Thursday, November 19, 2009

Сонин хачин

1600 ширхэг харандаагаар хийгдсэн вандан сандал

Ихэр ах дvvс Sam Boex, Will Boex нарын "Boex" нэртэй интерьер дизайн, загварын компаний уриа бол "Хэрэглэгчдэд сэтгэл татам бєгєєд ашиг тустай, хамгийн шилдэг бvтээгдэхvvнийг бий болгох". Тус компаний нэгэн сонирхолтой бvтээл бол харандаагаар бvтээгдсэн вандан сандал юм. "Оффисын єдєр тутмын хэрэгслvvдийг нэгтгэн нийлvvлж тавилга хийж болох уу гэсэн яриа бидний хооронд єрнєсний vр дvнд энэхvv вандан сандал бий болсон" хэмээн ах дvv Boex нар єгvvлжээ. Тус бvрдээ пvрш бvхий 1600 ширхэг харандаануудыг сугалан гаргаж мєн буцаан хийж болох байдлаар хийгдсэн байна.

No comments:

Post a Comment