Friday, October 30, 2009

Оддын нийтлэг зурхай

Хонь (III/21-IV/19)
Хосуудын харилцан ойлголцолд таагүй. Тайлбарлахын тулд сэтгэл санааны ба эв зүйгүй байдал хосуудын харьцааг хүндрүүлнэ. Хэрвээ та иймэрхүү байдлаар биеэ авч явбал өөрийн хамгийн үнэт чанар болох чин сэтгэлээ алдана. Үүнгүйгээр дотны харьцаа тогтоох огт боломжгүй.

Уруулаа хэрхэн арчлах вэ

Мэдрэлийн олон тєгсгєл, судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан єнгєтэй болгодог. Уруулын гадаад тєрхєнд эрїїл мэндийн байдлыг илэрхийлэх зїйл олон байдаг Жишээ нь: Гєлгєр, сайхан улаан уруул нь эрїїл саруулын гэрч байдаг бол хєхєлбий уруул нь зїрх-судас, уушигны євчтэйн илрэл байдаг.

ГАХАЙН ТОМУУГААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ ТОО 473 БОЛООД БАЙНА

Гахайн томуугийн халдвар өдрөөр нэмэгдэж, хүрээгээ ч тэлсээр байна. Өнгөрсөн шөнө 81-ээр халдвар авсан хүний тоо нэмэгджээ. Мөн хөдөө орон нутгийн 11-н аймагт өвчний вирус илэрсэн. Нэгэнт H1N1 вирусээр үүсгэгдсэн гэдэг нь тогтоогдсон учраас одоо эмнэлэгт хандаж байгаа бүх хүнийг шинжилгээнд хамруулах гэж цаг алдахгүй байхаар эрүүл мэндийн байгууллага шийдвэрлээд байгаа юм байна.

新型インフルエンザはどのように感染するのですか?

通常のインフルエンザの主な感染経路は、飛沫感染と接触感染です。

飛沫感染:感染した人の咳、くしゃみ、つばなどの飛沫とともに放出されたウイルスを健康な人が吸入することによって感染します。

С.БАТБОЛД МУ-ЫН ЗГ-ЫН ТАМГЫГ ХҮЛЭЭН АВЛАА

МУ-ын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд УИХ-аас томилогдсныхоо дараа хамгийн түрүүнд төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд тэргүүн шадар сайд Алтанхуягаас МУ-ын ЗГ-ын тамгыг хүлээн авлаа. Түүнийг төр засгийн алтан аргамж Ерөнхий сайдын тамгыг хүлээн авах энэ арга хэмжээнд төрийн тэргүүн хамт байлцсан.

Wednesday, October 21, 2009

“Зарим эхчүүд дэндүү хайнга байдаг”

Эхийн хэвлий дэх урагтай ярьж чаддаг байсан бол надтай юу ярих байсан бол. Энэ нь хүн бүрт сонин санагдаж байгаа биз. Тэд нэг иймэрхүүл зүйл ярих байсан болов уу.

-Өөрийнхөө тухай яриач?
-Би одоогоос дөрвөн сарын өмнө ээжийнхээ хэвлийд бүрэлдсэн. Хүн болох гээд л үзэж байна даа.

Рашаан сувиллын газруудаас өвчин авч ч магадгүй нь

Өвөрхангай аймгийн Хужирт, Сэмжид-Хужирт, Жанчивлан рашаан сувиллуудын талаар зарим байгууллага, иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу тус Рашаан сувиллуудын эмчилгээ үйлчилгээний эрүүл ахуйн нөхцөл, иргэний эрүүл мэндийн даатгалын байдал, төлбөрт үйлчилгээний үнэ тариф, хүнсний аюулгүй байдал, рашааны эх булаг, хамгаалалтын бүсийн дэглэм, хөрс, усыг бохирдлоос хамгаалах талаар МХЕГ-аас шалгалт хийжээ.

Хятад төмс ходоодны шархлаа үүсгэдгийг тогтоожээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Нээлттэй нийгэм форум”, “Тэнгэрийн ивээл” сангаас манайд импортоор орж ирдэг төмс, хүнсний ногоонд судалгаа хийжээ. Бид хүнсний ногооны жилийн хэрэгцээнийхээ 23.8 хувийг гадны 40 гаруй орноос импортолдог. Үүний 99 хувийг нь өмнөд хөршөөс зөөдөг байна.

ДОХ-той тэмцэх С.Ламбаагийн санаачлага

Сайд нь мэргэжлийн бус, дэд сайд нь бас нэг тиймэрхүү төрийн нарийн нь нэгэн цагт албан тушаалаасаа хусагдаж явсан МАХН-ын генсекийн шахааны хүн гээд Эрүүл мэндийн яамыг дампуурсан газар гэдэгтэй санал нийлэх хүн олширсоор байна.

Урт наслахын тулд юу идэх вэ

Германы эрдэмтэд урт наслахын тулд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг жагсаалтад орсон 10 хүнсний бүтээгдэхүүн аливаа амин дэмийн цуглуулгаас ч илүү хүний бие организмыг хэрэгтэй зүйлээр хангах гэнэ.

Үндэсний дэмжлэг

Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын бие нь чилээрхсэний улмаас, шинжилгээ бас эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьж гэнэ.

Өмнөговьд гажигтай хүүхэд мэндлэх боллоо

Сүүлийн жилүүдэд Монголын ард түмэн алт угаагч хятадуудын балгаар хэцүүхэн байдалд орсон ч төр засаг нь тэднийг үл тоомсорлосоор, он жилүүд урсан одсоор тав гаруй жилийн нүүр үзлээ.

Шалгалтаар цэцэрлэгүүдийн 70 хувь нь хүнсний стандартын шаардлага хангаагүй гарчээ

Энэ сарын 14-нөөс эхлэн Нийслэлийн төвийн цэцэрлэгийн хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчилж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх дүүргийн цэцэрлэгт шалгалт хийжээ.

Зүрх судасны өвчин хөдөлмөрийн насныхныг "мэрж" эхэллээ

Дэлхийн зүрхний өдрийг энэ онд "Ажлын байранд эрүүл зан үйлийг төлөвшүүлснээр зүрх судасны өвчин ба харвалтыг бууруулна" уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг дэлхий дахинд есдүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэсээр ирсэн.

Монголд төлбөргүй эмнэлэг нээнэ

Бага наснаасаа хийдэд шавилан сууж Төвдийн Дарма ууланд есөн жил зулайнаасаа гэрэл цацартал бясалгал хийсэн Солонгосын санваартан, зураач, яруу найрагч, эмч Ким Сон Жун “Монгол нутгийн дөрвөн зүг найман зовхист” нэртэй зургийн үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэжээ.

Эхийн эндэгдэл өсч, гажиг өсөлттэй хүүхэд төрөх боллоо

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд халдварт шар өвчин тархалттай,хавдараар өвчлөгсдийн тоо нэмэгдсэн гэдэг мэдээний мөрөөр аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, аймгийн ИХ-ын төлөөлөгч Мүбаракийн Хадыстай уулзаж ярилцлаа.

Давсны “ид шид”

Бидний өдөр тутам хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг давсанд хоол амтлахаас илүүтэй хэд хэдэн гайхалтай “ид шид” байдгийг эрдэмтэд нотолсоор байна.

Халдварт өвчний талаарх мэдээ

2009 оны 9 дүгээр сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 12 төрлийн халдварт өвчний 202 тохиолдол бүртгэгдсэнээс 51.9 хувь нь цусан суулга, 31.6 хувийг вируст гепатит эзлэж байна.

"Жонон сүү" компанийн бүтээгдэхүүнээс хүүхдүүд хордсон байж болзошгүй

Халдварт цусан суулга өвчнөөр өвдсөн хүүхдүүд "Жонон сүү" компанийн сүү, сүүн бүтээгдэхүүнээс хордсон байх магадлалтай талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр мэдээллээ. Задгай савлагаагаар түгээгдэж байсан тус газрын бүтээгдэхүүн тээвэрлэлтийн явцад халдвар авсан байж болзошгүй гэж үзжээ.

Тус компанийн хувьд хүнсний бүтээгдэхүүн болон ажлын байрны дүгнэлт байхгүй байсан аж. Мөн өвчний халдварыг бүрэн зогсоосон ч дахин халдвар гарах магадлалтай байгаа учраас дүүргүүдийн эмнэлэгүүд хяналт тавьж ажиллахаар болжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хийсэн шалгалтаар дөрвөн цэцэрлэг халдвар, хамгааллын дэглэм зөрчсөн байжээ.

Хүчирхийлэгчийг өөгшүүлж болохгүй

Хүчирхийлэл олон хэлбэртэй
Хүчирхийлэл гэдэг үг тэнцвэргүй харилцаа буюу бусдыг эрхшээлдээ оруулах, хүч хэрэглэх, дарамт шахалт үзүүлэх, бусдыг сэтгэл санаа, бие махбодын хувьд хохироох гэсэн утга санааг агуулж байдаг. Хүчирхийлэл нь бусдын аюулгүй, дархан байдалд халдаж байдгаараа гэмт хэрэг юм. Хүчирхийлэл нь олон янзаар илэрдэг. Үүнд гэр бүлийн, хүүхдийн, хөгшчүүлийн, бэлгийн гэх мэт хүчирхийлэл ордог. Эдгээр нь та бидний амьдрал дунд байсаар байна.

Хүчирхийлэл хэрээс хэтэрвэл аюул дагуулна. Үүнийг хүний эрх мэддэггүй, харгис хэрцгий тэр л этгээдүүд үйлддэг. Тиймээс энэ талаар мэдлэгтэй байж, хүчирхийлэгч этгээдүүдийн эсрэг тэмцэж байх хэрэгтэй.

Гэр бүлийн хүчирхийлэл энгийн зүйлээр эхэлдэг
Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө айлган, сүрдүүлэх, занах, доромжлох зэргээр бие, сэтгэлийн дарамт үзүүлж, хүч хэрэглэхийг тухайн гэр бүлийн доторх хүчирхийлэл гэж үздэг. Гэр бүлийн хүчирхийлэлд үг хэлээр болон биеийн хүчээр бусдыгаа дарамтлах бүх үйлдэл хамрагддаг. Тэр үйлдэлд өртсөн хохирогч нь сэтгэл санаагаар унахаас эхлээд биедээ шарх сорвитой болоход хүрч улмаар амь насанд нь аюул учирдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үг хэлээр доромжлохоос гадна бие махбодын хүчирхийлэлд хүргэдэг, дарангуйллын нэг хэлбэрээс нөгөөд шилжин даамжирч байдаг үйлдэл юм. Энэ үйлдэл нь гэр бүлийнхний дунд маш нуугдмал байдгаараа онцлогтой. Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн хэцүү нь маш энгийн зүйлээр эхэлж, аажимдаа улам харгис шинжтэй болохоос гадна тодорхой хугацааны дараа давтагддаг нь сэтгэл эмзэглүүлсэн явдал юм.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн түүнийгээ нуун дарагдуулдаг
Зарим хүний бэлгийн зан үйл аюултай, бусдыг хохироодог нь гунигтай зүйл мэт санагдавч амьдрал дээр үнэн байдаг. Ийм маягийн зан үйл гаргахыг бэлгийн хүчирхийлэл гэж үзэхээс өөр аргагүй. Энэ нь ч учиртай. Хэн нэгнийг сексийн зорилгоор өдөж, зохисгүй харьцахыг хэлж буй хэрэг юм. Бэлгийн хүчирхийлэл нь хүүхэд, насанд хүрсэн хүмүүсийн алинд нь ч гэсэн хүнд сэдэв юм. Энэ тухай бодох, бусадтай ярилцахад их бэрхшээлтэй. Үүнээс гадна хүмүүсийн дунд бэлгийн хүчирхийллийн талаар буруу, ташаа ойлголт, мэдээлэл их байдаг. Хүчирхийлэлд автсан эмэгтэй энэ тухайгаа бусдад ярих нь өөрийнх нь нэр хүндэд нөлөөлнө гэж үздэг. Энэ бүхэн надаас л болсон. Би тэр хүнтэй уулзаагүй л бол, тийм хувцас өмсөж хүмүүсийн анхаарлыг татаагүй бол, сайн бодоогүй миний л буруу түүний үгэнд итгээгүй бол гэх мэтээр хохирогчид өөрсдийгөө буруутгаж ихэнхдээ энэ тухайгаа нуун дарагдуулдаг.

Нөхөрлөх хүнээ зөв сонгох хэрэгтэй
Хүүхдүүд болон насанд хүрэгсэд багаасаа бусдыг хүндэтгэж харьцах ёсыг заалгаж өсдөг. Хүнтэй бэлгийн хавьталд орохдоо ч энэ ёсыг умартвал бэлгийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн үг юм. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр хүний нууц эмзэг эрхтэнд хүрэх буюу оролдох нь бэлгийн хүчирхийлэл мөн. Бэлгийн хүчирхийлэлд хэн ч өртөж болно. Хоорондоо үерхдэг хайртай хосуудын хувьд ч гэсэн нэгнийгээ хүсээгүй үед нь, зөвшөөрөл авахгүйгээр бэлгийн хавьтал үйлдэх нь мөн л хүчирхийлэлд тооцдог. Орчин үед үүнийг болзооны үеийн хүчин гэж нэрлэх болсон. Ямар ч нөхцөлд чиний бие махбод зөвхөн чинийх шүү гэдгийг санаж явах нь чухал. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн түүхийг харахад хүчирхийлэгчид ихэнхдээ хохирогчийн танил, ойр дотны хүмүүс байдаг. Тиймээс хүүхдээ асран хамгаалуулж, хүмүүжүүлэхэд туслалцаа авахаар хандаж байгаа хүнээ маш сайн бодож сонгох хэрэгтэй юм.

Хүчирхийлэлд өртөхгүйн тулд тэмц
Хэрэв хэн нэг хүн биед чинь хүрч, чамайг хүсээгүй байхад оролдох юм уу, ер нь ингэж болохгүй гэж бодож байгаа бол "Боль, намайг битгий оролд", "Болиоч" гэж шулуухан хэлэх хэрэгтэй. Ойр хавьд байгаа хүмүүсийг чангаар дуудаж, тэндээс тусламж хүсэх хэрэгтэй. Мөн энэ тухайгаа өөрийн итгэсэн хэн нэг хүнд заавал хэлж мэдэгдэж байх ёстой. Ихэнх хүчирхийлэгчид тухайн үйл явдлын талаар бусдад мэдэгдэхгүй байхыг хүсэх юм уу, эсвэл хэлж болохгүй гэж сүрдүүлдэг. Энэ нь тэд дараагийн удаад өөр олон хүнийг хохироох боломжоо алдахгүй байх гэсэн санаа юм. Тийм болохоор хүн бүр үүнийг чухалчлан үзэж тохиолдол болгоныг илчилж байвал бусдад сэрэмжлүүлэг болохоос гадна хүчирхийллийг газар авахуулахгүй байхад чухал нөлөөтэй.

Хөхний даруулга “Хатаагч”

Бүсгүйчүүдийн ажлыг, цаг завыг хөнгөвчлөх, “мөнгийг” нь бага ч болов хэмнэх зорилготой шинэлэг санаа бүхий нэгэн бүтээл мэндэлжээ.


Саяхан АНУ-д 32-42, B-DD хүртэлх бүх төрлийн размерийн хөхний даруулганд зориулсан хөхний даруулга хатаагчийг зохион бүтээжээ.

Хөхний даруулга бүтээх санааг анх Кэти хэмээх бүсгүй 2006 онд санаачилсан бөгөөд АНУ-ын “ИнвестСорс” компаний мэдээллийн албаны дарга Александр Фаренников загварыг зохион бүтээж “BraDryer” компаний хамт олон үйлдвэрлэжээ.
Технологийн эрхээ хараахан аваагүй байгаа ч тус хөхний даруулга хатаагч хэдийнээ маш олон эмэгтэйчүүдийн талархлыг хүлээгээд байгаа гэнэ.

Энэхүү хөхний даруулга хатаагч нь хөхний даруулгыг маш богино хугацаанд хатаахаас гадна хамгийн гол нь хөхний даруулгын хэлбэрийг нь алдагдуулалгүй, агшаалгүй, цаг завыг тань мөнгийг тань үрэлгүйгээр хатаах зэрэг маш олон давуу талтай ажээ.

Дашрамд сонирхуулахад тус хөхний даруулгыг “Кэти” гэж нэрлэжээ.

Сайн явах санааных

Улсын Клиникийн II эмнэлгийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, Клиникийн проф. Д.Цагаан энэ талаар ийн өгүүлжээ.


