Thursday, November 19, 2009

Хувцас бурхан бие чөтгөрөө гэж

Та өөрийн хувцаслалтын чиг хандлагаа хэрхэн тодорхойлдог вэ?

Хүн болгон адилгүй сэтгэж, адилгүй төрж, адилгүй зан төрхтэй байдаг болохоор өөр өөрөөр хувцаслаж өөрийгөө илэрхийлдэг. Өөрт тохирсон, таарсан хувцаслалтыг сонгож сурах хэрэгтэй. Харин хүмүүс хэрхэн өөрт таарсан загварыг олдог бол.

Элизабет Тейлор

МӨНГӨНИЙ БООЛ НЬ БУС ЭЗЭН НЬ БАЙХ ХЭЦҮҮ- Элизабет Тейлор



Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
Холливудын домогт од Элизабет Тейлор ийн хэлсэн удаатай. Ядуу гэр бүлд төрсөн бяцхан еврей охин хамгаас хайртай аав ээждээ туслахын тулд зургаан настайдаа цайны газар ажиллан, дуу аялан, аяга таваг угааж явсан гэдэг. Охины дуулахыг сонссон үйлчлүүлэгч найруулж буй кинооныхоо олны гарах хэсэгт түүнийг тоглуулжээ.
Эндээс Элизабет Тейлорын алдрын оргилд хүрэх бас их мөнгөтэй болох зам эхэлсэн аж. Тэрбээр энэ тухай ийнхүү дурсан бичжээ.

Microsoft хүртэл тайбарлаж чадаагүй гэнэ шүү

Microsoft -ын бүхэл бүтэн баг бүүр Bill Gates ороод тайлбарлаж чадаагүй тийм сонирхолтой юм байдаг гэнээ. Үнхээр ч сонирхолтой л юм та ч гэсэн туршаад үзээрэй.

Тоо бодлогын ухаан алт, мөнгөн хоёр баганатай

Өөр үндэстэн ястан нэр өгч (цаашид тоолох хэрэггүй гэж үзсэн юм шиг) тоолоогүй орхисон, бидний тоолж чаддаг тоо...

Их тоо 1067-с хойшхи 1081 хүртэлх тооны нэрийг зохиогч миний бие уншигч олондоо анх удаа толилуулж байгаа юм.
...Гадаадын ухаантай номтой эрдэмтэн мэргэд Монголчуудыг ер нь юу гэж үздэг юм бол? Үүнийг нэг дурдая.
АНУ-ын Брауны Их сургуулийн профессор хэлэхдээ "Та нар Эх газрын бурхан шүтээнтэй улс юм билээ".
Европынхон та нарыг эх газрын савдагууд, домогтонгууд, мастерууд (mysterious land, master, mastery of land) гэдэг юм билээ. Гарал үүсэл, үйл хэргийг нь үл тайлж болох хүмүүс гэдэг гэжээ. Шинжлэх ухаанаа хөгжүүлж олон аавын хүүхдүүдтэй эн зэрэгцэх эрдэмтэдтэй болъё гэвэл боловсролоосоо эхлэх учиртай.
Жич: Хавтгайн Намсрай гуай хэлэхдээ Монгол хүн Нобелийн шагнал авах цаг тун удахгүй гэж хэлсэн нь бий.

МАТЕМАТИК ГЭЖ ГАЙХАЛТАЙ ЮМ. Тоо бодлогын арга ухаан хамгийн өнө эртний бөгөөд олон мянган жилийн түүхтэй, түүнийг бүтээгчид нь хүн төрөлхтөн юм. Галыг хэн, хэдийд авч ашигласан тухайд зохиогч байдаггүйтэй адил тоо бодлогын эхлэл мөн тийм түүхтэй. Хүн төрөлхтөний үүх түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр бол эртний Египет, Грек, Хятад, Ром, Араб, Перс болон бусад үндэстэн ястны түүх соёлд тоо бодлогын ухааны тухай чулууны бичлэг, ном, судар бий. 700 мянган жилийн түүхтэй Төв Азийн нүүдэлчин монголчуудын агуй, хадны бичлэгт мал, адгуусны зураг дүрс сийлсэн нь тоо бодлогын тод жишээ юм.
 
Монголчууд тоо бодлогоо нэгээс гурвыг олон, дөрвийг тэгш сайн, есийг өлзий-ерөөлтэй гэж тоолон тоолсоор арвын есийн есөн зэрэгтэй буюу нэгийн ард наян нэгэн оронтой тоог нэрлэж чаддаг байжээ. Ийм их тоо 1000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 нь физикчдийн тооцоолсноор бүх хорвоо ертөнцийг бүрэлдүүлэгч хамгийн жижиг хэсэг буюу эгэл бөөм (хумхийн тоос)-ийн нийт тоотой ойролцоо байдаг нь сонин тохироо юм. Цаас, зай, хэмнэхийн тулд ийм их тоог авсаархан болгож буюу зэргийн тусламжтайгаар бичдэг. Жишээ нь 100=102, 10 000=104 гэх ба дээр бичсэн урт тоог 1081 гэж товч бичнэ. Эндээс харахад 10-ын баруун дээд талд байгаа зэрэг нь нэгийн ард хэдэн тэг бичихийг зааж өгдөг. Өөр үндэстэн ястан нэр өгч (цаашид тоолох хэрэггүй гэж үзсэн юм шиг) тоолоогүй орхисон, бидний тоолж чаддаг тоо: Дан 1=1 Арав 10=10 Зуу 100=102 Мянга 1000=103 Түм 10.000=104 Бум 100.000=105 Сая 1000.000=106 Живаа 107 Дүнчүүр 108 Тэрбум 109 Их тэрбум 1010 Наяд 1011 Их наяд 1012 Маш дэлгэмэл 1013 Их маш дэлгэмэл 1014 Тунамал 1015 Их тунамал 1016 Ингүүмэл 1017 Их ингүүмэл 1018 Хямралгүй 1019 Их хямралгүй 1020 Ялгаруулагч 1021 Их ялгаруулагч 1022 Өвөр дээр 1023 Их өвөр дээр 1024 Хөөн удирдагч 1025 Их хөөн удирдагч 1026 Хязгаар үзэгдэл 1027 Их хязгаар үзэгдэл 1028 Шалтгааны зүйл 1029 Их шалтгааны зүйл 1030 Yзэсгэлэн гэрэл 1031 Их үзэсгэлэн гэрэл 1032 Эрхэт 1033 Их эрхэт 1034 Сайтар хүргэсэн 1035 Их сайтар хүргэсэн 1036 Онон одохуй 1037 Их онон одохуй 1038 Живих тоосон 1039 Их живих тоосон 1040 Бэлэг тэмдэг 1041 Их бэлэг тэмдэг 1042 Хүчин нөхөр 1043 Их хүчин нөхөр 1044 Дохио мэдэхүй 1045 Их дохио мэдэхүй 1046 Тийн болсон 1047 Их тийн болсон 1048 Хүчин нүдэн 1049 Их хүчин нүдэн 1050 Асархуй 1051 Их асархуй 1052 Нийгүүлсэхүй 1053 Их нийгүүлсэхүй 1054 Баясгалан 1055 Их баясгалан 1056 Тэгш 1057 Их тэгш 1058 Тоолшгүй 1059 Хэмжээлшгүй 1060 Цаглашгүй 1061 Өгүүлшгүй 1062 Хирлэшгүй 1063 Yлэшгүй 1064 Yлэж дуусашгүй 1065 Сэтгэшгүй 1066 Хүршгүй* 1067 Барагдашгүй 1068 Гүйцэшгүй 1069 Зүйрлэшгүй 1070 Төсөөлшгүй 1071 Эгнэшгүй 1072 Эргэшгүй 1073 Эхлэлгүй 1074 Эцэсгүй 1075 Яндашгүй 1076 Оломгүй далай 1077 Хүсэл дүүрэх 1078 Төгс бүрэлдэх 1079 Yүрд үлдэх 1080 Ашид мөнх* 1081 Их тоо 1067-аас хойших 1081 хүртэлх тооны нэрийг зохиогч миний бие уншигч олондоо анх удаа толилуулж байгаа юм.
 
Тоо бодлогын ухаан нь алт, мөнгөн хоёр баганатай. Нэгийг нь «үнэн», нөгөөг нь «худал» гэж нэрлэнэ. Энэ хоёрын харилцан шүтэлцээн дээр тооны ухаан тогтоно. Тооны ухаан нь хүмүүсийн хоорондын харилцаа яриа, санаа бодол, нотолгоо, тодорхойлолт, тэмдэглэгээ, баталгаа, үйлдэл, үг хэллэг, логик дээр тулгуурладаг хийсвэр бөгөөд цэвэр уураг тархины бүтээгдэхүүн. Хүний сэтгэн бодох энэ хийсвэр буюу хоосон гэмээр чанар биднийг хүрээлэн буй хорвоо ертөнцийн бодит үнэний тусгал байдаг нь хамгийн гайхамшиг билээ. Yүнд л математикийн нууц оршино. Яагаад хүний уураг тархины бүтээгдэхүүн болох санаа бодол, ухагдахуун, арга, барил, байгалийн бодит үнэнтэй давхацдаг буюу түүнийг зураглан гаргадаг нь хачирхалтай зүйл юм. Тоо бодлогын ухаан өөрийн гэсэн дотоод хөдөлшгүй ёс журам, логик холбоотой байдаг. Эрүүл, саруул ухаантай хүн болгон хүлээн зөвшөөрч болох илэрхий ухагдахуун, маргашгүй санаа бодлыг тооны ухаанд анхдагч уг сурвалж, тулгын чулуу болгож авдаг. Yүнийг орчин үеийн хэллэгээр аксиом гэж нэрлэнэ. Аксиомыг батлах шаардлагагүй, яагаад гэвэл хүн болгонд илэрхий. Энэ нь улаан өнгийг улаан гэж үзье, ус уруугаа урсана, ухарч буюу өгсч урсах учиргүйтэй адил. Аксиом шиг нийтлэг, түгээмэл биш хэрнээ тооны ухааны хоёр дахь шат болох юмыг нэрлэх, тодорхойлох тодорхойлолт математикт онцгой байртай.
 
