Saturday, December 5, 2009

ГАХАЙН ТОМУУГААС СЭРГИЙЛЭХ, ДАРХЛАА САЙЖРУУЛАХ ХООЛ ХҮНС ГАХАЙН ТОМУУГААС СЭРГИЙЛЭХ, ДАРХЛАА САЙЖРУУЛАХ ХООЛ ХҮНС
Шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэ. Ханиадны вирус нь хуурай орчинд илүү өсөж үрждэг. Иймд буцалсан ус, ногоон цай, жимсний цэвэр жүүс, тослог багатай сүү зэргийг оролцуулсан шингэн ундааг өдөрт 8-10 аягыг ууж хэрэглэ. Энэ нь бие махбодийн шингэн төлөв байдлыг хадгалж вирус үржих нөхцлийг багасгана.

Жимс, хүнсний ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэ. Аливаа халдварын үед бие махбодид явагдах хэт исэлдэлтийн урвалын эсрэг үйлчилгээтэй антиоксидантууд болох аминдэм А, С, Е, цайр, селен нь жимс, хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидантуудын хамгийн сайн эх үүсвэрүүд нь ургамлын гаралтай хүнс болох жимс, ногоо, самар, үр ба тод өнгөтэй жимс, ногооны хальсанд их хэмжээгээр агуулагддаг.

Хангалттай хэмжээний уураг хэрэглэ. Уургаар баялаг, өөхгүй хар мах хангалттай хэмжээгээр хэрэглэ. Вирусын халдвараас сэргийлэх гол хамгаалах эсүүд болох цусны цагаан эсүүдийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь хүнс, хоолоор авч буй уураг юм. Хангалттай хэмжээний уураг хэрэглэх нь цусны цагаан эсийн тоог нэмэгдүүлж, вирусын халдварт өртөх эрсдлийг бууруулна. Загас, малын өөхгүй хар мах, тослог багатай сүү, цагаан идээ, аарц, өндөг зэрэг нь биологийн өндөр үнэ цэнэтэй уургийг агуулдаг.

Үл орлогдох тосны хүчлүүд. Үл орлогдох тосны хүчлүүд нь вирусын халдварын үед эсийн мембраны бүрэн бүтэн байдлыг хадгалахад онцгой үүрэгтэй. Эдгээр тосны хүчлүүд нь шингэн тосонд илүү их агуулагддаг. Загас, олив, коконат, төрөл бүрийн самар, үрийн тос нь маш чухал эх үүсвэрүүд юм. Бидний хэрэглэдэг таван хошуу малын махнаас адууны маханд үл орлогдох буюу ханаагүй тосны хүчлийн хэмжээ харьцангуй их байдаг.

Архи, согтууруулах ундаа. Архийг хэтрүүлж хэрэглэх нь бие махбодийн дулаан үүсэлт, эсийн дархлаанд чухал үүрэгтэй бичил тэжээлийн бодисуудыг хүний бие махбодоос гадагшлуулдаг. Архийг өндөр тунгаар хэрэглэх нь дархлалын эсийн үйл ажиллагааг алдагдуулж, бактер, вирусын эсрэг үйлдлийн түвшинг нь бууруулдаг.

УРУУЛАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ



Уруулын арьс маш нимгэн, тос, хєлс ялгаруулдаггїй, тїргэн хатдаг учир зовхины арьстай адил нэн эмзэг юм.
Уруулаа хэрхэн арчлах вэ
Сормуус
Мэдрэлийн олон тєгсгєл, судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан єнгєтэй болгодог. Уруулын гадаад тєрхєнд эрїїл мэндийн байдлыг илэрхийлэх зїйл олон байдаг Жишээ нь: Гєлгєр, сайхан улаан уруул нь эрїїл саруулын гэрч байдаг бол хєхєлбий уруул нь зїрх-судас, уушигны євчтэйн илрэл байдаг.
Мєн уруул нь єєхний булчирхайгїй байдаг учраас чийгээр дутагдах хандлагатай болж хуурайшдаг. Тиймээс та уруулаа байнга арчилж байхгїй бол хуурайшсан уруул гадаад тєрх їзэмжид нєлєєлєн, будаг хэрэглэсэн ч тєдийлєн єнгє зїс засдаггїй. Та уруулаа арчлахын тулд дараах зєвлєгєєг анхааралтай уншаарай.

УРУУЛ ХАТАХ ШАЛТГААН
Сормуус
Уруулын арьс пигментээр хамгаалагдаагїй учир хурц нартай їед хэт ягаан туяаны нєлєєнд єртємхий. Бодисын солилцооны алдагдал, В бїлгийн болон А, Е, С витамин дутагдсанаас уруул омголтож хагарч болно. Мєн их халуун болон хїйтнээс шалтгаалан уруул загатнаж, улаан толбо їїсч, цэврїїтэй болж, герпес /хомхой/ євчин тусдаг.

АРЧИЛГАА
Сормуус
Їїнээс сэргийлэхийн тулд бие махбодийн хамгаалалтын хїчийг нэмэгдїїлэх шаардлагатай. Зарим їед уруулын захаар комедон хэмээх батга тєст зїйл гарч ирдэг.
Эдгээр нь уруулын будагны найрлага дахь нефтийн гаралтай бодисуудын їр дагавар байдаг. Нефтийн бодисууд гэх талстлаг парапин, бичил талстлаг лаав, эрдсийн тос зэрэг бодис нь зєвхєн гадаад їзэмжинд нєлєєлєєд зогсохгїй, элэг, бєєр, тунгалгийн зангилаа зэрэгт хуримтлагдан эрїїл мэндэд их хєнєєл учруулдаг болох нь тогтоогдсон байна.
Дэлхийн эрїїл мэндийн байгууллагаас энэ талаар сэрэмжлїїлсэн хэдий ч бїтээгдэхїїнийхээ єртгийг аль болох багасгах гэсэн гоо сайхны бараа їйлдвэрлэгчид нефтиэс гаралтай бодисыг ашигласаар л байна. Тиймээс та гоо сайхны бїтээгдэхїїн авахдаа хямдыг нь сонгохоос болгоомжилж найрлагад нь нефтийн гаралтай бодис орсон эсэхийг заавал шалгаж байгаарай.

