Saturday, December 5, 2009

АРЬС АРЧИЛГААНД ХЭРЭГЛЭГДДЭГ ГОО САЙХНЫ ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД.

АРЬС АРЧИЛГААНД ХЭРЭГЛЭГДДЭГ ГОО САЙХНЫ ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД.
Нүүрний арьс цэвэрлэгч сүүн шингэн
Энэ бүтээгдэхүүнийг нүүрний арьсанд түрхэж нойтон хөвөнгөөр арчих буюу усаар угаадаг. Арьсанд наалдаж хатсан бохир гоо сайхны бүтээгдэхүүний үлдэгдлийг цэвэрлэдэг. Мөн арьс цэвэрлэдэг кремийг хэрэглэж болно. Энэ крем нь хуурай арьсны арчилгаанд илүү тохиромжтой. Шингэн учир арьсанд шингэхдээ амархан, найрлаганд тос агуулагддаг тул арьсанд наалдсан гоо сайхны бүтээгдэхүүний үлдэгдэл амархан уусаж хялбар цэвэрлэгддэг. Арьсыг эрүүл болгохын тулд чийгтэй хөвөн хэрэглэнэ.

Саван
Ердийн саван нь арьсыг ихээр хуурайшуулдаг тул арьсны чийгийг алдагдуулдаггүй цэвэршүүлдэг саванг хэрэглэж болно. Ийм саван нь тослог арьсыг ариутгаж, шар үсний нүхийг цэвэрлэж, батга гарахаас урьдчилан сэргийлнэ.

Наалданги тоник.
Энэ бүтээгдэхүүн нь таны арьсыг сэрүүцүүлэх үүрэгтэй. Бүтээгдэхүүнийг арьсанд түрхмэгц хурдан ууршдагаараа онцлог. Үүнээс гадна эдгээр нь арьсны өнгөн хэсгээс илүүдэл тосыг арилгахад илүү тус дэм болдог байна. Ийм бүтээгдэхүүний сав баглаан дээр /наалданги тоник/ гэж бичсэн байдаг нь уг бүтээгдэхүүний найрлаганд спирт ихээр агуулагдсаныг илэрхийлж байгаа бөгөөд зөвхөн тослог арьсанд зориулагдсаныг харуулна. Хуурай болон мэдрэмтгий арьстай хүмүүс ийм бүтээгдэхүүн хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь арьсыг хэт их хуурайшуулдаг.

Чийгшүүлэгч
Арьсыг чийгшүүлэх бүтээгдэхүүний гол үүрэг нь арьсны өнгөн хэсэгт чийгийг ууршилтаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын давхарга үүсгэхэд оршдог. Үүний тусламжтай арьс гөлгөр, зөөлөн энхрий болдог тул та арьсаа байнга чийгшүүлж байгаарай.

Нүдний будаг арилгах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд
Ердийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь ихэнх тохиолдолд нүдний будгийг бүрэн арилгаж чаддаггүй учраас танд ийм зориулалт бүхий тусгай бүтээгдэхүүн хэрэгтэй. Та нүдний орчмын эмзэг мэдрэмтгий арьсанд тусгайлан анхаарал тавьж зориулалтын цэвэрлэгч, тос хэрэглээрэй.

Нүүрний маск
Энэхүү хүчтэй үйлчилгээтэй бүтээгдэхүүн нь таны арьсны гүн цэвэрлэгээг нэмэгдүүлээд зогсохгүй арьсанд агуулагдаж буй чийгийг нэмэгдүүлдэг.

Зовхины крем
Нүдний эргэн тойронд байдаг энхрий зөөлөн арьс хамгийн түрүүнд хөгшрөх хандлагатай байдаг. Иймээс зовхины крем нь үрчлээг тэнийлгэх, арьсыг улам зөөлөн болгох үйлчилгээтэй. Үүнээс гадна эдгээр бүтээгдэхүүн нь нүдний бүлцэнг тэнийлгэх үйлчилгээтэй байдаг.

Шөнийн крем
Энэхүү маш хүчтэй үйлчилгээтэй крем нь нойрсох үед арьсыг амрааж, бэхжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Шөнийн крем дээр будалт хийдэггүй тул их тослог байдаг.

No comments:

Post a Comment