Бодол санаа цаашаа хөтлөгдөн гинжин урвал шиг явахын тулд эхлээд хүмүүс хоорондоо аливаа юмыг зөвшилцөн тохирч тодорхойлох ёстой. Жишээ нь нэг төрлийн тоо томшгүй олон юмыг олонлог гэж тодорхойлбол: -дэлхийн бүх хүмүүс-нэг олонлог-Монголын мал сүрэг-бас нэг олонлог болно. Олонлог нь дотроо бас дэд олонлогтой. Шар арьстан дэлхийн бүх хүмүүсийн олонлогийн дэд олонлог, хар арьстан түүний бас нэг өөр дэд олонлог гэх мэтээр үргэлжлүүлдэг. Тэмээн сүрэг Монголын мал сүргийн олонлогийн нэг дэд олонлог. Ингэхлээр Монголын мал сүрэг: хонь, ямаа, тэмээ, үхэр, адуу гэсэн таван дэдолонлогоос тогтож байна. Аливаа юмыг нэрлэж, тодорхойлолт өгсний дараа түүний шинж чанарыг гаргах ёстой. Аливаа үзэгдэл, зүй тогтол, үйл явдлын шинж чанарыг гаргахдаа математикт логик холбоо-зурган дээр түшиглэн гаргадаг. Логик сэтгэлгээгээр аливаа юмыг бодох нь математикийн амин сүнс бөгөөд үүнд л математикийн хийсвэр чанар оршино. Логик сэтгэлгээ нь хоёрдмол тал, урваж хөрвөсөн, аль аль нь боломжтой мэт зүйл огт байх ёсгүй. Эсвэл үнэн, эсвэл худал гэсэн хоёр нэгдмэл зүйлд л логикийн багана босгогдоно. Математикийн хөгжил ба төлөөлөл нь тэмдэглэгээний хуульд захирагдах учир санаа илэрхийлэл нь яг гарцаагүй тод нэгэн утгатай байх ёстой. Математикт дедуктив ба индуктив гэсэн хоёр үзэл бодол онцгой үүрэгтэй. Энэ нь аливаа юмны хоёр талын толин тусгал юм. Дедуктив талыг математик болон шинжлэх ухааны бусад салбарт өргөн хэрэглэдэг ба дедуктив нь индуктив талын өмнөх хөрс нь болдог. Индуктивийг аливаа баримт нотолгоо болон мэдээллийг хайх-батлахад ашиглах ба үүнийг ажиглалт, туршилтын үйл ажиллагаагаар баталгаажуулна. Нэгэнт хэрэгтэй факт, баримтууд ухагдаж ойлгогдож ирсэн тохиолдолд эрдэмтэд индукцийн аргаар таамаглал (гипотез) дэвшүүлэх эсвэл ажиглагдсан тухайн факт, баримтуудыг, мөн тэдгээрийн хоорондох харилцан уялдаа холбоог тайлбарлахын тулд тэдгээрийн ерөнхий-нийтлэг шинж чанарын угтвар нөхцөлийг гаргадаг. Тэгвэл дедуктив үзэл бодол нь тухайн таамаглалаас шинэ нотолгоонуудад эсвэл зарчмуудад хүргэх логикон холбоог-шалтгааныг багтаах ба тэдгээрийг аль хэдийнэ мэдэгдсэн-танигдсан факт, баримтуудын эсрэг тавин шалгах боломж олгоно. Ингэж индуктив ба дедуктив ёс журмыг эдгээрийн тус бүрийг шалгах, баталгаажуулах болон иж бүрдэл бий болгоход чиглэгдсэн шинжлэх ухааны мэдлэгийг хуримтлуулахад ашиглахыг шинжлэх ухааны арга гэж нэрлэнэ. Шинжлэх ухааны аргын тод жишээ бол манай нарны аймгийн Далай ван (Neptun) гаригийг нээсэн явдал юм. Тэнгэр ван (Uranus) гаригийг 1781 онд нээж түүний тойрог замыг биеийн хөдөлгөөн ба таталцлын тухай Ньютоны хуулиудын үндсэн дээр одон орончид тооцоолон гаргасан. Хэдэн жилийн дараах ажиглалтын үр дүнгээр энэ гаригийн хөдлөх жинхэнэ тойрог зам, тооцоолж гаргасан тойрог зам хоёрын хооронд мэдэгдэхүйц ялгаа байгааг тогтоожээ. Энэхүү ажиглалт, туршилтын үр дүн нь индуктив үзэл бодлын нэг хэсэг нь болж, ингэснээр цаашид шинэ таамаглал дэвшүүлэх угтвар нөхцөл нь бүрджээ. Энэ таамаглалаар бол Тэнгэр ван гаригийн тойрог замд нөлөөлж, түүний хөдөлгөөнийг өөрчилж болох өөр нэг гариг байж болох санаа юм. Энэхүү таамаглалаас ургуулан дедуктив ёс журмыг ашиглан, Ньютоны хуулиудыг дахин хэрэглэж, үл мэдэгдэх гаригийн байршлыг урьдчилан тооцоолж гаргажээ. Энэ онолын нотолгоо-дүгнэлтийг 1846 оны есдүгээр сарын 23-нд нарийн ажиглалтаар шалгаж, Герман улсын Берлиний одон орны оргилын ажиглалтаар өмнө нь мэдэгдээгүй байсан гаригийг нээсэн түүхтэй. Yүнийг хожим Далай ван гэж нэрлэжээ. Математикийн төгс төгөлдөр, гоо үзэсгэлэн Математикийн дотоод төгс төгөлдөр нь байгаль, нийгмийн үзэгдэл зүй тогтолтой яг давхацдаг гайхалтай шинжийг анх физикт оруулсан, орчин үеийн хамгийн гарамгай эрдэмтэн бол Английн физикч, Нобелийн шагналт Поль Дирак юм. Тэрээр анх удаа математикийн гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр буюу англиар mathematical beauty, оросоор красота математики гэсэн нэр томъёог оруулж олныг гайхуулж байсан түүхтэй. Тэр нь ч аргагүй юм. Энэ эрдэмтэн вектор хэмжигдэхүүнээс язгуур гаргах этгээд санаатай адил төстэй хэмжигдэхүүн болох спинор-хэмжигдэхүүнийг анх физикт оруулж, түүний байгуулсан цэвэр математикийн тэгшитгэл байгалийн бүтцийн үндсэн-голлох элемент болох электрон бөөмсийн хөдөлгөөнийг бичдэг юм. Дирак хэлэхдээ «Энгийн тоо хүний уураг тархины төгс төгөлдөр, тэгвэл комплекс тоо бүр ч гайхамшигтай үзэсгэлэн төгс. Гэхдээ Кошийн томьёо бас илүү дээд үзэсгэлэн» гэжээ. Нэмж хэлэхэд хүний уураг тархины дээд илэрхийлэл болсон Альберт Эйнштейний харьцангуйн онол цэвэр математикийн үзэсгэлэн төгсийн илэрхийлэл болно.
 
Ямар сайндаа Нобелийн шагналыг өгөхдөө түүний харьцангуйн онолоор бус харин фотоны квант шинж, Броуны хөдөлгөөний ажлын үр дүнгээр нь өгчээ. Математикийн төгс төгөлдөр, үзэсгэлэн гоогийн бас нэг тод илрэл бол Америкийн физикч Стэвэн Вайнберг, Пакистаны физикч Абдус Салам нарын тэргүүтэй физикчдийн 1970-аад онд нээсэн цахилгаан соронзон үзэгдэл, сул харилцан үйлчлэлийн хүчний нэгдсэн онол юм. Энэ онол нь байгалийн тэгш хэмт чанар, бүлгийн онол, түүний төлөөллийн инвариант чанарт тулгуурлан бүтээжээ. Орчин үед бодисын бүтцийн нэгдсэн онол буюу байгалийн дөрвөн хүч: хүндийн болон цахилгаан соронзон, сул ба хүчтэй буюу цөмийн хүчнүүдийн нэгдсэн онолыг утсан бүтэц бүхий эгэл бөөмсийн дотоод шинж чанарт тулгуурлан бүтээхэд математикийн этгээд сонин санаа, уламжлалт бус, цоо шинэ нийлмэл арга ашиглах болж байна. Ингэснээр математик хийсвэрийн дээд хийсвэрлэлд хүрч, математикийн тухай бидний ердийн төсөөллөөс барьж боломгүй, учиг нь тайлагдашгүй уяа, зангилгаа мэт болж, тэр нь байгаль нийгмийн төгс төгөлдөрийн толин тусгал болсоор байгаа нь гайхалтай. Математикийн шинжлэх ухааны гайхамшигтай зүйлсийн заримыг миний бие сүүлийн жилүүдэд төвийн хэвлэлээр гаргаж бичсэн учир энд дахин нурших хэрэггүй гэж үзлээ. Харин Математикийн хүрээлэнгийнхээ ойд зориулж бичсэн цэвэр математикийн «Noncommutative Field Theory» номыг АНУ-д гардаг «International Journal of Theoretical Physics» сэтгүүлийн 2003 оны 42 дугаар боть, 11 дүгээр дугаарыг бүтэн эзэлж (2609-2704) хэвлэгдсэн ба «Fractional Derivatives and Consequences» бүтээлээ ойн сэтгүүлд хэвлүүлэхээр явуулсан болно.

Америк ангайж, Япон ярвайж, Испани исгэрч, БРАЗИЛ баярлаж байна

Өнөөдөр (10.02.2009) манай гариг тэр аяараа Данийн Копенгаген хот руу "чихээ дэлдийлгэж, нүдээ билчээж" буй.
Учир нь энд болж буй Олон Улсын Олимпийн Хорооны 121 дүгээр чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2016 онд болох зуны Олимпийн XXXI наадмыг зохион байгуулах хотын нэрийг зарлах юм. 

2016 оны олимпийг өөрийн хотод зохион байгуулахаар анх долоон хот нэрээ дэвшүүлснээс жилийн өмнө Катарын Доха, Чехийн Прага, Азербайжаны Баку хотууд шалгаруулалтаас хасагдаж, Бразилийн Рио де Жанейро, АНУ-ын Чикаго, Японы Токио, Испанийн Мадрид хотууд шигшигдэн үлдсэн билээ. Шөвгийн дөрвөн хотоос Чикаго, Рио де Жанейро хоёрын аль нэг нь ялах байх гэсэн таамаглал их байлаа. 2008 оны оны олимп БНХАУ-ын Бээжинд буюу Азид болсон болохоор Токио, 2012 оны олимп Английн Лондонд буюу Европт болох болохоор Мадрид хотууд нэг тивд дараалан хоёр олимп зохиогдохгүй гэсэн "бичигдээгүй хуулиар" шаанс бага мэт олон хүнд бодогдож байсан биз ээ. Гэхдээ эцсийн шийдийг өргөн барьж буй төсөл, нэр дэвшигч хотуудын танилцуулга, ОУОХ-ны тусгай комиссын үнэлгээ гээд олон зүйл, бас ОУОХ-ы эрхэм гишүүдийн эцсийн мөчид өгөх нууц санал гээд олон зүйл шийддэг болохоор хот болгон горьдлого тээсээр.
 
Нэр дэвшигч хотуудыг төлөөлж хамгийн алдар цуутай болгон хүрэлцэн иржээ. Хот болгон 45 минутын хугацаатай танилцуулга хийх ёстой. Хамгийн эхлээд Чикаго танилцуулгаа хийв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама, ТВ-ийн од Опра Уйнфри нарын алдартнууд Америкийн зүг олны анхаарлыг "татахаар" иржээ. ОУОХ-ны вэб сайт чуулганыг шууд дамжуулж, мөн ОУОХ-ны чуулганд оролцож буй зургаан монголын хоёр төлөөлөгчтэй (МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, МССХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар) мэссенжерээр харилцаж байсан тул үйл явдлын өрнөлийн мэдээллийг бараг "амьдаар нь" авч байлаа. Чикаго хотын танилцуулга уг нь тун давгүй болсон. Харин "нүүр царайгаа" буруу сонгосон болов уу гэж бодогдлоо. Уг нь Обама боломжийг сайн ашигласан бол ч ... Ирак, Афганд цэрэг оруулах гэж байгаа биш эрдүү түрэмгий зангаа татаж, бас "Их найм"-ын уулзалтад оролцох гэж буй биш эхнэртэйгээ "нялуурахгүй" байсан бол арай өөр ч байх байсан юм бил үү. Ядаж байхад дээр нь Опраг дагуулдаг нь юу вэ дээ. Олимп олимпоороо, Опра ТВ-дээ л байвал барав. Аугаа Майкл Жорданы хот "Нисдэг хүн"-ээ аваад очсон бол хавьгүй дээр байсан байх даа.
 
Дараа нь Токио танилцуулгаа хийлээ. Дэлхийн дөрвөн удаагийн аварга, олимпийн аварга домогт жүдоч Ясухиро Ямасита, Ерөнхий сайд Юкио Хатояма тэргүүтэй япончуудын гол давуу тал нь эдийн засгийн чадавхи, мөн олимпийн барилга байгууламж, тосгоны нягтшал зэрэг байлаа.
 
Харин Бразилийн нүүр царай нь мэдээжийн хэрэг хөлбөмбөгийн хаан Пеле байлаа. Ерөнхийлөгч Лула да Сильва нь бас иржээ. Тэдний танилцуулгын найруулга үнэхээр гайхамшигтай болсон. Хамгийн сүүлд Испанийн Мадрид танилцуулгаа хийлээ. Хаан Хуан Карлосын "бараа бологчдоор" алдарт хөлбөмбөгчин Рауль, ОУОХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч нар дагалдав. Ялангуяа олон жил "Олимп" хэмээх их айлыг тэргүүлсэн, хашир дипломатчийн хэлсэн үг олон гишүүнийг "юм бодоход" хүргэсэн болов уу.
 
Ингээд нэр дэвшигч хотуудын танилцуулга дуусч , түр завсарласны дараа санал хураалт буюу шийдвэрлэх мөч боллоо. Эхний үе. Чикаго 18, Токио 22, Рио де Жанейро 26, Мадрид 28 санал авчээ. Ингээд Чикаго "bye! bye!" боллоо.
 