  • Залхуугүй хөдөлмөрч, ажил амьдралдаа хайртай, ямагт өөдрөг сэтгэхүйгээр амьдрах хэрэгтэй.
  • Эмэгтэй хүн (эрэгтэй хүн ч гэсэн) сайн тогооч болохыг хичээгээрэй. Өглөө , өдрийн хоолыг олон төрөл, чанартайгаас гадна амтлаг, тэжээллэг байлгах нь чухал. Оройн хоолыг унтахаас 3 цагийн өмнө хөнгөн, бага идэх хэрэгтэй. Өглөөний цайндаа нэг аяга сүү, оройн хоолондоо тараг, аарц эсвэл сүү хэргэлэж занших нь эрүүл мэндэд тань наанадаж яс сийрэгжихээс сэргийлэх ач холбогдолтой.
  • Өдрийн амьдралыг хэвшмэл дэгтэй болгох хэрэгтэй. Өглөө эрт босч нэг аяга хүйтэн ус уугаад 20-30 минут салхилж орж ирээд гар нүүрээ угааж, бүх биеэ чийгтэй алчуураар арчих эсвэл сайхан шүршүүрт ороод өглөөний цайгаа уунгаа хөгжим сонсох гэх мэтээр өөрт тохирсон дэглэмийг бий болгон дагах нь амьдралыг тань улам өнгөлөг, эрч хүчтэй болгох вий. Оройн хоолныхоо дараа мөн л хэдэн минут салхилчаад унтах нь сайхан нойрсох нэг үндэс юм. Хоногт 6-8 цаг унтаж амрахыг зөвлөе. Зуны цагт зусланд гарах зэргээр агаарт амрах бас л нэгэн шинэ мэдрэмж, шинэ эрч хүчийг нэмнэ.
  • Огт өвдөхгүй хүн гэж үгүй. Өвчин бол нийгмийн үзэгдэл. Ядуурал, бухимдал, санхүүгийн хямрал гээд өвчин эмгэгийг нөхцөлдүүлдэг нийгмийн аливаа сөрөг үр дагаврыг сөрөн зогсох сэтгэлийн чин зориг хүн бүрт байх хэрэгтэй. Сэтгэлийн хаттай байхад эдгэхгүй өвчин гэж үгүй. Эрт оношилж, зөв эмчилж чадвал эдгэхгүй өвчин гэж бараг үгүй ч өвдсөн хойноо бус өвдөхөөсөө өмнө сэрэмжилж, сэргийлж байх нь зүйтэй юм. Тэр сайн, энэ сайн гэж олон эмч, эмнэлэг, шинжилгээний газраар явалгүй нэг сайн эмнэлэг, нэг сайн эмчид эрүүл мэндээ даатгах нь хэрэгтэй гэж санана. Туйлын тэвчээр хатуужил, эдгэнэ гэсэн чин хүсэл эрмэлзлэл хат байсан цагт үр дүн гарна.
  • Оюуны, суугаа хөдөлмөр хийдэг хүмүүс болж өгвөл өдөрт 2-3 цаг биеийн хүчний хөдөлмөр хийх, ажил эсвэл хичээлдээ явганаар юм уу дугуйгаар ирж очих, спортоор хичээллэх хэрэгтэй. Ер нь хүн бүр байнгын дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Хөдөлгөөн бол амьдрал, бүх амьд биет хөдөлгөөн дээр оршдог хуультай.

Гадил хоол боловсруулах эрхтэнд сайн нөлөө үзүүлдэг

Banana-Musa sapienta
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан хүнсний тухай санал асуулгад банан буюу гадил нь хүн төрөлхтөний хэрэглэдэг гол нэрийн жимсний жагсаалтын хоёрт алимны дараа бичигджээ. Гадилын олон арван сортыг хүнсэнд хэрэглэж болох авч өнөөдөр дэлхий дахинаа musa sapienta, musa paradisiacal plantain гэсэн хоёр төрлийг хүнсэндээ голчлон хэрэглэж байна. Гадил манайд ургадаггүй. Голдуу урд хөршөөс импортоор амтат гадил /musa sapienta/ орж ирдэг. Хүмүүсийн өргөн хэрэглэдэг жимсний төрөлд ордог нэг ширхэг гадил нь хальстайгаа 200-300 гр орчим жинтэй, 1,5-2,5 голчтой, урт зуйван гонзгой хэлбэртэй, хальс нь цайвар шаргал, гүйцэд болоогүй үедээ ногоон өнгөтэй байдаг. Цайвар шаргал хальсан дээр жижиг бор цэгэн тууралт үүссэн нь жимс бүрэн боловсорсны шинж юм. Хүмүүс гадилыг зөвхөн шаргал өнгөтэй хэмээн боддог. Гэтэл шараас гадна улаан, яргуйн цэнхэр өнгөтэй, хар судалтай ногоон зэрэг янз бүрийн өнгөтэй байдаг. Гадилын мод 10-26 фут өндөр ургадаг бөгөөд жимс боловсрох 50-150 ширхэг багц салаа хонгорцогтой, нэг салаанд 10-25 ширхэг гадил ургадаг. Амтат гадилыг ямар нэг боловсруулалтгүйгээр идэж болно. Харин хар ногоон өнгөтэй хатуу хальстай Plantain гадил жимсийг шарах буюу боловсруулж хэрэглэдэг.

Түүх:
Гадил жимсний уугуул нутаг нь Малайз юм. Уг жимсийг 4000 гаруй жилийн тэртэйгээс хүн төрөлхтөн хүнсэндээ хэрэглэх болжээ. Анх Малайчуудын амталсан энэ жимсийг Дундад зууны үед Португалчууд хүнсэндээ хэрэглэдэг болж улмаар тэд XV зууны сүүлчээр Америк тивд зөөвөрлөн тарималжуулжээ. Гадил нь халуун орны трофик болон субтрофикийн бүст голчлон ургадаг. Хамгийн ихээр тариалагч нь Коста-Рика улс бөгөөд удаахь байрт Мексик, Эквадор, Бразил ордог.

Тэжээллэг чанар:
Гадил нь potassium буюу витамин К-гаар хамгийн баялаг жимс. Үүнээс гадна витамин В6, С, эслэг рибофлавин, магнезим, биотен зэргийг бас найрлагандаа агуулдаг. Бусад жимсийг бодвол тийм ч шүүслэг биш боловч чихрийн нэлээд өндөр агууламжтай, илчлэгээрээ ч дээгүүрт ордог.

100 гр гадил жимсэнд:
Илчлэг-89 Ккал
Протейн-1.1 гр
Өөх тос -0.3 гр
Нүүрс-ус-22.8 гр
Эслэг -2.6 гр
Чихэр 12.2
Patassium -358 мг
Магнезим -27 мг
Кальци -5мг
Chitinase-фермент бага хэмжээтэй агууллагддаг.

Анагаах чанар:
Эрүүл мэндийн ач тусаараа гадил нь хүний биеийн дотоод эрхтэний хэвийн үйл ажиллагаанд чухал хэрэгцээтэй жимс юм. Нэг ширхэг гадил жимсэнд дунджаар 440 орчим мл potassium буюу кали агуулагддаг. Энэ нь хүний биед хамгийн чухал электролит бөгөөд зүрхний үйл ажиллагаанд бие махбодийн усны зохицуулалтыг хийж, цусны даралтыг хэвийн байлгах гол түлхүүр хүчин зүйл гэж хэлж болно. Зүрх судасны өвчнүүд, цусны даралт ихдэх, цус харвалт зэргээс урьдчилан сэргийлэхэд онцгой нөлөө үзүүлж байгааг шинжлэх ухааны судалгаагаар баталсан. АНУ-ын Зүрхний өвчин судлалын холбооноос дөрвөн жилийн туршид эмнэлгийн ажилтан 40 мянган эрэгтэй хүнд судалгаа хийхэд зүрх судасны өвчнүүд, тухайлбал, цус харвалтад өртөх нөхцөл нь гадил жимсийг өдөр бүр хэрэглэсний үр дүнд багассан. Мөн хүнсэндээ гадил бага хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад зүрх судасны өвчлөл, зовиур харьцангуй цөөн илэрсэн нь батлагджээ. Гадил ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Түүний найрлагад маш бага хэмжээтэй агуулагдах пектин нь хоол боловсроход чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн эслэг нь цусан дахь холестерины хэмжээг багасгах үйлдэлтэй төдийгүй өтгөн хатах зовиурыг багасгах чадвартай. Plantain сортын гадил нь ходоодны шархлаанд эмчилгээний ач холбогдолтойг эрдэмтэд судалгаагаар нотолжээ.

Хадгалах:
Гадилыг тасалгааны хэмд зөвхөн 3-5 өдөр, хөлдөөгчинд хоёр cap хүртэл, хөргөгчинд 10 долоо хоног хадгалах боломжтой. Хальс нь борлосон гадил жимсийг хэрэглэж болохгүй. Гадил жимсийг хатаасан хугацаанаас нь хойш гурван cap хүртэлх хугацаанд л хэрэглэж ёстойг анхаараарай.

Үхрийн махан ороомог

Орц:
- Мах 220 гр
- Дарсан өргөст хэмх 1 ш
- Цөцгийн тос 1 х/х
- Гахайн өөх 20 гр

- Сонгино 55 гр
- Яншуй 3 гр
- Гурил 1 х/х
- Давс
- Повоор

Үхрийн махыг маш нимгэн хавтгайлж хэрчээд дээр нь гич түрхэж, давсалсан өргөст хэмх, сонгино, гахайн өөхөө нарийхан хэрчиж тавиад нэг талаас нь хумьж бөөрөнхийлнө. /Утсаар ороож бэхэлж болно/

Ороомгийг өндгөнд дүрж, талхны хатаамалд өнхрүүлж, тосон эргүүлж тойруулан шараад бага зэрэг устай саванд хийж давс повоороор амтлан битүү жигнэнэ.

Таваглахдаа хэсэгчлэн зүсэж ялгарсан шүүсийг дээрээс нь асгаж өгнө. Хачирт нь чанасан гоймон, дарсан байцаа дагуулж болно.

Америк Гамбургер

Орц:

- Үхрийн мах
- Бяслаг
- Өргөст хэмх
- Амтлагч сүмс
- Кетчуп


- Сонгино
- Улаан лооль
- Нунтаг сухар
- Давс
- Повоор
- Булочка

1. Үхрийн гуяны махыг 4-5 удаа машиндаж усанд дэвтээсэн нунтаг сухар, давс, повоор зэрэг амтлагчаар амталж сайтар хольж хутгаад 10 см диаметрийн хэмжээтэй дугуй хэвлэж шарах шүүгээнд шарж болгоно.

2. Бэлэн булочкийг дундуур нь хувааж хоёр хэсэг болгоод нэг хэсэг дээр нь амтлагч сүмсээ түрхэж дээрээс нь махаа тавиад, өргөст хэмх, улаан лооль, сонгино болон үлдсэн тал булочкийг тавьж завсар нь бяслаг хавчуулаад богино долгионы зууханд халааж өгнө.

3. Булочка болон байцаан салатыг өөрийн сонголтоор хийнэ.

Бяслагтай Пицца

Орц:

  • Өндөг 1 ш
  • Дрож 8 гр
  • Ус 100 гр
  • Масло 30 гр
  • Гурил 150 гр

Шанз:

  • Хиам 300 гр
  • Өргөст хэмх 270 гр
  • Пицца томат 20 гр
  • Пицца амтлагч (аргон маягон) 5 гр

1. Буцалсан усын хөргөж бүлээсгээд дрожоо уустал хутган гурил, өндгөө хийж масло нэмээд зуурмагаа бэлтгэнэ.
2. Зуурмагаа гүйцэд хөөсний дараа (ойролцоогоор 20 минут орчим байлгана) таслан авч дугуй хэлбэрт оруулан хэвлэнэ.
3. Хэвлэхдээ дээр нь шанзаа жигд тараан тавьж, дээрээс нь бяслагаа үрж, шарах шүүгээнд 5 минут орчим 180 хэмд шарна.

Амтат Пицца бэлтггэхэд анхаарах зүйлс:

  • Пиццаг зөв хийснээр дотроо зөөлөн, тансаг сайхан амттай болдог.
  • Ус болон гурилын харьцааг яг жорын дагуу зөв тохируулах хэрэгтэй.
  • Зуурмаг гаранд наалдахгүй зөөлөн байх ёстой.
  • Зуурмагаа зөвхөн тасалгааны хэмд байлгаарай.
  • Гурилаа хүчтэй биш зөөлхөн зуурах нь зүйтэй.
  • Нимгэн давхарга үүсгэн элдэж 5-10 мм зузаантай элдэхэд хангалттай ч ирмэг нь голоо бодвол арай зузаавтар байх нь зүйтэй.

Зөв хооллох 12 зөвлөгөө

1. Шошийн төрлийн ургамал хэрэглэ: Долоо хоногт нэг удаа шошийн төрлөөр хоолло. Хатаасан шош нь уураг ихтэй тул амт, тэжээллэг чанарыг нь нэмэхийн тулд мах холих хэрэггүй. Харин махаа уураг багатай хүнсний ногоотой хольж хэрэглээрэй.


2. С амин дэм хэрэглэ: Ханиад томуунаас сэргийлэн С аминдэм хэрэглэ. Харин улаан, ногоон урт чинжүү, киви, яншуй нь жүрж, бэрсүүт жүрж, нимбэгнээс илүү их С аминдэм агуулдгийг санаарай. С аминдэм нь биеийн халууныг нэмэх үүрэгтэй байдаг.

3. Салат хэрэглэ: Өглөө, оройны хоолонд салат заавал байх ёстой. Ялангуяа тарган хүмүүс оройн хоолондоо загас, улаан лоолийн салат хэрэглэх нь тохиромжтой.

4. Д, Е, В6 аминдэмүүд: Биеийн эсэргүүцлийг сайжруулдаг Д, Е, В6 аминдэмүүдийг бүү март. Хушга, самар, наранцэцгийн үр болон бусад үр, тос, үр тариа нь Е аминдэмээр баялаг. Д аминдэм нь сүү, бяслаг, загасанд ихээр агуулагддаг. В6 нь самар, газрын самар, хушга, наранцэцгийн үр, тахиа, загасанд их байдаг.

5. Өвдөхгүйн тулд А аминдэм: А аминдэмийг хангалттай хэрэглэхэд гадны элдэв биетээс хамгаалдаг эрхтнийг (арьс, салст) сайжруулж, цусны цагаан эсийг идэвхжүүлж, хорт хавдрыг эсэргүүцэх чадвартай болдог. Лууван, бууцай, броколийн байцаа, сонгино зэрэг нь А аминдэмээр баялаг байдаг.

6. Эрдэс бодис хэрэглэцгээе: Биеийн эсэргүүцлийг сайжруулахын тулд төмөр, магни, селени, цайр их хэрэглэх хэрэгтэй. Ногоон навчит ургамал, улаан мах, тахиа, хатаасан чангаанз, үзэм зэрэгт төмөр, харин үр тариа, хүнсний ногоо, сүү, далайн гаралтай бүтээгдэхүүнд магни, өндөг, сүү, мах, үр тариа, далайн гаралтай бүтээгдэхүүнд цайр агуулагддаг.

7. Тос багатай, уураг ихтэй хүнс хэрэглэ: Илүү их уураг, тос хэрэглэх нь биеийн эсэргүүцэлд сайн. Харин өөх тосыг хэт хэрэглэвэл дархлалын системд халтай тул ялангуяа амьтны гаралтай тосыг бага хэрэглэх хэрэгтэй.

8. Дараах зүйлийг анхаар. Өвөл зурагтын урд удаан суух нь хүнийг таргалуулдаг: Өвөл эрт харанхуй болж, хүмүүс зурагтын урд ихэнх цагийг өнгөрүүлдэг тул энэ үед идсэн уусан бүхэн жин нэмдэг. Өвлийн туршид чихэрлэг, тос ихтэй зүйл хэрэглэхдээ анхаарах, шарсан хайрсан зүйл хэрэглэхгүй байх, хоолондоо ургамлын тос хийх, амттан байнга хэрэглэхгүй байх хэрэгтэй.

9. Өдөрт хамгийн багадаа 5 удаа хүнсний ногоо, жимс хэрэглэ: Хоолондоо шанцайны ургамал, лууван, улаан байцаа зэрэг хүнсний ногоог байнга хэрэглэ.

10. Өвөл наранд аль болох удаан бай: Яс, шүдэнд шаардлагатай Д аминдэмийн хэрэгцээгээ хангахын тулд нартай цэлмэг өдөр гадаа алхаж, загас хэрэглэж бай. Өвлийн улиралд нарны илч буурдаг тул бид Д аминдэмийн дутагдалд орсноо ч анзаардаггүй. Д аминдэмийг нөхөхийн тулд загас их хэрэглэх шаардлагатай.

11. Өөх тосны хэрэглээндээ анхаар: Бид өвөл тослог зүйл их хэрэглэдэг. Хатуу тос гэгддэг масло, маргарин хэрэглэхээс татгалз, хоолонд хэрэглэдэг чидуны болон бусад төрлийн тосны хэрэглээгээ багасга.

12. Хоол боловсруулах системийн зовууриас сэргийлэхийн тулд: Өвөл хөдөлгөөн багасч, гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэн, жимсний цэвэр шүүс бага хэрэглэдэг тул хоол боловсруулах эрхтэн хямарч элдэв зовуурь, ялангуяа түгжрэл үүсдэг. Түгжрэлээс сэргийлэхийн тулд 7 хоногт 2 удаа хуурай шош, яншуй мөн шүүсээр баялаг хүнсний ногоо, жимсээр хооллон, шингэн зүйл их уух хэрэгтэй.

Зөв хооллох 12 зөвлөгөө

1. Шошийн төрлийн ургамал хэрэглэ: Долоо хоногт нэг удаа шошийн төрлөөр хоолло. Хатаасан шош нь уураг ихтэй тул амт, тэжээллэг чанарыг нь нэмэхийн тулд мах холих хэрэггүй. Харин махаа уураг багатай хүнсний ногоотой хольж хэрэглээрэй.


2. С амин дэм хэрэглэ: Ханиад томуунаас сэргийлэн С аминдэм хэрэглэ. Харин улаан, ногоон урт чинжүү, киви, яншуй нь жүрж, бэрсүүт жүрж, нимбэгнээс илүү их С аминдэм агуулдгийг санаарай. С аминдэм нь биеийн халууныг нэмэх үүрэгтэй байдаг.