Сормуус суулгах


Сормуус
Хиймэл сормуус нь гурван сарын хугацаатай ба сормуусыг єєрийн сормуусанд нь ширхэг ширхгээр нь суулгаснаар зовхийг дээш нь єргєж нїдийг цоглог харагдуулдаг. Тухайн хїний нїдний онцлогт тохируулж 0.8-1.2 см сормуус суулгах боломжтой. Энэ їйлчилгээг хийлгэсний дараа 3 хоног ус хїргэж болохгїй бєгєєд ямар нэгэн загатнах юмуу зовиуртай байдал мэдэгдвэл эмчид яаралтай хандаарай.
Мєн та зовхиндоо харшилтай бол сормуус суулгуулж болохгїй шїї.
Хонь (III/21-IV/19)
12 сарын 5. Бямба гараг. Хувийн ажил хэрэг тийм ч таатай бус байна. Хосуудын харьцаа тийм ч найрсаг бус байна. Үе үе гэр бүлд хэрүүл маргаан гарч болзошгүй. Дотны хүндээ хоёр нүүр бүү гарга, өөрийн үүргээс бүү зайлсхий.
Vхэр (IV/20-V/20)
12 сарын 5. Бямба гараг. Бусдыг өрөвдөх, харилцан туслалцах өдөр. Олон Үхрүүд энэ оныг аян замд өнгөрөөнө. Холын хамаатнуудаа эргэх, хуучин нөхөдтэйгөө эвлэрэх хүсэл төрнө. Хэрвээ та хэнтэй ч нөхөрлөдөггүй, шинэ танилуудтай болж амжаагүй бол энэ талаар одоохон бод. Энгийн байж, инээмсэглэ. Олон нийтийн ажилд оролцвол хүмүүс танд сэтгэл зүрхээ нээнэ.
Ихэр (V/21-VI/20)
12 сарын 5. Бямба гараг. Та найз нөхөдтэйгөө үйл ойлголцох байх. Өнөөдөр сэтгэл санааны таагүй өдөр байна. Ойрын өдрүүдэд мөнгөтэй болохгүй нь найдсан хүнээсээ тусламж горьдолтгүй.
Мэлхий (VI/21-VII/22)
12 сарын 5. Бямба гараг. Хатгаа, халдварт өвчин тусах магадлал туйлын өндөр байна. Олон нийтийг газраас зайлсхий. “С” амин дэмээр баялаг жимс жүүс их хэрэглэ. Хэрэв та шинэ ажлын байр хайж байвал амьдралаа сайн тал руу эргүүлэх хамгийн тохиромжтой цаг. Хэрэв та мөрийтэй тоглоомд дурлаж байгаа бол хожиж чадах байснаасаа хамаагүй ихийг алдаж болно.
Арслан (VII/23-VIII/22)
12 сарын 5. Бямба гараг. Хамтын уран бүтээл хийхэд санаа нэгтнүүд олдоно. Ажил хэргийн хүрээнд ашигтай нөхцөлтэй гэрээ байгуулж чадна. Худалдаа наймаагаа эцсийн мөчид бүтэлгүй болгохгүйн тулд тайван хүндэтгэлтэй бай. Найдвартай хамтрагч нараасаа тусламж гуйхаас бүү татгалз.
Охин (VIII/23-IX/22)
12 сарын 5. Бямба гараг. Сарын эхний хагаст та маш завгүй байх тул хайр дурлал гэх мэт аахар шаахар асуудлууд таны анхаарлыг огт татахгүй. Сарын дундаас хойш баярын уур амьсгал орсноор хайр дурлалын асуудлыг сонирхох болно. Хувийн амьдралын сайн сайхныхаа ач холбогдлыг бүү бууруул. Гэр бүлийн үнэт зүйлс бол таны хувьд албан тушаал дэвшихээс ч чухал асуудал юм.
Жинлvvр (IX/23-X/22)
12 сарын 5. Бямба гараг. Гэр оронд уур амьсгал таагүй байна. Дотны хүмүүстэй харьцах харьцаа мухардалд орж болзошгүй. Гэхдээ асуудлын гол шалтгаан танд байна. Найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстэйгээ муудалцаж болзошгүй. Алдаа гаргахгүйн тулд юу ч бүү хий.
Хилэнц (X/23-XI/22)
12 сарын 5. Бямба гараг. Гэр орондоо санаа тавих нь их байх нь хоол хүнс, цэвэрлэгээ зэрэгт нилээдх үч зарцуулах байх. Гэрийнхэн тань танд сэтгэл хангалуун байх болно. Нэг тийшээ гэр бүлээрээ амрахаар явах нь муугүй санаа байх болно.
Нум (XI/23-XII/21)
12 сарын 5. Бямба гараг. Ажлын эрч сайн байна. Янз бүрийн ажлыг өөдрөг явуулахад тохиромжтой. Хянамгай байж хүч чадлаа дэмий саармагжуул. Сайн мэдээ авснаар Нумынхны харьцаа сайжирна. Гэр бүлдээ ихээхэн хүч чадал, цаг зав зарцуулах шаардлага гарна. Амьсгалын замын өвчин тусч болзошгүй байна.
Матар (XII/22-I/19)
12 сарын 5. Бямба гараг. Гэр бүлийн амьдрал тогтвортой сайн байна. Сарын эхэнд хайртай хүмүүс үл ойлголцлоос болж муудалцаж магадгүй. Хүлээцтэй ханд.
Бумба (I/20-II/18)
12 сарын 5. Бямба гараг. Хэрвээ эртнээс биеэ бодож байхгүй бол таагүй зүйлс учирна. Өвлийн улиралд түргэн зохицох арга хэмжээ ав. Хувцасаа тохируулан өмс. Дулаан гутал худалдан ав. Хатгаа авахаас болгоомжил.
Загас (II/19-III/20)
12 сарын 5. Бямба гараг. Элэг цөс муутай Загасынхан сарын эхэнд болгоомжтой байх шаардлагатай. Та элгээ сөрөг хүчин зүйлээс хамгаалах хэрэгтэй. Хэт тослог, хэт чихэрлэг, хоол хэтрүүлж идэх, их архи уух хэрэггүй.

ЄВЧИН АНАГААХ ШИДТЭН


Монголчууд эртнээс элдэв ургамлыг ардын эмчилгээнд хэрэглэж євчнєє анагаасаар ирсэн. Та бидний хїнсэндээ хэрэглэдэг гоньд нь ямар ямар євчин анагаах шидтэйг сонирхуулья.
Хїїхдийн сонсгол муудах болон чих булагтахад гоньдыг ашигладаг. Ингэхдээ сонгинын булцуунд цайны халбага гоньд хийж таглаад битїї чанана. Дараа нь шїїсийг шахаж аваад євчилсєн чихэндээ єдєрт 2 удаа дусаана. Нэмж хэлэхэд чихнээс идээ, булаг гарахад давстай буцалсан ус дусаадаг.

Тїїнчлэн гоньдны хандыг суулгах, цус багадахад, эмэгтэйчїїдийн цус алдалт, хїчтэй огиулалтын їед хэрэглэдэг байна.

Мєн хєхний сїїг нэмэгдїїлэхийн тулд цайны халбага гоньдны їрийг аяга цєцгийтэй хольж уухад єндєр їр дїнтэй байдаг.

Нїдэнд єт цацахад урсгал усанд хараатайгаараа угаах эсвэл тїїхий мах нїдэндээ наахад єт нь мах руугаа ордог.

ЖИМСНИЙ ШЇЇС ХЭРХЭН АЧ ТУСТАЙ ВЭ.



Хїний биеийн 80 хувийг ус эзэлдэг. Харин хїн усныхаа ихэнхийг хоол хїнснээс авдаг тул єдєрт 8-12 аяга шингэн зїйл ууж байх зайлшгїй шаардлагатай. Ингэснээрээ хїний бие эрїїл чийрэг байх боломжтой. Харин зєвхєн шингэн зїйл бус аливаа амин дэмээр баялаг жимс жимсгэнээр шаардлагатай шингэнээ нєхєж чадвал илїї їр дїнтэй.
ЖИМСНИЙ ЖЇЇС ЖИМСНИЙ ЖЇЇС
Жимсний салат бага зэрэг идэхэд л таны хагас єдрийн хэрэгцээг хангахаас гадна жимсний цэвэр жїїсийг 500 мл-г єдєрт 3 удаа уухад таны бїтэн єдрийн хэрэгцээг хангадаг. Тїїгээр ч барахгїй таны биед хэрэгцээтэй амин дэмийг єгч чаддагаараа бусад бїх хїнсний зїйлээс давуу талтай. Бас жимснээс хїний биед хэрэгцээтэй уургыг ч авч болдог юм байна. Бид мах, єндєг зэрэгт л уураг их хэмжээгээр агуулагддаг болохыг мэдэх ч харин энэ хэмжээг хэтрїїлбэл хїний биед хортойгоор нєлєєлдєг гэдгийг тэр бїр мэддэггїй. Иймээс махны оронд бага хэмжээний уураг агууллагддаг жимс жимсгэнийг єдєр тутам хїнсэндээ хэрэглэвэл таны бие эрїїл байх боломжтой. Їїнээс гадна жимсэнд залуужуулах увидас ч бий. Та энэ шидэт амттанг хїнсэндээ єргєнєєр хэрэглэхийг хичээгээрэй. Тэгэхдээ хамгийн гол нь муудаж гэмтээгїй шинэхэн жимсийг хэрэглэх нь илїї їр дїнтэй гэдгийг санахад илїїдэхгїй болов уу.