Хоёрдугаар үе. Токиогийн төлөө 20, Мадридын төлөө 29, Рио де Жанейрогийн төлөө 46 ОУОХ-ны гишүүн саналаа өгчээ. Эхний даваанд бүдэрсэндээ ангайж, гайхаж хоцорсон Америкчуудыг дэмжиж байсан гишүүд хоёрдугаар үед ихэнх нь саналаа Риод өгөх шинжтэй байна гэж манай хоёр Отгоо "тагнуулын" мэдээ хүргэсэн нь ийн батлагдав. Ингээд Токио тахимаа өгч, Мадрид, Рио де Жанейро хотууд "үзүүр, түрүүнд" шалгаран үлдлээ. 2016 оны олимпийн наадмыг зохион байгуулах хотын нэрийг ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге дугтуйнаас задлан зарлах тэр мөчийг Бразил, Испани орон даяар төдийгүй, дэлхий нийтээрээ "амьсгал даран" хүлээж байлаа. Алтан мөч ч ирлээ. Данийн залуу тамирчин охин хүндэтгэлийн царан дээр дугтуйг тавиад "Олимпийн босс"-д аваачин өглөө. Рогге 2016 оны олимпийг зохион байгуулах хот РИО ДЕ ЖАНЕЙРО хэмээн зарлалаа. Рио сүүлчийн давааны санал хураалтад Мадридыг 66:32 буюу хол давуу саналаар ялжээ. Ийнхүү Өмнөд Америк тивд анх удаагаа Олимпийн бамбар бадамлан асах боллоо.
 
Дашрамд дурьдахад 2014 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн Бразилд болох бөгөөд спортын хамгийн том, хамгийн гол хоёр үйл явдал болох Олимпийн наадам, хөлбөмбөгийн ДАШТ-ийг хоёр жилийн завсартай зохион явуулж байсан цорын ганц орон нь АНУ бөгөөд 1994 онд хөлбөмөгийн ДАШТ, 1996 онд Атлантын олимп Америкт болж байлаа.

Цөс ихтэй Өмнөдийнхөн – Анхны “World Cup” . Уругвай-1930

Спорт сонирхогчид тэр тусмаа хөлбөмбөг гэгч гайхамшигт сайхан спортын хорхойтнууддаа зориулж “FIFA World Cup”-ын шилдэг тоглолтууд, сонирхолтой мөчүүд, үеийн үед алдар нэр нь дуурсагдан яригддаг аугаа тоглогчдын тухай бид цувралаар хүргэхээр зорьж байна. Ингээд анхны бэлгээ Та бүхэнд толилуулая, таалан соёрхоно уу!

Анхны “World Cup” юм бүхэнд анхдагч байдаг Европ тивд бус Өмнөд Америкт, тэр тусмаа хүн бүрийн мэдээд байдаггүй Уругвайд зохиогдох болсон нь тохиолдлын хэрэг бус байв. Үхрийн мах болон ноосны экспорт нь 20-оод оноос хурдацтай хөгжиж байсны ачаар Уругвай эдийн засгийн хувьд боломжийн хүчирхэг болж байсан үе. Мөн 1928 оны зуны Олимпод Уругвайчууд хөлбөмбөгөөр алтан медаль хүртээд байснаас гадна, 1930 оны 7 сарын 18 нд тус улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой тохиох байв. 1929 онд Барселонад болсон ФИФА-гийн хурлаар Уругвайд анхны наадмыг зохиох эрхийг олгох болсон шийдвэр нь зарим Европын улсуудад таалагдахгүй байв. Бэлтгэл ажил мэдээж тийм дардан, шулуун байгаагүй. 1929 онд “Wall Street”-ын их сүйрэл болоод дэлхийн эдийн засаг ид хямраж байсан цагт Европоос Өмнөд Америк руу аялах баг тун хомс байв.
 
Хэдий “эзэн орон” оролцох багийн замын зардлыг бүрэн даах амлалт өгсөн хэдий ч Европоос ердөө дөрөвхөн улс тамирчидаа илгээсэн байна. Хойд болон Өмнөд Америк тивээс 9 орон, нийт 13 улсын шилдэг шигшээ багууд “ялалтын охин тэнгэр” гэгддэг “Алтан дагина цомын” (хожим Жюль Римэ цом гэгдэх болсон) төлөө өрсөлдөхөөр жигдэрсэн байна. Зөвхөн энэ л дэлхийн аваргаар бүх тоглолтууд нэг хотод явагдсан байдаг юм. Уругвайчууд Дэлхийн аваргын их наадамдаа зориулж, “бүтэн зууны” тусгаар тогтнолоо бэлгэдээд, тухайн цагт дэлхийд эргэлзээ байхгүй эхэнд бичигдэх үзэсгэлэнт сайхан “Estadio Centenario” буюу “Зууны цэнгэлдэх хүрээлэнг” нийслэл Монтевидеод босголоо. Хэдий энэ мундаг цэнгэлдэх хүрээлэн тэмцээний нээлт болох өдөр хараахан дуусаж амжаагүй байсан хэдий ч Уругвайчууд жил гаран хугацаанд, тэгээд дэлхийн эдийн засаг гэрлийн хурдаар унаж байсан хэцүү үед 90,000 хүний багтаамжтай гайхамшигт цэнгэлдэх хүрээлэнг тусгаар тогтнолын их ойн өдрөөсөө яг нэг хоногийн өмнө амжиж дуусгасан нь бахархууштай “Конте Верде” гэдэг хүн-тээврийн хөлөг онгоц их далайд найман хоног аялсаны эцэст Монтевидеогийн усан боомтонд 1930 оны 7 сарын 4 нд зангуугаа хаялаа. Энэ нь жирийн нэг усан онгоц байсангүй. ФИФА-ын ерөнхийлөгч Жюль Римэ, шувтрагын тоглолтыг шүүх Бельгийн шүүгч Жон Лэнженус болон Бельги, Франц, Румын, Югослав, Бразилийн (Бразилчууд замдаа Рио де Жанейрогоос онгоцонд суужээ) багуудыг тээвэрлэж ирсэн хөлөг байлаа. Хэдий хувиарт цагаасаа таван цаг хоцорч эрэгдсэн ч баярласан үй олон хүмүүс ёстой л “үлээвэр найрал хөгжимтэй”, сүр жавхаатайгаар, хөөр баяраар дүүрэн угтан авлаа.
 
Урьдчилсан сонгон шалгаруулах тоглолт болоогүй, оролцож байгаа улсууд урилгаар оролцож буй хэдий ч багуудын тоо 16 хүрээгүй учир, ФИФА тэмцээнд оролцох нийт 13 орны багуудыг дөрвөн сагсанд хуваагаад, зөвхөн хэсгийн ахлагч багууд л цааш хагас шигшээд тоглох системийг ашиглахаар болжээ. Анхны дэлхийн аваргийн тоглолт 7 сарын 13 ны өдрийн 3 цагт Франц- Мексикийн тоглолтоор эхэлсэн бөгөөд хамгийн анхны гоолыг тоглолтын 19 дэх минутанд Францын Люсьен Лоран хийжээ. Нийт дөрвөн багаас бүрдсэн эхний хэсгийн гол шийдвэрлэх тоглолт Франц- Аргентиний хооронд болсон байна. Хоёр тал ширүүн довтолж байсан ч цорын ганц, хожлын бөмбөг тоглолтын 80 дахь минутанд Францын хаалганд оржээ. Францууд хариу довтолгоог маш ширүүнээр хийж эхлээд юу юугүй л оноогоо тэнцүүлэх нь гэж байтал Бразилийн шүүгч Алмейдо Рего тоглолтын үндсэн цаг дуусахаас дөрвөн минутын өмнө шүгэл үлээж, цаг дууссан болохыг зарлалаа. Аргентиний хөгжөөн дэмжигчид баярлаж хөөрсөөр тайлбайд үсрэн гарж ирцгээхэд, Францын тоглогчид шүүгчийг бүчин авлаа. Талбайн шүүгч ч алдаа хийснээ ухаарч, цагдаа нар үзэгчдийг талбайгаас хөөн гаргаж, шүүгч нар Аргентиний хөлбөмбөгчдийг хувцасны өрөөнөөс дахин талбайд урьж авчирсаар байтал Францчуудын тоглолтын хэмнэл аль хэдийн алга болсон байв. Ингээд энэ хэсгээс “бохир тоглолт, дайчин чанараараа” нэрд гарсан төвийн хамгаалагч Луис Монти тэргүүтэй Аргентинчууд нэгээр шалгарч цааш тоглох эрхтэй болжээ. Луис Монти бол тоглолтын ур чадвар, хичээнгүй дайчнаасаа гадна хүний хөл дэгээддэг, өшиглөдөгөөрөө зартай эр байлаа.
 
Францын Лораныг 10 дахь минутанд бэртээсэн тэрээр өмнөх жил Челситэй хийсэн нөхөрсөг тоглолтод өрсөлдөгчтэйгээ гар барьж байхдаа л хөл рүү жийж байсан “хүнд гар” гэнэ. Югослав “Б” хэсгээс шалгарсан бол, “гэрийн эзэд” торолгүй өөрийн хэсгээс гарлаа. Уругвай-Перу хоёрын тоглолт удаан хүлээлгэсэн “Зууны цэнгэлдэхэд” анх удаагаа явагджээ. 70,000 хөгжөөн дэмжигчид үзсэн энэ тоглолт 1-0 гэсэн даруухан үзүүлэлтэйгээр Уругвайн ялалтаар өндөрлөжээ. Шотланд дасгалжуулагчтай, том биетэй Америкчууд бүх түүхэндээ “World Cup”–д үзүүлсэн хамгийн том амжилтаа энэ тэмцээнд гаргаж хагас шигшээд шалгарч үлдсэн байна. Бельги, Парагвай хоёрыг хоёуланг нь 3-0 хожсон, хэдий техник муутай ч, “атлетик” Америкчуудыг өрсөлдөгч нар нь “бөмбөгний хаалтууд” гэсэн хоч хүртэл өгцгөөсөн байна. 80,000 үзэгч Америк – Аргентин хоёрын хооронд болсон хагас шигшээ тоглолтыг үзэхээр цугларчээ. Тухайн үеийн ФИФА-ын дүрмэнд “сэлгээ-солилцоо” гэж байдаггүй байв. Тоглогч хэрэв бэртэл авбал баг нь нэг бол дутуу бүрэлдэхүүнтэй тоглох эсвэл бэртэлтэй тоглогч тоглолтоо яаж ийж байгаад дуусгах хувилбар л байв. Аргентинчууд “Сэм авгын” хөвгүүдийн хаалгыг зургаан бөмбөгөөр мялаахаас гадна тэднийг өөрсдийг нь ёстой “салбархай чихт, онгорхой амт” гэгч нь болгоод өгчээ. Төвийн хамгаалагч Рафаэль Трэси хөлөө хугалуулж, хаалгач Жим Дуглас хүндээр гэмтээд, зүүн жигүүрийн авъяаслаг хагас хамгаалагч Энди нүүрэндээ тийрүүлээд, нүдэндээ давс цацуулсан байна. Тоглолтын эцсийн дүн 6 – 1. Уругвайчууд мөн өрсөлдөгч Югославуудыг адилхан онооны зөрүүгээр 93,000 балиашигуудынхаа өмнө сөхрүүлсэн байна. Ер нь бүх тэмцээний турш тэнгэрийн цэнхэр өнгийн өмсгөлтэй байсан нутгийн эзэд өрсөлдөгч нараа ээлж дараалан төвөггүй буулгаж авч байжээ.
 
Талбайн гадна байсан дүрэмт хувцастай цагдаа гарч явсан бөмбөгийг буцаан өшиглөж талбайд оруулаад тэр нь яваад гоол болсоноос өөр ноцтой сонин асуудал энэ тоглолтод гараагүй байна. Ингээд 1928 оны Амстердамд болсон зуны Олимпын аваргын төлөө тунаж үлдэж байсан заналт дайснууд анхны дэлхийн аварга гэсэн эрхэм алдрыг хүртэхээр шалгарч үлдлээ. Хоорондоо 200 гаран милийн зайтай, түүнийг нь далайн суваг Рио де ла Плате зааглан оршдог хоёр улсын нийслэлүүд финал хүртэл гурван өдөр бараг л “дайны” байдалтай байсан гэхэд болно. Аргентиний Буэнос Айрес-ээс албан ёсны бус мэдээгээр 20 орчим мянган хүн Монтевидео руу хайрт багаа дэмжихээр ирсэн гэдэг. Тэднийг усан боомт дээр буухад нь нэгжихээс гадна цэнгэлдэхэд ороход нь давхар шалгаж байсан нь хожим түүхэнд олон гарсан “хөлбөмбөгийн хулигаануудын” мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлсэн явдал байсан. Тухайн цагт багууд дасгалжуулагч, мэнэжерүүдтэй байсан хэдий ч ямар тоглогч талбайд гарах, хэрхэн тоглохыг багийн хууччууд, туршлагатай тоглогчид шийддэг байв. Шувтрагын тоглолтыг шүүх талбайн шүүгч Жон Лэнженус энэ бүх тоглолтын өмнөх уур амьсгалаас жийрхээд тоглолтыг шүүхээс татгалзсан байна. Тэгээд эцэст нь өөрийг нь болон шүүгчийн бүрэлдэхүүнийг, тэдний гэр бүлийн гишүүдийг Уругвайн засгийн газар албан ёсоор хамгаалалтанд авч, тоглолт өндөрлөсөний дараа нэг цагийн дотор гэхэд л замд гарахад бэлэн байхаар тохирож, усан онгоц боомт дээр сойлгосны дараа л нэг юм тоглолтыг шүүх болжээ.
 