3. Салат хэрэглэ: Өглөө, оройны хоолонд салат заавал байх ёстой. Ялангуяа тарган хүмүүс оройн хоолондоо загас, улаан лоолийн салат хэрэглэх нь тохиромжтой.

4. Д, Е, В6 аминдэмүүд: Биеийн эсэргүүцлийг сайжруулдаг Д, Е, В6 аминдэмүүдийг бүү март. Хушга, самар, наранцэцгийн үр болон бусад үр, тос, үр тариа нь Е аминдэмээр баялаг. Д аминдэм нь сүү, бяслаг, загасанд ихээр агуулагддаг. В6 нь самар, газрын самар, хушга, наранцэцгийн үр, тахиа, загасанд их байдаг.

5. Өвдөхгүйн тулд А аминдэм: А аминдэмийг хангалттай хэрэглэхэд гадны элдэв биетээс хамгаалдаг эрхтнийг (арьс, салст) сайжруулж, цусны цагаан эсийг идэвхжүүлж, хорт хавдрыг эсэргүүцэх чадвартай болдог. Лууван, бууцай, броколийн байцаа, сонгино зэрэг нь А аминдэмээр баялаг байдаг.

6. Эрдэс бодис хэрэглэцгээе: Биеийн эсэргүүцлийг сайжруулахын тулд төмөр, магни, селени, цайр их хэрэглэх хэрэгтэй. Ногоон навчит ургамал, улаан мах, тахиа, хатаасан чангаанз, үзэм зэрэгт төмөр, харин үр тариа, хүнсний ногоо, сүү, далайн гаралтай бүтээгдэхүүнд магни, өндөг, сүү, мах, үр тариа, далайн гаралтай бүтээгдэхүүнд цайр агуулагддаг.

7. Тос багатай, уураг ихтэй хүнс хэрэглэ: Илүү их уураг, тос хэрэглэх нь биеийн эсэргүүцэлд сайн. Харин өөх тосыг хэт хэрэглэвэл дархлалын системд халтай тул ялангуяа амьтны гаралтай тосыг бага хэрэглэх хэрэгтэй.

8. Дараах зүйлийг анхаар. Өвөл зурагтын урд удаан суух нь хүнийг таргалуулдаг: Өвөл эрт харанхуй болж, хүмүүс зурагтын урд ихэнх цагийг өнгөрүүлдэг тул энэ үед идсэн уусан бүхэн жин нэмдэг. Өвлийн туршид чихэрлэг, тос ихтэй зүйл хэрэглэхдээ анхаарах, шарсан хайрсан зүйл хэрэглэхгүй байх, хоолондоо ургамлын тос хийх, амттан байнга хэрэглэхгүй байх хэрэгтэй.

9. Өдөрт хамгийн багадаа 5 удаа хүнсний ногоо, жимс хэрэглэ: Хоолондоо шанцайны ургамал, лууван, улаан байцаа зэрэг хүнсний ногоог байнга хэрэглэ.

10. Өвөл наранд аль болох удаан бай: Яс, шүдэнд шаардлагатай Д аминдэмийн хэрэгцээгээ хангахын тулд нартай цэлмэг өдөр гадаа алхаж, загас хэрэглэж бай. Өвлийн улиралд нарны илч буурдаг тул бид Д аминдэмийн дутагдалд орсноо ч анзаардаггүй. Д аминдэмийг нөхөхийн тулд загас их хэрэглэх шаардлагатай.

11. Өөх тосны хэрэглээндээ анхаар: Бид өвөл тослог зүйл их хэрэглэдэг. Хатуу тос гэгддэг масло, маргарин хэрэглэхээс татгалз, хоолонд хэрэглэдэг чидуны болон бусад төрлийн тосны хэрэглээгээ багасга.

12. Хоол боловсруулах системийн зовууриас сэргийлэхийн тулд: Өвөл хөдөлгөөн багасч, гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэн, жимсний цэвэр шүүс бага хэрэглэдэг тул хоол боловсруулах эрхтэн хямарч элдэв зовуурь, ялангуяа түгжрэл үүсдэг. Түгжрэлээс сэргийлэхийн тулд 7 хоногт 2 удаа хуурай шош, яншуй мөн шүүсээр баялаг хүнсний ногоо, жимсээр хооллон, шингэн зүйл их уух хэрэгтэй.

Жирийн нэг төмс ходоод гэдэсний хамгийн сайн эм

Мэргэжлийн сайн тогооч төмсөөр 999 төрлийн хоол хийж чаддаг гэнэ. Өмнөд африкаас гаралтай энэ ногоонд С, B, B6, PP, K зэрэг амин дэм агуулагдаж байдаг. Энэ нь цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаах нөлөө үзүүлдэг. Та өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75% -ийг авна.


Харин 400 гр төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд С аминдэм 25 мг% байдаг бол өвлийн төмс, эмвэл 2 сар хадгалсан төмсөнд энэ хэмжээ 12мг% хүртэл буурсан байдаг аж. Төмсөн дэх глюкоз нь хүний биед амархан шингэдэг тул зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хэмээн эрдэмтэд баталж байна. Мөн төмс нь зүрхний агшилтыг сайжруулах нөлөөтэй калийг хамгийн ихээр агуулдаг. Үүнээс гадна ходоодны архаг хэлбэрийн үрэвслийн үед түүхий төмсний шүүс хамгийн сайн эм болдог. Төмсний шүүс C амин дэмээр баялаг тул ходоодны хүчлийг хэвийн болгож, гэдэсний үйл ажиллагааг зохиулцуулан, өвдөлтийг намдаадаг аж. Сонирхуулж хэлэхэд ач тустай энэхүү ногоог XVI зууны үед Европын зарим улсуудад зөвхөн чимэглэлийн зориулалтаар ашигладаг байсан гэнэ. Бүр XVII зуунд Ирландчууд төмсийг хүнсэндээ анх хэрэглэж, олон орны “нүдийг нээж” өгчээ.
Цусны даралт ихэсхэд өдөрт гурван удаа бага хэмжээгээр түхий төмс ид. Үнээс гадна төмсийг хальстай нь жигнэж идэх, түүхийгээр нь машиндаж шүүсийг уухад даралт буурдаг

Шарсан төмсний хортой чанар

Шарсан төмсөнд 6-8 грамм трансжир агуулагдаж байх ёстой гэнэ. Трансжир нь биед шингэдэггүй натурал биш тосны хүчлийг агуулдаг. Энэ нь зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байдаг, холестерины түвшинг ихэсгэдэг байна.
Судалгааны дүнд трансжир нь

  • Хөхүүл эхийн сүүний чанарыг бууруулдаг.
  • Сүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг
  • Хүүхэд бага жинтэй төрдөг
  • Диабет өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг
  • Дархлааг бууруулдаг
  • Эр гормоны ялгаруулалтыг бууруулдаг
  • Зарим нэг ферментүүдийн үйл ажиллагааг бууруулдаг байна

Төмсийг хүнсэнд хэрэглэхэдээ

  • Арилгаж цэвэрлэсэн төмс агаартай амархан исэлдэж, харалдаг тул цэвэрлэсэний дараа шууд хэрэглэх буюу хүйтэн усанд хийх хэрэгтэй. Гэхдээ усан удаан байлгаж болохгүй. Усанд төмс C амин дэс болон цардуулаа амархан алддаг.
  • Шинэ төмсийг хутгаар хальслах хэрэггүй. Харин дээр нь давс хийж, алчуураар арчаад, хүйтэн усанд угаавал хальс амархан сална. Танд л гэж хэлэхэд төмсний халь орчимд амин дэм ихээр агуулагдаж байдаг тул хальслахгүй угаах хэрэгтэй.
  • Наранд удаан байж, хортой туяаг нь шингээсэн ногоорсон төмсөнд соланин хэмээх гашуун шинж чанартай хорт бодис байдаг тул хүнсэнд хэрэглэхийг хориглодог.
  • Төмсийг зэвэрдэггүй, ган хутга эсвэл зориулалтын арилгагчаар цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь төмөр хүрсэн төмсөн дэх C аминдэм задарч урвалд ордог.
  • Төмсийг чанах явцад B аминдэмийн 30% нь шөлөнд гарч, төмс их хэмжээгээр эвдэрдэг. Харин ууранд чанаж болговол эрдэс бодисынхоо нэг хувийг л алддаг.
  • Жижиглэж хэрчсэн төмсийг чанахад амин дэмийнхээ 35-50 хувийг, бүтнээр нь чанахад 75 хувийг хадаглаж үлддэг байна.

Төмс гоо сайханд

  • Чанасан төмсийг сүү, өндөгний шартай хольж нүүрэндээ бигнүүр тавьдаг. Бүлээн бигнүүрээ 15-20 минут байлгаад авна. Дараа нь халуун, хүйтэн усаар ээлжлэн нүүрээ шавшина. Ийм бигнүүрийн дараа нүүрний арьс чангарч, жижиг үрчлээсүүд арилдаг.
  • Байнга гадаа ажилладаг хүмүүсийн гар улайж, хагаран ширүүн болдог. Энэ тохиолдолд чанасан төмсийг халуун сүүтэй хольж нухаад, цэвэр давуун дээр тавьж 10-15 минут гараа ороож бооно. Энэ аргыг 3-4 улаа хэрэглэхэд гарын арьс зөөлөн, чийглэг болдог.
  • Хэрэв нүүр бүлцийж хавагнавал төмсийг үрж, шүүсийг нь аваад хавагнасан газарт шавшдаг.
  • Нүүрэнд сэвх нэмэгдвэл төмсний булцууг таллаж, цууны эсвэл нимбэгний хүчилд дүрж арчаарай.

Хүнсээ зөв хадгалах нь

Лимон, апельсиныг ургамлын тосонд дүрээд гялгар хүүдийд хийж тавьбал чанараа сайн хадгална.


  • Жимсний чанамлыг удаан хугацаагаар задгай саванд хадгалахад хүрвэл дээгүүр нь элсэн чихэр зузаавтар хийхэд зүгээр.
  • Дөнгөж түүсэн жимсийг удаан хадгалах болвол савтай жимснийхээ жингээс хоёр дахин их элсэн чихэр хийнэ.
  • Талхыг хатаахгүй удаан хадгалъя гэвэл хадгалж байгаа савандаа алим, хальсалсан түүхий төмс бага зэрэг давс эдгээрийн аль нэгийг хийнэ.
  • Хар, цагаан талхыг удаан хадгалахад хар тамхины үнэр цагаан талханд амархан шингэж амтыг муутгадаг.
  • Шинэ мөөгийг давстай буцалсан усаар зайлчихвал муудах нь бага.
  • Компотыг амттай болгоё гэвэл бага зэргийн дарс эсвэл нимбэг жүржийн хальс хийнэ.

Хувийн санхүүгээ авч явах 12 тулгуур

Олон хүний хувьд орлогын өндөр түвшинд хүрнэ гэдэг хийж буй сонголтынх нь үр дүн байдаг. “Хэрэв та өөрийн санхүүг гартаа оруулахгүй юм бол та өөрөө түүний гарт орно шүү”. Америкийн агуу их философич Ёоги Беррагийн хэлснээр, хүн бүрт төлөвлөгөө хэрэгтэй. Хэрвээ бид төлөвлөгөөгүй явбал хүсээгүй газраа, хүсээгүй байр суурин дээр оччихсон явж байж магадгүй юм.


Амьдралын зорилго юу ч байж болно. Мөн аз жаргалыг хүн хаанаас ч мэдэрч болно. Гэр бүл, найз нөхөд, шашин шүтлэгийн итгэл бишрэл, хобби гэх мэт. Гэвч энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд, аз жаргалыг мэдрэхэд хөрөнгө баялаг зайлшгүй хэрэгтэй. Эд баялаг ихтэй бол ямар ч зорилго, хүсэл тэмүүлэлтэй байлаа гэсэн түүнд хүрэхэд илүү хялбар байх болно.

Хувийн санхүүгээ авч явах 12 түлхүүр элементийг Жеймс Гуартни, Ричард Строуп нарын хамтран бичсэн “Эдийн засаг энгийнээр” номонд ийн нэрлэжээ.

1. Өөрийн харьцангуй давуу талаа олж тогтоо.
2. Шинийг эрэлхийлэгч бай.
3. Олсон орлогоо дуустал бүү зарцуул.
4. Аливаа зүйлийг түүний жам ёсны хугацаанаас нь илүү бүү санхүүжүүл.
5. Та мөнгөөрөө хамгийн их зүйл хийж болох хоёр арга зам байна. Зээлийн картны өрнөөс зайлсхийж, хэрэглэж байсан зүйл худалдан авч байх талаар бодож үз.
6. “Бодит ертөнцийн” хадгаламжийн дансанд сар бүр мөнгө хийж эхэл.
7. Хадгаламжийн нийлмэл хүүний хүчин чадлыг ашигла.
8. Төрөлжүүл – Бүх өндгөө нэг саванд бүү хий.
9. Индексжүүлсэн үнэт цаасны хөрөнгийн компаниуд хэт их эрсдэл дагуулахгүйгээр экспертүүдээс илүү танд тусална.
10. Үнэт цаасанд урт хугацааны зорилготойгоор хөрөнгө оруулалт хий. Мөнгө хэрэгцээтэй болох үе ойртоод ирэхээр хөрөнгө оруулалт дахь бондын эзлэх хувийг нэмэгдүүл.
11. Маш бага, эсвэл бүр эрсдэлгүй гэх, өндөр ашиг амласан хөрөнгө оруулалтын сүлжээнээс болгоомжил.
12. Яаж мөнгө олох, хэрхэн ухаалгаар зарцуулах талаар хүүхдүүддээ зааж өг.

1. Өөрийн харьцангуй давуу талаа олж тогтоо. Та өөрийн харьцангуй давуу талтай ажил хөдөлмөр, бизнес үйл ажиллагааг илрүүлэн олж, түүгээрээ төрөлжих нь та абсолют байдлаараа ямар ч сайн байснаас үл хамааран, бусад тохиолдлоос илүү мөнгө олоход тань тусална. Та өөрийн ажил мэргэжил дээрээ өсөх асуудлыг гартаа аван шийдэж, авъяас чадвараа яавал илүү хөгжүүлэх вэ, зах зээлийн хамтын ажиллагааны боломжийг өөрийн зорилгоо биелүүлэхэд яаж ашиглах вэ гэдгийг бодож тодорхойлох хэрэгтэй. Таны харьцангуй давуу талтай ажил мэргэжлийн боломжуудыг нээн гаргахад та юуг илүү сайн хийдэг вэ гэдгийг тодруулах нь хангалттай бус. Үүнд бас таны ашиг сонирхолд нийцэж, таны хүслийг дээд зэргээр биелүүлэх тийм бүтээлч үйл ажиллагааг олж тогтоох ажил орно. Та хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байж, ажлаа чухал гэдэгт итгэж байгаа бол ажлаа илүү бүтээлч, илүү сайн хийхдээ жаргалтай байх болно.

2. Шинийг эрэлхийлэгч бай. Сонголтын үр дүн бидний санхүүгийн амжилтаар илэрдэг. Хэрвээ санхүүгийн амжилтанд хүрэхийг хүсвэл та шинийг эрэлхийлэн тунгааж бодох хэрэгтэй. Өөр маягаар хэлбэл, бусдын өндрөөр үнэлдэг зүйлийг нь бий болгохын тулд өөрийн авъяасаа хэрхэн хөгжүүлж ашиглах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. “Өртөг зардалтай нь харьцуулахад өндрөөр үнэлэгдэх бараа, үйлчилгээг бусдад хүргэх нь санхүүгийн амжилтын түлхүүр юм”. Хувиараа ажил эрхлэгч бизнесменүүд Америкийн саятнуудын дотор тэнцвэргүй байр суурь эзэлдэг байна. Статистик тоо баримтаас үзвэл, тэд ажиллах хүчний тавны нэгийг эзэлдэг боловч саятнуудын гуравны хоёрыг бүрдүүлж байна. Тэдний санхүүгийн амжилт нь дөрвөн үндсэн зүйлээс урган гарч байна:

  • Шинийг эрэлхийлэх авъяас чадвартай. Шинэ сэдлийн бүтээгдэхүүн, зардал хэмнэсэн үйлдвэрлэлийн арга, бусдын олж хараагүй ашигтай боломжуудыг нээн илрүүлэх чадварыг нь хэлээд байгаа юм.
  • Хувиараа бизнес эрхэлнэ гэдэг ажлын байран дээр ажиллахаас илүү эрсдэлтэй бөгөөд их эрсдэл, их ашиг орлого хоёр хамтдаа явдаг юм.
  • Тэд хуримтлал их хийдэг учир баялаг нь нэмэгддэг.
  • Бизнес эрхлэгчдийн ажлын цаг нь угаасаа урт байдаг.

Нөгөө талаас заавал хувиараа бизнес эрхлэх албагүй бөгөөд албан байгууллагын ажиллагсад ч шинийг эрэлхийлэгч бизнес хүмүүс шиг сэтгэснээр илүү амжилтанд хүрч болно. Хөлсний ажил эрхлэгчдийн цалин хөлс одоогийн болон цаашдын ажил олгогчдод өөрсдийгөө үнэ цэнэтэй байлгах чадвараас нь хамаарах болно. Хэрэв тэд өндөр цалин хөлс авдаг болъё гэвэл өөрсдийн авъяас, мэргэшлийн ур чадвар болон бусад хүмүүсийн өндөр үнэлдэг ажлын арга барилыг хөгжүүлэх хэрэгтэй.