ЦЄСНИЙ ЇРЭВСЭЛТ ЄВЧИН



Хїний биеийн эрхтний нэг цєс нь олон янзын найрлагатай. Найрлаганд нь ус, єєх, тос, эрдэс, минерал бодис байдаг ба цєсний хїїдий секундэд 6 удаа агшиж байх ёстой. Цєс нь гэдсэнд очоод нойр булчирхай болон гэдэсний доод хэсгийн ферментїїдийг ялгаруулж орсон хоолыг задлах їїрэгтэй чухал эрхтэн юм. Ходоодонд хоол ороход цєс агшиж нарийн гэдэс рїї цєсєє шахаж єгнє.

Цєсний їрэвсэл гэдэг нь "Нян" гэдэсний халдвар єгсєх замаар болон цусаар дамжин цєсний хїїдийд орж цочмогоор їрэвсїїлэхийг хэлдэг.
ЄВЧНИЙ ШАЛТГААН
ШИНЖ ТЭМДЭГ
ЭМЧИЛГЭЭ
ЄВЧНИЙ ШАЛТГААН
Гол шалтгаан нь :
Цєс тунаж зогсонгиших, цєсний хїїдийн хучуур эд їрэвсэх, бодисын солилцооны хямралаас їїсдэг юм байна. Цєсний цочмог їрэвсэл нь чулуутай, чулуугїй гэж 2 янз байдаг.
Цєсний хїїдийн чулуутай їрэвсэл нь шинж тэмдэг илрэхгїйгээр 5-10 жил їргэлжлэх тохиолдол бий. Цєсний чулуу нь цєсний бїрэлдэхїїн болох билирубин, холестрин хольцоос тогтоно. Аль бїрэлдэхїїн нь илїї байгаагаас хамаарч холестрины, нєсєєний болон шохойн чулуу гэж ялгадаг. Хїний биед холестерин ихсэж лецетин цєсний хїчил багадахаар чулуу їїсдэг. Мєн олон жил цєсний їрэвслээр євдсєнєєс хучуур эд зулгарч чулуу тунадаг. Цєс чулуужихад таргалалт, цус багадалт, чихрийн шижин, гэдэсний шимэгч хорхойн євчин, нас ахих болон газарзїйн орчин, ус, хоол тэжээлийн онцлог зэрэг нь гол хїчин зїйл болдог байна.

ШИНЖ ТЭМДЭГ
Цєсний їрэвсэлийн шинж :
Євдєлт гэнэт хїчтэй эхлэн баруун сївээгээр хїчтэй хатгуулж, баруун мєр рїї дамжин євдєнє.
Дотор муухайрч бєєлжинє.
Амнаас ялзарсан єндєгний їнэртэй тєстэй їнэр їнэртэнэ.
Арьсны тууралт гарч загатнана.
Заримдаа єтгєн хаталт эсвэл суулгалт ажиглагдана.
Цєсний хїїдийн їрэвсэл даамжирч хїндэрвэл баруун сїврэгдэс доор булчингийн чангарал, цочролын шинж илэрч євдєлт єгдєг.

ЭМЧИЛГЭЭ
Нэгэнт чулуу їїсчихсэн тохиолдолд цєс євдсєн євдєєгїй заавал мэс засал хийлгэж авхуулах хэрэгтэй..
Учир нь цєсний чулуу хайлуулдаг эм ч сайн їр дїн їзїїлж чаддаггїй.
Хэт авиан шинжилгээгээр "Цєсний чулуутай" гэсэн онош гарсан тохиолдолд цєсєє угааж болохгїй. Учир нь чулуу хєдєлгєєнд орж, цєсний цоргыг бєглєх аюултай.



АРЬС АРЧИЛГААНД ХЭРЭГЛЭГДДЭГ ГОО САЙХНЫ ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД.

АРЬС АРЧИЛГААНД ХЭРЭГЛЭГДДЭГ ГОО САЙХНЫ ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД.
Нүүрний арьс цэвэрлэгч сүүн шингэн
Энэ бүтээгдэхүүнийг нүүрний арьсанд түрхэж нойтон хөвөнгөөр арчих буюу усаар угаадаг. Арьсанд наалдаж хатсан бохир гоо сайхны бүтээгдэхүүний үлдэгдлийг цэвэрлэдэг. Мөн арьс цэвэрлэдэг кремийг хэрэглэж болно. Энэ крем нь хуурай арьсны арчилгаанд илүү тохиромжтой. Шингэн учир арьсанд шингэхдээ амархан, найрлаганд тос агуулагддаг тул арьсанд наалдсан гоо сайхны бүтээгдэхүүний үлдэгдэл амархан уусаж хялбар цэвэрлэгддэг. Арьсыг эрүүл болгохын тулд чийгтэй хөвөн хэрэглэнэ.

Саван
Ердийн саван нь арьсыг ихээр хуурайшуулдаг тул арьсны чийгийг алдагдуулдаггүй цэвэршүүлдэг саванг хэрэглэж болно. Ийм саван нь тослог арьсыг ариутгаж, шар үсний нүхийг цэвэрлэж, батга гарахаас урьдчилан сэргийлнэ.

Наалданги тоник.
Энэ бүтээгдэхүүн нь таны арьсыг сэрүүцүүлэх үүрэгтэй. Бүтээгдэхүүнийг арьсанд түрхмэгц хурдан ууршдагаараа онцлог. Үүнээс гадна эдгээр нь арьсны өнгөн хэсгээс илүүдэл тосыг арилгахад илүү тус дэм болдог байна. Ийм бүтээгдэхүүний сав баглаан дээр /наалданги тоник/ гэж бичсэн байдаг нь уг бүтээгдэхүүний найрлаганд спирт ихээр агуулагдсаныг илэрхийлж байгаа бөгөөд зөвхөн тослог арьсанд зориулагдсаныг харуулна. Хуурай болон мэдрэмтгий арьстай хүмүүс ийм бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь арьсыг хэт их хуурайшуулдаг.

Чийгшүүлэгч
Арьсыг чийгшүүлэх бүтээгдэхүүний гол үүрэг нь арьсны өнгөн хэсэгт чийгийг ууршилтаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын давхарга үүсгэхэд оршдог. Үүний тусламжтай арьс гөлгөр, зөөлөн энхрий болдог тул та арьсаа байнга чийгшүүлж байгаарай.

Нүдний будаг арилгах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд
Ердийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь ихэнх тохиолдолд нүдний будгийг бүрэн арилгаж чаддаггүй учраас танд ийм зориулалт бүхий тусгай бүтээгдэхүүн хэрэгтэй. Та нүдний орчмын эмзэг мэдрэмтгий арьсанд тусгайлан анхаарал тавьж зориулалтын цэвэрлэгч, тос хэрэглээрэй.

Нүүрний маск
Энэхүү хүчтэй үйлчилгээтэй бүтээгдэхүүн нь таны арьсны гүн цэвэрлэгээг нэмэгдүүлээд зогсохгүй арьсанд агуулагдаж буй чийгийг нэмэгдүүлдэг.

Зовхины крем
Нүдний эргэн тойронд байдаг энхрий зөөлөн арьс хамгийн түрүүнд хөгшрөх хандлагатай байдаг. Иймээс зовхины крем нь үрчлээг тэнийлгэх, арьсыг улам зөөлөн болгох үйлчилгээтэй. Үүнээс гадна эдгээр бүтээгдэхүүн нь нүдний бүлцэнг тэнийлгэх үйлчилгээтэй байдаг.

Шөнийн крем
Энэхүү маш хүчтэй үйлчилгээтэй крем нь нойрсох үед арьсыг амрааж, бэхжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Шөнийн крем дээр будалт хийдэггүй тул их тослог байдаг.