Зөвхөн шүүгчид ч бус тоглогч нарт хүртэл энэ бүх үйл явдлууд дарамт болж эхэлсэн байна. Нөгөө аюулт эр, Аргентиний Монти хүртэл талбайд гарахаас татгалзлаа. Учир нь тэрээр хэрэв баг нь ялагдвал ээжид нь муу юм тохиолдоно гэсэн заналхийлэл нутаг нэгтнүүдээсээ, харин ялалт байгуулбал Уругвайчууд өөрийг нь гэсэн сүрдүүлэг аваад, ацан шалаанд ороод албаны томчуудын амлалт, гуйлтын хүчинд арай ядан өмсгөлөө өмсчээ. Гэсэн ч “тэрээр талбайд ч, хувцасны өрөөнд ч маш чимээгүй байсан. Учир нь тэрээр маш их айдастай сүүлийн хэд хоногийг өнгөрөөсөн” гэж багийн гишүүн Варалло хожим дурссан байна. Бараг л хоёр хөршийн хооронд “зарлаагүй дайн” эхлүүлэх шахсан, хүсэн хүлээсэн 7 сарын 30 ны өдөр боллоо. Хоёр баг өөр өөрсдийн бөмбөгөөр тоглоно гэж зүтгээд, энэ талаар ФИФА-ын дүрэм журамд хараахан тусгагдаагүй байснаас болоод хоёр тал тоглож эхлэхээсээ урьд л маргаад эхэлвээ. Ингээд эцэст нь сугалаад Аргентиний бөмбөгөөр тоглосон ч тоглолтын сүүлийн хагаст Уругвайн бөмбөгөөр өрсөлдсөн байна. Энэ нь тийм чухал юм болов уу гэтэл нээрээ л чухал байсан байна. Учир нь Уругвайн бөмбөг арай л том, нөгөөх нь жижиг байсан бөгөөд Варалло “эхний үед бид 2-1 ээр илүүрхэж явахад Уругвайчууд амлалтаа зөрчиж өөрсдийнхөө бөмбөгийг талбайд гаргаснаар тэдний хувьд найр, наадам эхэлсэн юм” гэжээ.
 
Үнэхээр ч талбайн эзэд тоглолтын сүүлийн хагаст 3 гоол хийж 4-2 гэсэн тооны зөрүүгээр итгэл төгс ялалт байгуулж, анхны “World Champion” гэсэн эрхэм алдрыг хүртсэн байна. Анхны юм бүхэн алдаа, оноотой байдаг хэдий ч “цөс ихтэй” Өмнөд Америкчуудын ширүүн бужигнааныг эс тооцвол “ууган хөлбөмбөгийн их наадам” маш өндөр амжилттай зохион байгуулагдаж, хожимоо урилгаар бүү хэл гуйгаад ч орж чадахааргүй, дэлхийн хамгийн олон хүний сэтгэл зүрхийг татсан “их наадам” болсныг эрхэм уншигчид маань надаар юу хэлүүлэх вэ.

анхаар

Англи хэлийг богино хугацаанд сонирхолтойгоор сурах аргууд

англи хэлЮуны өмнө Англи хэл сурна гэдэг бол цаг хугацааны асуудал гэж хэлмээр байна. 4 сарын дотор ямар ч хэлийг төгс эзэмшинэ гэж байхгүй. Тиймээс энэ богино хугацаанд хэлнийхээ түвшинг хэр үр дүнтэй, хурдацтай өсгөх вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь чи өөрийгөө дайчилж сонирхолтой зүйлээ ашиглан хэл сурбал илүү үр дүн гарна гэж бодож байна. Ер нь Чамаас л бүх зүйл шалтгаална гэдгийг ухаарах хэрэгтэй. Хаана ч байсан танд хичээлт л байх юм бол сурахгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Миний бодлоор ярианы чадвараа (speaking skill) сайжруулахад тусд нь цаг гаргаж сурах шаардлагагүй гэж би боддог. Яагаад гэвэл ярихын тулд эхлээд үндсэн суурь Listening, Reading skill-ээ хөгжүүлэх хэрэгтэй.
Энэ хоёроо сайжруулсан байхад аяндаа чиний аманд чинь англи үгнүүд орж ирээд, Англи хэл дээр зүүдлээд эхлэнэ дээ хэхэхэ.

АНУ д суралцгаая

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ ТББ/ нь дунд сургуулийн 10-р ангид онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль, коллежид тэтгэлгээр суралцах хөтөлбөрт /USAP/ оролцохыг урьж байна.

Манай дэлхийн ирээдүй

Хvн тєрєлхтєний тvvхийн 2008-3797 оныг Ванга ийнхvv зєгнєжээ

Вангад дэлхийн олон хvчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бvv хэл Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хєдлєм зєнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр vед дараах утгатай зvйлийг зєгнєн хэлсэн байдаг. "Зууны тєгсгєлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бvх дэлхий тvvний хойноос гашуудах болно". Тэр vед шал утгагvй зvйл мэт бодогдож байсан vг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгvй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сєнєлєє.
Нью-Йоркийн биржид торх нефтийн үнэ 54.95 доллар хүртэл хямдрав. 12 дугаар сард нийлүүлэх фьючерсийн гэрээний үнийг тийнхүү тогтоосон байна. Энэ нь өнгөрсөн баасан гарагт тогтоосон үнээс 2.09 доллароор, 2008 оны долдугаар сарын 11 -нд Нью-Йоркт бүртгэгдсэн үнэмлэхүй дээд үнээс 92.32 доллароор хямд байгаа юм. Тийнхүү сүүлийн дөрвөн сард нефть бараг гурав дахин хямдарч, 2007 оны нэгдүгээр сарын түвшинд эргэж очжээ.
Лондоны арилжаагаар хар алтны үнэ өнгөрсөн баасан гарагтай харьцуулахад 2.09 доллароор буурч, 54.95 доллар болов. Нефтийн үнэ хямдарсаар байгаа нь юуны түрүүнд, эдийн засгийн уналттай уялдан эрэлт буурч байгаатай холбоотой ажээ. Сүүлийн жилүүдэд Орост гарсан эдийн засгийн амжилт нь олон талаар экспортлож байгаа эрчим хүч агуулагчтай холбоотой байсан гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийн санхүүгийн хямралын улмаас 2008, 2009 оны нефтийн хэрэглээний талаар гаргасан урьдчилсан таамгаа Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ буурууллаа.

ОПЕК-ын мэдээлснээр, энэ онд нефтийн эрэлт өдөрт 290 мянган торхоор нэмэгдэнэ. Урьд нь тус байгууллага энэ үзүүлэлтийг 550 мянгаар өснө гэж үзэж байсан юм. 2009 онд нефтийн хэрэглээ хоногт 790 мянган торхоор бус 490 мянгаар өсөх ажээ. Түүнчлэн тус байгууллага 2008 онд нефть олборлолтын өсөлт 1.2 хувиас 1.17 хувь хүртэл буурна хэмээн таамаглаж байна. Тэгвэл энэ онд олборлолтын хэмжээ өдөрт 86.9 сая торх хүртэл өснө гэсэн таамаг хэвээр үлджээ. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж буй санхүүгийн хямрал түүхий барааны, тухайлбал металл, нефтийн эрэлт буурахад хүргэжээ. Энэ оны дунд үед боловсруулаагүй торх нефтийн үнэ 147 гаруй доллар хүрч байсан бол 11 дүгээр сард 60 доллароос доош унаад байна.
Нэгэн цагт гоо охин байсан ягаахан хацар нь дөрвөн улирлын тогтворгүй аалинд хууртагдан хуурайшаад, хэн нэгний өмнө ичингүйрэн нуугдасхийж байсан охин хонгор нүднийх нь гал цог цагийн салхинд онгож унтраад догшин, хэнэггүй, хүйтэн зэвэргэнээр орчноо зэрвэсхийн хараад, мойногтон эвдэрч хумсанд нь хир шигсэн ясархуу хар хуруунуудаараа хайрцаг тамхийг сурамгайхан задлаад өөрийнх нь хуруунаас ч бохир байж мэдэх хэдэн бор цаасны төлөө цаг наргүй ажилладаг байлаа. Бүсгүй хүнийх нь хувьд хүндэтгэн өрөвдье гэвч сэтгэл өчүүхэн ч уярахааргүйгээр амьдрал түүнийг нурааж сүйтгэсэн ажээ.

Өвлийн жихүүн жаварт хуруугаа хөлдөөх дөхөн суугаа тэр эмэгтэйн царай зүсийг тамхи татдаг цөөн хэдэн хүн ч анзаарч хардаггүй биз. Тийм л нэгэн хахир өвлийн өглөө хэвшил ёсоор тамхи ширхэглэгч эмэгтэйн дэргэд хөлсний унаанаас буугаад ажлынхаа дулаан байр руу яаран алхаж байхдаа би нэгэн чимээ сонссон юм. Хэн нэгэн бяцхан хүүхдийн эхээ загнан уурсан хашгирах тэр дуунаар эргэн харвал тамхи ширхэглэгч авгайн дэргэд 10 гаруй насны боломжийн хувцастай жаалхүү зогсоод хамаг барааг нь талаар нэг тараан хаяад хөлөөрөө няцлан гишгэлж байгаа харагдав. Хүүг харвал энгийн хэрнээ чамин тоноглолтой богино хүрэм өмсч, элдэв дээс үдээсээр гоёсон дэгжин үүргэвч үүрч, нэлээд зузаан ултай “nike” фирмийн цагаан пүүз өшиглөжээ.
-Та ичихгүй байна уу? Дандаа гудамжинд шившиг болоод сууж байх юм. Би ичиж байна, мэдэв үү. Би таниас ичиж байна. Ийм балиар царайтай юм байж намайг хүүхдүүдтэй явж байхад битгий “Ээж нь, ээж нь” гэж гайхуулаад байгаач гэж тэр жаал бачимдан хашгирч газраар нэг цацагдсан тамхинуудыг гишгэлэн дэвхцэв. Тэр үнэхээр ямар нэг зүйлээс ихэд ичсэн бололтой минчийтлээ улайсан байх бөгөөд орчин тойрноо ч анзаарах сөхөөгүй бачимдан харуусч байгаа бололтой. Харин тамхи ширхэглэгч авгай будаа тонших саарал тагтаа мэт газар суугаад жаал хүүгийн тарааж цацсан тамхинуудыг дуугүйхэн түүн авах аж.