3. Олсон орлогоо дуустал бүү зарцуул. Хуримтлал бий болгох байнгын хөтөлбөрийг өнөөдрөөс эхэл. Яг одоо хэмнэж эхэлвэл илүү хуримтлал бий болгож чадах нь тодорхой шүү дээ. Гэтэл ихэнх хүмүүс одоогийн орлого маань хэрэгцээнд арай чүү хүрч байхад, хэмнэх гэдэг байж болшгүй юм. Дараа орлогоо нэмэгдүүлээд ирэхээрээ л тодорхой хувийг нь хуримтлуулж эхэлье гэж боддог. Гэтэл орлого ихтэй, хэмнэлт их хийдэг хүмүүс орлого нь бага байх үеэс л эхлээд хуримтлуулж эхэлсэн байдаг. “Хэрэв хүн 10 000 төгрөгний орлого олоод түүнийхээ 9999-г нь зардаг байвал тэр аз жаргалтай явна. Хэрэв хүн 10 000-аас ганц мөнгө ч гэсэн илүү зарна гэх л юм бол үүрд зол жаргалгүй болно”Чарльз Диккенд, Дэвид Копперфильд.

4. Аливаа зүйлийг түүний жам ёсны хугацаанаас нь илүү бүү санхүүжүүл. Та 4 жилийн хугацаатай зээл аваад түүгээрээ 2 жилийн дараа эвдрээд зогсчих хуучин автомашин худалдан авбал юу болох вэ? Үүнтэй адил аливаа эд хөрөнгийг эдэлгээний хугацаанаас нь илүү урт хугацаагаар санхүүжүүлэх нь ирээдүйд таныг өнгөрсөн сэтгэл ханамж, тухайн үеийн хүслийнхээ төлөө төлбөр хийхэд хүргэх болно. Энэ нь бас таныг олж буй орлогоосоо илүү зарлага гаргахад хүргэнэ. Харин авсан эд бараагаа эдэлж дуусахаас өмнө зээлсэн мөнгөө төлж байвал зээлээр бараа авах нь үр дүнтэй. Үүнд, айл өрхүүдийн орон сууц, автомашин, боловсролд зориулан авсан зээлүүд эерэг үр дүнтэй гардаг. Учир нь эдгээр бараанууд эдэлгээ урттай. Худалдаж авахдаа зээлсэн мөнгийг нь эргэж төлсний дараа урт удаан эдэлгээтэй эд хөрөнгө нэмэлт орлого авчирсаар, эсвэл үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлсээр байдаг.

5. Танд мөнгөөрөө хамгийн их зүйл хийж болох хоёр арга зам байна. Зээлийн картны өрнөөс зайлсхийж, хэрэглэж байсан зүйл худалдан авч байх талаар бодож үз. Банкны картуудтай харьцдаг хүнд зөвлөхөд зээлийн картаар ихэнхи үйлчилгээгээ авч байснаас, хадгаламж нээлгээд түүнийхээ хүүгээр үйлчилгээгээ аваад байж болох юм. Учир нь зээлийн картын эрхийн үлдэгдэл бол ердөө л таны зээл авах боломжийн хэмжээг л харуулж байгаа бөгөөд таны баялгийг нэмэгдүүлэхгүй, таныг мөнгөөр нэмж хангахгүй. Зээлийн карт хэрэглэхэд амар зүйл боловч муу занд сургадаг бөгөөд зээл авах өртөг ихтэй арга зам болдог. Мөн мөнгөө зөв зарцуулах хоёр дахь арга зам нь таны хэрэгцээг бараг л шинэ юм шиг хангаж чадах эдэлж байсан хуучин эд юмс худалдан авч байх явдал юм. Шинэ барааг худалдаж авсаны дараа шууд л элэгдэл хорогдолд орж, үнэ цэнэ нь даруй буурч эхэлдэг. Эдэлж байсан зүйл буюу өнөөгийн хар яриагаар бол өмнө нь эзэнтэй байсан зүйлийг худалдан авч хэрэглэх нь ихээхэн хэмнэлт бий болгодог.

6. “Бодит ертөнцийн” хадгаламжийн дансанд сар бүр мөнгө хийж эхэл. Өөртөө санхүүгийн хамгаалалт бий болгох хэрэгтэй. Жишээ нь айл гэрт гэнэтийн зардлууд маш ихээр гарч, тэдгээр нь ихээхэн зардал чирэгдэлтэй учруулдаг. Үүнээс сэргийлж сар бүр бодит ертөнцийн хуримтлал буюу санхүүгийн хамгаалалтаа бий болгож байх нь зүй. Үүнд зориулсан дансанд байгаа мөнгө тань нэмэгдээд л байвал та заримыг нь өөр зорилгоор ашиглах юм уу, эсвэл тэтгэврийн хуримтлалдаа шилжүүлж болно шүү дээ. Энэ бол “мөнгө таныг мэдэх” –ийн оронд “та мөнгөө мэдэх” гэдэг утга учрын чухал элемент юм.

7. Хадгаламжийн нийлмэл хүүний хүчин чадлыг ашигла. Хуримтлалыг эртнээс бий болгох хоёр дахь үндсэн давуу тал. Асар их зүйлийг хэмнэж, бас нөөц бололцоогоороо их баялаг хуримтлуулна. Нийлмэл хүү гэдэг таны дансны хүүнд бас хүү тооцох тухай л юм. Та энэ жил хадгаламжийнхаа хүүг ашиглаагүй бол дараа жилийн хадгаламжийн хэмжээн дээр нэмэгдэн, улмаар хүүний хэмжээг ч нэмэх юм. Дараа жил ийм маягаар байвал та хүүний хүүний хүү гэх мэтчилэн аваад л байх болно. Хэдий чинээ их хэмнэж хураана вэ, төдий чинээ хурдцаар нийлмэл хүү таны баялгийг арвижуулах юм.

8. Төрөлжүүл – Бүх өндгөө нэг саванд бүү хий. Хүмүүс санхүүгийн хувьд ихээхэн боломжтой болмоор байгаа бол хуримтлуулсан мөнгөө хангалттай ашиг өгөхүйц хөрөнгө оруулалт болгох хэрэгтэй. Үнэт цаас эзэмших эрсдлээ бууруулахын тулд диверсификацийн замаар буюу хоорондоо холбоогүй олон тооны компанийн хувьцааг эзэмших замаар багасгаж чадна. Нилээд урт хугацаанд, тухайлбал 30-35 жилийн туршид олон төрөл ангийн үнэт цаас барьж байх, эсвэл шинээр байнга нэмж худалдан авч байх хэрэгтэй. Үнэт цаасыг янз бүрийн төрөл ангиар эзэмшиж байснаар өндөр ашиг олох бөгөөд ашгийн хувь хэмжээ хэлбэлзэх нь харьцангуй бага байх болно. Түүхэнд өнгөрсөн 200 жилийн хугацааны дунджаар мөнгөний ханшны уналтыг хасаж тооцоход корпорацийн хувьцаа жилд ойролцоогоор 7 хувийн бодит ашиг өгчээ. Үүнтэй харьцуулахад, бондын бодит ашиг 3 хувь байсан байна. Харин нэг л компанийн хувьцааг худалдаж авах нь таны санхүүгийн орлого нэг л байгууллагын ажлын амжилтаас ихээхэн хамааралтай болоход хүргэнэ. Иймээс аль болох өөр хоорондоо хамааралгүй олон компанийн хувьцааг эзэмших хэрэгтэй. Ер нь бол санхүүгийн зах зээлийн болон үнэт цаасны зах зээлийн бусад хэрэгслүүдтэй харьцуулахад хувьцааны нэрлэсэн ашгийн хувь хэмжээ их байдаг ба үүнд корпорацийн үнэт цаасных бүр илүү гэдгийг хэлж байна. Түүнчлэн өөр хоорондоо хамааралгүй олон байгууллагын хувьцааг эзэмшсэнээр зах зээл, мөнгөний ханш, улсын эдийн засгийн зогсонги байдал зэрэг хүчин зүйлүүдийн нөлөөгөөр гэнэтийн алдагдалд хүрэхээс сэргийлэх юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн зогсонги байдал зарим компанид муугаар нөлөөлж байхад заримд нь сайнаар нөлөөлж, ашиг авчирч байдаг. Эдийн засгийн тэлэлт ч мөн адил заримд нь эерэг, заримд нь сөрөг нөлөө үзүүлнэ. Жишээ нь, нефтийн үнэ буурахад нефтийн салбарын компаниудын ашиг буурч, харин онгоцны түлшний үнэ буурсанаар агаарын тээврийн салбар дахь ашиг өндөр болдог. Иймээс олон төрлийн байгууллагын үнэт цаас эзэмших нь юунд хэрэгтэй болохыг ойлгож авсан гэдэгт найдаж байна.

9. Индексжүүлсэн үнэт цаасны хөрөнгийн компаниуд хэт их эрсдэл дагуулахгүйгээр экспертүүдээс илүү танд тусална. (Үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн орнуудад энэхүү индексжүүлсэн үнэт цаасны тухай ойлголтыг ярьдаг. Манай оронд бусад орнуудтай харьцуулахад харьцангуй цөөн төрлийн үнэт цаас, бонд, брокер дилерийн болон бусад үнэт цаасны хөрөнгийн компаниуд байдаг. Гэхдээ энэ тухай товч мэдээлэл хүргэе.) Хөрөнгөө арвижуулах сонирхолтой хүн бүр үнэт цаасны зах зээлд оролцож, хангалттай амжилт гаргах боломжгүй юм. Энэ нь тун их судалгаа, мэдлэг, магадлал шаардсан байдаг ба ердийн хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн сайн хувилбар нь өөрийн урт хугацааны хуримтлалын дийлэнх хэсгийг индексжүүлсэн үнэт цаасны хамтын санд оруулах явдал юм. Индексжүүлсэн сан гэдэг нь хамтын сангийн нэг тусгай төрөл бөгөөд санхүүгийн тодорхой биржийн индексийн хөдөлгөөн, эсвэл зах зээлийн нөхцөл байдлаас үл хамаарсан өмчийн үл хөдлөх зарчмуудын багцыг автоматаар даган мөрдөж байдаг байна. Энэ санг ажиллуулахад зардал бага ордог, их олон судалгаа үнэлгээ шаарддаггүй бөгөөд дундаж ашиг нь ч бусад удирдлагад тулгуурласан сангуудаас илүү байдаг. Үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулах нь урьдчилан тооцоолохын аргагүй, тогтворгүй. Жишээ нь, 1980-аад онд эхний 5-н байранд орж байсан топ сангууд, 1990-ээд он гэхэд 1100-аад байранд ортлоо унасан байх үзэгдэл цөөнгүй. Үнэт цаасны зах зээл түүхийн туршид хөрөнгө оруулалтын бусад ангиллыг бодвол илүү их ашигтай байж ирсэн бөгөөд индексжүүлсэн сан нь аль нэг үнэт цаас юм уу, тодорхой хамтын санг сонгох гэж үйлээ үзэлгүй тийм их ашиг боломжийг ердийн хөрөнгө оруулагчид олгодог юм.

10. Үнэт цаасанд урт хугацааны зорилготойгоор хөрөнгө оруулалт хий. Мөнгө хэрэгцээтэй болох үе ойртоод ирэхээр хөрөнгө оруулалт дахь бондын эзлэх хувийг нэмэгдүүл. Өөрийн санхүүгийн ирээдүйд санаа тавьдаг хүмүүс орон сууцны урьдчилгаа төлбөр, хүүхдүүдийнхээ дээд сургуульд сурах зардал, тэтгэвэрт гарах үе зэрэг тодорхой зорилготой мөнгө хурааж, хөрөнгө оруулалт хийдэг. Эдгээр зорилго тус бүрт зориулсан тусдаа хуримтлал юм уу, үнэт цаасны багц бий болгох нь ухаалаг алхам бөгөөд үнэт цаасанд тулгуурласан төлөвлөлтийн хувьд, төлөвлөгөөгөө яс баримтлах, зах зээлийн өсөлт, уналтыг даван гарах чадвар байх ёстой. Тодорхой зорилго, цаг хугацаанд үнэт цаас эзэмших замаар хөрөнгө оруулалт хийсэн бол, танд бэлэн мөнгө хэрэгтэй болох цаг дөхөж ирэхэд хөрөнгөө үнэт цааснаас бондын зах зээл рүү аажмаар шилжүүлэх нь эрсдлийг тань багасгана. Ингэснээр та үнэт цаасныхаа нилээд хэсгийг зах зээл дээр хэвийн бус бага үнээр зарах шаардлагаас зайлсхийж чадах юм. Харин бонд эзэмшихэд гардаг хамгийн том эрсдэл бол мөнгөний ханшны уналт буюу инфляци юм. Мөн танд мөнгөний хэрэгцээ гарах тэр үед хугацаа нь дуусч байх бонд худалдан авах нь зүйтэй. Ахиад хэлэхэд, мөнгө хурааж хуримтлуулах ажлаа аль болох эрт эхлэх нь чухал юм шүү. Дүгнэж хэлэхэд, үнэт цаасны хэлбэрээр хөрөнгөө өсгөх нь ашигтай боловч үнэт цаасны зах зээл маш тогтворгүй. Тиймээс хөрөнгө оруулагч эрсдлийн даван туулах чадвартай байх хэрэгтэй бөгөөд танд бэлэн мөнгө чинь хэрэг болох хугацаа ойртмогц хөрөнгөө аажмаар бондын зах зээл рүү шилжүүлж, эрсдлээс хамгаалах нь зөв хэрэг болно. Учир нь бондын зах зээл 10 жилээс бага хугацаанд тогтворгүй байх нь ерөнхийдөө бага байдаг онцлогтой.

11. Маш бага, эсвэл бүр эрсдэлгүй гэх, өндөр ашиг амласан хөрөнгө оруулалтын сүлжээнээс болгоомжил. Энэ тал дээр сайн анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн төсөл санхүүжүүлэх мөнгө хайж байгаа хэн боловч юуны өмнө зардал багатай мөнгөний эх сурвалж, арга замыг сонгон ажилладаг. Эрсдэл багатай, ашиг өндөр гэх санал нь банкны зээлдүүлэгч, хөрөнгө оруулалтын бусад мэргэжилтнүүдийн сонирхлыг амархан татна. Хэрэв өртөг багатай санхүүжүүлэгч олдож байвал, зориуд хөрөнгө оруулагч хайж, ашгийн өндөр хувь санал болгох нь утга учраа алдана. Харин тийм биш бол тэрхүү төсөл нь бизнесийн санхүүжилтийн ердийн эх сурвалжийн хүлээж авах хэмжээнээс илүү их эрсдэлтэй байх нь бараг л тодорхой. Тийм эрсдлийг та өөртөө авах уу? Үүнтэй холбоотойгоор дараах зөвлөгөөг өгье:

  • Таны мөнгийг олж авахын тулд юу ч хийхэд бэлэн тийм хөрөнгө оруулалтын маркетинг хайгчид байж л байдаг. Тэднээс болгоомжлох хэрэгтэй.
  • Босгосон хөрөнгөө хамгаалж чаддаг тийм талуудтай л зөвхөн ажил хэрэг ярьж болно.
  • Утас, эсвэл цахим шуудангаар санал болгож буй хөрөнгө оруулалтын урхинд бүү ор.
  • Таныг хурдан шийдвэр гаргахын шахаж шаардахад бүү автагд.
  • Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа найз нөхдийн нөлөөнд бүү ор.
  • Хэт их шахаж шавдуулсан маркетингтай учирвал хадгаламжийн дэвтрээ аваад шал эсрэг зүгт нь ажилла.

12. Яаж мөнгө олох, хэрхэн ухаалгаар зарцуулах талаар хүүхдүүддээ зааж өг. Ерөнхий амжилт болон санхүүгийн амжилт 2 ер нь хамт явж байдаг бөгөөд хүүхэддээ зааж зөвлөн, насны эртэд мөнгө олох, хурааж хуримтлуулах замд оруулах нь нэг арга юм. Залуу хүмүүст хариуцлагын талаар зааж сургах хамгийн чухал аргын нэг нь мөнгийг яаж олдог тухай мэддэг болгох юм. Тэдэнд өдөр бүр халаасны мөнгө өгч байхаар аливаа амжилтынх нь шагнал болгон өгч бай.Мөн хүүхдүүдэд хэмнэх ойлголт өгөхийн тулд хувцас худалдаж авах мөнгийг нь өөртсдөд нь өгөөд, харин илүү хямд хувцас аваад илүү гарсаныг нь өөртөө үлдээж болох нэг хувилбарыг сануулан хэлээрэй. Мөнгөө зарцуулах ухаанд нь хэмнэлт, хуримтлуулах гэсэн ойлголтыг нэмж өгөх нэг арга нь юм. Мөн хүүхдэдээ хариуцлагыг нь ухамсуурлуулан сайн ойлгуулах хэрэгтэй. Ер нь дээд сургуулийн насны хүүхэддээ “чөлөөтэй давхих” бололцоо олгох нь түүний хувийн хариуцлагыг сулруулах хандлагатай байдаг. Үүнд авах арга хэмжээ гэвэл, дээд сургуулийн төлбөрийнх нь талыг та, талыг нь хүүхэд тань өөрийнхөө хөдөлмөрөөр олдог байж болох юм. Энэ тохиолдолд хүүхэд тань мөнгөний үнэ цэнэ болоод өөрийнхөө хөдөлмөрийг үнэлж сурна. Тэгээд их сургуульд үр дүнтэй, чанартай суралцаж эхлэх нь гарцаагүй юм.

