Saturday, December 5, 2009

Хонь (III/21-IV/19)
12 сарын 5. Бямба гараг. Хувийн ажил хэрэг тийм ч таатай бус байна. Хосуудын харьцаа тийм ч найрсаг бус байна. Үе үе гэр бүлд хэрүүл маргаан гарч болзошгүй. Дотны хүндээ хоёр нүүр бүү гарга, өөрийн үүргээс бүү зайлсхий.
Vхэр (IV/20-V/20)
12 сарын 5. Бямба гараг. Бусдыг өрөвдөх, харилцан туслалцах өдөр. Олон Үхрүүд энэ оныг аян замд өнгөрөөнө. Холын хамаатнуудаа эргэх, хуучин нөхөдтэйгөө эвлэрэх хүсэл төрнө. Хэрвээ та хэнтэй ч нөхөрлөдөггүй, шинэ танилуудтай болж амжаагүй бол энэ талаар одоохон бод. Энгийн байж, инээмсэглэ. Олон нийтийн ажилд оролцвол хүмүүс танд сэтгэл зүрхээ нээнэ.
Ихэр (V/21-VI/20)
12 сарын 5. Бямба гараг. Та найз нөхөдтэйгөө үйл ойлголцох байх. Өнөөдөр сэтгэл санааны таагүй өдөр байна. Ойрын өдрүүдэд мөнгөтэй болохгүй нь найдсан хүнээсээ тусламж горьдолтгүй.
Мэлхий (VI/21-VII/22)
12 сарын 5. Бямба гараг. Хатгаа, халдварт өвчин тусах магадлал туйлын өндөр байна. Олон нийтийг газраас зайлсхий. “С” амин дэмээр баялаг жимс жүүс их хэрэглэ. Хэрэв та шинэ ажлын байр хайж байвал амьдралаа сайн тал руу эргүүлэх хамгийн тохиромжтой цаг. Хэрэв та мөрийтэй тоглоомд дурлаж байгаа бол хожиж чадах байснаасаа хамаагүй ихийг алдаж болно.
Арслан (VII/23-VIII/22)
12 сарын 5. Бямба гараг. Хамтын уран бүтээл хийхэд санаа нэгтнүүд олдоно. Ажил хэргийн хүрээнд ашигтай нөхцөлтэй гэрээ байгуулж чадна. Худалдаа наймаагаа эцсийн мөчид бүтэлгүй болгохгүйн тулд тайван хүндэтгэлтэй бай. Найдвартай хамтрагч нараасаа тусламж гуйхаас бүү татгалз.
Охин (VIII/23-IX/22)
12 сарын 5. Бямба гараг. Сарын эхний хагаст та маш завгүй байх тул хайр дурлал гэх мэт аахар шаахар асуудлууд таны анхаарлыг огт татахгүй. Сарын дундаас хойш баярын уур амьсгал орсноор хайр дурлалын асуудлыг сонирхох болно. Хувийн амьдралын сайн сайхныхаа ач холбогдлыг бүү бууруул. Гэр бүлийн үнэт зүйлс бол таны хувьд албан тушаал дэвшихээс ч чухал асуудал юм.
Жинлvvр (IX/23-X/22)
12 сарын 5. Бямба гараг. Гэр оронд уур амьсгал таагүй байна. Дотны хүмүүстэй харьцах харьцаа мухардалд орж болзошгүй. Гэхдээ асуудлын гол шалтгаан танд байна. Найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстэйгээ муудалцаж болзошгүй. Алдаа гаргахгүйн тулд юу ч бүү хий.
Хилэнц (X/23-XI/22)
12 сарын 5. Бямба гараг. Гэр орондоо санаа тавих нь их байх нь хоол хүнс, цэвэрлэгээ зэрэгт нилээдх үч зарцуулах байх. Гэрийнхэн тань танд сэтгэл хангалуун байх болно. Нэг тийшээ гэр бүлээрээ амрахаар явах нь муугүй санаа байх болно.
Нум (XI/23-XII/21)
12 сарын 5. Бямба гараг. Ажлын эрч сайн байна. Янз бүрийн ажлыг өөдрөг явуулахад тохиромжтой. Хянамгай байж хүч чадлаа дэмий саармагжуул. Сайн мэдээ авснаар Нумынхны харьцаа сайжирна. Гэр бүлдээ ихээхэн хүч чадал, цаг зав зарцуулах шаардлага гарна. Амьсгалын замын өвчин тусч болзошгүй байна.
Матар (XII/22-I/19)
12 сарын 5. Бямба гараг. Гэр бүлийн амьдрал тогтвортой сайн байна. Сарын эхэнд хайртай хүмүүс үл ойлголцлоос болж муудалцаж магадгүй. Хүлээцтэй ханд.
Бумба (I/20-II/18)
12 сарын 5. Бямба гараг. Хэрвээ эртнээс биеэ бодож байхгүй бол таагүй зүйлс учирна. Өвлийн улиралд түргэн зохицох арга хэмжээ ав. Хувцасаа тохируулан өмс. Дулаан гутал худалдан ав. Хатгаа авахаас болгоомжил.
Загас (II/19-III/20)
12 сарын 5. Бямба гараг. Элэг цөс муутай Загасынхан сарын эхэнд болгоомжтой байх шаардлагатай. Та элгээ сөрөг хүчин зүйлээс хамгаалах хэрэгтэй. Хэт тослог, хэт чихэрлэг, хоол хэтрүүлж идэх, их архи уух хэрэггүй.

No comments:

Post a Comment