ЗУНЫ УЛИРАЛД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

Гадаад мэдээ [sasas] 2009-04-07 11:18:30
ЗУНЫ УЛИРАЛД  АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

Зуны улиралд арьс байнга халуун агаар хэт ягаан туяаны нөлөөнд автаж байдаг тул маш нарийн арчилгаа шаардагдана. Зуны улиралд витаминаар баялаг байгалийн цэвэр бүтээгдэхүүн элбэг учир арьс арчлах өргөн боломж бий. Та байнга халууцан хөлөрч байдаг тул таны арьс чийглэг байгаа гэдгийг мартаж болохгүй. Учир нь чийглэг арьсанд тоос шороо маш амархан наалддаг тул таны арьсны өнгө өөрчлөгддөг. Нөгөөтэйгүүр хэт их чийгшилтэй арьсанд тоос шорооноос гадна таны хэрэглэсэн тонжуулагч крем шингэдэг тул зуны улиралд арьсны арчилгаа эрс нэмэгдэнэ. Арьсыг сайтар цэвэрлэж арчлахаас гадна чийгшилт болон хэт ягаан туяаны үйлчлэлээс хамгаалаад зогсохгүй мөн хөлс болон арьсны тослогийн илүүдлийг өөртөө шингээдэг. Арьсанд тэжээл өгөхийн тулд шинэ жимс, хүнсний ногоо, шүүсний маск хэрэглээрэй.

ӨВЛИЙН УЛИРАЛД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

Гадаад мэдээ [sasas] 2009-04-07 11:21:38
ӨВЛИЙН УЛИРАЛД АРЬСАА ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?

Мөн өвөл хавар зуны улиралд арьс тусгай үйлчилгээ шаарддаг. Манай орны нөхцөлд хахир хатуу өвөл болдог нь хүний бие организмд төдийгүй арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг.
Хүйтний улиралд арьсанд нэмэлт арчилгаа зайлшгүй хэрэгтэй. Ийм нөхцөлд арьсыг хэрхэн арчлах ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх тухай зөвлөе.
Өвлийн улиралд арьсыг хүйтнээс хүйтэн жиндүү салхинаас, пааранд халсан халуун агаараас хамгаалах хэрэгтэй. Үүний тулд танд тослог хэрнээ найрлагандаа ус агуулаагүй крем шаардлагатай. Хэрэв танд өвлийн крем байхгүй бол уг кремийг гэрийн нөхцөлд маш хялбархан бэлтгэх талаар хүргэе.
Ургамлын тос- хоолны 3 халбага
Хайлуулсан лав- хоолны 1 халбага
Борын хүчил-цайны тал халбага
Өргөст хэмх болон нимбэгний шүүс-хоолны 2 халбага
Глицерин-хоолны 1 халбага
Гадаа гарахын өмнө кремийг түрхэж 10-15 минут байлгаж арьсандаа шингээгээд дээрээс нь пудр түрхэнэ. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн нь гоёл болохоос гадна маш сайн хамгаалалт болж өгдөг.
Үүнээс гадна өвөл арьс хүйтний нөлөөгөөр улайдаг ялангуяа хамар, хацар. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь тонжуулагч кремүүд нь ихэвчлэн өнгөгүй байдаг тул таны нүүр царай хачин өнгөтэй харагдах үе байдаг. Иймээс өвлийн улиралд пудр хэрэглэх нь илүү зохимжтой. Өвлийн улиралд гоо сайхны бүтээгдэхүүн тослог суурьтай байвал сайн. Зовхины тень тослог суурьтай, тушь нь усанд тэсвэртэйг сонгоорой. /нойтон цас орох тохиолдолд/. Мөн хүйтний улиралд уруулын будаг нь тослог, эсвэл супер тэсвэртэй байх хэрэгтэй.

АРЬСНЫ ТӨРЛҮҮД-АРЧИЛГАА

Гадаад мэдээ [sasas] 2009-04-07 11:30:34
АРЬСНЫ ТӨРЛҮҮД-АРЧИЛГАА

ХУУРАЙ АРЬС
Хуурай арьс нь залуу цагт маш сайхан толигор энхрий харагддаг боловч цагийн аясаар бусад хэлбэрийн арьснаас хурдан үрчлээтэж, амархан хогжруутдаг. Гэхдээ бусад хэлбэрийн арьснаас давуу тал нь шилжилтийн насны үед батга гардаггүй тул анхнаасаа арчилгаа авах нь маш сайн. Зарим тохиолдолд хүн төрөхдөө хуурай арьстай төрдөг бол зарим нь таарахгүй гоо сайхны бүтээгдэхүүн буруу хэрэглэсэн явцын дунд үүсдэг. Үүнээс гадна нарны туяаны хэт их үйлчлэл, хүйтэн агаар, салхи, шороо тоос зэрэг гадны нөлөө арьсыг маш ихээр хуурайшуулдаг. Хэрэв та хуурай арьстай бол хоол хүнсэндээ байнга жимс, сүү сүүн бүтээгдэхүүн, элэг цөцгий, зөөхий, хүнсний ногоо, өөх тос, өндөг түлхүү хэрэглэнэ. Мөн витамины курс эмчилгээ хийлгэж, ялангуяа А витаминыг хоолны өмнө өдөрт 3 удаа ууна. Нэг эсвэл бүтэн хагас сар үргэлжлүүлж уувал үр дүн мэдрэгдэнэ. Хуурай арьс нь амархан хөгширдөг учир арчилгаа их шаарддаг. Харин арчлахдаа ямар ямар зүйлийг хориглох талаар хүргэе. Тухайлбал хлортой усны үйлчилгээ, хэт ягаан туяаны үйлчилгээ, жимсний хүчил болон найрлаганд нь ийм хүчил орсон крем хэрэглэх, арьсаа спиртээр, үнэртэй усаар цэвэр глицеринээр, одеколоноор арчихыг бүр хориглоно. Хуурай арьсны хувьд хамгийн чухал нь тэжээл чийгшүүлэлт байдаг учир хэрэгтэй бодисыг нөхөж байнга арчилж бай. Тэжээлийн тос байнга хэрэглэн нүүрээ угаасны дараа чийгтэй арьсан дээрээ заавал тос түрхэж байгаарай. Тэжээлийн тосноос гадна тэжээлийн болон витаминлаг маскийг 7 хоногт 2-3 удаа тавьж болдог. Мөн тослог жин сайн нөлөөтэй. Арьсыг зөв арчилсанаар хуурай байдал нь аажмаар чийглэг болж улмаар хэвийн арьсны хэлбэрт шилжиж болдог.

ТОСЛОГ АРЬС
Тослог арьс нь гялалзсан, шар үсний нүх нь өргөссөн харагддаг. Хуурай арьсыг бодвол зузаан бүтэцтэй байдаг учир хөгшрөлт удаан явагддаг. Арьсны тослогжилт ихэвчлэн өсвөр насны үед түгээмэл илэрдэг нь бэлгийн хөгжлийн үед өөхний булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж, тосны ялгаруулалт ихэссэнтэй холбоотой. Энэ нь батганд өртөх гол хүчин зүйл болдог. Зарим тохиолдолд арьсны тослог байдал удаан жил хадгалагддаг учир зөв арчилж сурах хэрэгтэй.
Тослог арьсыг өдөрт 2-3 удаа өглөө, орой савантай бүлээн усаар угаана. Мөн усны оронд таргаар угаах эсвэл 1:1 харьцаагаар устай хольсон нимбэгний шүүсээр арчиж болдог. Нүүрээ угаасны дараа арьсыг хаттал арчиж, гэрийн нөхцөлд хийсэн өргөст хэмхний шүүс эсвэл спирт агуулсан зориулалтын тоникоор арчиж цэвэрлэнэ.

ЕРДИЙН АРЬС
Ердийн арьс нь ямар нэгэн асуудалгүй байдаг. Ийм арьстай хүнд ихэвчлэн дотоод өвчлөл, бэлгийн бойжилт эсвэл буруу арчилснаас арьсны асуудал үүсдэг. Харин ердийн арьс нь мэдрэмтгий байж болдог. Ийм төрлийн арьсыг арчлах нь цэвэрлэх, тослогийн балансыг хадгалах. Ердийн арьс нь усанд их тэсвэртэй, гэхдээ хэт их мэдрэмтгий бол сүүг 1:1 харьцаатай устай хольсон бэлдмэлээр угаавал сайн. Өглөө угаахдаа саван хэрэглэхгүй, буцалгаж өрөөний температурт хөргөсөн усаар зөөлөн шавшиж угаагаарай. Харин орой угаахдаа саван хэрэглэж болно.