Өөртөө зорилго тавин, түүндээ хүрэхийн тулд шургуу ажиллаж, бидний ажил үйлс маань бусдад яавал ашиг тустай байх бол гэдгийг олж мэдэн, тодорхой зорилгоор мөнгө хэмнэн хуримтлуулж, мөнгийг ухаалгаар зарж зарцуулах явдал бол амьдралдаа амжилт олохын томоохон нөхцлийг бүрдүүлдэг юм. Сайн эцэг эх байна гэдэг бол хүүхдүүддээ багаас нь эхлэн ийм хүмүүжил олгохыг хэлнэ.

H1N1 вирус залуу хүмүүст илүү эрсдэлтэй

Олон улсын эмч мэргэжилтнүүд гахайн томуугаар халдварласан хүмүүсийн нас баралт өсвөр залуу хүмүүст илүү тохиолддог гэдгийг нэгэнд тогтоожээ. Мексик, Канадын эрдэмтэд гуравдугаар сараас эхэлсэн ажиглалтынхаа дүнд насанд хүрсэн 50 хүртэлх насныханд харьцангүй хүнд тусдаг болохыг ажиглаж мэджээ. Мексикт өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн 900 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон. Тэдний 58 нь хүндэвтэр байдалд байгаа бөгөөд дундаж наслалт нь 44 ажээ.

Уг судалгааны нэгдсэн дүгнэлтийн талаар ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын "JAMA" сэтгүүлд бүрэн нийтлэх гэнэ. Канад улсад 4-8 сарын хооронд 170 хүн гахайн ханиадаар өвчилснөөс гурван хүн тутмын нэг нь насанд хүрээгүй хүүхэд байв. Харин өвчлөгсдийн дундаж наслалт 32 бөгөөд нас барсан 29 хүн 38 хүртэлх насных байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ мэдээгээр, дэлхий даяар 4525 хүн гахайн томуугаар нас баржээ. Тэдний нэлээд хувь нь Хойд, Өмнөд Америкт тохиолдоод байна.

Томоохон гүрнүүд хакеруудын эсрэг

Вэб сайтад хяналт тогтоож , гэнэтийн халдлага довтолгооноос компьютерээ хамгаалмаар байна уу. Тэгвэл ирэх жил мэдээллийн аюулгүйн салбарт мэргэшсэн "SANS" институт Их Британид нэгэн уралдаант шалгаруулалт зохион байгуулах гэж байна. Шилдэг оролцогчид мөнгөн тэтгэлэгт хамрагдаж, сертификаттай болох ажээ.

АНУ-д хэрэгждэг "Cyber Challenge "-aac санаа авсан хөтөлбөр юм. Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр зохион байгууллагддаг тус хөтөлбөр нь ирээдүйтэй залуу программистуудыг нээн илрүүлэхэд чиглэдэг бөгөөд арван мянган оролцогчдыг хамардаг байна. Уг шалгаруулалт нь хакеруудын довтолгоонд хамгийн ихээр өртдөг салбар болох Америкийн зэвсэгт хүчний мэдээллийн аюулгүй байдлыг хангах программистуудын бүрдүүлэх зорилготой. Англи улс элекроникийн аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ авч байгаагийн нэг нь дээрх сонгон шалгаруулалт билээ.

Британичууд дан ганц зэвсэгт хүчний аюулгүй байдал дээр анхаарлаа төвлөрүүлэх зорьсонгүй. Брауны засгийн газар цахим худалдааны аюулгүй байдлыг хамгаалахыг хүсч байгаа юм. Засгийн газрын үзэж байгаагаар жилд 50 сая паундын санхүүгийн үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагддаг байна. Гэхдээ энд дэлгүүрүүдэд хийгддэг банкны цахим картын төлбөр тооцоог оруулаагүй гэнэ.

Британийн "Cyber Challenge''-ийн ялагч нь шууд зэвсэгт хүчнийг хамгаалах салбарт ажиллахгүй. "SANS" институтын үзэж байгаагаар томоохон аж үйлдвэрүүд ирэх жилээс орчин үед хамгийн чухалд тооцогдох ажлын байрыг бий болгох гэж байгаа юм. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах мэргэшсэн боловсон хүчин. Францад энэ зунаас батлан хамгаалах яамны харьяанд байдаг Мэдээллийн системийн аюулгүй байдлын үндэсний агентлагийн удирдлагаар үүнтэй адил хөтөлбөрийг энэ зунаас эхлэн хэрэгжүүлээд байна.

Энэхүү хөтөлбөр нь улсын мэдээллийн системийг хамгаалахад үйл ажиллагаагаа төвлөрүүлж байгаа аж.

Гахайн ханиаданд таван тэрбум юань зарцуулаад байна

Хятадын засгийн газар 2009 оны дөрөвдүгээр сард A/H1N1 ханиад аюулын харанга дэлдэж эхэлснээс хойш нийт таван тэрбум юань зарцуулаад байгаа аж.

Энэ зорилгоор гаргасан мөнгөний тодорхой хэсгийг орон нутгийн удирдлагуудад хуваарилсан нь гахайн ханиадны эсрэг тэмцэлд ихээхэн үр нөлөө өгч байна хэмээн тус улсын Сангийн яам мэдээлжээ. Мөн 660 сая юанийг нисэх буудал болон тусгай хорионы бүсэд биеийн халуун хэмжих төхөөрөмж болон бусад хамгаалах хэрэгсэл худалдан авахад зориулсан байна.

Үүнээс гадна 1.08 тэрбумыг вакцин болон эм гарган авах, материал техникийн шаардлагатай нөөц бүрдүүлэх ажлыг санхүүжүүлжээ.

Одоо тус улсад өөрийн улсын үйлдвэрүүдийн гарган авсан бэлдмэлээр хүн амаа вакцинжуулах ажил явагдаж байна. Гэсэн хэдий ч уржигдар Хонконгод A/H1N1 ханиадаар 51 настай өвчтөн нас баржээ. Одоогоор энэ өвчнөөр нас барсан хүний тоо 31 болж байна. Мөн түүнчлэн халдвар авсан 54 настай сахарын шижин өвчтэй, даралт өндөр өвчтөний биеийн байдал маш хүнд байгаа аж.

Энэ зуунд төрсөн хүүхдүүд 100 насална

Хөгжилтэй орнуудад энэ зуунд мэндэлсэн хүүхдүүдийн олонх нь 100 давж насална гэж Дани мэргэжилтнүүдийн явуулсан судалгаанд дурьджээ.

XX зуунаас хойш хөгжилтэй оронд аж төрж буй хүмүүс өнгөрсөн үеийнхнээс гучин жилээр урт насалж байгаа аж. Гэхдээ энэ чиг хандлага цаашдаа бага зэрэг буурч магадгүй бололтой. Германы эрдэмтэн Жеймс Ваупел Дани мэргэжилтнүүдтэй хамтран 2004-2005 оны хооронд нийтэлсэн дэлхийн хүн амын наслалттай холбоотой хэд хэдэн судалгаанд дүгнэлт хийн ихэнх оронд хүний дундаж наслалт нэмэгдэж байгааг тогтоосон байна. Жишээ нь дэлхийд хамгийн өндөр наслалттай Япон улсын 80 настай эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь 90 гаруй наслана гэж тооцоолжээ.

Хүний наслалт судалдаг мэргэжилтэн Дэвид Жеймсийн хэлснээр эрүүл мэнддээ санаа тавих явдал нэмэгдсэн нь наслалт уртсахад гол нөлөө үзүүлж байгаа аж. Тэрээр хулганы дундаж наслалтыг уртасгах чадвартай эм гарган авахаар ажиллаж байгаа ба энэ эм удахгүй хүмүүст ч нөлөөлнө гэдэгт найддаг гэнэ.

Монголчууд хүссэн газраа саадгүй хүрэх бололцоо нээгдэнэ

Монгол хүн хүссэн цагтаа, зорьсон газар руугаа нисэх бололцоо удахгүй нээгдэх гэнэ. МИАТ компани түүний угтал болгон монголчууд визгүй зорчдог Хонконг, Чэжү, Хайнань руу захиалгат нислэг үйлдэж байна. Цаа­шид ч иргэдийн эрэлт хэрэгцээтэй газар руу захиалгат нислэг хийх боломжийг тэд судалж байгаа аж. Түүнчлэн Улаан-Үд, Эрээн хот руу манайхан нислэг үйлдэх бо­ломж­той бөгөөд энэ ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас зохион бай­гуулна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар ИНЕГ-ын олон нийттэй харил­цах албаны менежер Д.Лхагваас тод­руулахад “Одоогоор ИНЕГ-т дээрх чиглэл рүү нислэг үйлдэх мэдээ­лэл ирээгүй. Гэхдээ хувийн авиа компаниуд энэ талаар ярилцаж бай­гаа байж болох юм. Ард иргэд л хүсвэл энэ бол нээлттэй асуудал. Миний мэдэхээр “Изинис эйрвэйз” компани өвлийн цагийн хуваарийн дагуу энэ сарын 25-наас БНХАУ-ын Хайлаар руу нислэг үйлдэх болсон” гэв.

Тетрис тоглоом тархины ажиллагаанд нөлөөлдөг

Дүрс эвлүүлэн тоглодог тетрис тоглоом хүний тархины үйл ажиллагааг сайжруулдаг болохыг саяхан нийтэлсэн судалгааны дүн харуулжээ. Тетрис байнга тоглох нь төлөвлөх, сэтгэн бодох, хэл сурах зэрэг чадварыг ихээхэн нэмэгдүүлдэг болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Дүрс эвлүүлдэг тетрис тоглоом нь тухайн тоглогчоос үйл явцыг богино хугацаанд сэтгэн бодохыг шаарддаг тоглоом юм. Дэлхийн олон сая хүн тоглодог энэ тоглоомыг зохиосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Тетрис тоглодог өсвөр насны охидын тархины үйл ажиллагаа сайн байдгаас гадна тархины гадаргуу нь зузаардаг болохыг энэ судалгаа мөн харуулсан байна. Энэ судалгаа нь өнгөрсөн таван жилийн хугацаанд тархитай холбоотой явуулсан эрдэм шинжилгээний ажлын хамгийн гайхалтай ажлын нэг болжээ. Учир нь тоглоом хүний тархины бор давхаргыг зузаан болдгийг тогтоосон гэж судалгааг явуулсан Ричард Хаиер хэлжээ.

Майкл Жэйксоны 'THIS IS IT' цомог худалдаанд гарна.



Алдарт дуучин Майкл Жэйксоны үнэнч шүтэн бишрэгчдийн хоног тоолон хүлээж байсан 'This Is It' цомгын худалдаанд гарах өдөр зарлагдсан байна. Дуучны маань 100 100н фенүүд нь энэхүү үйл явдлыг харахаар Sony корпорацийн төв байрны гадаа цугласан байлаа.
Дуучны маань цомог 10-р сарын 26-наас олон улс даяар худалдаанд гарах бол түүний тоглолтын бэлтгэлийн ажлын үед хийгдсэн видео бичлэгийг ашиглан хийгдсэн кино 10-р сарын 28-наас эхлэн 2 долоо хоногийн турш кино театруудаар гарч эхлэх юм.
Daniel Halawi, Michael Jackson-ы фен::
“Бидний хувьд үнэхээр сайхан үйл явдал болж байна. Энэ цомогт Майклын нилээд хэдэн өмнө нь цацагдаж байгаагүй дуунууд байгаа гэсэн. Цомог үнэхээр супер хит болж чадна гэдэгт 100% итгэлтэй байна. ”
Цомгийн эхний дискэн дээр Майкл Жэйксоны классик хитүүдийг багтаан арын хоолойг Жэйксоны ах дүү нар дуулсан бол хоёрдах дискэн дээр нь түүний хит дуунуудын өмнө нь олон нийтэд цацагдаагүй байсан хувилбарууд орсон байна. Цомгийг 36 хуудас бүхий дуучны зурагтай ном мөн дагалдаж байгаа юм байна.
Поп хөгжмийн хаан Майкл Жэйксоны 'THIS IS IT' цомогт нь I Just Can't Stop Loving You, Thriller, Beat It, Earth Song, Billie Jean, Man In The Mirror, This Is It зэрэг хит дуунууд нь багтсан юм байна.

Герман гаралтай загвар өмсөгч Heidi Klum өнгөрсөн баасан гаригт өөрийн 4дэх хүүхдээ төрүүлжээ. Модель маань шинээр мэндэлсэн охиндоо Lou Sulola Samuel гэдэг нэр өгсөн гэнэ.
Загвар өмсөгч маань 2005 онд Грэммийн наадмын шагналт дуучин Seal-тэй гэрлэсэн юм.
Өөрийнхөө вэб хуудсан дээр хоёрдах өдөр нийтэлсэн мэдэгдэлдээ охин нь 10-р сарын 9-ний баасан гаригт мэндэлсэн бөгөөд тэрээр “охин маань үнэхээр үгээр хэлэхийн аргагүй хөөрхөн юм, тэр минь биднийг сонгосонд баяртай байна” гэж бичжээ.
Одоо 36 настай мөнхийн залуу модель маань 2005 онд гэрлэсэн нөхрөөсөө хоёр хүүтэй бөгөөд өмнөх нөхрөөсөө нэг охинтой байсан юм.

Баадуутай, эсвэл зайгаар ажилладаг цаг аль хэдийнэ үеэ өнгөрөөжээ. Тэр ч байтугай шинэ зууны ширээ, ханын цаг дугуй, дөрвөлжин дүрсэнд “толгойгоо мэдүүлэхээ” больсон аж. Цагны загвар, шийдэлд хувьсал хийсэн шилдэг арван цагийг oddee.com вэб хуудас жагсаасныг сонирхоцгооё.

Жагсаалтыг жимсээр ажилладаг цаг тэргүүлжээ. Бичил электрон технологид үндэслэн бүтээсэн эл цаг зай, цахилгаан биш, шинэхэн жимсийг эзнээсээ “нэхдэг” гэсэн. Хачирхалтай эл цагийг жүрж, алим, гадил, нимбэг, лийр болон эдгээртэй ижил төрлийн жимс, ногоогоор “хооллож” болох аж.

Аман хүзүүдсэн дижитал цагтай богино цамцыг мартамхай хүмүүст зориулан бүтээжээ. 25 долларын үнэтэй уг футболкны энгэр дэх цаг нарийн хуруу зайгаар ажилладаг бөгөөд зайг нь сольсноос хойш 12-36 цаг ажиллах боломжтой гэнэ.

Байгальд ээлтэй технологийн нэг болох усаар ажилладаг ширээний цаг жагсаалтын гуравт оржээ. Усны хүчийг цахилгаан болгодог нь эл цагны хамгийн гол давуу тал. Цаган дээрх тагийг сөхөн усаар дүүргээд, дээр нь жаахан давс нэмэхэд л гурван долоо хоногтоо айлтгүй болох аж.

Номын тавиурын цаг дөрөвт жагссан. Зай хэмнэсэн эл шийдэл сонирхолтой, бас ашигтай.
Тооны хичээлд дуртай залууст зориулсан уг цаг 33 долларын үнэтэй.
Сюрреализмын бодит илэрхий­лэл болсон эл цагийг Сальватор Далигаар овогложээ.

Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан

2009 оны 5 сарын 24. Япон Монгол төдийгүй дэлхий дахины сумо сонирхогчид Токио хотын Кокугикан ордонг ширтэж байлаа. Тасалбар олж авсан азтанууд ордондоо тухлан сууж байхад нэгэн хэсэг нь интэрнэтээр амьсгаа даран хүлээнэ. Монголын гурван хүчтэний хэн нь энэ удаад түрүүлэх бол хэмээн хүлээж байгаа нь тэр. Тэр дундаа Ама хэмээн бидний нэрлэж дуудаж дассан Харумафүжи хэмээх Бямбадоржийг анхныхаа түрүүг аваасай гэж бодож байсан хүн олон байсан болов уу гэж таамагласандаа Асашёрюү Хакухо их аварга нараас хүлцэл эрээд энэхүү ярилцлагаа эхэлсүү.

Ард түмний хүлээсэн анхны түрүү

- За юуны өмнө анхныхаа түрүүг авсанд баяр хүргэе.

- Баярлалаа

- Арслан болсоноосоо хойш нилээд хугацаа өнгөрлөө. Хүн болгон л хэзээ түрүүлэх бол гэж бодож байсан байх гэж бодож байна. Нэг, гурван сарын барилдаанд эхний өдрүүдэд нилээд унаа алдсан.

- Арслан гэдэг бол хэн болгоны аваад байдаг цол биш л дээ. Энэ цолондоо дасна гэж бас нилээд юм болно. Арслан болно гэдэг амьдрал тэр чигээрээ өөрчлөгдөнө гэсэн үг. Сумо сонирхогчдын харьцаанаас эхлээд эргэн тойрон, өдрийн дэглэм хүртэл өөрчлөгдөөд эхэлж байгаа юм. Миний хувьд дэвжээний нэр минь солигдсоныг хэлэх үү, нэрэндээ дасах зохицох гээд их юм байсан. Монгол хүн гэдэг нэр усандаа их хүндэтгэлтэй ханддагийг ч хэлэх үү. Амжилтгүй барилдахын хувьд бол амжилтгүй гэж хэлж болно. Харин маш сайн ойлгосон нэг юм маань сэкивакэ озэкигийн ялгаа юм. Сэкивакэ байхад 10 ялахад л тусгай шагнал авдаг байсан бол арслан тусгай шагнал авдаггүй. Түрүүлэх эс бөгөөс үзүүрлэх. Ийм л зорилго арсланд байдаг. Ганц хоёр унахад ч шүүмжлүүлнэ .

