Friday, October 30, 2009

Оддын нийтлэг зурхай

Хонь (III/21-IV/19)
Хосуудын харилцан ойлголцолд таагүй. Тайлбарлахын тулд сэтгэл санааны ба эв зүйгүй байдал хосуудын харьцааг хүндрүүлнэ. Хэрвээ та иймэрхүү байдлаар биеэ авч явбал өөрийн хамгийн үнэт чанар болох чин сэтгэлээ алдана. Үүнгүйгээр дотны харьцаа тогтоох огт боломжгүй.



Vхэр (IV/20-V/20)
Үхрүүдэд барьж тогтоох аргагүй ан амьтны энерги эрч хүч бий болно. Зөв зарцуулахад хүндрэлтэй тийм их хязгааргүй боломжууд бий болно. Хүсэл шуналынхаа боол бүү бол. Өөрийн энергийг зөв гольдрилд нь оруул. Гэвч ямар нэг чухал зүйл хийхгүй байхыг од эрхэс зөвлөж байна.


Ихэр (V/21-VI/20)
Бизнестээ эсвэл ажилдаа бага зэрэг заль гаргах хэрэгтэй. Та амар хялбар замаар мөнгө олох хэрэггүй. Байр суурин дээрээ хатуу зогс. Улиг бололгүй, тууштайгаар, өөрийнхөө зөвийг итгүүл.


Мэлхий (VI/21-VII/22)
Эцэг хүүхдүүдийн хоорондын харьцаанд хүндрэл гарна. Өнөөдөр дарга ажилчдын хооронд, эцэг эх хүүхдүүдийн хооронд үл ойлголцол үүсэх магадлалтай. Даргаасаа мөнгө зээлээр бүү ав. Түүний хувийн амьдралд бүү оролц мөн ханцуй шамлан ажиллах хэрэггүй. Гэдэсний өвчлөл, бүдүүн гэдэсний үрэвсэл хурцдах бололтой. Та өөрийгөө ядарсан гэж мэдэрсэн ч гэсэн энэ цагийг үр дүнтэй ашиглавал гайхамшигтай үр дүнд хүрнэ.


Арслан (VII/23-VIII/22)
Хэт их сэтгэлийн хөдөлгөөн, уур уцаараасаа болоод та ажил дээрээ байх аргагүй болж мэднэ. Ганцаараа байхад таагүй бодлууд сэтгэл санаа эзэмдэнэ. Өнөөдөр эртхэн гэртээ харихыг хичээ. Харин хажуудаа өөрийгөө сайн ойлгодог хэн нэгийг байлгахаа мартав.


Охин (VIII/23-IX/22)
Та болон таны хайртай хүмүүсийн үл ойлголцол эцэс болж, ганхаж байсан харьцаа бэхжинэ. Та хувийн амьдралаа хэвийн болгох таатай тохиолдлыг удаан хүлээсэн бол энэ цаг үеийг ашигла.


Жинлvvр (IX/23-X/22)
Од эрхсийн нөлөөгөөр оюуны чадвар өндөр болно /дүрслэн бодох чадвар, ой ухаан, зөн билэг г.м/ Энэ нь хүчин чармайлтыг багасгаж үр дүнг нэмэгдүүлнэ. Өөрийн авьяас чадварыг олон түмэнд харуулна. Өөрийн сайн сайхан чадваруудыг олонд харуулахаас бүү ич, боломжийг бүү алд.


Хилэнц (X/23-XI/22)
Одод хайртыгаа илбэдэх бүхий л боломж хэрэглэлээр хангажээ. Сэтгэл татам сонирхолтой, хайр дурлалын үйл явдлууд хүлээж байна. Өөртөө итгэлтэй бай. Тэгвэл бүх зүйл таны гарт байна. Өөрийн хийж буй үйлдээ тууштай, сахилга батыг сайн сахь. Ингэсэн тохиолдолд санхүүгийн байдал сайжирна. Хэрэв хүсвэл энэ оройг гэрээс гадуур өнгөрөөгөөрэй.


Нум (XI/23-XII/21)
Гэр бүлтэй болох, байр авах ажлаа дуусгах сайхан нөхцөл боломж гарна. Өндөрлөг рүү бүү тэмүүл. Мөнгөний асуудал дээр та хянамгай бай. Найз нөхөд, ойр дотныхондоо хэтэрхий өгөөмөр, өглөгч, үрэлгэн бүү бай. Сэтгэлийн хямрал, ажил дээр гаргасан алдаа, муу санаатны атаа хорсол зэрэг нь Нумынхны үр бүтээлтэй ажиллагаанд саад болно. Өмнөх ажлаа балартуулна.


Матар (XII/22-I/19)
Нийгмийн ямар нэг арга хэмжээнээс та удаан хайсан өөрийнхөө туйлын зорилготой учирна. Цагаа дэмий бүү үр, хөгжилд, хайрла, амьдралд баярла. Матрынхны идэвх буурч, нөлөөтэй хүмүүсийн саналыг харсхийж болгоомжтой хөдлөх болно. Өр бүү тавь. Санхүүгийнхээ асуудлыг өөрийн хүчээр шийдвэрлэхийг хичээ.
Бумба (I/20-II/18)
Хамаатнуудаа анхаарал тавь. Эцэг эхээ анхаарлын гадна бүү орхи. Үүний тань төлөө тэд танд туйлын их талархах болно. Амьдралын нийтэч байдлыг мэдрэхэд эцэг эхтэйгээ харьцах харьцаа багагүй ач холбогдолтой байх болно.


Загас (II/19-III/20)
Энэ онд гэр бүл болоход тохиромжтой өдрүүдийн нэг. Та сайхан сэтгэлтэй, өөрийг тань нарийн ойлгодог, эцэг эхээс тань дутуугүй халамжилдаг амьдарлын ханьтай болох төлөвтэй. Гэвч та зөв сонголт хийсэн эсэхдээ эргэлзсээр байгаа болохоор үүнийг ухаарах нь юу л бол. Холбоо, зөвшилцөл байгуулахад тааламжтай өдөр болохоор гэрээ хэлэлцээрүүдэд зоригтойгоор гарын үсэг зурцгаа, гэрлэцгээ.

No comments:

Post a Comment