Wednesday, October 21, 2009

Майкл Жэйксоны 'THIS IS IT' цомог худалдаанд гарна.



Алдарт дуучин Майкл Жэйксоны үнэнч шүтэн бишрэгчдийн хоног тоолон хүлээж байсан 'This Is It' цомгын худалдаанд гарах өдөр зарлагдсан байна. Дуучны маань 100 100н фенүүд нь энэхүү үйл явдлыг харахаар Sony корпорацийн төв байрны гадаа цугласан байлаа.
Дуучны маань цомог 10-р сарын 26-наас олон улс даяар худалдаанд гарах бол түүний тоглолтын бэлтгэлийн ажлын үед хийгдсэн видео бичлэгийг ашиглан хийгдсэн кино 10-р сарын 28-наас эхлэн 2 долоо хоногийн турш кино театруудаар гарч эхлэх юм.
Daniel Halawi, Michael Jackson-ы фен::
“Бидний хувьд үнэхээр сайхан үйл явдал болж байна. Энэ цомогт Майклын нилээд хэдэн өмнө нь цацагдаж байгаагүй дуунууд байгаа гэсэн. Цомог үнэхээр супер хит болж чадна гэдэгт 100% итгэлтэй байна. ”
Цомгийн эхний дискэн дээр Майкл Жэйксоны классик хитүүдийг багтаан арын хоолойг Жэйксоны ах дүү нар дуулсан бол хоёрдах дискэн дээр нь түүний хит дуунуудын өмнө нь олон нийтэд цацагдаагүй байсан хувилбарууд орсон байна. Цомгийг 36 хуудас бүхий дуучны зурагтай ном мөн дагалдаж байгаа юм байна.
Поп хөгжмийн хаан Майкл Жэйксоны 'THIS IS IT' цомогт нь I Just Can't Stop Loving You, Thriller, Beat It, Earth Song, Billie Jean, Man In The Mirror, This Is It зэрэг хит дуунууд нь багтсан юм байна.

No comments:

Post a Comment