- 5 сарын тэмцээнд хоёр аваргыг унагааж түрүүллээ. Бэлтгэл ханасан байсан уу? 5 сарын барилдааныг эргэн дурсваас.

- Бэлтгэл бол би өдөр бүр хийдэг. Сайн муу гэж байхгүй, яг ханатлаа хийдэг. Харин сэтгэл зүйн тал дээр бол сайн байсан. Ээж маань үргэлж хажууд байгааг хэлэх үү. Ер нь спорт бол сэтгэл зүй их хэрэгтэй эд л дээ. Хакухо аваргад уначихаад би за энэ тэмцээн Хакухо аваргынх боллоо гэж бодсон. Аварга ямар ч хийгүй барилдаж байсан болохоор, өөрөө түрүүлнэ гэсэн итгэлээ бүр алдсан. Маргааш нь Хакухо аварга тааралдаад, “Өчигдөр хоёулаа сайхан барилдлаа шүү. Чи хөл тойгдоод тойроод байхад нуруу өвдөөд эвгүй байсан гэж хэлдэг юм. Би ч гэсэн тиймээ, сайхан үзлээ. Харин аваргаас хөл мэх ирнэ гэж бодоогүй шүү” гэж яриад салсан. Тэр өдрөө барилдах гээд сууж байтал Хакухо аварга Котоошюүд унадаг юм байна. Зүв зүгээр сууж байсан хүн чинь гэнэт хамаг бие халуу дүүгээд л, Надад түрүүлэх боломж байна гэж бодогдоод сэтгэл хөдлөөд, түгшиж догдлоод эхэлж байгаа юм. Тэгээд Асашёрюү аваргаа давсан. Асашёрюү аварга бол за за хоёр дүү маань эр бяраа үзээд хэн чадалтай нь түрүүлэг л гэж бодсон байх. Сүүлийн өдөр Котоошюүтэй барилдахад угаасаа барилдаан таардаг болохоор ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Баглуулаад эвгүй болсон яг тэр үед одоо шидэх үү, хөөгдөж яваад дэвжээний захад очоод шидэх үү, яадаг юм билээ гэж бодогдоод. Хэдхэн хормын асуудал л даа . Жүдогоор Монголд хичээллэж явсаны ашиг гарсан байх тэр үед. Халз барилдаан эхлэхэд Хакухо аваргын хэлж байсан үг толгойд орж ирж байгаа юм. Аварга бол намайг барьж авах гэх нь мэдээж. Би бол дотор нь ороод нуруунд нь ачаалал өгье гэж бодсон. Тэгээд л зүүн барьц аваад хөлийг нь тойгдож эргээд давсан даа. Аварга надтай дахиж барилдана гэж бодоогүй болохоор тэгэж ярьж байсан байх.

- Тэмцээн дуусаад аваргатай уулзсан уу?

- Уулзаагүй байгаа. Бид хоёр дахиад олон удаа барилдана. Харгүй сайхан барилдаж үзэгч олноо баярлуулах болно. Дэвжээн дээр өрсөлдөгч нар ч, дэвжээнээс буугаад л сайхан анд нөхдүүд.

- Таныг түрүүлэхэд Японд ч, Монголд ч зөвхөн бөх сонирхогчид төдийгүй хүн бүр баярлаж, бараг ардын баяр боллоо. Хүн бүрд хайрлагдаж шүтэгдэж байгаагийн нууц юу байна?

- Ер нь бөх хүн гэдэг үзэгч олноо баярлуулж, баясгаж байх ёстой гэж би боддог. Мөнгө төлж, зав зайгаа зарцуулаад ордонд ирж байгаа үзэгчид сайхан барилдаан хараад таашаал хүртэж байх нь зүйн хэрэг. Миний хувьд заавал ялах гэж барилддаггүй. Үзэгч олноо баярлуулж, бага ч гэсэн алжаалыг нь тайлж байхсан гэж хичээж зүтгэж барилддаг. Тэр маань л үзэгч, бөх сонирхогчдод хүрдэг болов уу.

- Дэмжигчдийн клуб олон биз дээ?

- Одоо л байгуулах санаатай байна. Урьд нь би дэвжээнийхээ дэмжигчдийн клубтай байхад л угаасаа намайг дэмжиж байгаатай ижил гэж бодоод хийдэггүй байсан юм. Одоо Нагоя, Осака ,Токио, Кюшю гээд байгуулж эхлэнэ.

- Энэ тэмцээнд хоёр аваргыг хаялаа. Одоо ер нь өрсөлдөгч гэвэл Асашёрюү, Хакухо аваргууд гэж хэлж болох уу?

- Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр басаж болохгүй. Дэвжээн дээр гарж ирж байгаа бөх болгон миний өрсөлдөгч. Сайн муу, аварга начин гэж ялгадаггүй. Бодож явдаг хамгийн гол юм маань дээр хэлсэн, үзэгч олныг баярлуулах. Өөрийн барилдаанаа хийх, унасан ч давсан ч дараа нь харамсах юмгүй барилдах л гол зорилго.

- Арслангийн өөрийн барилдаан гэхээр ?

- Би баруун зүүн аль алинаар нь золгож барилддаг. Бас цүппаридна. Хурц шийдмэг халз мөргөлдөөд шахаж гаргах. Эсвэл цүппаридах. Сумо хэдхэн хоромд дуусдаг ч энэ хугацаанд бараг бүх амьдрал урсаад өнгөрөх шиг болох үе ч бий. Өрсөлдөгчөөс ямар мэх ч ирж болох тул мэдрэмжтэй байх хэрэгтэй. Бэлтгэл сайн хийвэл бие аяндаа мэдрээд, тийм мэх хийе гэж бодоогүй байхад ч нэг мэдэхэд л хийчихсэн байх жишээтэй.

Ама-гийн атган дахь арслан цол

- Мэргэжлийн сумод орохдоо л арслан болно гэж мөрөөдөж байсан гэж сонссон юм байна.

- Тиймээ анх сумод ирж байхдаа л арслан болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Аав маань миний хүү сайхан арслан болно гэж урам хайрлаад л. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүнээс хоёр дахин их хөдөлмөрлөж, ояката багшийхаа үгийг сайн сонсож явсныхаа ачаар хүсэл болсон цолоо авж чадсан. Арслан гэдэг үргэлж үзүүр түрүү булаацалдаж байх ёстой. Одоо энэ сайхан цолоо хамгаалж явах, хэн ч харсан жинхэнэ хүчтэй арслан шүү гэж хэлүүлэхээр хичээнээ би.

- 2008 оны 1 сард арслан цолны төлөөх анхныхаа дайралтыг хийсэн. Урд хоёр тэмцээн нь 20 ялсан байсан.

- Тэр үед арслан болно гэж ер бодоогүй. Сэтгэл зүй ч бие бялдар ч бэлэн биш байсан. Яарах хэрэг ер байхгүй. Болох юм болдогоороо л болно.

Өнөөдрийн хожигдолт ирээдүйн ялалт

Ярилцсан.В.Даваа Tокиогоос

Ертөнцийн 4 улиралт гүрний цаг тооллын нэгэн хүрд зун халх монголын нутгийг минь баясгаж хөхөө донгодож хөндий тал ногоорч, хүн малын нуруу тэнийж хөдөө хотгүй наадмын бөх, морь,сурын таавар өрнөж буй болов уу?

Салхит,шадивлан,шарга морьтын зуслан, сөгнөгөр, сэлбэ, найрамдалын пионерын амралтыг сэтгэлд буулгаж,сагсан бөмбөгийн шийдэнд од түгтэл наадсан холын тэртээх хүүхэд насаа, Сав, шид, дар, самбараас аваад дамжуулаач гэж хэлэх монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн эрэгтэй тамирчдын хоолойноос би нэгэн үе эргэн саналаа.

Японы Айч аймгийн Комаки хотын спортын цогцолбор ордонд 6 сарын 10наас 14ний хооронд зүүн азийн орнуудын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнтэй хавсарган сард Xятадын Tэнжин хотонд зохиогдох сагсан бөмбөгийн азийн аврага шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнд орох эрхийн төлөөний тэмцээн боллоо. Уг бүс нутагт хамаарагддаг 8 улсаас 6 орны шигшээ багийн тамирчид хүч хурд авьяасаа сорилцож 1, 2 -p байранд солонгос, японы баг тамирчид шалгарч8сард хятадын тэнжин хотонд зохиогдох сагсан бөмбөгийн азийн аврага шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээнд орох эрхтэй болж манай баг тамирчид 6р байрыг эзэлсэн юм.

Тэмцээний дараа шигшээ багийн менежир Анандтай товчихон ярилцсан юм

-сайн байна уу? Та, сая манай баг тамирчид сүүлчийнхээ тэмцээнийг тоглож дууслаа сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Сайн ,сайн байна уу? Азийн улс орнууд сагсан бөмбөгийн 5н бүсд хуваагддаг монгол Зүүн азийн сагсан бөмбөгийн бүсд хамрагддаг 8улсын нэг нь юм. Энэ удаа манай бүсээс 6 улсын эрэгтэй баг тамирчид оролцож манайх 6 р байранд орлоо .Монголчууд бидний сагсаны түүхэнд анх удаа том тэмцээнд оролцож байгаагаараа онцлогтой ба энэ тэмцээн нь азийн аварга шалгаруулах эрхийн төлөө цаашилбал дэлхийн аваргын төлөөх бүсчилсэн тоглолт юм .энэ утгаараа азийн зуны спортын наадам, оюутны спортын наадмаас ялгаатай гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй .

- тэмцээнээс манай баг тамирчид суралцсан ажигласан зүйл их байгаа байх энэ талаар та ямар шүү сэтгэгдэлтэй байна вэ?

-Зүүн өмнөд азийн бүсд дэлхийд өрсөлдөх чадалтай япон.солонгос.хятадын баг байдаг азид анх удаа сагсан бөмбөгөөр тоглосон улс бол япон азийг төлөөлж дэлхийн тэмцээнд япончууд л нэг хэсэг тоглодог байсан,харин сүүлийн үед япон хөл бөмбөгийн спорт нь илүү давамгайлж байгаа шүү дээ солонгос,хятадад сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн спорт эрчимтэй хөгжиж байгаа сайн багуудаас бидний хувьд суралцах зүйл их байна.багаараа довтлох,хамгаалах техникээс эхлээд сэтгэл зүйн хувьд нэг хүн шиг байж нэгэн амьсгалаар амьсгалж байж багийн спортоор амжилт олдог зэргийг манай залуу тамирчид биеэрээ мэдэрсэн болов уу гэж бодож байна.

Бид ийм хүчтэй багуудтай тоглож өрсөлдөж байж хүчтэй болно.туршилга сууна энэ бүхнээ хойч үедээ уламжлуулна шүү дээ.өнөөдрийн хожигдолтод эмзэглэхээсээ илүү ихийг сурахын төлөө тэмүүлэх нь чухал болов уу? Мэдээж улс орны хөгжил түүний дотор эдийн засгийн нөлөө их л дээ манайхан гадаадын уралдаан тэмцээнд оролцьё гэхээр мөнгө санхүүгийн хүндрэлтэй тулгардаг гадаадаас хүчтэй баг тамирчдыг уриад тэмцээн зохиомоор байдаг нөгөө санхүүгийн гачидал гардаг ингэхлээр манай тамирчид ур чадвараа өсгөж ази,дэлхийн төвшинд хүрэхэд хүндрэлтэй байгаа юм. Зөвхөн дотооддоо лигийн тэмцээн зохиогдож байгаа шүү дээ.

өөр бусад олон зүйлийн бэрхшээл байгаа ч тэр бүхнийг тоочоод цааргалаад байвал энэ спорт минь унтарч хөрнө шүү дээ бид байгаа боломжоо ажиглаж ажиллахаас өөр арга үгүй л байна.

-Манай шигшээ багийн дасгалжуулагч солонгос хүн байсан энэ талаар тодруулж өгнө үү?

-Үнэн амьдрал дээр сагсан бөмбөгийн бүх талаар сайн мэргэшсэн дасгалжуулагч хийчих монгол хүн байхгүй байна. Үүнээс шалтгаалан манай холбоо солонгосын сагсан бөмбөгийн холбоотой ярьж бидний урилгаар 3жилийн хугацаатай энэ дасгалжуулагч ажиллаж байгаа. Бидэнд их зүйлийг чадлынхаа хэрээр зааж байгаа хүн гэдгийг дурдмаар байна.

-Манай тамирчид ганцаарчилсан спортын төрлөөр дэлхийд өндөр амжилт гаргаж байгаа сагсан бөмбөгийн спортоор ийм амжилт гаргах найдвар хэр өндөр бол?

-Монголчууд жудо.чөлөөт бөх,буудлага,бокс зэрэг хувийн тоглолттой спортод гаргаж байгаа амжилт нь бидний байгалиас заяасан бие бялдар зан ааш нь их тохиромжтой гэж ярьдаг энэ үнэний хувьтай байж болох л юм.

Эсрэгээр монголчууд олуулаа болвол таарамж муутай байдаг энэ нь багаар тоглодог спортод гаргах амжилтад нөлөөлдөг гэж ярьдаг хүмүүс байдаг энэ бас бодууштай байж болох л юм одоогоор манай багийн тамирчид хоорондоо таарахгүй тохирохгүй зүйл огт үгүй л байна тийм болохоор тодорхой хугацаа бидэнд хэрэгтэй мөн дээр хэлсэн бэрхшээл асуудлыг шийдвэл бид олон улсын сагсаны талбайд тодорхой хэмжээний амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байдаг.

-Та залуудаа тамирчин байсан уу?

-Сагс тоглож байсан тэгэхдээ нэртэй тамирчин байгаагүй жирийн нэгэн тоглогч байсан.

-таньд болон баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсэе

баярлалаа.баяртай

-зүгээр дараа уулзацгаая баяртай

Third International Conference. Past and Present of the Mongolic Peoples Ulaanbaatar, Mongolia, August 26-28, 2009

Dear Colleagues:
It is our great pleasure to invite you to participate in the third International conference “Past and Present of the Mongolic Peoples” will be held in Mongolian State University of Education, Ulaanbaatar, Mongolia on August 26-28, 2009.

As we know that the Mongolic peoples living in Mongolia, the People’s Republic of China, Russian Federation, and other countries. In this conference we will invite many researchers and specialists in Mongolian studies and ecological system, to discuss from various viewpoints the past and present dynamics of Mongolian and the Mongolic peoples, with reference to history, traditional religions, language, literature, arts, international relations, culture exchange, dairy products, pastoral ecology and environment.

One symposium and four sessions will function during the conference:

Symposium: Thinking together on pastoral ecology and environment

Session 1: Issues of history, traditional religions and customs
Session 2: Issues of Mongolic language and dialects, and their change
Session 3: Issues of literatures, oral traditions and arts
Session 4:Issues of International relations, Culture exchange and dairy products

The fee of conference is 20$. It is includes registration and printed matters.
If you wish to participate, please so inform us about the subject of your report by August 15 , 2009. Send your abstract to Tokusu Kurebito at the address bellow and to arrive no later than August 20, 2009 by email (in plain text or in PDF format).

tugusk@aa.tufs.ac.jp
Please bring your full paper that who present to the conference. Participants of the conference are requested to attach the following data:
o Last and first name
o Degree, title, position
o Place of work, mailing address.
o E-mail address.

Executive organizers of the Conference:
Foundation for Culture and Science of Mongolic Peoples
Mongolian State University of Education
Tokyo University of Foreign Studies
Soyol-erdem University
Academy of Mongolian traditions


Contact address:
Tokusu Kurebito (Ph.D.)
Research Institute for Languages and Cultures of Asia and Africa,
Tokyo University of Foreign Studies,
3-11-1, Asai-cho, Fuchu-shi, Tokyo, 183-8534, JAPAN
Tel: 81-(0)42-330-5692
Fax: 81-(0)42-330-5610
e-mail: tugusk@aa.tufs.ac.jp

Хойд Солонгосын Хакерууд чухал баримт гартаа оруулжээ

Хойд Солонгосын хакерууд Өмнөд Солонгосын цэргийн командлалын мэдээллийн санг эвдэн 2000 гаруй чухал баримт бичгийг авчээ.

Хулгайлагдсан файлуудад хорт бодисын үйлдвэрлэл болон хэрэглэх тухай мэдээллүүд байсан хэмээн Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллүүдэд тараасан илтгэлд дурьджээ.

Энэхүү мэдээллийн санг цэргийнхэн орчны судалгааны институттэй хамтран байгуулсан бөгөөд болсон явдлын дараа уг институт тусгай албаны шаардлагаар интернэт холболтоо бүрэн салгасан байна.

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагууд Пхеньян хакеруудыг гадаадын цэргийн болон төрийн байгууллагуудын мэдээллийн санд нэвтрэхийн тулд тусгайлан бэлтгэж байгаа талаар мэдээлж байсан.

