Saturday, December 5, 2009

АРЬСАА ТОДОРХОЙЛООРОЙ.

АРЬСАА ТОДОРХОЙЛООРОЙ.
Хамгийн түрүүнд ямар арьстайгаа тодорхойлж байж арчилгаа болон гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгоно. Арьс тодорхойлох нэг аргыг танилцуулья та туршаад үзээрэй.
Цэвэр цаасан салфетка, пудр түрхдэг хатуу багс хэрэгтэй.
Өглөөний цагаар нүүрээ сайтар угааж, хуурай болтол нь арчина. 3 цагийн дараа 2 ширхэг салфетка авч нэгийг нь нүүрний дунд шугам болох дух, хамар, эрүүндээ тавьж нөгөөг нь хацар санчигандаа наан тавина. Нэг минут орчмын дараа үр дүн нь мэдэгдэнэ.
Хэвийн, ердийн арьстай бол салфетканд бага зэрэг тослог мөр үлдэж, таны арьс зөөлөн хилэн шиг харагдана.
Хуурай арьс нь салфетканд ул мөр үлдээхгүй. Учир нь хуурай арьсны бүтэц маш нарийн нягтралтай байдаг.
Тослог арьс нь салфетканд наалдаж тослог болгохоос гадна гялалзсан өнгөтэй харагдана.
Холимог арьс нь нүүрний дунд шугаманд наасан салфетка санчиг болон хацранд наасан салфеткаас илүү их тослог ул мөр үлдээдэг.

Харин арьсны мэдрэмтгий эсэхийг тодорхойлохын тулд пудр түрхдэг зориулалттай цэвэр багсаараа /нүүрээ угаасны дараа/ арьсан дээгүүрээ гүйлгэнэ.
Хэт их мэдрэмтгий арьсан дээр шууд л улаан мөр үлддэг. Хэрэв мэдрэмтгий бол 1 минут орчмын дараа ягаавтар өнгийн мөр гарна. Хэвийн арьсан дээр ямар ч мөр гарахгүй.
Та арьсаа тодорхойлсон бол арчлах арга болон гоо сайхны бүтээгдэхүүнээ тохируулан сонгоорой.

No comments:

Post a Comment