Thursday, November 19, 2009

Хувцас бурхан бие чөтгөрөө гэж

Та өөрийн хувцаслалтын чиг хандлагаа хэрхэн тодорхойлдог вэ?

Хүн болгон адилгүй сэтгэж, адилгүй төрж, адилгүй зан төрхтэй байдаг болохоор өөр өөрөөр хувцаслаж өөрийгөө илэрхийлдэг. Өөрт тохирсон, таарсан хувцаслалтыг сонгож сурах хэрэгтэй. Харин хүмүүс хэрхэн өөрт таарсан загварыг олдог бол.


Бидний ажигласанаар эмэгтэйчүүд дараах байдлаар чиг хандлагаа тодорхойлдог байна.
  • 1. Хүмүүсийн хувцаслалтаар: Сайхан хувцас өмссөн эмэгтэй хүн өнгөрвөл эрэгтэй хүн эзний нь шохоорхож, эмэгтэй хүн харин хувцасыг нь шохоорхож хардаг. Бие биенийхээ өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж буй зүйлийн өө сэв болоод өнгөлөг байдлыг анхаарч, сонжиж байдаг нь бараг эмэгтэй хүн болгоны төрлөх зан юм. Тийм ч учраас түүний өмссөнийг, түүнтэй адилханыг авах юмсан гэж боддог бүсгүйчүүд олон.
  • 2. Оддын хувцаслалт: Нэртэй хүмүүсийн хувцаслалт бол үргэлж хамгийн зөв бөгөөд дэгжин сонголт гэсэн ойлголт байдаг. Бараг байгаа оносон сонголт гэж болно. Учир нь тэд бүгдийн нүдэнд байнга ил байдаг болохоор нүүр улайлгахгүй хувцаслаж байгаа нь лавтай.
  • 3. Төсөөллөөр: Хүний төсөөлөл юуг ч бий болгож чадна. Царайлаг сайхан сэтгэйлтэй ханхүү, далайн эрэг дэхь мөрөөдлийн байшин, өөрт яг таарах, өмнө нь хаана ч харж байгаагүй даашинз, гутал, цүнх гээд л бүгдийг. Надад яг л иймэрхүү хувцас зохинодоо гэж төсөөлөөд сэтгэлдээ бүтээсэн загвартай хувцасаа дэлгүүрээс хайдаг эсвэл хийлгэж өмсдөг хүмүүс ч бий.
  • 4. Дэлгүүр хэсэж байгаад: Дэлгүүр хэсэх бол өрийн фашионыг тодорхойлох хамгийн хялбар арга. Өнгө нь ямар байх уу? Өсгий хэр өндөртэй нь дээр бол? Миний бие тэрнийх шиг биш гэж санаа зовох юм байхгүй. Таарч байгаа, зохиж байгааг нь өмсөж үзээд л мэдчихнэ.
  • 5. Аль нэгэн брэнд: Ямар нэг брэндийг юмуу, загвар зохион бүтээгчийн шинэ загварыг үг дуугүй авдаг хүмүүс ч бас байдаг. Тэдний хийсэн бүр нь шилдэг гэдэгт итгэдэг, шүтэн биширдэг. Энэ брэндийг хэрэглэж байгаагаараа бахархаж гайхуулдаг. Зохион бүтээгчтэй нь ижил сэтгэж дотроос нь мэдэрдэг.
  • 6. Интернэт юмуу сэтгүүл дээрээс: Интернэт сэтгүүлээс онлайн дэлгүүрийн, оддын болон хүмүүсийн хувцаслалтыг харах учраас дээрх сонголтуудтай адил ч юм шиг. Хаана ч байхадаа үзэж харж болдогоороо цаг хугацааг маш их хэмнэдэг. Жишээ нь манай сайтын Фото буланд байгаа хувцаснуудыг авахыг хүсэгчид олон байдаг.

No comments:

Post a Comment