Wednesday, May 19, 2010

Таны имижийг өмссөн хувцас, ааш араншин хоёр чинь тодорхойлно

- "Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг. Орчин үед эмэгтэйчүүдэд зориулсан төрөл бүрийн хувцас, сонголт баян болсон. Энэ нь заримдаа будилахад хүргэх нь бий. Ер нь хувцаслалт нь өчүүхэн зүйл, элементээс хамаарч янз бүр харагддаг, донж шаардагддаг хүчин зүйл гэдгийг бид мэднэ. Иймд танд тус болохуйц хэдэн зөвлөмж өгье:
- Ажил хэрэгч хувцас донжтой байх нь чухал.
- Өдөр тутмын, ажлын хувцсанд хэт дасч болохгүй.
- Та байнга нэг өнгийн хослол өмсдөг бол одоо шинэчил.
- Өдөр тутмын пиджакийн энгэр дээр гоёмсог хатгуур зүүх эсвэл хоолойтой цамц сорочик дээр бусад зүйлстэй тохирох зүүлт зүүчхэд л танд шинэ, эерэг мэдрэмж төрүүлэх болно.

НАСНЫ ОНЦЛОГ:
- Дөч болон тавь гаруй насны эмэгтэйчүүд хэт хурц тод өнгийн эсвэл том зурагтай хувцаснаас зайлсхийх хэрэгтэй.

Ийм хувцас нь залуу харагдуулах нь бүү хэл жижиг сажиг үрчлээсийг илүү тод харагдуулдаг.
- Нарийн бэлхүүстэй эмэгтэйчүүд үүнийгээ хэт тодруулж хувцаслах хэрэггүй.
- Махлагдуу биетэй бол янз бүрийн ташуу, босоо судалтай хувцаснаас зайлсхийгээрэй.
- Бараавтар өнгөтэй нэлмэгэр хувцас ч зохимжтой биш.
- Харин завсрын ногоон, хул шардуу өнгө тохирох бөгөөд бага зэрэг чөлөөтэй байх нь зүгээр.

ХУВЦАСЛАХ ДОНЖ, МЭДРЭМЖ
Энэ бол чухал. Үнэтэй бус хувцсыг ч нүд унагам тохируулан хувцаслаж чаддаг эмэгтэйчүүд сайхан харагддаг.

ӨНГӨ
- Хувцасны өнгө нь үс, нүд, арьсны өнгөтэй зохиж байх нь зүй.
- Хар хүрэн үстэй эмэгтэйчүүдэд улаан, нил ягаан, шар зэрэг хурц өнгө зохимжтой.
- Цайвар үстэй эмэгтэйчүүдэд зөөлөн, завсрын өнгө зохино.

ААШ АРАНШИН
- Уурлахад эд эс үхдэг бол, инээхэд эрч хүч өгдөг.
- Амьдрал ахуй, албан ажил, нийгэмтэй холбоотой янз бүрийн асуудал хийгээд таагүй нөхцөл байдлын улмаас хүмүүсийн сэтгэл санаа тавгүйтэж, бухимдах явдал их бий. Үүнээсээ болоод бусдад уураа гаргах, зохисгүй үйлдэл хийх гэх мэт сөрөг энергийг бий болгодог. Тиймээс хүн ямар ч үед аль болох тайван байж, биеэ барьж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хяналтаа алдахгүй, хэвийн байх нь чухал юм. Хүн тайван бус байснаар сэтгэл санаа хангалуун бус байх, гутранги, баргар царайтай харагдахын зэрэгцээ уураг тархи болон зүрх судасны хэвийн үйл ажиллагаа алдагдахаас гадна өөрийн эд эсийг үхүүлдэг.

Мөн энэ байдал нь орчин тойрныхоо хүмүүст сөргөөр нөлөөлж, таагүй уур амьсгалыг бий болгодог. Иймд аль болох тайван байж, уурлаж уцаарлахынхаа оронд үргэлж инээмсэглэж яваарай. Таны нүүр дүүрэн инээмсэглэл эргэн тойрны чинь хүмүүст баяр баясгаланг бэлэглэж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгөх болно. Инээд танд залуу нас, эрч хүч өгөхөөс гадна элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

No comments:

Post a Comment