Тэдний чимээ шуугианыг өглөөний ажилдаа яарсан хүмүүс төдий л хайхрахгүй байгаа бололтой тэрүүхэндээ саатасхийн ажих авч төдөлгүй тус тусынхаа замыг хөөн явцгаана. Хүү хэсэг зуур тийнхүү дэвхцэн уурсаж байгаад огцом эргэн зүүн зүг рүү гүйхэд авгай араас нь “Ми¬ний хүү, мөнгө авахгүй юм уу? Ээжийн хүү ээ” гэж царайчлан хашгирсаар хоцров. Харин жаалхүү түүнийг нь сонсоогүй юм уу эсвэл сонсохыг ч хүсээгүй байртай эргэж ч харалгүй чигээрээ хурдлан гүйсээр булан тойрлоо. Маргааш өглөө нь би урьдын адил хөлсний унаагаар ажилдаа ирээд дотогш орохоор алхаж явахдаа гэнэт тэр гудамжинд ямар нэг зүйл дутуу байгааг мэдрээд эргэн харав. Анзаарвал тамхи ширхэглэн зарж суудаг эмэгтэйн суудал хоосон байх агаад тэр анх удаа энэ өдөр ажилдаа ирсэнгүй. “Тэр хаачсан юм бол?” гэсэн сониуч бодол өдрийн турш толгойд эргэлдэж, өрөөнийхөө цонхоор суудаг газрыг нь харуулдсаар өдрийг өнгөрөөв. Yдшийн бүрий болсон ч тэр ажилдаа ирсэнгүй. Магадгүй тэр хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор хаа нэг тийшээ явсан ч юм бил үү?
Ийм бодол толгойд орж ирэх мөчид би нөгөөх удтал эрж хайсан эхийн тухай сэдвээ хаа нэгтэйгээс тэмтэрсээр татан гаргаж ирэв. Ингээд үеийн нөхдийнхөө дэргэд царай муут ээжээрээ “Миний хүү” гэж дуудуулах дургүй тэр жаалд зориулсан зохиолоо бичихээр үзгээ шүүрэн авлаа. Эхийн тухай үлгэр яг эндээс эхэлнэ.
Цаг үеийн тухай асуудлыг энэ удаад түр хойш тавья. Тэр бүсгүй газар дээр санаж сарвайх цорын ганц хүүтэйгээ амьдран суудаг байсныг л онцлон санах хэрэгтэй. Тэр хүүд аав байсан эсэх тухай, тэр бүсгүйд садан төрөл байсан эсэх тухай ч энд үл өгүүлэх болно. Гагцхүү өглөөнөөс үдшийн бүрий болтол өнөөх бүсгүй хүүгийнхээ төлөө борви бохисхийлгүй ажиллаж, хүмүүсийн нүдэнд навсархай муу хувцастай, сэгсгэр үс, үрчлээт бор царайтай харагдах бөгөөд гоо үзэсгэлэн битгий хэл эмэгтэй хүний тухай яриа ч өрнүүлэхийг зөвшөөрч боломгүй үзэмжгүй нэгэн байсныг мэдэх юм. Бүсгүйн амьдралын хамаг утга учир, баяр баясгалан, үгээгүй ядуу амьдралынх нь гэрэл гэгээ нь мэдээж хүү байлаа. Бүсгүй өглөө эрт босож навсархай саарал хүрмээ углаад, гартаа нөхөөстэй тааран бээлий углаж аваад хаалга онгойлгож, эцэс төгсгөлгүй гуйланчлалын ертөнцөд хөл тавьдаг байв. Харин хүү саяхан түлсэн галын илчинд хацраа ягааруулан нойрсож, ээжийнхээ үнэр шингэсэн халуун хөнжилд тухлан нойрссоор үлдэнэ. Ийнхүү өдөр хоног эх хүү хоёрт өршөөлгүй хатуу хандсаар авч сар жилүүд юу ч болоогүй мэт урсан өнгөрсөөр байжээ. Хүү төдөлгүй өсөж том болоход бүсгүй санаж сарвайх ганц үрээ бусдын жишгээр эрдэм номтой, өмсөх хувцастай хүн болгохоор зориглож, жирийн хүүхдүүдийн нэгэн адил дутаж гуцах юмгүй бүрэн хувцаслаад анхны хичээлд нь хүргэж өгөв. Хүү ч бусдаас дутахгүйг хичээн ном эрдэмд шамдсаар хэдийнэ таван жилийг ардаа өнгөрүүлжээ.

Тэр хүүд ээж, аав байдаг гэдгийг хэн ч мэддэггүй төдийгүй тэгтлээ их сонирхдоггүй байсан тул хүү ээжийнхээ оёж өгсөн дэгжин хүрмийг өмсөөд өглөө бүр сургууль руугаа баяр хөөртэйгээр явдаг байлаа. Нэгэн өдөр хүү хичээлээ тараад үд дундын алдад үеийнхээ нөхөдтэй элдвийг хүүрнэн алхаж явтал зам дээр алхаж явсан ганган хувцастай эрхэмсэг эр алгаа тосон суусан нэгэн гуйлгачин эмэгтэйг учиргүй зандран загнаад хүмүүсийн өмнө шившиглэн доромжлохыг хүүхдүүд олж харжээ. Тэр эмэгтэйн сэгсгэр үс, өнгөгүй бор царай, үзээрийн муухай хувцас, хир даг болсон хар хуруунуудыг харсан хүүхдүүд шоолон инээлдэж, чулуугаар шидэн элдэн хөөж гарав. Харин жаалхүү л газарт хадагдсан мэт дороо зогсох бөгөөд олны нүдэнд доромжлогдон гутаагдсан тэрхүү гуйланч эмэгтэйн зүг жигшил зэвүүцэл дүүрэн нүдээр харан зогсож байлаа. Хүүхдүүд жаалхүүгээс өөрсдийн адил тэрхүү нийгмийн хог буртаг болсон эмэгтэйг хөөн зайлуулахыг хүсэв. Гэтэл бүсгүй хүүхдүүдийн зүг эргэн хараад хэсэг зогсож байснаа гэнэт шившиглэн доромжлогдсон бүхнээ умартаж, гуниггүйгээр инээмсэглээд “Өө, миний хүү…” гэж ер бишийн дотноор дуу алдаж орхижээ. Хүүхдүүд писхийтэл инээд алдацгааж, галзуу солиотой тэр эмэгтэйг улам ихээр дооглон хашгиралдав. Гэтэл гуйлгачин эмэгтэй хүүхдүүдийн зүг гунигтайхан харснаа цааш өөрийн замаа хөөн явлаа. Жаалхүү энэ мөчийг хүртэл ээжийнхээ ямар ажил хийдгийг огт мэддэггүй байж. Тиймээс шившигтэйгээр олны доог тохуу болсон тэр эмэгтэйг өөрийн ээж гэдэгт итгэж ядан гуниглаж, золгүй хувь заяандаа харуусан гашуудав. Тэр гэртээ харихыг ч хүссэнгүй. Ээж нь хүүгээ хүлээн өдрийн ажилдаа ч гарахаа байж хаалга чагнан гудамж харуулдан, сургуулийнх нь дэргэдүүр эргэлдэнэ. Ингээд нэгэн өдөр хүүтэйгээ тааралдахад жаалхүү чөтгөр шулам харсан мэт цочин зогтуссанаа ээж рүүгээ уурсан хашгирав.

уран зохиол, ээж-Та миний ээж биш. Миний ээж гуйлгачин байх ёсгүй. Миний ээж ийм хар муухай царайтай, олны шившиг байхыг би тэвчихгүй. Та өөрийгөө толинд харж үзсэн үү? Бурхан яагаад надад ийм муухай ээж заяаж байгаа юм бэ гэж халаглажээ. Ээж хүүгээ ширтэн хэсэг зогссоноо юу ч хэлэлгүйгээр олны дунд хутгалдан алга болов. Олон ч сар, олон ч хоног хүү ээжийгээ харсангүй. Тэр хичээлээ тараад гэртээ харих боловч ээж нь огт ирэхгүй байлаа. Эхэндээ хүү түүнийг үгүйлэн гунигласангүй. Төдөлгүй хүүгийн хоол хүнс барагдаж, гэр орон нь зэвхий даан тоосонд дарагдаж, өмссөн хувцас нь элэгдэн хуучрав. Хүү даарснаасаа болж хүндээр өвчлөн сургуульдаа явахаа больж, хөнжилдөө шурган хэвтсээр сүүлдээ ухаан нь балартан ээжийгээ эргээд ирж байна гэж хий хоосон зүйл харан дэмийрдэг болжээ. Түүнийг эргэж тойрох хүн ч байсангүй. Хорвоо дээр хоёулхнаа амьдардаг ээж, хүү хоёрыг хүмүүс огт үгүйлсэнгүй. Хүү бурхнаас өдөр бүр “Ээжийг минь ирүүлээч” гэж залбиран гуйдаг болов. Тэр дахин өндийн босох тэнхэлгүйгээр доройтон муудаж байгаагаа мэдэж байлаа. Бурхан харин таг дүлий мэт ганц ч хариу хэлсэнгүй. Хаврын нар цонхны хөшигний цаанаас ээсэн нэгэн дулаахан өдөр гэрийнх нь хаалга чахран онгойсноо жаалхүүгийн ээж гэрт орж ирэв. Хүү урьдахаасаа ч илүү үзэмжгүй муухай болон харагдах тэр эмэгтэйг өөрийнхөө ээжийг байгаасай гэж тун их хүссэн боловч нүдэндээ харагдаж байгаа тэр зургийг сүг сүнснүүдийн тохуурхал байх гэж боджээ. Тэр өөрийгөө дэмийрч хий юм харж байна гэж бодов. Гэхдээ л хүүд нүүр нь үрчлээгээр дүүрч, үс нь сэгсийн бууралтаж, хувцас нь тамтаг болтлоо урагдаж навсарсан тэр эмэгтэйг жинхэнээсээ өөрийнхөө ээж байгаасай гэж тун их хүсч байлаа. Хүү энэ сайхан зүүдээ үргээхгүйн тулд дахин гүн нойрондоо дарагдав.

... Хүү дулаахан сайхан нарны туяа нүд рүү нь гялбасан ногоон талд ээжийнхээ өвөр дээр эрхлэн хэвтэж байлаа. Ээжийнх нь дотно үнэр хаа сайгүй сэнгэнэх бөгөөд дулаахан гар нь алжааж ядарсан зовхийг нь илэн нээлээ. Энэ агшинд ногоон тал гэрэл муутай хавчиг муу байшингийнх нь дотор тал болон хувирав. Хүү нүдээ нээгээд ээжийнхээ хайр гэрэлтсэн нүдийг олж харав. Тэгээд омголтож хатсан уруулаа арайхийн хөдөлгөөд,
-Ээж ээ, та хаана байсан юм бэ? Би таныг хичнээн их хүлээсэн гээч гэлээ. Ээжийнх нь зовлонд гандсан нүүрнийх нь үрчлээс болгонд гэрэл цацрах шиг болсноо,
-Ээж нь гоо үзэсгэлэнг эрж олохоор явсан юм гэж хариулав. Хүү ээжийнхээ харж ханамгүй дотно дулаахан царай руу харж байснаа,
-Та тэртэй тэргүй хамгийн сайхан нь шүү дээ гэж амандаа бувтнахад ээжээс нь туяа цацарч байх шиг санагдана. Саяхан л харанхуй, хүйтэн ноёрхож байсан гэр нь бүхэлдээ гэрэл гэгээ татан уужим том болсон ч юм шиг ...
Ийм нэгэн үлгэрийг бичиж дуусаад сая нэг уужим амьсгаа авав. Гэтэл нөгөөх сэтгэл дотор байраа зассан үзэгний маань хурц хошуу дахиад л хаа нэгтэйгээс дуу алдтал хатгууллаа. Би тэрхүү ханаж цадашгүй үл үзэгдэх шаналгаатай ам уралцан үзэлцмээр санагдав.
-Чи ханахгүй байна уу? Би бичлээ шүү дээ. Yүнээс илүү юу хүсээд байгаа юм бэ гэж уурсан үглэхэд тээр дотроос өнөөх зовлонтой өдөөн хатгалга дахиад л өвдтөл хатгуулав. Би бачимдан сандрахдаа үзгээ шүүрэн аваад ширээгээ цоортол хатгавал үзэг цааш өөрөө чихран хөдөлж ээжийн тухай ийм нэгэн домгийг цаасан дээр буулгаж эхэллээ.