Японы Киотогийн Их Сургуулийн оюутан Л.Мандхайгийн захидал

Сайн байцгаана уу,

Юуны eмнe Сайнбаяр ах болон Цахим Өртeeний хамт олонд Хазара 3 оюутанг Монгол нутагт газардуулах тvvхэн арга хэмжээг сэдэн санаачилж, олон бэрхшээл саадыг даван туулан зоригтойгоор хэрэгжvvлж байгаа явдалд баяр хvргэж, eeрийн зvгээс vнэхээр баярлаж байгаагаа илэрхийлэхийг хvснэм. Мeн НТВ-н нэвтрvvлгийг хэдийгээр vзэж амжаагvй ч (бичлэг нь хэн нэгэнд байгаа гэдэгт итгэж байна) Дэлхийн Монголчуудыг дэлгэцнээ дахин амилуулж, Монгол угсаа болон vндэстэн гэдэг ойлголтыг eнeeгийн Монгол Улсын хилийн заагаар хязгаарлах ёсгvйг дахин мэдрvvлж eгсeн гэдэгт найдаж байна.

Уг цуврал нэвтрvvлэг болон энэ удаагийн оюутны тэтгэлэгт сургалт маань бидний eвeг дээдсийн тvvх, тэр дундаа 1206 оноос улбаалах Их Монгол Улсын тvvхийг зeвхeн eнгeрсeн бeгeeд тэр утгаараа алдагдсан цаг хугацааны хэлхээс гэсэн хийсвэр бeгeeд домогийн шинжтэй ойлголтоос чeлeeлж, eнгeрсeн тvvхийг eнeeдeрт амилуулсан тэмдэглэлт vйл явдал хэмээн ойлгож байна. Хэдийгээр eнeeдeр бид Чингисийн Монгол гэж тодотгол зvvж, идээний дээдээс иргэний тээврийн буудал хvртэл уг тодотголыг онцолж байгаа ч, vнэндээ эртний “Чингис” ба eнeeгийн “Монгол”ын хооронд цаг хугацаа ба орон зайн хувьд асар их ялгаа бий билээ. Чингисийн Монгол бол Дэлхийн Монгол байсан бeгeeд уг тодотгол зeвхeн бидэнд ноогдох тусгай эрх биш гэдэг ойлгомжтой буй заа. Мeн хэдийгээр найман зууныг ардаа илээсэн ч eнeeдрийн Монголчууд бидэнд, дахин дэлхийд харцаа чиглvvлсэн Монгол улсыг бvтээлцэх эрх чeлee ба боломж нээлттэй болсон билээ. Иймээс ч уг арга хэмжээ маань зeвхeн аялал амралтын зорилгоор бус оюутны тэтгэлэгт хeтeлбeр хэлбэрээр хэрэгжиж байгаа хэмээн ойлгож байна. Мeн тvvнээс гадна уг арга хэмжээг олон нийтэд сурталчилаж таниулснаар, “Монголын эрин” хэмээн тvvхэн судалгаанд нэрлэгддэг 13, 14-р зууны тvvхийг судалж мэдэх, гvнзгий нэвтрэх хvсэл эрмэлзлийг тeрvvлж, мeн тvvний ач холбогдлыг ч таниулж буй хэмээн догдолж байна.

Мeн уг сэдвээр суралцаж буйн хувьд бяцхан санал оруулах нь гэвэл, 13, 14-р зууны Их Монгол Улсын тvvхийг судална гэдэг маань хамрах газар зvйн хvрээний хувьд евроазийг тэр чигээр нь багтаадаг тул тулгуур тvvхэн материал маань Перс, Араб, Хятад, Монгол, Латин, дундад зууны Тvрк хэл болон бусад хэлийг ашигласан байдаг бeгeeд, энэ дундаас хамгийн чухал нь Монгол хэлнээс гадна Перс болон Хятад хэл билээ. Хэдийгээр Хазарчууд маань тухайн газар нутгийн аялгаар Перс хэлийг ярьдаг ч (угаас Афганистан болон Ираны аялга ондоо), уг завшааныг ашиглан Перс хэлийг МУИС-н Тvvхийн анги болон холбогдох тэнхимд заалгуулаасай гэж бодлоо. Перс хэл дээр бичигдсэн хамгийн чухал тvvхэн бичлэг болох Рашид-ад-Дин-ий “Сударын Чуулган” 2003 онд? 3 ботиор Орос хэлнээс Монгол хэлнээ орчуулагдан гарсан ч, 1310/11 оны vед бичигдэж дууссан гэгдэх Монголчуудын гарал угсаа, газар зvйн байрлал, улс тeрийн тvvх болон нийгмийн хэв шинж тeдийгvй Лалын эзэнт улсууд болон Энэтхэгчvvд, Жvдvvд, Франкчууд, Хятад, Тvрэгvvдийн тvvхийг хамарсан дэлхийн анхны нэгдсэн тvvхийн бичлэг болсон уг сударыг Перс хэлнээс Монгол хэлнээ хeврvvлэх зайлшгvй шаардлагатай билээ. Мeн сонирхуулж хэлэхэд уг сурвалжын хуулбар одоогийн Истанбул, Тэхран, Парис, Лондон, Ташкент-д хадгалагдаж байгаа бeгeeд эдгээрийн хуулбарыг Монголд мeн цуглуулах ажил ч нэн чухал нь ойлгомжтой буйзаа.

Ингээд Гулам, Захра, Мэгдад гуравтаа амжилт хvсээд уртдуухан захиагаа eндeрлeж байна.


Хvндэтгэсэн,

Л. Мандхай

Kyoto University, Faculty of Letters

Department of History of Eastern Asia

Undergraduate study

ШУТИС-ийн 5О жилийн ойн нэрэмжит “Гадаад дахь Монголчууд – Монголчуудын миграцийн асуудал” сэдэвт олон улсын хурал

Судалгаа шинжилгээний ажлын үр дүн: Улс орон, бүс нутаг болон олон улсын түвшинд хүн амын нүүдэл суудлын үйл явц, мөн чанарыг судалдаг эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлын үр дүнг хэлэлцдэг уламжлалт семинар нь ШУТИС-ийн НТС-д сүүлийн 4 жил дараалан амжилттай зохион байгуулагдаад байна. Энэ семинарт ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож байжээ.

Зорилго: 1990-ээд оноос хойш Монгол улсын иргэд “хүний өөрийн амьдрах орчноо чөлөөтэй сонгож амьдрах” эрхийнхээ дагуу гадаадын олон улс оронд сурч, хөдөлмөрлөж амьдарч эхэлснээс хойш Монгол улсын улс төр – эдийн засаг, боловсрол, нийгмийн сэтгэл зүй, оюуны сэтгэлгээд маш их өөрчлөлтүүдийг оруулж байна.

Энэ хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчуудын тоо, нас хүйс, боловсролын түвшин, нийгэмшил, тулгамдсан асуудлын талаар дорвитой судалгаа хийгдээгүй бөгөөд гадаад дахь Монголчууд нь өөрсдийн амьдран буй улс орон, бүс нутаг бүрт өвөрмөц онцлог бүхий нийгэмшлийг төлөвшүүлж иржээ. Гадаад дахь Монголчуудын талаар, тэдний өмнө ямар нийтлэг тулгамдсан асуудлууд байгаа талаар мэргэжлийн судлаачид болон тухайн бүс нутагт амьдардаг эрдэмтэн судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний илтгэлийг олон нийтэд хүргэх, мөн хилийн чанадад амьдардаг олон мянган Монголчуудын тухай судлаачид, эрдэмтэдийн санал, мэдээллийг төр, засгийн газарт хүргэж тэдний эрхийг хамгаалах, хилийн чанад дахь Монголчуудын талаар зөв бодлого явуулахад дөхөм үзүүлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хурал зохион байгуулах байгууллага, их сургууль:
- Монгол Улс, Засгийн Газар
- Монгол Улс, ШУТИС, Нийгмийн Технологийн Их Сургууль
- “Цахим Өртөө Холбоо” ТББ.

Хуралд оролцох их сургууль, байгууллага:
- Монгол Улс, Засгийн Газар, Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн Чанадад Амьдарч Буй Монгол Улсын Иргэдтэй Хамтран Ажиллах Зөвлөл
- Монгол Улс, ШУТИС, Нийгмийн Технологийн Их Сургууль
- ОХУ, Эрхүүгийн Их Сургууль
- Улсын Багшийн Их Сургууль
- ОХУ, Дорнод Сибирийн Технологийн Их Сургууль
- БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургууль
- “Цахим Өртөө Холбоо” ТББ

Хурлын тов: ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөлийн өрөөнд, 10 сарын 07-ны өдрийн 10.00-16.00 цагт

Эрдэм шинжилгээний өгүүлэл:
Хуралд хэлэлцүүлэх илтгэл нь эрдэм шинжилгээний өгүүлэл болон слайд хэлбэрээр бэлтгэж ирүүлнэ.

  • Өгүүлэл нь дэвшүүлж буй сэдвийн хүрээнд бичигдвэл зохино. Илтгэлийн сэдэв, илтгэгчийн танилцуулгыг 10-р сарын 1 хүртэл diq57@yahoo.com хаягаар авна.
  • Өгүүлэл нь эрдэм шинжилгээний өгүүлэл бичих загварын шаардлагыг хангасан байна. /хавсаргав/
  • Өгүүллийн хуудасны тоо 6-9 хуудас
  • Өгүүллийг 09 сарын 30-ны өдрөөс өмнө tsahimurtuuholboo@yahoo.com diq57@yahoo.com хаягуудаар ирүүлнэ. Илтгэлийг товхимол болгон хэвлүүлнэ.
  • Өгүүллийг слайд, үзүүлэн, постер хэлбэрээр болон online-аар илтгэж болно.

Эрдэм шинжилгээний хурлын явц:
Үндсэн илтгэл 15-20 минут байна. Үүнд:

H1N1 вирусын эсрэг эргэлзээтэй вакцинжуулхлт

ХБНГУ орон даяар энэ сарын 26-наас бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлэх юм. Гэтэл тус улсын эрүүл мэндийн даатгалын томоохон компани болох "Barmer Ersatzkasse"-ын мэдээгээр хүн амын тэн хагас нь вакцинжуулалтад хамрагдахгүй гэсэн ажээ. Анагаах ухааны нэр бүхий мэргэжилтнүүд гахайн томуу нь зарим нэгэн улирлын чанартай халдварт өвчин тухайлбал менингит, шувууны ханиадыг бодвол харьцангуй үхлийн аюул бага. Иймээс үй олноор заавал ч үгүй вакцинжуулах шаардлагагүй хэмээн мэдэгдээд байгаа. Пандеми хэмээх уг вакцин нь зуун хувь гахайн томуунаас сэргийлж чадахгүй гэжээ.

Мөн Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, цэргийн элит ангийн албан хаагчид энгийн ард иргэдэд зориулсан хоёр төрлийн вакцин байгаа талаар мэдээлэл цацагдсан байна. А классын " Экстра вакцин", В классын "Нормал вакцин" гэсэн нэр томъёо газар аваад байгаа. Эрх баригчид, албаны хүмүүс энэ мэдээллийг ор үндэслэлгүй, иргэдийг төөрөгдүүлсэн явдал хэмээн үзэж байна.

Лондонгийн Олимпийн хонх жингэнэж эхэллээ

9 сарын 25-ны Баасан гарагт 2012 оны Лондонгийн Олимпийг Зохион Байгуулах Хороо(ЛОЗБХ)-ноос санаачилан НЭЭЛТТЭЙ ӨДӨР сэдэвт өдөрлөг зохион байгуулав. Өдөрлөгийн зорилго нь Үндэсний Олимпийн Хороодын гишүүдэд Лондонгийн Олимпийн бэлтгэл ажил ямар түвшинд байгаа, олимпийн өмнө болон дараа бусад орны олимпийн хороодтой хэрхэн хамтран ажиллах талаар МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, САНАЛ БОДЛЫГ НЬ СОНСОЖ ЦААШДЫН АЖИЛЛАГААНДАА ТУСГАХ явдал ажээ.

Өдөрлөгт оролцохоор таван тивийн 10 орны Үндэсний олимпийн хороодын 21 бие төлөөлөгчид, Олон Улсын Олимпийн Хорооны ажилтан, Британийн Олимпийн Нийгэмлэгийн дарга, олимпийн бэлтгэл ажиллагааг хариуцагч салбар тус бүрээс мэдээлэл хийх мэрэгжилтнүүд, Британийн бүс нутаг бүрийн спортын арга хэмжээг хариуцсан зохицуулагчид нийт 50 гаруй хүн хуран цуглав. Миний бие энэ арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагааны даалгавараар Үндсэний Олимпийн Хороог төлөөлөн оролцсон юм.

Төлөөлөгчдөд зориулсан мэдээлэл өгөх, санал солилцох өглөөний арга хэмжээ Лондонгийн санхүү бизнесийн гол төв Canary Warf-д сүндэрлэх 156 метр өндөр, 32 давхар Churhcill Place хэмээх шилэн цамхагт байрлах ЛОЗБХ-ны 21-р давхарт зохиогдлоо. Нар ээсэн, цэлмэг тэнгэртэй эл өдөр шилэн байшингаас бүтээн босголт ид өрнөж буй Олимпийн хотхон бүхэлдээ харагдана.

Арга хэмжээг гардан зохион байгуулагч Британийн Үндэсний Олимпийн Хороо, Үндэсний Паралимпийн Хорооны үйлчилгээ, харилцааны албаны дарга James Macleod өдөрлөгийг нээсний дараа ЛОЗБХ-ны Спорт хариуцсан захирал Debbie Jevans, Британийн Олимпийн Нийгэмлэгийн захирал Colin Moyniham нар Олимпийн бэлтгэл ажлыг хариуцаж буй нэгж хэсгүүд, удирдлагын бүтэц, тэдгээрийн хоорондын ажил үүргийн уялдаа холбоо, мөн шинээр санаачилан хийж буй төслүүдийн талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий бүтэц зохион байгуулалтын талаархий мэдээллийг холбогдох цахим хуудаснаас http://www.london2012.com/about/the-people-delivering-the-games/index.php авч болох тул дэлгэрэнгүй эс өгүүлэв.

Харин олимпийг зохион байгуулагчид нэгэн сонирхол татсан төслийг санаачилсан нь Лондонгийн Олимпийг Британичууд болоод бусад улс орны спортын байгуулагуудын хооронд хэлхээ холбоо тогтоох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх хөшүүрэг болгон ашиглах зорилготой аж. Төсөл нь Олимпийн тоглолтоос өмнө Үндэсний Олимпийн болон Паралимпийн Хороо нь Британийн нутаг дэвсгэрт байрлах олимпийн шаардлага хангасан 640 гаруй спортын цогцолбороос сонгон тамирчдаа ирүүлж бэлтгэл сургууль хийлгэх боломжоор хангах, ингэснээр олимпийг зохион байгуулах хороо тамирчдаа илгээсэн ҮОХ бүрт 25000 паундын санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажээ. Үндсэний Олимпийн Хороо нь тухайн бүс нутгийн спортын байгууллагатай шууд гэрээ хийх бөгөөд хамтын ажиллагааныхаа дараа гаргасан зардалтай холбогдох нэхэмжлэлээ ЛОЗБХ -д илгээснээр энэхүү санхүүгийн дэмжлэгийг авах боломж бүрдэнэ. Энэ санаачилга нь

  • гадаадын тамирчид Британийн уур амьсгалд дасан зохицож олимпод амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлээд зогсохгүй тэр бүс нутагт болох олон нийтийн үйл ажиллагаануудад уригдан оролцох боломжоор хангагдах тул ард түмний аж байдал хэл соёлтой танилцах, өөрийн улс орондоо Британийг сурталчилах гүүр болох,
  • тухайн цогцолбор байрлах бүс нутгийн иргэд нь дэлхийн нэртэй тамирчдыг хүлээн авч нөхөрлөл хүндэллийн бодит харьцаа үүсгэснээр нэг талаар залуу хойч үеийнхэний спортоор хичээллэх эрүүл чийрэг өсөж хүмүүжихэд эерэгээр нөлөөлөх, нөгөө талаар тэдгээр тамирчид олимпийг тоглолтын үеэр өөрсдийг нь дэмжин уухайлах орон нутгийн хөгжөөн дэмжигчидтэй болох
  • үндэсний олимпийн хороо болон тухайн бүс нутгийн спортын байгуулагын хооронд урт хугацааны хамтын ажиллагааны суурь тавигдах гэх мэт олон талын эерэг нөлөөтэй гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.

Японд ядуурал байдаг гэж үү?

Японы долоон хүн тутмын бараг нэг нь сард нэг мянган ам.доллар юм уу түүнээс бага орлоготой учир, одоо амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур нөхцөлд аж төрж байгаа ажээ. Тус орны Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны илтгэлд ингэж дурдсан байна. Энэ яамны мэдээгээр, эдийн засгийн хүчин чадлаараа манай гаригт АНУ-ын дараа хоёрт ордог Японы 127 сая хүн амын 15,7 хувь нь тус оронд тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур нөхцөлд аж төрж байгаа ажээ. Тус яам энэ бүлгийнхэнд Японы хүүхдүүдийн бас 14,2 хувийг оруулсан байна.

Нэг хүнд ногдох 2,28 сая иен буюу 25 мянга гаруй ам. долларыг Японд жилийн дундаж орлого гэж үздэг юм. Харин энэ мөнгөний талаас бага орлоготой хүмүүсийг амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур нөхцөлд аж төрж байгаа хүн гэж үздэг байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээгээр, 2000 онд Японд хүн амын 13,4 хувь нь энэ бүлэгт багтаж байжээ.

