Saturday, December 5, 2009

СҮРЧИГ ҮҮССЭН ТҮҮХЭЭС...


Эртний Египетийн хаад, хатад хөгжлийнхөө идэр үед өнөөгийн бидний хэрэглэж байгаа сүрчгийг байгалиас нь шууд хэрэглэдэг байжээ. Танд сонирхуулахад эртний Египетийн хатан хаан Клеопатра Сарнай, Нил, Мэлрэг гэх цэцэгсийг хандлан сүүнд хийж угаал үйлдэн, дан байгалийн гаралтай боловсруулаагүй тосыг түрхдэг байсан байна.
Дэлхийн үнэртэн гоо сайхны түүхэнд Францчууд асар их хувь нэмэр оруулсан.
Дундад зууны үед Францын хатагтай нар сүрчгийг бээлийндээ шингээн хэрэглэдэг байсан бол гарамгай жанжин Напелон Бонапарт тулалдаан бүрийнхээ өмнө өөр өөр сүрчиг түрхдэг байжээ. Түүний энэ үйлдлийг түүхчид тайлбарлахдаа тэрээр цацсан сүрчгээрээ дайсныхаа сэтгэлзүйд тодорхой нөлөө үзүүлдэг байсан гэжээ. Мөн үнэртэй ус, үнэрийн тухай “Үнэртэн” нэртэй гайхалтай кино байдаг. Энэ кинонд хүний үнэрлэх чадвар болон үнэрийн тухай маш сонирхолтой, үнэрийн тусламжтайгаар юуг ч хийж болохыг харуулсан байдаг.
Сүрчиг үйлдвэрлэгч анхны үйлдвэр одоогоос 400 гаруй жилийн өмнө Францын Грэсс хэмээх тосгонд үүссэн.
Өдгөө энэ хот олон улсын Сүрчиг үйлдвэрлэлийн төв нь болсон ба энд өдгөө сүрчиг үйлдвэрлэгч 30 аж үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр үйлдвэр сүрчиг үйлдвэрлэх төдийгүй өөр бусад орны сүрчиг үйлдвэрлэгчдэд хэрэгтэй гол бэлдмэлүүдийг экспортолдог. Тэд өөрт байхгүй түүхий эдээ Европ, Өмнөд Америк, Араб, Хятад, Энэтхэг орнуудаас импортолдог юм байна. Сүрчиг үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн бүх л үе шат патентлагдан нууцлагдсан байдаг. Эдгээрээс зөвхөн 4 үйлдвэр л жуулчдад өөрийн үйл ажиллагааг сонирхон үзэхийг зөвшөөрдөг байна.
Дэлхийн үнэртэнгийн урлагийг Америкийн, Европын гэсэн 2 урсгалд хуваан авч үздэг.
Европ урсгал нь өнө эртний түүхтэй. Үнэртний цуглуулга нь олон төрлийн найрлага, үнэрийн асар их баялаг мэдрэмж хэлбэлзэл, маш нарийн загварын савалгаатай, хялбар биш үйл ажиллагаатай.
Харин Америк маягийн сүрчгийн онцлог нь энгийн хэрнээ цоглог, спорт маягийн, Европ төрөлтэй харьцуулахад орчин үеийн, нийтлэг хамгийн гол нь тансаг байдалтай байдаг гэнэ.

No comments:

Post a Comment