…Төрүүлсэн үр нь ээжээсээ ичиж явдгийг дуулсан эхийн дотор харанхуйлж хэсэг зуур хүүгээ ширтэн тээнэгэлзсэнээ огцом эргэн алхав. Гэхдээ тэр хүүдээ огт гомдсонгүй. Нэгэнт л өрцнөөс нь унасан юм болохоор эх нь хүүгийнхээ үгийг зөв гэж бодож байлаа.
Ингээд ээж хүүдээ таалагдах гоо сайхныг эрж олохоор алсын аянд гарчээ. Цас хуйсганан нүүр лүү ороолгосоор байсан боловч ээж сиймхий муу хувцсандаа улам гүн шигдээд хунгар туучин алхаад л байлаа. Амьтай болгоныг сөхрүүлэн сөгдүүлж, халуун амьсгалыг царцаан жиндүүлдэг нүд гялбам цагаан цас ээжийн тийнхүү эр зоригтойгоор урагшилж байгаад гайхсан боловч сурсан зангаараа нүүр нүдгүй хайран жиндүүлсээр л байлаа. Харин ээжийн хүүгээ гэсэн сэтгэл ер бусын халуун илч түгээж, суусан газрынх нь цасыг хайлуулан урсгана. Сүүлдээ ээжийн өмнө цас өөрөө сөхрөн суухад хүрэв. Тэгээд цас ээжээс,
-Та ингэхэд юуны төлөө ингэтлээ хөр цасыг хайлуулан зүтгээд байгаа юм бэ гэж гайхан асуув. Ээж,
-Би хүүдээ дулаахан сайхан харагдахыг хүсэж байна. Тиймээс гоо сайхныг эрж хайж явна гэж хариулав. Цас ээжийг дагуулан харж хөл доор нь үзэсгэлэнт ширхэгүүдээ дэвсэн зөөллөөд,

-Миний анзаарснаар та энэ хорвоогийн хамгийн илчтэй халуун эмэгтэй юм. Тийм дулаанд хүмүүс дуртай байдаг биз дээ. Таны хүү танаас дулаахан ээж хаанаас олж болохыг би хэлж мэдэхгүй байна. Та буцаад гэртээ харьсан нь дээр байх гэв. Харин ээж,
-Хүссэнээ олж аваагүй цагт би эргэж харихгүй гэж хэлээд цааш эрслэн алхав. Цас түүнд энэ хорвоогийн хамгийн гоо сайхан зүйл болох үзэсгэлэнт марал бугыг зааж өгөөд ээжийг аян замд нь үджээ. Ээж цааш сар, өдрийг алгасан явсаар марал буга дээр очив. Танхил ногоон нугадаа идээшлэн байсан марал буга ээжийг мөргөхөөр завдан мөнгөн эврээ гялтгануулан, цомбон туурайгаараа газрын хөрсийг малтан зогсоход ээж, эелдэг зөөлнөөр инээмсэглээд газраас шүүслэг сайхан өвс тасдан аваад түүн рүү аажимхан дөхөн очив. Харцнаас нь хайр гэрэлтэж, нүүрнээс нь туяа цацарсан тэр эмэгтэйн зөөлөн аалинд уярсан марал буга гараас нь шүүслэг өвсийг амтархан идээд ямар хэргээр хаа хүрэх гэж зорьж явааг нь асуулаа. Ээж хүүдээ сайхан харагдах гэж гоо сайхны эрэлд гарснаа хэлэхэд марал буга ихэд гайхаад,

-Хүмүүс бүгдээрээ л буу шагайж намайг хөнөөхийг хүсдэг. Харин та надад энэ нугаас хэзээ ч олж амтлаагүй хамгийн сайхан өвсийг олж өглөө. Таны харц хамгийн зөөлөн бас хамгийн их гэрэлтэй болохыг би анзаарлаа. Тэгэхээр энэ орчлонд танаас сайхан хүн гэж үгүй байх гэж эсэргүүцээд гэр лүүгээ буцахыг зөвлөв. Харин ээж санаснаа олж авахаас нааш буцахгүй гэдгээ хэлээд цааш үргэлжлүүлэн явахад марал буга сэтгэл догдлуулан солонгыг зааж өгөөд “Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол солонго гэж би бодож байна. Магадгүй тэр танд туслах биз” гээд хаа байгааг нь зааж өгчээ. Ээж солонгыг хайсаар алжааж ядрахаа ч умартан цааш алхав. Хуурай салхи нүүр алгадан давчдуулах хэдий ч ээж явсаар өнгийн солонгын амьдардаг газарт хүрч очжээ. Борооны дараахан өнгө өнгийн цагиргаараа амьтай болгоныг гайхуулан баясаж байсан солонго гэнэт аяншиж ядарсан ээжийг олж харав. Ээжээс нүдэнд үл үзэгдэм ер бусын гэрэл цацарч байх шиг санагдахад солонго уулын цаанаас түүн рүү өнгийгөөд хаа хүрч явааг нь сонирхон асуулаа. Ээж,
-Та энэ хорвоогийн хамгийн сайхан өнгөнүүдийг өөртөө шингээсэн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг билээ. Би танаас тэрхүү гоо үзэсгэлэнгээсээ ямхыг ч болов өгөөч гэж хүсэхээр зорьж ирлээ. Хүү минь намайг илүү сайхан байлгахыг хүссэн юм гэв. Солонго ээжийн зүг туяаран харснаа,

-Ээж минь, та надаас нэг өнгөөр илүү харагдаж байна. Энэ орчлонд байдаг бүх өнгийг би мэдэх боловч танаас цацарч байгаа тэр сайхан өнгөнд чинь атаархаж байна.Тэр бол хайр гэдэг өнгө байна. Надад танд өгөөд байх зүйл алга даа. Та хүүдээ эргэж очсон нь дээр биз ээ гэж хариулав. Ээж санасандаа хүрэхээс нааш гэртээ буцахгүйгээ хэлээд цааш явахаар завдахад солонго ээжид энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл болох дэлгэрч байгаа цэцэг мэт үзэсгэлэнт охиныг зааж өгчээ. Ээж охины амьдарч байгаа газрыг эрэн явлаа. Явсаар солонго ч атаархан өнгөө бүдгэрүүлмээр танхил гоо биетэй туяарсан ягаан хацартай, салхи ч хүртэл хайрлаад ширүүхэн үлээж чадамгүй нэгэн гоо охин дээр хүрч очив. Ээж тэр охиныг хармагцаа хоёр нүднээсээ ганц ганцхан дусал нулимс тогхийтэл унагаад өөрийн алдсан бүхнээ олж харах шиг болжээ. Охин ядарч зүдэрсэн ээжийн нулимсыг зөөлхөн алгаараа арчиж өгөөд яагаад уйлсныг нь асуув. Ээж хүн бүхэнд хайрлагдам гоо үзэсгэлэнг эрж яваагаа хэлэхэд охин гунигтайгаар санаа алдаад,

-Миний гоо үзэсгэлэнд харсан бүхэн сөхрөн унадаг нь үнэн. Гэхдээ би төгс биш. Учир нь жинхэнэ гоо үзэсгэлэнг ээж болоод л мэдэрдэг гэнэм. Би хэдийгээр бурханы хамгийн сайхан бүтээл мөн ч гэлээ ээж болсон цагтаа юугаар ч солимгүй тийм гоо үзэсгэлэнгээр үр хүүхдэдээ хайрлагдахыг хүсч байна. Тэгэхээр би энэ орчлонгийн хамгийн сайхан нь биш. Харин та бол тэр төгс гоо үзэсгэлэн яах аргагүй мөн гэжээ. Ингээд охин ээжийг ятган сэнхрүүлсээр нэгэнт ганцаардан зовж байгаа хүү дээрээ очихыг зөвлөв.
Ээж цас, бороо, солонго, үзэсгэлэнт охиныг алмайруулам хүнд бодолдоо автсаар улам бөгтөр, улам жижигхэн, улам хөгшрөн муухай болоод хөлөө арай ядан зөөж алхсаар гэртээ хүрч иржээ. Гэртээ ирээд хүүгээ харж сэтгэл нь бага зэрэг тайвширсан эх тэр үед “Эвий хүү минь, эрх танхил үр минь. Чи л ганцаараа миний гоо үзэсгэлэнг голон гоморхдог. Тэгэхлээр энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол хүү минь, чи минь л байж таарна” гэж бодож байсан юм даа.

Дэлхий дээр бидний байхгүй гэж үздэг зүйлсийн тухай баримт олдсоор л ...

Yлгэрт гардаг далавчит хvн бодит амьдрал дээр байдаг гэдгийг нотолсон олдвор олдлоо



Та бидний vлгэр, кинонд л байдаг хэмээн тєсєєлдєг хvн дvрстэй мєртлєє далавчтай амьтныг бодит амьдрал дээр байдаг гэвэл та итгэх vv? Хэрвээ итгэхгvй бол дараах зургийг vзээрэй. Энэхvv сонин далавчит жижигхэн хvн нь Америк улсын нэгэн хотоос олдсон бєгєєд биеийнх нь нийт урт ердєє л 20 орчим сантиметр юм байна. Сонин байгаа биз...

эхийн тухай үлгэр

уран зохиолМиний ажилладаг долоон давхар саарал байшингийн ойролцоо нэгэн эмэгтэй байнга л тамхи ширхэглэн зарж суудаг юм. Ширэлдэж арзайсан ширүүн хар үсээ ширхэг гутлын үдээсээр боосон тэр эмэгтэйн хувьд амьдрал тийм ч нигүүлсэнгүй байгаагүй гэдэг нь илт

