Wednesday, May 19, 2010

Дур булаам бүсгүй байх 3 арга

Ямар ч нөхцөл байдалд тэр чухам сайхан харагдахыг хүсдэггүй бүсгүй гэж байхгүй биз ээ. Үдэшлэг цэнгүүн дээр гялалзаж, эрчүүдийн анхаарлын төвд байна гэдэг сайхан ч тийм болох нь амаргүй. Үүний тулд гоё сайхан харагдах төдий бус, нөхцөл байдалд зохицон тийм харагдах арга мэхэнд суралцах нь зөв.

Чи өөрийн дур булаам байдалдаа итгэлтэй байдаг
Арчилж тордсон гадаад байдал нь зайлшгүй программын анхны дүрэм. Арьс бол чиний гол "хөзөр" гэдгийг ямагт сана. Номер нэг энэ аргыг хэрэглэхийн тулд арьсаа цэвэр байлга. Чийгшүүлэгч лосьон хэрэглэ. Сэвх, батганаас урьдчилан сэргийл. Өөртөө итгэлтэй байх нь анхны чухал алхам.

Өөрийн онцлогтой байх
Чухам дур булаам бүсгүй нь мода загварыг сохроор дууриадаггүй. Тэр үүнийг өөрөө бий болгодог. Мода загвараас хол байна гэсэн үг биш. Чухам сайхан бүсгүй нь гоо засал, үсний хэв маягтаа туршилт хийснээр өөрийн давтагдашгүй, онцлогтой стилийг бүрдүүлж чаддаг. Үүнийг хэрхэн бий болгох вэ? Олон янзын арга бий. Од бүсгүйчүүд, топ моделиудад зориулсан сэтгүүл, сонинг эргүүлэнгээ өөрийн дүр төрхтэй ойролцоо оддын зургийг тэмдэглэ.

Аль нэг зүйлийг нь хуулбарлаж болох юм гэхдээ бүгдийг бус. Огцом хувьсгал, өөрчлөлт хийх гэсний хэрэггүй. Чиний зорилго бол оддын бус, өөрийн онцлог стилийг хайх явдал юм. Эхний үед үсний өнгө, хэв маягийг өөрчлөх, хар харандааг өөр өнгөөр сольж болно. Сонголтоо зөв хийсэн эсэхэд ойр дотны хүмүүсийн чинь реакци, үзэл бодол хэлээд өгөх вий. Зөн мэдрэмж ч хуурахгүй.

Тааварлашгүй бай
Бага зэргийн нууцлаг байдал нь дур булаам бүсгүйчүүдийн нэг имиж. Будалт, үсний хэв маягтаа хөнгөн хайхрамжгүй байдал бий болгох. Үсээ ард нь шуухдаа санамсаргүй мэт туг үс унжуулах ч юм уу. Будалт нүдэнд тусахаар биш ч гэсэн анхаарал татахуйц байх ёстой. "Утаат нүд" буюу нүдээ саарал, боронзон өнгөөр будах нь дур булаам бүсгүйчүүдийн нэгэн стиль. Гэхдээ ийм стиль чамд тохирохгүй бол заавал ингэж будах албагүй.

No comments:

Post a Comment