх ёстой шүү.
Өөрөөр хэлбэл имижээ бүрдүүлж амжилт гаргахын тулд дараах хэд хэдэн зорилгыг өмнөө тавих хэрэгтэй.
-Тушаал дэвшиж, амжилт гаргая гэж хүсэж байгаа бол ажил дээрээ хэт найзархаг зан гаргадгаа боль.
-Эрч хүч, чадал чансаа, оюун ухаан гээд бүхий л боломжоо өмнөө тавьсан зорилгодоо чиглүүл.
-Дээр дурдсан зүйлүүдийг мөрдөөд өөрийн зуршил болго.
-Ингэж чадвал та яваа яваандаа өөрийгөө жолоодож ажил хэрэгч эмэгтэй болж чадна гэсэн үг.

Хүмүүс харьцааны соёлтой, зан сайтай эмэгтэйг л илүү үнэлж хүндэлдэг
-Хүмүүс танаас огтхон ч зай барихгүй байх ёстойг сайн анхаар.
-Тийм орчинг өөртөө бүрдүүлэхийн төлөө илүү хичээх хэрэгтэй.
-Бүх хүнд тухайн цаг үед нь тохирсон аятайхан үг хэлэхийг оролдож бай.
-Ингэж сайхан сэтгэгдэл, урам хоёрыг бэлэглэж сурвал та өөрөө сэтгэл татам байх болно.
-Ямар ч нөхцөлд хүмүүсийг гадаад төрх, байгаа байр байдал, албан тушаал, эд хөрөнгөөр нь хооронд нь ялгалгүй харьцаарай.
-Ямар ч тохиолдолд өөртэйгээ уулзсан хүн бүхэнтэй эелдэг байдлаар харьцахаа мартаж болохгүй.
-Үүнээс гадна бүсгүй та мэдлэг чадвараараа бусдаас дутуугүй байх ёстойг анхаар. -Ямарч хүн илүү ухаалаг, мэдлэг боловсролтой, найрсаг харьцаатай хүнийг илүүтэй үнэлдгийг санаж ав.
-Та өөрийнхөө гаднах төрх байдлаараа өөрийн гэсэн өнгө төрхөө илтгэж сурсан байх хэрэгтэй.
-Шуудхан хэлэхэд таныг хаанаас нь ч харсан өв тэгш байх ёстой шүү.
-Гадаад үзэмж, сайхан харьцааны урлаг, уг ярианы боловсон байдал хамгийн чухал шүү.
-Олж авсан өргөн хэмжээний мэдлэг, мэргэшсэн мэргэжил чинь таныг ямар ч алт эрдэнэсээс илүү сэтгэл татам сайхан болгоно гэдгийг мартаж болохгүй.
-Таны амнаас цагаа олоогүй үг хэзээ ч унаж болохгүй.
-Хэдийгээр бага анзаарагдаж байвч, хэт энгийн байдлаар бусдад харагдахгүй байх нь чухал.

Ухаалаг мөртлөө гэнэн төрх байдал ямар ч эмэгтэй хүнд зохидог
Хэдийгээр амьдрал дээр тийм ч олон биш байдаг ч эмэгтэй хүн бүрийн бусдаас ялгарах нэг онцлог зүйл бол сексуальны байдал юм.
-Эмэгтэй хүн ийм дүр төрхөөр имижээ бүрдүүлэхэд муугүй байдаг.
-Хэн ч тоодоггүй уйтгартай нэгэн мэтээр төсөөлөгддөг бэйснаас танил эрчүүд чинь ч гэсэн сексуальны имижээр чинь хүлээж авдаг бол амьдрал илүү сонирхолтой байх болно.
-Хэрэв та сексуальны имиж бүрдүүлэх гэж байгаа бол таны гаднах дүр төрх үүнд маш их хамаатай шүү.
-Хэрэв сексуалыны харагдахыг хүсэж байгаа бол юуны өмнө та ухаалаг мөртлөө гэнэн, бас хөнгөмсөг эмэгтэйн дүрийг өөртөө бий болгох хэрэгтэй.
-Хамгийн гол нь энэ бүхэн таны бусдад зориулж бэлдсэн жүжиг байж болохгүй гэдгийг санаж яваарай.
-Хүүхэд шиг гэмээр гэнэн томоогүй төрх, бас бяцхан ухаалаг байдал, чадварлаг үйлдэл хийх зэрэг нь ямарч хүнд таалагдах нь гарцаагүй.
-Үг яриа чинь хүртэл энгийн атлаа сонирхолтой, харьцаж буй хүмүүсийнхээ эвийг олоод өөртөө татчихдэг байх нь зөв шүү.
-Та тэрэнд энэнд гэж ялгалгүй хэнд ч сексуальны харагдаж болно.
-Хамгийн гол нь сексуальны харагдсан шигээ шууд л эргүүлж хоргоох юмсан гэсэн хүслийг эрчүүдэд төрүүлэлгүй биеэ авч явах ёстой шүү.
-Ямар ч эмэгтэй хүн эрчүүдийн хувьд хэзээ ч хүрч чадахгүй тэнгэрт гялалзах од нь байх ёстой.
-Гэхдээ гялалзан анивчих од заримдаа газарт бууж ирдэг юм байна гэсэн сэтгэгдлийг эрчүүдэд төрүүлэхэд илүүдэхгүй шүү.
-За ингээд туршаад үз дээ.

No comments:

Post a Comment