Монголчууд ба архидалт

    Нүүдэлчин монголчууд хэрэглэж заншсан спиртийн агууламж багатай шимийн архи ба айрагаа зөв тохируулан хэрэглэдэг байсныг Карпини хотын жуулчин Жоны 1245 онд Монголд зорчсон тэмдэглэлээс харагддаг бөгөөд энэ нь Чингис Хааны Их засаг хуульд архины хэрэглээг зохицуулсан заалт оруулан мөрдсөний үр дүн юм.
Харин архинаас болж хохирсон Монголын түүхийн нэгэн томоохон хохирол бол Өгэдэй хаан 1242 онд архи ууж байгаад амиа алдсан нь Монголын эзэнт гүрний цаашдын хувь заяаг огцом өөчилсөн үйл явдлын эхлэл болж улмаар Австрийн нийслэл Вена хотын үүдэн дээрээс Монгол цэрэг буцаахад хүргэсэн байдаг. Ийнхүү баруун европ Монгол цэргийн түрэмгийлэлээс азаар аврагдсан байдаг.
Улмаар хаан албан ёсоор залгамжлагчаа тодорхойлоогүй байсан нь хаан ширээг олон ил эзэнгүйдүүлж улмаар алтан ургийханг Өгөдэй Цагаадайн удмыхан ба Зүч Тулуйн удмыхан гэсэн 2 бүлэгт хувааж эдний хооронд хаан ширээний тэмцэл хурцдаж Монгол гүрнийг мөхөөх шууд эхлэл нь гадны хүчин зүйлээс биш харин Өгэдэй хааны бор дарсны асуудлаас болж үүссэн билээ.
Үүний дараахь бас нэгэн эмгэнэлт явдал нь Хубилай хааны байгуулсан Юань гүрний хувь заяа аж. Хубилай хааныг нас барсны дараахь жилүүдэд ордонд хэвийн үзэгдэл болсон найр хурим архидалт нь олон бага хаадын аминд хүрсэн хуйвалдаанаар дуусч улмаар засгийн хүч суларч Юань гүрний мөхөлд хүргэхэд нэгэн хүчин зүйл болсон гэж түүхэнд тэмдэглэгджээ. Энэ удаа Хятадын ард түмэн монголын 100 жилийн дарлалаас аврагджээ.
Юань гүрнийг мөхсөний дараагаар Монгол гүрнийг зүүн ба өмнөдөөс нь идэж эхэлсэн Манжууд шашны нөлөө ба дотоодын эвдрэлийг хөөрөгдөх аргыг хэрэглэн Монголыг эзэлж авчээ.
Харин Буриад, Тува Халимаг болон Зүүнгарын улсын бүрэлдхүүнд байсан одоогийн Алтайн хязгаар зэрэг монгол угсааны улсуудыг Оросууд хурдан бууны давуугаар эзэлж аваад харин Орос архиар угжин эрхшээлдээ байлгах аргыг хэрэглэжээ.
Үүнтэй адил хувь тавилан Монгол гаралтай хэмээн генетикийн болон бусад судалгаагаар нотлогдсон Америкийн Индиан нарт бас тохиолдсон бөгөөд тэдний газар нутгийг булнна авахдаа америкчууд мөн л архидалтыг зэвсэгээ болгосог байдаг.
Октябрын хувьсгал оросоос хатуу цагаан архитай хамт импортлогдсон болохоор монголчууд коммунист дэглэм тогтсон 70 жилд орос маягаар ажиллаж амьдарч бас ууж сурчээ. Харин ардчилсан хувьсгал дэлгүүрийн лангуун дээр архи давс хоёрыг л үлдээсэн нь ерээд оны төгсгөл хүртэлх шорвог он жилүүдийг архиар даруулах ганцхан сонголт олгосон аятай болжээ.
Хятадын бүрэлдхүүнд автономит эрхтэй багтаж энэ зовлонт түүхийн 50 жилийн ойг гашуудан тэмдэглэсэн өвөрмонгол ах дүүс маань энэ үед бидэн шиг 38 градус биш харин 60 градусын хятад архинд түлэгдэнхэн эмгэнэлт хувь заяатайгаа эвлэрэн суужээ.
Архидалтын түүхээс ийнхүү жишээ авсаны учир бол архидалт аливаа ард түмний түүхэнд гашуун мөрөө үлдээж хэдэн арван үе дамжин архины гашуун зовлонг амсаж болохыг сануулах гэсэн билээ.
Хатгах сумнаас харьж буцдаггуй хатуужил ихт Монголчууд хар усны өмнө хальтирч унаад байдагийн бас харьж буцдаг шалтгаан юу билээ.
Үүний хариултыг цааш мөшгөе.
Архины асуудал арай удамд минь байдаг юм биш биз
Архичины хүүхэд архичин болох магадлал маш өндөр байдаг нь аль эрт нотлогдсон төдийгүй чухам ямар генүүд нөлөөтэйг аль эрт эрдэмтэд тогтоосон аж. Харин монголчуудын хувьд үүн дээр бас нэг нэмж ахаарууштай зүйл гарч иржээ.
Хэдийгээр Монголд хийгээгүй ч гэсэн Хятад Япон Тайван зэрэг орнуудад Монгол хүмүүсийг оролцуулан хийсэн судалгаагаар архи буюу этилийн спиртийг хүний элгэнд задлах alcohol dehydrogenases (ADHs) ферментийн идэвхтэй хэлбэрийн хянадаг ген ба aldehyde dehydrogenases (ALDHs) гэдэг ферментийг хянадаг генийн ALDH2*2 гэх хослолын тархац нь Монгол үндэстнүүдийн хувьд бусадтай харьцуулахад маш бага нь нотлогджээ. Энэ нь шууд утгаараа монголчууд этилийн спиртийг задалж нүүрс ус болгон хүний биеэс зайлуулах ёстой ферментийн дутагдалтай гэсэн үг болно. Этилийн спирт монгол хүний биед удаан хугацаагаар байж согтолт нь удаан үргэлжлэх ба хор долоочихсон амьтан шиг болчихдогын учир энэ аж.
Өнгөрсөн жил Орост хийсэн Vladimir Nuzhny судалгаанд Москва хотоос түүвэрчлэн авсан 400 оюутнуудын 50 % нь Монгол цусныхан байх агаад тэд архийг 1.5 дахин удаан задалж байх агаад согтохоороо догшин ширүүн болдогоороо судалгаанд оролцсон бусад оюутнуудаас ялгарч байна гэдгийг нотолж тэрийг нь барууны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн явдал нь дээрхийг давхар нотлох аж. Их Британийн нэр хүнд бүхий сонин үүнтэй холбогдуулж оросын архичид орос царайтай боловч генийн хувьд монгол аж гэж бичсэн нь барууны түүхчдийн хэлэх дуртай Наполеоны хэлсэн “Grattez le Russe, et vous trouverez le Tartare.” буюу оросууд бол үнэн чанартаа татарууд юм гэдэг эртний үгийг нотолсон гэлтэй.
Хамгийн харамсалтай нь ийм генийн бүтэцтэй хүмүүс архинд донтох улмаар архаг архичин болох генетикийн хүчин зүйлийн нөлөө байгааг бас хэсэг судлаачид архаг архичдын дунд хийсэн судалгаагаар нотолжээ.
Ийнхүү бидний монголчууд бас бидэнтэй гарал нэгтэй Буриад, Тува,
Өвөрмонгол ах дүүс маань төдийгүй Оросууд нийгмийн хүчин зүйлээс гадна удамшлын шалтгаанаар архинд дийлддэг аж.
.
Архи ба гэмт хэрэг
Монгол үгийн санд АГСАМ ТАВИХ гэх нэгэн үг байх аж. Ууж согтуурсан нэгэн ухаанаа алдаж бусад луу үг хэлээр болон нударгаар довтлохыг хэлнэ.
Бүсад хэлэнд тэр согтсон байсан гэхээс бус агсам тавьсан гэх үг байхгүй бололтой.
Ийнхүү бусдаас гаж согтож ухаанаа алдсан Монгол хүн өөрийгөө хянах чадвар доройтож гэмт хэрэг хийх нь элбэг аж. Энэ нь мөн дээр дурдагдсан этилийн спиртийг задлах ферменттэй холбоотой байж болох юм.
Судалгаагаар Монгол улсад гарч буй нийт гэмт хэргийн 18.2 %,онц ноцтой гэмт хэргийн 90 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг аж. Архийг гэмт хэрэг хийх зорилгоор ууж биеэ бэлтгэн хийж байгаа хэсэг байхаас гадна архи ууж ухаан мэдрэлээ алдсаны улмаас санаандгүйгээр гэмт хэрэг хийж буй бас нэгэн бүлэг байгаа аж. Архийг тогмол хэрэглэснээс архидалтын тодорхой үе шатанд хувь хүний зан чанарт өөрчлөлт орж өөрийгөө хянах чадваргүй болж байгаа нь гэмт хэрэг хийхэд ямар ч хүнийг бэлэн болгож байгаараа архидалт хэмээх энэхүү архаг өвчний аюул хичнээн ихийг харуулна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 1990 онд 9060 байсан бол 2007 онд 30000 давжээ. Хэргийн улмаас нас барсан хүний тоо дээрх онуудад 553 байснаа 1281 болж нэмэгдэж шүүхээр ял шийтгүүлсэн хүний тоо 6035 байснаас 14255 хүрчээ.
1991 оны байдлаар гадны шалтгаант нас баралт буюу гэмт хэрэг, осол гэмтлээс болж нас барагчдын тоо 792 орчим байсан бол энэ тоо 2008 онд 2889 болон нэмэгдсэн нь, 14 сая хүнтэй америкийн гэмт хэргийн нийслэл Чикаго 2007 онд гэмт хэргийн улмаас 410 хүнээ алдлаа гэсэн тооноос даруй 7 дахин их аж. Энэхүү нас баралтын дийлэнх нь архидалттай шууд буюу шууд бишээр холбогдож байна.
Энэхүү тоон дээр архины шалтгаант хоол боловсруулах болон зүрх судасны замын өвчнөөр нас барагсадыг оруулан тооцбол дээрх тоо даруй 2 дахин нэмэгдэх нь. Харамсалтай нь техникийн шалтгаанаар ийм тоог гарган нотлоход бэрхшээлтэй байна.
Орост хийгдсэн судалгаагар Даваа гаригт архинд хордож болон архидалттай холбоотой дээрх болон бусад үхэл эрс нэмэгдэж байгаа олж тогтоон амралтын өдрүүдэд архийг хэтрүүлэн хэрэглэж байгаатай холбож тайлбарлажээ.
Дээр хэлсэн гадаад шалтгааны улмаас жилдээ амиа алдаж буй 792- 2089 гэсэн тоог эргээд бас харья.
Хэлмэгдүүлэлтийн үед Монгол улс 20000 иргэнээ алдсан. Ардчилалын эхний 10 жилд бас ялгаагүй 20000 хүнээ зүй бусаар алджээ. Израйл Палестины мөргөлдөөнд 2001-2005 оны хооронд амиа алдагсадын нийт тоо 2 талдаа 2000 хүнд хүрэхгүй байгаа гэдэгтэй харьцуулж үзвэл Монгол улсад иргэний дайн болж байгаа дүр зураг бууна.
Халх голын дайнд 1939 онд Монгол улс 900 цэрэг эрсээ алдсан гэдэг. Энэ тоо архитай хийж буй бидний дайнд хэтэрхий их хохирол амсаад байгаа юм биш үү?.
Өвчлөгсөд буюу энэхүү дайнд шархадсан дайчдын хувь заяа ч бүрхэг байна.
Сүүлийн жилүүдэд нас баралтын бүтцэд зүрх судасны ба хавдарын ба эзлэх хувь огцом нэмэгдэж 1 ба 2 байрыг эзлэх боллоо.
Үүний нэгэн шалтгаан бол мөн л дээрх шархагдагсад аж. Архийг хэтрүүлэн олон жил тэр тусмаа 1990 оноос хойш ширүүхэн уусан дайчид зүрх судасны өвчнөөр эсвэл улаан хоолой ходоод элэгний хавдраар фронтыг орхиж байна. Архи дээрх өвчнүүдийг үүсгэхэд голлох нөлөөтэй нь нэгэнт судалгаагаар нотлогдсон төдийгүй архи уусан хугацаа ба өвчний үе шат үхэлд хүргэх хугацаа нь хоорондоо хамаралтай байгаа юм.
Ийнхүү залуу дунд насны эрчүүд архидалттай холбоотой гэмт хэрэг эсвэл өвчлөлийн золиос болон ид хийж бүтээх насандаа сэтгэл түгшихүйцээр хорогдож эхэллээ.
Монгол бүсгүйчүүд ч бас хоцрохгүй байгаагын нэг жишээ нь умай хөх өндгөвчний хавдар залуужиж бүсгүйчүүлийн амийг авдаг нэгдүгээр өвчин боллоо.
Их Британид хийсэн судалгаагаар архи тамхи дээрх хавдруудыг үүсгэхэд тэр тусмаа залуу бүсгүйчүүдийн хувьд гол шалтгаан болдог нь нотлогдсон байна.
Барууны эрдэмтэд Орост архидалттай холбогдолтой олон судалгааг сүүлийн жилүүдэд хийсэн бөгөөд Орос улс маш эмгэнэлтэй байдалд хүрээд байгаа билээ.Оросын ерөнхийлөгч В.Путин 25.04.2005 -нд ард түмэнд хандсан илтгэлдээ жилдээ 40000 хүн архинд хордон үхэж байгааг эмгэнэл гэж зарлан ард түмнээ архи бага уухыг уриалж байх юм. Орос улс нэг хүнд ноогдох согтууруулах ундааг архинд шилжүүлсэнээр архины жилийн хэрэглээ нь 15 литр гэж гарсан нь дэлхийд тэргүүлэх тоо болжээ. Монгол улс татвар төлж үйлдвэрлэсэн хэмжээгээрээ 3156,8 тонн спирт, 5510 тонн архи дарс 1999 онд үйлдвэрлэжээ. Үүн дээр гаднаас тавар төлж 10 сая литр согтууруулах ундаа орж иржээ. Хэрэв бид хууль бус наймааг үүн дээр нэмвэл бид мөн л дэлхийд дээгүүр давхимаар тоо гарахаар байна. Бид оросоос дутахгүй эмгэнэлт байдалд хүрээд байгаа юм биш үү?. Орост Чеченийн дайнаас гадна Архины гэх иргэний дайны гал улалзаж байхад Монголд ч Архины гэх буун дуугүй дайн цус урсгасаар байна. Москва энэхүү Архины дайнаа зогсоохоор найтааж эхэлсэн юм чинь Монгол удахгүй ханиах байх гэж найдна.
Архидалтад биднийг юу түлхэж байна бэ?
1.Эдийн засаг нийгмийн хүчин зүйл
Зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн явцад үүссэн санхүүгийн ядуурал ба сэтгэхүйн хоосон орон зай архидалтыг нэгэн шалтгаан болсон нь эргэлзээгүй. Нийгэм эдийн засгийн хувьд Монголтой төстэй нөхцөлд байсан Орост хийгдсэн олон тооны томоохон судалгаагаар дээрх шалтгаан нотлодсон билээ.
Энэхүү шалтгаант архидалтыг зогсооход төр засгийн дорвитой бодлого шаардлагатай бөгөөд эдийн засгийн бэрхшээлт үеийг даван туулснаар архидалт зогсоно гэж хойш суухгүйгээр арга хэмжээ авууштай.
Манжийн дарлалын үед хятадуудыг хар тамхинд оруулан тэдэнд хар тамхи заран улсын санг арвижуулан байсныг 1930 онд япончууд бас хятадыг эзлэн түрэмгийлэх үедээ хэрэглэсэн гэдэг.Манай улсын төр засаг архинаас олдог төсвөө нэмэхийн тулд ард иргэдээ архинд оруулан түүнээс төсөвөө бүрдүүлэх гэж улайрдаг юм биш биз.
Дээд шатанд нь авч үзвэл 17 чингэлэг спртийн эзэн нэгэн, Чингис пивоны эзэн гэх мэт хүмүүс УИХ гишүүн болчихсон давхиж явахад УИХ гишүүн асан нэгэн 2 чингэлэг вискинээс 120 Сая төгрөгний татвар төлөөгүй хэрэгт орсон байхад бас нэг архины үйлдвэр АПУ компанийн эзэн төрийн сайд болчихсон давхиж явах юм.
Харин эдгээр эхэс дээдсийн маань үр хүүхдүүд архийг хар тамхитай хослуулан хэрэглэж таашаал авдаг бас нэг бузар булайд уриалан дуудаж үрд хөршөөс хар тамхи зөөж авчирдаг болсон гэнэ.
Иймэрхүү жишээнээс харахад архины талын фронтын дайчид нэлээн амжилттай яваа төдийгүй санаачилгыг гартаа авсан төдийгүй төрийн бодлогод нөлөөлж чадахаар хүчтэй болсон аж.
2. Бусад хүчин зүйл
Судлаачид архичин гэр бүлээс архичид төрөн гарах магадлал өндөр байгааг баталсан нь манай өнөөгийн архичин нийгэм залуу үеээ өөрийн мэдэлгүй бэлдсээр байгааг давхар нотолж байна. Гэр бүл хамт олноос эхлээд урлаг спортын одод улс төрийн зүтгэлтнүүд нь согтуу хөлчүү үлгэр үзүүлж нийгэмд архидалтыг хэвийн зүйл мэт ойлголтыг өгч улмаар өөрсдөө ч итгэчихсэн мэт байдаг аж. Мэдээлэлийн хэрэгсэлээр архийг шууд болон шууд бусаар суртачласаар байхад хариуцах хүмүүс нь нүдэн балай чихэн дүлий суух аж. Архийг бага хэмжээгээр тохируулан хэрэглэж сурах ус мөсөөр шингэлж удаан уух соёлоос ч сурамаар юм байна. Хүн амын дийлэнхийг бүрдүүлж буй залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх спорт урлагийн газрууд дутагдалтай байдаг тэднийг баар цэнгээний газруудаас өөр сонголтгүй болгож байна. Мэдээллийн хэрэгсэлээр согтууруулах ундааны эсрэг сөрөг суртачилгаа болон танин мэдэхүйн нэвтрүүлэг дутагдалтай агаад дунд сургуулийн программд ч архины хор уршигыг суртачлах талаар бодолцмоор байна.
Архийг худалдаалах архиар үйлчлэх цагт хязгаарлалт тавьсан нь зүйтэй болжээ. Энэ журмыг улам боловсронгүй болгох болож ч бий.
Архидалттай тэмцэхэд гол ач холбогдолтой шаардлагад нийцсэн судалгаа хийгдээгүй, байгаа нь төр засгаас зөв зүйтэй бодлого боловсруулан хэрэгжүүлэх байтугай бодит байдалд дүгнэлт өгөх арга үгүй байдалд оруулжээ.
Дүгнэлт
Монгол дахь архидалтын шалтгаанд бусад улс үндэстэнд байдаг нийтлэг шалтгаанууд байхаас гадна удашлын хүчин зүйлс өвөрмөцөөр нөлөөлөж байх талтай. Энэхүү хүчин зүйл болон нийгэм эдийн засагийн шилжилтийн үеийн хүчин зүйлүүд нь монгол дахь архидалт түүнээс улбаалан гарч байгаа гэмт хэрэг ба бусад сөрөг үзэгдлийг онцгойлон авч судалж үзэн улмаар өөрийн энэхүү онцлогт тохирсон бодлогыг боловсруулан гаргах шаардлагатай байгааг харуулж байна.
Шведба Норвег гэх мэт скандинавын орнууд 20 зууны эхэнд архидалтын байдал нь улс орны аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн учраас архины үйлдвэрлэлийг улсын мэдэлд авч үнэ чанарыг хатуу хянаж асуудлаа шийдэж байсан туршлагаас суралцахад илүүдэхгүй байх.
Хувийн үйлдвэрүүдэд архи үйлдвэрлэх эрхийг хараа хяналтгүй орхисон нь 11 алтан амийг авч, олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгож орхисон гашуун эмгэнэлт явдал нь төр архины бодлогоо өөр түвшинд авч үзэх хэрэгтэй болсоны харанга дэлдсэн явдал боллоо.

