Thursday, November 19, 2009

АНУ д суралцгаая

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв /БЗМТ ТББ/ нь дунд сургуулийн 10-р ангид онцсайн дүнтэй суралцаж буй, англи хэлний өндөр мэдлэгтэй, орлого багатай өрхийн сурагчдыг АНУ-ын их дээд сургууль, коллежид тэтгэлгээр суралцах хөтөлбөрт /USAP/ оролцохыг урьж байна.


АНУ-ын их дээд сургууль, коллежид суралцах тэтгэлэгт хөтөлбөр USAP 

Хөтөлбөрийн зорилго:

Сурлага сайтай, сурах өндөр эрмэлзэлтэй, гадаад орны их дээд сургуулийн төлбөр төлөх санхүүгийн боломжгүй сурагчдыг АНУ-ын их дээд сургуульд тэтгэлэгтэйгээр элсүүлэн суралцуулж Монгол орны ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төрүүлэн бий болгоход оршино.

Хөтөлбөрт оролцогчид 2010 оны 9-р сард АНУ-ын их дээд сургуульд элсэн тэтгэлгээр суралцахаар өргөдөл гаргах бөгөөд манай боловсролын зөвлөх ажилтнууд 2009-2010 онд тодорхой хуваарийн дагуу АНУ-ын их дээд сургууль коллежид элсэх өргөдлийн маягт бөглөх, АНУ-д суралцах мэргэжил, сургуулиа сонгох, ТОEFL, SAT элсэлтийн шалгалтад бэлтгэх, тэтгэлэг хүсэх талаар сар бүр сургалт, зөвлөгөө өгч ажиллана. Эдгээр бүх сургалт, зөвлөгөө үнэ төлбөргүй бөгөөд оролцогчид манай мэдээллийн төвийy Англи хэл дээрхи ном, сурах бичгийг үнэ төлбөргүйгээр ашиглах боломжтой. Оролцогчид нь албан ёсны ТОEFL, SAT элсэлтийн шалгалтуудын төлбөр, өргөдлийн маягтын төлбөр, шуудангийн зардлыг оролцогч өөрөө хариуцна.

Тэтгэлэг:

АНУ-ын их дээд сургуулиуд оролцогчийг сургуульдаа элсүүлэх, тэтгэлэг олгох болон тэтгэлгийн хэмжээг тухайн оролцогчийн ТОEFL, SAT шалгалтын дүн, өргөдлийн агуулгаас хамаарч бүтэн болон хэсэгчилсэн тэтгэлэг олгодог. Мөн түүнчлэн оролцогч нь өрсөлдөхүйц бус материал, шалгалтын оноо ирүүлсэн тохиолдолд татгалзах тохиолдол гардагийг анхаарна уу.

Тавигдах шаардлага:

* 11 жилийн сургалттай сургуулийн 10-р ангийн сурагч байх /2010 оны хавар сургуулиа төгсөх/
* Сайнаас доошгүй дүнтэй байх (B/80/-аас дээш голч дүнтэй байх/
* Англи хэлний өндөр мэдлэгтэй байх /TOEFL PBT-550-иас доошгүй оноо авах чадвартай байх/
* Сургалтын төлбөрөө өөрөө төлөх боломжгүй байх
* Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байх
* Сар бүр Улаанбаатарт болох сургалтад ирж оролцох боломжтой байх

Бүрдүүлэх материал: /бүх материал Англи хэл дээр байна./

* Өргөдлийн маягт /www.earcmn.org вэб сайтаас татаж авна/
* 9-р ангийн жилийн эцсийн болон 10-р ангийн эхний хагас жилийн сурлагын дүн /сургуулийн тамга, гарын үсэгтэй байх/
* Өргөдлийн маягтанд өгөгдсөн 2 сэдвээр зохион бичлэг бичих /үгийн тоо 300-500/
* Анги удирдсан багш эсвэл Англи хэлний багшийн тодорхойлох захидал /тусгай маягтын дагуу/
* Эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт /монгол хэл дээр байж болно/
* Гэр бүлийн санхүүгийн мэдээлэл /тусгай маягтын дагуу/

Шалгаруулалт:

1-р үе.
2009 оны 5-р сарын 15: Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа /17:00 цагаас өмнө/

2009 оны 5-р сарын 18: Өргөдлийн шалгаруулалтын хариу буюу 2-р шатанд орох сурагчдын нэрс www.earcmn.org эсвэл БЗМТ-ийн мэдээллийн самбар дээр гарна.

2-р үе.

2009 оны 5-р сарын 22: Өргөдөл шалгарсан бүх сурагчид 11:00 цагт Mock- PBT TOEFL шалгалт өгнө /шалгалтын газрыг жич зарлана/

2009 оны 5-р сарын 25: 15:00 цагаас хойш Mock-PBT TOEFL шалгалтын хариу www.earcmn.org эсвэл БЗМТ-ийн мэдээллийн самбар дээр гарна.

3-р үе.

2009 оны 5-р сарын 29: Mock-PBT TOEFL шалгалтанд 550-иас дээш оноо авсан сурагчид 11:00 цагт SAT шалгалт өгнө. /шалгалтын газрыг жич зарлана/

Эцсийн шалгаруулалт

2009 оны 6-р сарын 3: Нийт 3 үе шатаас өндөр оноо авсан сурагчдыг шалгаруулан USAP-2010 хөтөлбөрт хамруулна. Эцсийн хариу www.earcmn.org эсвэл БЗМТ-ийн мэдээллийн самбар дээр гарна.

Өргөдөл хүлээж авах хаяг:

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг
МКМ-24-р байр, 1-р давхар
Улаанбаатар-210648
Утас: 976-11-319016; Факс: 976-11-326941
E-mail: info@earcmn. org

No comments:

Post a Comment