Эсийн доторч эрдэнэс бий

Онолт (бүтэн нэр нь Цэрэн-Онолт) бид хоёр оюутан насны андууд. 20-иод жилийн өмнө оюутны байрны нүргээн дунд танилцаж, коридорт барилдаж байрны командатад үе үе аашлууланхан явж. Өвөрхангайн хүү тэрээр МУИС-ийн математикийн ангид надаас хоёр жилийн доор суралцаж байлаа. Төгссөөр бараг сураг тасраад байсан бид хэдхэн жилийн өмнөөс Цахим өртөөгөөр бие биенээ эргэн олж мэндийн захиа шидэлцэхээс төдийлөн хэтрэхгүй явсан юм. Испанийн Сэвиллад PhD хийж байна, Финландад ажиллаж байна гэдгээс өөр олон зүйл ч мань хүн эс ярина. Ер даруухан эр. Харин андынхаа юу хийж бүтээж явааг интернетээс л чухам олж мэдээд энэхүү ярилцлагыг авах сэдэл үүсэв. Түүний судалж шинжилж буй сэдэв чиглэл нь шинэхэн, хэллэг үг нь жир хүний чихэнд төдийлөн дасал бус болохоор тайлбар нэхэн байж яриагаа эхэллээ.

Саяхан таныг Plectix BioSystems-ийн CelluciFest-ийн Cellucidate’s загварчлалын анхны уралдааны нэгэн шагналыг өөрийн ажилаараа хүртсэнийг сонслоо. Баяр хүргэе. Энэ чухам ямар учиртай байгууллагаас ямар ажил хийсэн хүнд, юун шагнал гардуулав аа. Нэг сайхан энгийн үгээр маньд ойлгогдохоор тайлбарлаад өгөөч хө


За их баярлалаа. Та өөрөө математикч хүн ижил мэрэгжилтэй намайгаа ойлгогдхуйцаар тайлбарлана шүү хө гээд урьдчилаад анхааруулчихаар одоо яадаг юм билээ. Эхлээд бага зэрэг оршил ярьж тайлбарладаг юм билүү.

Биотехнологи, нанотехнологийн суурь судалгаа нь эс доторх молекулийн бүтэц, тэнд явагдаж буй урвал, процессийг лабораторын (vivo) туршилтын болон компьютер загварчлалын (vitro) хосолсон аргаар хийгдэж байна л даа. Лабораторийн туршилт өртөг өндөртэй, хугацаа их шаардах тул, био-туршилтийн өгөгдлүүдээ компьютерт загварчилан боловсруулах, турших арга түгээмэл байдаг. Гэсэн хэдий ч эсийн тэр асар их өгөгдөл, мэдээлэл, нарийн процессийг тэр бүр дууриалган загварчилах математик арга, түүнийг бодох компьютерийн техникийн боломж хязгаарлагдмал юм. Ийм бэрхшээлүүдийг гэтлэх арга замуудыг хайсаар байгаагаас саяхан Харвардын их сургууль, Эдинбургийн их сургуулийн хэсэг эрдэмтэд эсийн сигнал дамжуулах процессийг компьютерт загварчлах нэгэн шийдэлийн математик онолыг боловсруулсан байна. Энэхүү арга нь нилээд найдвар төрүүлж, эрдэмтэн судлаачдын төдийгүй биотехнологийн компануудын сонирхолыг ихээхэн татаад байгаа юм байна. Тэгээд энэхүү онолыг бодит байдалд хэрэгжүүлэх зорилготой компьютерийн системийг АНУ-ын Плектикс Биосистемс гэдэг компани хийгээд дуусах шатандаа орж байгаа юм билээ.

Плектиксээс уг системийг ашиглан биопроцессийг загварчлах уралдааныг 2009 оны 3 сард зарлаад 9 сард шалгаруулалтын үр дүнг нь зарласан юм. Уралдааны болзол нь энэхүү компьютерийн системийн давуу талыг харуулсан, урьд өмнө нь хийгдэж байгаагүй биологийн процессийн шинэ бөгөөд чухал загвар байх гэх мэт байсан бөгөөд эрдэм шинжилгээний, инновацийн, боловсрлын чиглэлтэй гэсэн 3 ангилалд тус бүр нэг хүнийг шалгаруулсан. Миний бие гурав дахь ангиллын тэргүүн байрын шагналыг хүртэхээр болсон тухай Плектиксээс мэдэгдсэн. Ийм л учиртай юм.

Ухаантай болох 9 арга

Сэтгэлзүйчид болон хүний биеийн үйл ажиллагааг судлаачид хүн ухаантай болохын тулд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргажээ.

1. Их юм бичиж бай
Хүн тогтмол юм бичиж байвал тархинд байнга шинэ санаа төрж эхэлдэг. Мөн энэ үйлдэл нь юмыг дүгнэж цэгнэх, сэтгэн бодох сайхан дасгал болно. Үүнээс гадна үзэг юм уу, харандаагаар бичих үед гарын тодорхой цэгүүдэд тасралтгүй иллэг хийгдэж, ой ухаанд сайнаар нөлөөлдөг аж. Тэгэхээр бидний эцэг, эхийн хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэл, хувийн хэргийг сэргээхэд илүү зүйл болохгүй. Гэхдээ заавал гараараа л бичих хэрэгтэй.

2. Хором бүрийг ашигтай өнгөрөөхийг хичээ
Жишээ нь, та хэн нэгнийг хүлээж байгаа ч юм уу, зүгээр л явган зугаалж байхдаа радиогоор хэрэгтэй мэдээлэл сонсон цагийг ашигтай, өгөөжтэй өнгөрөөж болно. Хүн жилд дунджаар 200 гаруй цагийг тээврийн хэрэгсэлд өнгөрөөдөг аж. Энэ их цагийг уншиж, сонсч өөртөө ашигтайгаар өнгөрүүлснээр таньд л тустай.

3. Их тоглож бай
Зарим үед маш энгийн логик тоглоом ч бидний ой санамж, сэтгэн бодоход маш сайн дасгал болж чаддаг. Компьютерийн олон тоглоомууд (мэдээж тохирсон хязгаартай) танин мэдэхүйн чадварыг хөгжүүлдэг. Бүгдийн мэдэх тетрис логик сэтгэлгээ, ой ухааныг хөгжүүлнэ. Эвлүүлдэг тоглоом, үгийн сүлжээ ч мөн адил.

4. Цусны эргэлтээ сайн анхаар
Цусны эргэлт муудах нь оюун ухаан муудах нэг шалтгаан болдог. Хэрвээ та удаан хугацаагаар нэг газар, нэг байрлалд байх шаардлага гарвал аль болохоор олон удаа бага зэргийн завсарлага авч, гар, хөлөө хөдөлгөж байхыг хичээ. Иймэрхүү хөнгөхөн дасгал цусны эргэлтийг сайжруулна.

5. Гадаад хэл сур
Хэрвээ та саруул ухаан, сайн ой санамжаа хадгалж байхыг хүсвэл хөгширсөн ч гэсэн гадаад хэл сурахыг өөрийн хобби, өдөр тутмын хэрэгцээ болго. Хэдий өндөр насыг насалсан ч гадаад хэл сурч эхэлсэн хүний оюун ухаанаа төвлөрүүлэх, аливаа зүйлийг санах чадвар нь нэмэгддэг.

6. Авсан мэдээллээ бусадтай байнга хуваалц
Аливаа зүйлийг өөрийн болгох хамгийн шилдэг арга нь бусдаас сурах. Хэзээ ч хүрсэн амжилтдаа сэтгэл ханаж болохгүй, байнга л өөрийгөө боловсруул. Олж авсан мэдлэгээ тэр даруй бусадтай хуваалцаж бай. Өөртөө болон бусдад дэлхий ертөнцийг нээж өгснөөр та оюун ухаан, ой санамжаа хөгжүүлэх дасгал хийж байна.

7. Зөв унтахад анхаарлаа хандуул
Хүний биеийн болон оюун ухааны чадамж хүний зөв унтаж амрахаас ихээхэн шалтгаалдаг. Байнгын дутуу нойртой явснаас хүний сэтгэн бодох чадвар буурч, ой санамж мууддаг гэдэг нь бүгдэд тодорхой болсон. Архаг нойргүйтэл нь хүний уран бүтээл хийх онгодыг үгүй болгодог. Нойр дутуу хүн энгийн механик ажлаас өөр юу ч хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

8. Холестириний хэмжээгээ хяна
Хүний бие махбодид холестириний гүйцэтгэх үүрэг асар их. Оюун ухааны чадвар, ой санамж, мэдрэлийн системийн ерөнхий байдал цусан дахь холестиринээс ихээхэн шалтгаална. Холестирин ихэдсэнээс зүрх, судасны систем гэмтэж, энэ нь цусанд нөлөөлж тархины хүчилтөрөгчийн хангамж буурдаг. Үүнээс болж тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис багасч, ой санамж асуудалтай болж, оюун ухаанаа төвлөрүүлэх чадвар буурна.

9. Хоол хүнсэндээ аль болох төмөр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэ
Төмөр тархины үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгч ирэх замыг засч өгдөг. Төмөр дутагдсанаар тархины идэвхийг эрс бууруулдаг аж. Хамгийн сайн төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэвэл тугал, тахиа, хонины шарсан элэг, хонины шарсан бөөр, нунтаг какао, өндөгний шар, хясаа, хушны самар, нэрс, үзэм, тоор, сардин загас, шоколад, шарсан дэгдээхэй, чанасан вандуй, шош гэх мэт орно.

Энэ жагсаалтыг гаргагчид бидэнд оюун ухаанаа хөгжүүлэх гайхамшигтай арга замыг зааж өглөө. Одоо бид энэ бүгдийг "ухаантай" хэрэгжүүлэх л үлдэж байна.

2009 онд монголчуудын сэтгэлийг гадаад дуугаар хөглөж чадсан “UNIVERSE BEST SONGS” төсөл “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл уран сайхны киногоор үргэлжилж б

10-р сарын 04-ны Ням гарагт “Зүрхэнд гэрэлтэх Од” намрын хамгийн анхны амьд хөгжмийн шоу тоглолт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Энэхүү тоглолт нь “Зүрхэнд гэрэлтэх од” орчин цагийн анхны мюзикл уран сайхны киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болсон юм. Тоглолтын өмнө улаан хивсний ёслол болсон төдийгүй 15 мянга гаруй үзэгчид цуглажээ.

UBS телевиз байгуулагдсан цагаасаа үзэгч түмэндээ зориулан шинэ санаа эрэлхийлж, чанартай уран бүтээл туурвин хүргэхийг зорьсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2009 оны 3-р сараас эхлэн “UNIVERSE BEST SONGS” олон улсын анхдугаар фестивалийг санаачлан зохион байгуулсан явдал. Бүтэн 3 сарын туршид хот хөдөө, харийн улсад байгаа монголчуудын сэтгэлийг хөглөж, шинэ залуу авъяастнуудыг тодруулж, 400 шахам авъяастнуудаас шалгарсан шилдэг хорин таван ороцлогчийн Гала концертыг зохион байгуулж байсан саяхан.

Тэгвэл энэ зун UNIVERSE BEST SONGS уралдааны төсөл үргэлжилж, “Зүрхэнд гэрэлтэх од” орчин цагийн мюзикл уран сайхны киног бүтээгээд байна. Киноны нээлтийн үйл ажиллагаа болох “Зүрхэнд гэрэлтэх од” намрын хамгийн анхны амьд хөгжмийн шоу тоглолт нийслэл хотын 370 жилийн ойн хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран Сүхбаатарын талбайд сүр дуулиантай зохион байгуулагдсан. 15 мянган үзэгчийг байлдан дагуулсан энэ тоглолтоос үзэхэд монголчууд шилдэг оролцогчдыг хэрхэн жүжиглэснийг мөн UBS телевизийн шинэхэн бүтээл туурвилыг хоног тоолон хүлээж байсан нь илэрхий байлаа.
“Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл 10-р сарын 06-аас эхлээд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад гарч эхлээд байна.
100 гаран уран бүтээлчдийн санаа бодол, хүсэл зориг нэгдэн “Зүрхэнд гэрэлтэх од” ийнхүү мэндэллээ. Кино зохиолыг ерөнхий редактор Гэрэлцэцэг тэргүүтэй Мөнхтуяа, Сумъяа нарын редакторуудын баг, ерөнхиий найруулагч Отгонзаяа тэргүүтэй Чингүүн, Жаргалсайхан гэсэн найруулагчдийн баг бүрэлдэхүүн хамтран гаргажээ.
Киноны гол дүрийг UNIVERSE-ийн ялагч Цэлмүүн, шилдэг оролцогч Тэмүүжин, тэмцээний 3-р байрын шагналт Даваажаргал, шилдэг оролцогч Солонго нар бүтээсэн.
Харин киноны продюсерээр Хувьсал продакшны захирал Цоггэрэл ажиллаж, кино бүтээлийн гол болон туслах дүрүүдэд МУАЖ, Цэрэндагва, МУГЖ Уранчимэг, МУСТА Ган-Очир, Жүжигчин, Гантулга нар бүтээлээ.
Үзэгч та бүхний дэмжлэг, мэргэн шүүгчдийн ухаанаар тодорсон шилдэг хорин таван оролцогч ийнхүү дуулж бүжиглэхээс гадна жүжиглэх авъяасаа үзүүлэх цаг ирлээ.

Монгол судлалаа дэмжих нь: Кембрижийн Их Сургуульд ном бэлэглэв

Монгол судлалыг олон улсад хөгжүүлж бэхжүүлэхэд Монголчууд бидний өөрсдийн санаачилга, оролцоо чухал билээ. Монгол судлалыг цаг үеэсээ хоцрохгүй судалгаа шинжилгээний өндөр түвшинд авч явахад холбогдох ном зохиол, судалгааны бүтээл материалуудын хүртээмжтэй байдал үлэмж нөлөөтэй. Британи дах Кембридж, Лийдсийн их сургуулиуд Монгол судлалын олон жилийн уламжлалтай юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд номын сан нь Монголын холбогдолтой шинэ бүтээл номоор сэлбэгдэлгүй хуучирч тэр хэмжээгээр мэргэжлийн судлаачид, монголыг сонирхон уншигчдын гар мухардах хандлагатай байлаа. Монголчууд бид ч тусалж дэмжих талаар дорвитой ажил санаачилж хийлгүй өдийг хүрсэн буруутай.

Харин Монгол улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачилан Британид бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэг туслалцаатайгаар Монгол судлалын чиглэлээр ажилладаг сургууль, эрдэм шинжилгээний нэгж хэсгүүдэд сүүлийн үед хэвлэгдэн гарсан Монголын түүх, соёл, зан заншил, хууль, уран зохиолын номнуудаас хандивлах төслийг хэрэгжүүлж буй нь чухам цагаа олсон сайхан үйл хэрэг болж байна.

Professor C.Humphrey, HE ambassador B.AltangerelТөслийн анхны ажил болгон 10 сарын 12-нд элчин сайд Б.Алтангэрэл, зөвлөх Б.Энхбаяр нар Кембриджийн Их сургуульд зочилж Монгол, Өвөр Ази судлалын төвийн номын санд 15 нэрийн 30 гаруй ном боть болон нэг сэдэвт судалгааны бүтээлийн эмхтгэлийг бэлэглэлээ. Ном гардуулах арга хэмжээнд КИС-ын Нийгмийн антропологийн тэнхимийн эрхлэгч, профессор Каролайн Хампри, Монгол, Өвөр Ази судлалын төвийн захирал, доктор Давид Снийт болон уг тэнхимийн эрдэмтэн багш, оюутнууд оролцов.

Энэ дашрамд сонирхуулахад Монгол, Өвөр Ази судлалын төв нь 1986 онд анх үүсгэн байгуулагдсан. Төвийн зорилго нь Кембриджийн их сургуулийн хүрээнд болоод гадна энэхүү бүс нутгийн талаархи судалгааг санаачилах идэвхжүүлэх, хийгдэж буй тал бүрийн судалгааг дэмжих, хичээл сургалтаар хангах явдал ажээ. Монголын талаас Шинжлэх ухааны академийн Сэтгэл судлал, Социологи Хуулийн хүрээлэн, Удирдлагын Академи, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг сургууль эрдэм шинжилгээний байгууллагууд тус төвтэй хамтын ажиллагаатай ажилладаг юм байна.

“Кэмбридж, Лийдс, Окфорд гэх мэт Монгол судлалын нэгж хэсэгтэй томоохон сургуулиудын номын сан Монгол ном бүтээлээр сэлбэгдэлгүй удсан нь анзаарагдсан тул бид өөрсдийн боломжоо ашиглан номын санг нь Монголын ном зохиолууд, судалгааны бүтээлүүдээр сэлбэх ажлыг хийж буй. Судалгаа шинжилгээний газарт номын сан нь цаг үеэсээ хоцрохгүй байх нь онцгой чухал шүү дээ. Ер нь Монгол судлалдаа бид бас анхаарах цаг болсон байна” хэмээн Монгол улсын элчин сайд, хууль зүйн ухааны доктор Б.Алтангэрэл өгүүллээ.

Элчин сайдын яамнаас төслийн дараагийн шатанд Оксфордын Их Сургууль болон Лийдсийн Их Сургуулийн монголч эрдэмтдэд Монголоос захиалан авчирсан номоо гардуулах ажээ.