Friday, October 30, 2009

С.БАТБОЛД МУ-ЫН ЗГ-ЫН ТАМГЫГ ХҮЛЭЭН АВЛАА

МУ-ын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд УИХ-аас томилогдсныхоо дараа хамгийн түрүүнд төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд тэргүүн шадар сайд Алтанхуягаас МУ-ын ЗГ-ын тамгыг хүлээн авлаа. Түүнийг төр засгийн алтан аргамж Ерөнхий сайдын тамгыг хүлээн авах энэ арга хэмжээнд төрийн тэргүүн хамт байлцсан.
Үүний дараа хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн Дэмбэрэл хүлээн авч уулзсан. УИХ-ын дарга хэлэхдээ, та улс орны ЭЗ, нийгмийн амьдралын энэ эгзэгтэй цаг үед ЗГ-ын тэргүүний албанд томилогдож байна. Таны тэргүүлсэн хамтарсан ЗГ улс орон, ард түмнийхээ ирээдүйн хөгжил сайн сайхны төлөө их зүйл хийж бүтээж өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна гээд шинэ Ерөнхий сайдад алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай идээний дээж барилаа. Хамтарсан ЗГ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө шийдэмгий ажиллахаа Ерөнхий сайд Батболд хэллээ. УИХ-ын даргатай уулзсан энэ уулзалтынхаа дараа төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд байрлах төрийн 9 хөлт цагаан тугандаа хүндлэл үзүүлж мэхийснээр шинэ Ерөнхий сайдыг томилох арга хэмжээ дууслаа. МУ-ын 26 дахь Ерөнхий сайд болсон Батболд улс орны хөгжлийн эгзэгтэй хариуцлагатай үед энэ хүнд хирнээ нэр төртэй албыг хашихаар боллоо.
Бэлтгэсэн сэтгүүлч Г.Гантулга

No comments:

Post a Comment