ХОЛИМОГ АРЬС
Холимог хэлбэрийн арьс нь бусад арьсыг бодвол нилээд их байдаг. Ийм арьсыг арчлахад хамгийн төвөгтэй төдийгүй бага зэрэг хүндрэлтэй. Учир нь арьсаа хэсэг хэсгээр нь буюу хуурай, тослог арьс арчилгааны бүтээгдэхүүн зэрэг хэрэглэгддэг. Гэхдээ та ямар ч төрлийн арьстай байсан гоо сайхны нэгэн дүрмийг марталгүй санаарай. Арьсыг нэг төрлийн бүтээгдэхүүнээр арчлах тусам дасал болж сүүлдээ үйлчилгээ нь суларч эхэлдэг тул бүтээгдэхүүнээ сольж хэрэглэж байх нь зүйтэй.

АРЬСАА ХЭРХЭН ӨНГӨЛӨГ ЗАЛУУ БАЙЛГАХ ВЭ?

Гадаад мэдээ [sasas] 2009-04-07 11:44:04
АРЬСАА ХЭРХЭН ӨНГӨЛӨГ ЗАЛУУ БАЙЛГАХ ВЭ?

25-аас доош насны хүмүүс арьс арчилгаагаа илүү анхааран заавал цаг зав зарцуулж байх хэрэгтэй. Учир нь хүүхэд байхаасаа зөв арчилгаатай байсан арьс эрүүл өнгөлөг байдлаа харьцангуй удаан хадгалдаг. Зөв арчилна гэдэг нь орой бүр тохирсон савангаар сайтар угаах буюу сүүн шингэнээр цэвэрлэж, арьсаа гадны бохирдлоос хамгаалж байх хэрэгтэй юм. Хүний арьс аль болох амарч байж л эрүүл сайхан байдлаа хадгалж чаддаг болохоор амрах ёстой үед нь тос түрхэхгүй байхыг зөвлөе. 25-аас дээш насны хүмүүс үндсэн арчилгаанаас гадна долоо хоногт нэг удаа нүүрний массажинд орох буюу гэрийн нөхцөлд массаж хийж байвал сайн. Массаж гэдэг нь арьсны бодисын солилцоог хэвийн явуулж, арьсанд тэжээл өгч, эд эсийг сэргээхээс гадна хамгийн гол нь арьсны цусан хангамжийг сайжруулдаг сайн үр нөлөөтэй. Үүнээс гадна өөх тос болон архи тамхи зэргийг тохируулан хэрэглэж байх нь чухал.

АРЬСАА ТОДОРХОЙЛООРОЙ.

АРЬСАА ТОДОРХОЙЛООРОЙ.
Хамгийн түрүүнд ямар арьстайгаа тодорхойлж байж арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгоно. Арьс тодорхойлох нэг аргыг танилцуулья та туршаад үзээрэй.
Цэвэр цаасан салфетка, пудр түрхдэг хатуу багс хэрэгтэй.
Өглөөний цагаар нүүрээ сайтар угааж, хуурай болтол нь арчина. 3 цагийн дараа 2 ширхэг салфетка авч нэгийг нь нүүрний дунд шугам болох дух, хамар, эрүүндээ тавьж нөгөөг нь хацар санчигандаа наан тавина. Нэг минут орчмын дараа үр дүн нь мэдэгдэнэ.
Хэвийн, ердийн арьстай бол салфетканд бага зэрэг тослог мөр үлдэж, таны арьс зөөлөн хилэн шиг харагдана.
Хуурай арьс нь салфетканд ул мөр үлдээхгүй. Учир нь хуурай арьсны бүтэц маш нарийн нягтралтай байдаг.
Тослог арьс нь салфетканд наалдаж тослог болгохоос гадна гялалзсан өнгөтэй харагдана.
Холимог арьс нь нүүрний дунд шугаманд наасан салфетка санчиг болон хацранд наасан салфеткаас илүү их тослог ул мөр үлдээдэг.

Харин арьсны мэдрэмтгий эсэхийг тодорхойлохын тулд пудр түрхдэг зориулалттай цэвэр багсаараа /нүүрээ угаасны дараа/ арьсан дээгүүрээ гүйлгэнэ.
Хэт их мэдрэмтгий арьсан дээр шууд л улаан мөр үлддэг. Хэрэв мэдрэмтгий бол 1 минут орчмын дараа ягаавтар өнгийн мөр гарна. Хэвийн арьсан дээр ямар ч мөр гарахгүй.
Та арьсаа тодорхойлсон бол арчлах арга болон гоо сайхны бүтээгдэхүүнээ тохируулан сонгоорой.

ӨНГӨЛӨГ ЭРҮҮЛ ХУМСНЫ НУУЦ.


Өнгөлөг толигор хумс эрүүл мэндтэй зайлшгүй холбоотой. Тиймээс эрүүл мэнд, хоол хүнсэндээ анхаарч кальциар баялаг бүтээгдэхүүн хэрэглээрэй. Хумс арчлахын тулд хамгийн түрүүнд маш сайн тэжээл өгөх хэрэгтэй. А аминдэм болон загасны тос хумсыг өөрчилж чаддаг. Та 2 долоо хоногийн турш орой бүр хумсандаа А аминдэм буюу загасны тосоор жин тавьж өдөр нь илэгний өөдсөөр зүлгэх маягаар зөөлөн арчаарай. Энэ хугацаанд хумсны лак түрхэхгүй байхыг хичээгээрэй.
Хумсаа бэхжүүл.
Зөөлөн, амархан хугарч гэмтдэг хумсыг бэхжүүлэх хамгийн шилдэг арга бол давстай ванн юм. Өөрөөр хэлбэл хүнсний иоджуулсан эсвэл далайн давстай усанд хумсаа дүрэх. Энэхүү давсны уусмалыг бэлтгэхдээ 1 цайны халбага давсыг 60 мл буцалсан усанд уусгаж хутгана. Давс нь 10-15 минутын дотор уусахгүй бол уусмал тань арай хэтэрсэн бололтой. Бага зэрэг ус нэмээд бүрэн ууссаны дараа 40 хэм хүртэл халаагаад, хумсаа дүрж 20-30 минут байлгана. Ингэхдээ савтай усны гадуур алчуураар бүтээнэ. Мөн нимбэгний шүүс хумсыг маш сайн бэхжүүлдэг. Хэрчим нимбэгээр бүх хумсаа удаан арчиж бас дээр нь жин маягаар тавьж болно.
Хумсны хамгаалалт
Хумсны ямар ч лак болон арилгагч нь маш ихээр хуурайшуулж, өөрийнх нь тослогыг үгүй болгодог. Тиймээс заримдаа хумсаа будахгүй байж амраах хэрэгтэй. Мөн хумсыг будахдаа заавал лакны суурь хэрэглэх хэрэгтэй. Учир нь энэ суурь хумсыг толигор тэгшхэн болгохоос гадна хумсыг үетэх, хугарах, сэтрэх зэрэг гэмтлүүдээс урьдчилан сэргийлж, мөн лакийг түргэн цэвэрлэхэд болон арилахгүй удаан байхад тустай.

УРУУЛАА ЗӨВ ХЭЛБЭРТЭЙ ӨНГӨЛӨГ БОЛГОХЫН Т

....
Гэгээлэг өнгөөр будах нь уруул гоё харагдах үндэс болдог. Харин хүрээлэх өнгө нь арай тод байвал зүгээр. Уруул зузаан бол бага зэрэг дотуур, нимгэвтэр бол үл ялиг гадуур нь хүрээлээрэй. Хүрээн будгаа жигд нимгэн тарааж будна. Харин ирмэг нь мөлгөр уруулыг тодоор хүрээлж бийрээр будвал тохиромжтой. Мөн уруулыг өнгөлөг болгохын тулд шүдээ угаасны дараа сойзоороо массаж хийгээрэй. Тэр дороо үр дүн нь мэдэгдэх болно.

ХАЦРЫН УЛААН ХААНААС ҮҮСДЭГ ВЭ?


