Wednesday, May 19, 2010

Найман настай охиныг хөнөөсөн алуурчны ам зургийг гаргажээ

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хичээлдээ явж байсан найман настай балчир охиныг хүчирхийлж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.

Цагдаа нар гэмт хэрэгтний ам зургийг гаргасан ч өнөөдрийг хүртэл олоогүй байна. Зууны мэдээ сонины сурвалжлах баг Мөрөн хотод шуурхай ажиллан Хууль зүй, дотоод хэргийн яамныхан, ЦЕГ-аас нэмэлт хүч илгээхгүй байгаа тухай шүүмжлэн бичиж байсан юм.

Үүний дагуу Мөрөн хот руу хоёр дахь нэмэлт хүч очжээ. Хэрэг илрүүлэх үйл явцын талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад "Хэрэг гардаг өдөр аймгийн Цагдаагийн газраас төвд мэдэгдсэний дагуу Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах газраас гурав, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажилтнууд хэргийн газарт ажиллаж байгаа.

Бид өнгөрсөн даваа гаригт өмнө нь явуулсан ажлын хэсэгт холбогдох албаны хүмүүсийг нэмж явуулсан. Гэмт этгээдийг орон нутгаас гадна улс даяар эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэв.

No comments:

Post a Comment