Сонин хачин

Дэлхийн хамгийн бяцхан галт тэргийг солгой залуу бvтээжээ

Солгой гартай хvмvvс уран байдаг гэлцдэг. Энэ vг vнэний ортой гэдгийг David Smith гэгч солгой залуу харуулжээ. New Jersey-гийн иргэн энэ залуу дэлхийн хамгийн жижигхэн галт тэргийг бvтээсэн юм. Энгийн бодит хэмжээ бvхий галт тэргийг 35200 дахин багасгасан энэ зорчигчийн галт тэрэг таван чингэлэгнээс бvрдсэн юм байна. Бяцхан хонгилын дундуур гарсан тємєр замаар давхих маш жижигхэн галт тэрэг хэрхэн бvтсэн хийгээд ямар гээчийн "хєдєлгvvр"-ээр хурдлан давхиж яваа нууцыг та бvхэн дараах гэрэл зургууд болон видеоноос хvлээн авч vзнэ vv.




















эх орон

-Харин Засаг дарга асан Б.Батнаран, ИТХ-ын дарга асан С.Энхболд нар хуулийн цоорхойгоор ял завшив-
Дархан-Уул аймгийн Хонгор суманд химийн хорт бодист хордсон эсэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэж үүнтэй холбоотой шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын хоёрны өдрүүдэд Хонгор суманд үргэлжилсэн байна. Шүүх хурлын явц байдал болон үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөр өмгөөлөгч Ц.Монгол өчигдөр сэтгүүлчдийг урьсан юм. Тус шүүх хуралд хохирогчоор 236 иргэн, иргэний нэхэмжлэгчээр Хонгор сум болон Дархан-Уул аймгийн Засаг дарга нар оролцох байсан хэдий ч төрийн төлөөлөгчид шүүх хурлыг үл хүндэтгэн хуралд оролцоогүй гэнэ. Хонгороос хордоод нэгдүгээр эмнэлэгт эмчлүүлж байсан П.Аръяа гэдэг эмэгтэйг үе мөчний архаг өвчтэй найдваргүй гээд өчигдөр эмнэлгээс гаргахаар болсон байна. Хонгорын иргэдээр далимдуулж төрийн албаныхан мөнгө халааслаад байгааг ч тэрбээр хэлсэн юм. Засгийн газраас тус сумын иргэдийн эрүүл мэндэд нь зориулж 130 сая төгрөг төсөвлөсөн боловч дээрх мөнгөөр Клиникийн нэгдүгээр эмнэлгийн эмч Болд гэгч “Монголчууд эрүүл амьдрах ухаан” нэртэй номыг хэвлүүлэн тарааж яваа аж. Ном тарааж байгаа эмнэлгийн ажилчид “Та нарын өвчин эдгэнэ, та нар хордлого биш хортой гээд толгойдоо. бодчихоод байгаа учраас эдгэхгүй байна. Санаа сэтгэлээ тайвшруулж Хийморийн сан тавиулж, сан сэржим өргүүлж суудлын засал хийлгэж, сэтгэлийн засал амьдрах ухааны талаар лекц уншуул” гэж сургамжилж яваатай тэрбээр тааралдсан байна. Түүнээс шүүх хурлын талаар тодруулж ярилцлаа.
-Шүүх хурал өндөрлөлөө. Шүүх хурлын дүгнэлт юу гэж гарсан бол?
-Хонгор сумын төвд химийн онц аюултай хор болох цианид натри болон мөнгөн усаар хордсон гэх асуудлаар өнгөрсөн оны тавдугаар сарын 2-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн, Шүүх хурал гурван хоног үргэлжилж дууслаа. Хятад улсын иргэн Чин Мин Жин, Ша Мий Ли, Ге Зен Гү нарын хүмүүсийг 6.6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх болсон. Харин алт угаах үйл ажиллагаа явуулж байсан “Мич” компанийн захирал, Б.Батболдод долоон жилийн хорих ял оноосон бол химийн хорт бодис нууцаар улсын хил нэвтрүүлж байсан ээж, хүү Г.Тунгалаг, Х.Оргил нарт торгох арга хэмжээ авлаа.
-Шинжилгээ хийсэн олон улсын шинжээчид болон манай эмч нар арьсны эмгэг гэж үзээд байсан. Шүүх ямар баримтад тулгуурлан хордсон шийдвэрийг гаргав?
-Нотлох хангалттай баримт байгаа. Энэ тухай яригдаж эхэлснээс хойш Засгийн газраас 160 сая төгрөг гарган хөрсний хорыг саармагжуулж, хүмүүст эмчилгээ хийсэн гээд байгаа. Хордоогүй хүмүүст ямар эмчилгээ хийх билээ. Мөн одоо хэр нь Хонгорын ундны усыг гаднаас зөөж байгаа. Ус нь хордоогүй юм бол яагаад гаднаас усаа зөөсөөр байгаа юм. Хордсон болохыг нь УМХГ-ынхан ч тухайн үедээ хэлж байсан. 1200 хүнд шинжилгээ хийхэд 700 хүн нь хордсон гэсэн шинжилгээний хариу баримттай байгаа.
-Шүүх хуралд хуулийн засалтаас болоод хүндрэл учирсан уу, эдгээр хохирогчдод тохирсон шийдвэр нь гарч чадав уу?
-Энэ хүмүүст тохирсон шийдвэр гарч чадаагүй ч гэсэн хохирлоо нэхэмжлэх эрх нь тодорхой болсон. Мөн Хонгор сум хордсон гэдэг асуудлыг тогтоосон, албан тушаалтан, хариуцлагаас мултруулсан нь УИХ-тай холбоотой. Төрөөс томилогдсон албан тушаалтнуудын хайнга хандсаныг шүүхээс тогтоогоод байхад буруутай этгээдээс хохирлоо нэхэх эрхийг боож байгаагаараа маш их хор хохиролтой зүйл болсон. Шүүх хурлаар 236 хохирогчийн хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Гэхдээ үүнд нэг хүндрэлтэй зүйл байна. 2007 оны тавдугаар сараас хойш Хонгорын иргэдийн бие муудах үедээ үзүүлж байсан тухай эмчийн бичиг тогтоосон онош, мал нь олноороо үхэхэд юунаас болоод яагаад үхэв гэсэн акт ерөөсөө байдаггүй юм байна. Тийм бичиг ч хийж өгч байгаагүй учраас нэхэмжлэх гэхээр баримт байхгүй байгаа. Иргэд эдийн засгийн хувьд үнэхээр хүнд байна. Шүүх хурлаас эдгээр иргэдийн эрхийг нээлттэй үлдээсэн нь чухал асуудал. Хонгор сумын иргэдийн эдийн засаг эрүүл мэндийн асуудлыг тогтооход маш хүнд байгаа. Би өнөөдөр шүүх хурлаас нэг юм анзаарсан. Энэ хүмүүсийн эрүүл мэндэд өвдөөгүй эрхтэн байхгүй байхад энэ нь яг цианид натри мөнгөн уснаас болсон юм уу гэдгийг гаргасан тодорхойлолт нэг ч байхгүй. Хорт бодисоос болоод эрүүл мэнд муудчихсан гэсэн эмнэлгийн зүгээс тодорхойлолт байхгүй. Ийм учраас иргэний шүүхэд хандахад хэцүү. Мөн мал, амьтан их хэмжээгээр үхэж, элдэв төрхтэй төл гарсанд юунаас болж үхсэн ямар шалтгаанаар ийм төл гарчихав гэсэнд цианид мөнгөн уснаас болсон гэж бичсэн ганц ч акт байгаагүй. Тэгэхээр яг одоо иргэд миний мал хордоод үхчихсэн юм шүү гэж хэлэх үндэслэлтэй бичиг баримт байхгүй болчихоод байгаа. Гэхдээ ийм маргаангүй тогтоогдсон асуудалд Засгийн газар яаралтай арга хэмжээ авч хүмүүсээ эрүүлжүүлэх, нөхөн олговор олгох ажилдаа шуурхай ороосой гэж хэлмээр байна. Мөн тариа ногооны талбайг нь хортой гээд хаачихсан. Хаврын тариалалт эхэлж байгаа энэ үед иргэд хүлээлтийн байдалтай болчихсон байна.

Гэрэл зураг сонирхогчдод

Сонин хачин