Хацрын арьс маш эмзэг болохоор байнга арчилж хамгаалж байхгүй бол удахгүй хуурайшиж гэмтэн улаан судалтай болдог. Ихэнх тохиолдолд нар, салхи хүйтэнд хөлдөх зэргээс үүсдэг ч заримдаа дотоод эрхтэнтэй холбоотой байх тохиолдол байдаг. Эдгээр нь арьсанд нөлөөлж улмаар судсанд орж бичил судасны сүлжээ байрлах давхаргын хэсэгт агшилт үүссэний улмаас бий болдог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нар, салхинаас хамгаалах тос байнга хэрэглэх хэрэгтэй. Нэгэнт үүссэн хацрын улааныг жижиг мэс ажилбараар арилгаж болдог. Гэхдээ үүнийг хийлгэхийн тулд заавал эмчид үзүүлж шалтгааныг нь тодруулаарай. Учир нь эмчийн хяналтанд хийлгэхгүй бол сорви үүсэх магадлал өндөр. Эмчийн хяналтанд хийлгэсэн мэс заслын сорви 7-14 хоногийн дотор эдгэрнэ.

СҮРЧИГ ҮҮССЭН ТҮҮХЭЭС...


Эртний Египетийн хаад, хатад хөгжлийнхөө идэр үед өнөөгийн бидний хэрэглэж байгаа сүрчгийг байгалиас нь шууд хэрэглэдэг байжээ. Танд сонирхуулахад эртний Египетийн хатан хаан Клеопатра Сарнай, Нил, Мэлрэг гэх цэцэгсийг хандлан сүүнд хийж угаал үйлдэн, дан байгалийн гаралтай боловсруулаагүй тосыг түрхдэг байсан байна.
Дэлхийн үнэртэн гоо сайхны түүхэнд Францчууд асар их хувь нэмэр оруулсан.
Дундад зууны үед Францын хатагтай нар сүрчгийг бээлийндээ шингээн хэрэглэдэг байсан бол гарамгай жанжин Напелон Бонапарт тулалдаан бүрийнхээ өмнө өөр өөр сүрчиг түрхдэг байжээ. Түүний энэ үйлдлийг түүхчид тайлбарлахдаа тэрээр цацсан сүрчгээрээ дайсныхаа сэтгэлзүйд тодорхой нөлөө үзүүлдэг байсан гэжээ. Мөн үнэртэй ус, үнэрийн тухай “Үнэртэн” нэртэй гайхалтай кино байдаг. Энэ кинонд хүний үнэрлэх чадвар болон үнэрийн тухай маш сонирхолтой, үнэрийн тусламжтайгаар юуг ч хийж болохыг харуулсан байдаг.
Сүрчиг үйлдвэрлэгч анхны үйлдвэр одоогоос 400 гаруй жилийн өмнө Францын Грэсс хэмээх тосгонд үүссэн.
Өдгөө энэ хот олон улсын Сүрчиг үйлдвэрлэлийн төв нь болсон ба энд өдгөө сүрчиг үйлдвэрлэгч 30 аж үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр үйлдвэр сүрчиг үйлдвэрлэх төдийгүй өөр бусад орны сүрчиг үйлдвэрлэгчдэд хэрэгтэй гол бэлдмэлүүдийг экспортолдог. Тэд өөрт байхгүй түүхий эдээ Европ, Өмнөд Америк, Араб, Хятад, Энэтхэг орнуудаас импортолдог юм байна. Сүрчиг үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн бүх л үе шат патентлагдан нууцлагдсан байдаг. Эдгээрээс зөвхөн 4 үйлдвэр л жуулчдад өөрийн үйл ажиллагааг сонирхон үзэхийг зөвшөөрдөг байна.
Дэлхийн үнэртэнгийн урлагийг Америкийн, Европын гэсэн 2 урсгалд хуваан авч үздэг.
Европ урсгал нь өнө эртний түүхтэй. Үнэртний цуглуулга нь олон төрлийн найрлага, үнэрийн асар их баялаг мэдрэмж хэлбэлзэл, маш нарийн загварын савалгаатай, хялбар биш үйл ажиллагаатай.
Харин Америк маягийн сүрчгийн онцлог нь энгийн хэрнээ цоглог, спорт маягийн, Европ төрөлтэй харьцуулахад орчин үеийн, нийтлэг хамгийн гол нь тансаг байдалтай байдаг гэнэ.

СҮРЧИГНИЙ БҮТЭЦ



Сүрчгийг бүтээгдсэн байдлаар нь:
1. Байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдсэн
2. Альдегид буюу 100% химийн аргаар бүтээгдсэн гэж 2 ангилдаг.
Байгалийн гаралтай сүрчиг бараг байдаггүй ба сүрчиг нь өөрт агуулагдах байгалийн бодисынхоо агууламжаар үнэлэгддэг. Цэвэр байгалийн түүхий эдийн агууламж нь ихсэх тусам сүрчигний үнэ нэмэгддэг. Учир нь 1 литр сарнайн охь гаргаж авахад 2000 цагийн ажиллагаа мянга мянган сарнайн дэлбээ шаардагддаг байна. Өдгөө дэлхийн зах зээл дээр 1 литр сарнайн охь 83 сая төгрөгийн үнэтэй байна. Хамгийн ховор, үнэтэй сүрчгийн түүхий эдэд Сарнай, Мэлрэг, Нил, цэцгүүд багтдаг. Та бидний сайн мэдэх дэлхийн нэртэй фирмүүд болох Estee Lauder, GiorgioArmani, Ralph Loren, Lancome сүрчгүүдийн найрлагын дийлэнх хувь байгалийн түүхий эд болох цэцэг, ургамлын ханднаас бүрддэг тул үнэтэй бас чанарлаг байдаг.
Эдгээр сүрчиг түрхсэний дараа 3-н өөр янзаар хувиран үнэртдэг гайхалтай онцлогтой.
1. Top Note буюу дээд үнэр: 15-20 минут үнэртдэг.
2. Heart Note буюу зүрхэн үнэр нь дээд үнэрээс хойш 30-40 минут үнэртдэг бол
3. Base Note буюу суурь үнэр: хувцас, арьсанд шингэж үлддэг үнэр.
Харин үнэрээ тогтоон барих чадвараар нь 4 ангилан авч үздэг.
1. Extra зэрэглэл /Parfum/. 50% болон түүнээс дээш анхилуун үнэрт бодис агуулсан, 3-4 хоног үнэрээ барьдаг.
2. А зэрэглэл /Eau De Parfum/. Өдөр тутмын буюу 1 5-30%
3. В зэрэглэл /Eau De Toilette/. Нийтийн хэрэглээ буюу 10%
4. С зэрэглэл /Eau De Cologne/ Эрүүл ахуйн хэрэглээ буюу 1,2-8%<

СҮРЧИГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ

Гадаад мэдээ [sasas] 2009-04-08 13:16:14
СҮРЧИГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ

Үнэрийг мэдрэх гэдэг нь хүнд заяасан асар их чадвар юм. Ямар нэгэн сэтгэгдэл үлдээх үнэр бол чухал зүйлийн нэг.
Үнэртэй усыг хэрэглэж ирсэн түүх эртний Египет, Ромын хаад, ихэс дээдсээс улбаатай. Тэр үед сүрчгийг байгалиас шууд авч хэрэглэдэг байсан. Зөвхөн ихэс дээдэс л хэрэглэх эрхтэй. Харц энгийн иргэд хэрэглэхийг хориглодог байсан. Тэгвэл одоо энэ тансаг үнэр нь хүн бүхний хэрэглээ болжээ. Таагүй үнэр гэдэг чиний тухай бусдад төрөх сэтгэгдлийг орвонгоор нь эргүүлж ч болно. Загварын шоуны шилдэг хувцсыг өмсчихсөн явахад хэн ч анзаарахгүй хирнээ сэнгэнэсэн таатай үнэртэн хэрэглэсэн байхад анхаарлаа хандуулах нь илүү гэдгийг санаарай.
Үнэртнийг сонгохдоо арьсан дээрээ яаж үнэртэхийг заавал шалга. Сүрчигний жинхэнэ үнэр арьсан дээр түрхэгдэж байж л мэдэгдэнэ. Үүнийг шалгахдаа алган дээрээ үнэртэй уснаас дусаагаад, хатангуут нь алгаа хамрынхаа ойролцоо сэвж үнэртвэл жинхэнэ үнэр нь үнэртэх болно.
Сүрчгээ хэрэглэхдээ аль болох нимгэн арьстай хэсэгт түрх. Хүзүүний урд, бугуйн дотор тал гэх мэт.
Харин зарим мэргэжилтэн чихний араар түрхэх буруу гэж дүгнэсэн байдаг. Учир нь чихний ар хэсэгт байрлах олон төрлийн булчирхай үнэрийг хувиргадаг гэнэ. Үслэг эдлэл үнэрийг удаан хадгалдаг онцлогтой. Тиймээс та өвлийн улиралд үслэл эдлэлдээ усаа цацаарай. Торго, нийлэг материал, үнэт эдлэл рүү цацвал толбо үлддэг гэдгийг анхаараарай. Үүнээс гадна дууссан үнэртэй усныхаа савыг орны даавуу хийдэг шүүгээндээ хийвэл үнэр даавуунд шингэж улмаар унтах үед биенд шингэдэг. Ямар ч хувцсанд сүрчиг түрхдэггүй. Учир нь хувцаснаас амархан үнэр нь гарахаас гадна толбо тогтвол хими цэвэрлэгээнд өгөхөөс аргагүй болдог.
Охидод цэцэгсийн, далайн сэрүү татсан зөөлөн үнэртэн илүү зохимжтой. Ээжийнхээ хэрэглэдэг үнэтэй брэндийн хурц хүнд үнэртэнг хэзээ ч битгий хэрэглээрэй. Ийм үнэр чиний насанд тохирохгүй. Үүний оронд өглөө бүр шүршүүрт орж тансаг үнэртэй саван хэрэглэсэн нь илүү дээр.
Ажил хэргийн болон өдрийн цагаар /дорнын/ гэгддэг хурц чамин үнэртэн хэрэглэх нь зохисгүй. Харин зөөлөн ердийн сүрчиг тохиромжтой байдаг.
Харин орой үдшийн цагаар, үдэшлэг уулзалтанд хурц үнэртэнг хэрэглэж болно.
Даруухан байдлыг эрхэмлэдэг эмэгтэйчүүдэд цэцгийн үнэр агуулсан сүрчиг гайхамшигтай зохьдог.
Харин чөлөөтэй эротик дүр төрхтэй бүсгүйчүүдэд дорны үнэртэй сүрчиг илүү зохино.
Мөн сүрчигний найрлагатай саван байдаг. Энэ саванг хувцасны шүүгээндээ хий. Та ажилдаа яараад сүрчгээ түрхэхээ мартсан байсан ч таны хувцсанд шингэсэн үнэр байсаар байх болно.
Харин та гэрээсээ гарахаасаа дор хаяж 15-н минутын өмнө үнэртнээ түрхээрэй.
Мөн биеийн тос тань хурц үнэртэй бол сүрчиг түрхэхээс зайлсхий. Хурц үнэр хольж үнэртвэл жинхэнэ үнэр алга болж таагүй үнэр үнэртдэг.
Үүнээс гадна тамхи, архи, халуун ногоо бусад хурц үнэртэй хоол ихээр хэрэглэвэл үнэрийг ихээр өөрчилдөг.
Хэрэв та ийм хоол идэх гэж байгаа бол сүрчиг түрхэхгүй байсан нь дээр.

САРМИСТАЙ НӨХӨРЛӨ


Сармис нь ханиад томууны өвчин, чихрийн шижин, хавдар, зүрх судасны өвчлөлт зэрэг маш олон өвчнийг анагаах увдистай. Мөн найрлагад нь хүхэр агуулагдсан байдаг учраас томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусыг устгах чадалтай. Үүнээс гадна хөгшрөлтийг удаашруулах бодисыг агуулдаг болохыг эрдэмтэд баталжээ. Фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Үүнээс гадна сармисаар олон төрлийн өвчнийг анагааж болно.
Цусны даралт ихсэх үед: Сармисны 20 хумс, сонгины 5 ширхэг булцуунд нухаж бэлтгээд дээрээс нь үр болон хальсыг нь цэвэрлэсэн 5 ширхэг нимбэг, 1 кг элсэн чихэр, 2 литр ус хийж сайтар холино. Бэлэн болсон бэлдмэлээ сэрүүн харанхуй байранд хадгална. Хоол идэхээс 20 минутын өмнө хоолны халбагаар нэгийг өдөрт 3 удаа ууна.
Цус багадах өвчний үед 300 гр сармис цэвэрлээд 2 литрийн шилэн саванд хийж дээрээс нь 1 литр спирт хийж 3 долоо хоног хандална. Аяганы тал буюу 100 гр сүүнд 20 дусал хийж өдөрт 3 удаа ууна. Мөн бөөлжиж ходоодноос цус алдах үед сармисыг жижиглэж хэрчээд талхны зөөлөнд ороож залгидаг.
Түүнчлэн судас хатуурч, бүдүүрэх болон үе мөч үрэвсэж өвдөх, бөөр давсагны чулуу, хэрлэг өвчин зэрэгт хэрэглэвэл эерэг нөлөө үзүүлдэг.

ОЛИВИЙН ТОС, ШИНГЭН ЭМ


Оливийн тосыг чидун жимсний доторх зөөлөн хэсгийг шүүн авч хийдэг. Tослогийн хэмжээ бусад тосыг бодвол бага байдаг төдийгүй кальци, фосфор, натри болон Е, К аминдэмээр баялаг. Тиймээс ходоодны шархтай хүмүүс хоол идэхээс өмнө эмчилгээний журмаар хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Өдөр бүр хүндээр бие засаж чаддаггүй хүмүүс өглөө бүр өлөн элгэн дээрээ нэг халбагыг уугаад байвал үр дүнг нь удахгүй мэдрэх болно.
Хоолны шингэц сайжруулах, ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, 12 нугалаа гэдэс, ходоодны шарх, элэг, цөсний чулуужилт зэрэгт сайн нөлөөтэй. Кальци эрдэс бодисоор баялаг тул яс сийрэгжих, судас хатуурах, мартамхай болох зэрэгт тустайгаас гадна чихрийн шижин өвчний эсрэг үйлчилж, судас хатуурах явцыг удаашруулдаг тул даралт ихсэх болон зүрх судасны өвчтэй хүмүүст нэн тохиромжтой. Хүний дархлалын системийн үйл ажиллагааг дэмжиж хорт хавдар болон эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдараар өвчлөх эрсдлийг багасгаж чаддаг.
Мөн хүний биед тэжээл өгч амархан шингэдэг давуу талтай.
Ургамлын тосон дотроо хамгийн үнэтэй сортод тооцогддог нь ч үүнтэй холбоотой. Илүүдэл жин хасаж хоолны дэглэм барьж байгаа хүмүүс хоол хүнсээ оливийн тосоор амталж идвэл багагүй тустай шүү. Ямар ч хоол хүнсэнд хэрэглэх боломжтойгоос гадна ердийн температурт чанараа сайн хадгалдаг. Гэхдээ халааж хэрэглэвэл хэрэгтэй эрдэс бодисууд нь алдагддаг тул аль болох хүйтнээр нь хэрэглэхийг хичээгээрэй.

Д АВСЫГ БАГА ХЭРЭГЛЭ

ДАВСЫГ БАГА ХЭРЭГЛЭД

АВСЫГ БАГА ХЭРЭГЛЭ

Цагаан хор гэгдэх өөх тос, элсэн чихэр, давс 3-р хүний бие махбодь дутагдана гэж бараг л үгүй. Харин ч өөх тос задарч чихэр болон биед хуримтлагддаг байна. Харин давс илүүдвэл бодисын солилцоонд өөрчлөлт орно. Нэмж зөвлөхөд бидний хэрэглэж байгаа иоджуулсан давсыг ч химийн аргаар бий болгодог тул аль болох татгалзахыг эмч зөвлөх болсон. Давсны хэрэглээг шууд хасах нь дасахад төвөгтэй учраас бага багаар хасаж улмаар бүр хэрэглэхгүй байвал таны биенд тустай.

ЭРҮҮЛ ЗАЛУУ БАЙЛГАДАГ ЭНГИЙН РАШААН


Та үргэлж залуу сайхнаараа, эрүүл чийрэг амьдрахыг хүсвэл байнга исгэлэн сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ямар ч эм тангаас дутахгүй үйлчилж, хүний биеийг юугаар ч солимгүй аминдэмээр тэтгэж байдаг өвөрмөц ундаа бол айраг, тараг, хоормог зэрэг исгэлэн бүтээгдэхүүнүүд байдаг гэнэ. Эдгээр бүтээгдэхүүнд төрөл бүрийн витамин, уураг, хүчил, өөх тос зэрэг хүний биед тустай ферментүүд агуулагддаг. Хүний биед сүү нэг цагийн дотор 30 хувь шингэдэг бол тараг бүхлээрээ шингэдэг байна.
Дэлхийд анх удаа исгэлэн бүтээгдэхүүнийг Оросын эрдэмтэн Илъя Мечников судалсан. Тэрээр 20 жилийн турш хүний бие махбодийн хөгшрөлтийн шалтгааныг судалж, учрыг нь олохыг хичээсэн гэдэг. Гэтэл хөгшрөлт нь хүний биеийн бүдүүн гэдсэнд байдаг үржээх нянгууд нь биемахбодийг хордуулснаас ихээхэн шалтгаалдаг болохыг олжээ. Энэ нянгуудын хорт нөлөөг, сүүний хүчлийг бий болгож чадах бактерууд устгадаг. Өөрөөр хэлбэл исгэлэн сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг бодис хүний биеийг эрүүлжүүлж байдаг.
Учир нь залуу насны төлөө тэмцэгч лактобацилл болон бифидо бактериуд нь исгэлэн ундааны найрлагад их хэмжээгээр агуулагддаг.
Дэлхийд хамгийн эртний исгэлэн сүүн ундаанууд бол айраг, тараг, хоормог гэдэг. Бүр МЭӨ 5-р зууны үед Скифчүүд нь айраг ихээр хэрэглэдэг байсан учир тэдний бие маш эрүүл чийрэг байсан талаар Геродот тэмдэглэн үлдээсэн байдаг. Улс үндэстэн, ард түмэн бүхэн тараг, айраг йогурт, ацидофилин гэх зэрэг исгэлэн сүүн бүтээгдэхүүн боловсруулах өөр өөрийн уламжлалт аргатай. Тэдгээрийг бэлтгэх арга нь өөр өөр боловч хүний биед үзүүлэх нөлөө ашиг тус яг адилхан. Түүнээс гадна аливаа амьтан болон хүн бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг гэнэ. Энэ нь бусдыг татах хүч болдогийг эрдэмтэд нотолсон. Энэ үнэр ямар байх нь хүний бүдүүн гэдсэн дэх бичил биетүүдийн эмх цэгцтэй хийгээд эмх цэгцгүй байдлаас хамаардаг. Тэгвэл энэ дур булаам байхын нууц болсон микрофлорыг хэвийн хэмжээнд байлгахын тулд исгэлэн сүүн бүтээгдэхүүнийг ихээр ууж байх хэрэгтэй юм. Тиймээс та исгэлэн сүүн бүтээгдэхүүнд хичнээн дургүй байсан ч уух хэрэгтэй. Эрүүл мэнд гоо сайхандаа анхаардаг хэн бүхэн, мөн антибиотик уусныхаа дараа заавал уухыг хоол судлаачид зөвлөж байна. Эрүүлжиж, залуу сайхан байя гэвэл айраг таргаа сайн уугаарай.

ХООЛОО САЙН ЗАЖИЛЖ БАЙ

Гадаад мэдээ [sasas] 2009-04-07 10:21:55
ХООЛОО САЙН ЗАЖИЛЖ БАЙ
ХООЛОО САЙН ЗАЖИЛЖ БАЙ
Хоолыг сайн зажилбал цусныг шүлсний булчирхайнуудаар дамжуулан гаргаж, түүний хортой болон хэрэггүй бодисуудаас цэвэрлэх боломжтой болдог. Лицозим хэмээх фермент хортой бодисуудын нөлөөг сааруулдаг. Шүлсний ихээхэн шүлтлэг чанар нь бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэрийг хангаж өгнө. Зажлах үед гүрвэлзэх хөдөлгөөн эрчимждэг. Хэрвээ хоол хүнсний зүйл дутуу бутлагдвал үүнээс болж хөндийн болон хана орчмын боловсруулалт хямарч бүдүүн гэдсэнд орсон эдгээр том хэсгүүд нь бичил биетүүдийн нөлөөнд орж ялзрал үүсгэн өтгөн хатах нөхцлийг бүрдүүлдэг.

ГАХАЙН ТОМУУГААС СЭРГИЙЛЭХ, ДАРХЛАА САЙЖРУУЛАХ ХООЛ ХҮНС


Шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэ. Ханиадны вирус нь хуурай орчинд илүү өсөж үрждэг. Иймд буцалсан ус, ногоон цай, жимсний цэвэр жүүс, тослог багатай сүү зэргийг оролцуулсан шингэн ундааг өдөрт 8-10 аягыг ууж хэрэглэ. Энэ нь бие махбодийн шингэн төлөв байдлыг хадгалж вирус үржих нөхцлийг багасгана.

Жимс, хүнсний ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэ. Аливаа халдварын үед бие махбодид явагдах хэт исэлдэлтийн урвалын эсрэг үйлчилгээтэй антиоксидантууд болох аминдэм А, С, Е, цайр, селен нь жимс, хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидантуудын хамгийн сайн эх үүсвэрүүд нь ургамлын гаралтай хүнс болох жимс, ногоо, самар, үр ба тод өнгөтэй жимс, ногооны хальсанд их хэмжээгээр агуулагддаг.

Хангалттай хэмжээний уураг хэрэглэ. Уургаар баялаг, өөхгүй хар мах хангалттай хэмжээгээр хэрэглэ. Вирусын халдвараас сэргийлэх гол хамгаалах эсүүд болох цусны цагаан эсүүдийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь хүнс, хоолоор авч буй уураг юм. Хангалттай хэмжээний уураг хэрэглэх нь цусны цагаан эсийн тоог нэмэгдүүлж, вирусын халдварт өртөх эрсдлийг бууруулна. Загас, малын өөхгүй хар мах, тослог багатай сүү, цагаан идээ, аарц, өндөг зэрэг нь биологийн өндөр үнэ цэнэтэй уургийг агуулдаг.

Үл орлогдох тосны хүчлүүд. Үл орлогдох тосны хүчлүүд нь вирусын халдварын үед эсийн мембраны бүрэн бүтэн байдлыг хадгалахад онцгой үүрэгтэй. Эдгээр тосны хүчлүүд нь шингэн тосонд илүү их агуулагддаг. Загас, олив, коконат, төрөл бүрийн самар, үрийн тос нь маш чухал эх үүсвэрүүд юм. Бидний хэрэглэдэг таван хошуу малын махнаас адууны маханд үл орлогдох буюу ханаагүй тосны хүчлийн хэмжээ харьцангуй их байдаг.

Архи, согтууруулах ундаа. Архийг хэтрүүлж хэрэглэх нь бие махбодийн дулаан үүсэлт, эсийн дархлаанд чухал үүрэгтэй бичил тэжээлийн бодисуудыг хүний бие махбодоос гадагшлуулдаг. Архийг өндөр тунгаар хэрэглэх нь дархлалын эсийн үйл ажиллагааг алдагдуулж, бактер, вирусын эсрэг үйлдлийн түвшинг нь бууруулдаг.

ХООЛ СУДЛАЛЫН ТӨВ