Wednesday, October 21, 2009

Туулай тэжээх нь олон талын ашигтай

Туулайг бvр бvжин байхаас нь авч тэжээвэл илvv vр дvнтэй, ашигтай байдаг. Тэдний хоолыг зөвхөн луувангаар хязгаарлаж болохгvй. Шинэ соргог өвс ногоо, овьёос, хивэг, байцаа бvгд туулайны идэх дуртай хоол юм. Хамгийн гол дутагддаг зvйл нь С аминдэм бөгөөд vvнийгээ хоол тэжээлээр дамжуулж авдаг. Тиймээс С аминдэмээр баялаг хvнсний зvйл өгөх хэрэгтэй.


Гэрийн нөхцөлд тэжээхэд хамгийн тохиромжтой амьтны нэг нь туулай. Тун цэвэрхэн амьтан. Амьдралын тусгай нөхцөл нэг их шаардаад байдаггvй. Тvvнд бяцхан төмөр тор байхад л хангалттай. Торыг нь ойр ойрхон цэвэрлэхэд л болно. Тvvнийг заримдаа өрөө тасалгаандаа чөлөөтэй гvйлгэж байвал сайн.


Зуны цагт гадаа гаргаж, зvлэг ногоон дээгvvр гvйлгэж байх нь чухал. Харин ингэхдээ муур нохой барих вий хэмээн болгоомжлоход илvvдэхгvй. Тvvнчлэн оосор, хvзvvвчтэй гаргахгvй бол өвсөн дунд нуугдчихаж мэднэ. Багачууд тvvнтэй харилцахад илvvтэй тохирох юм. Гэрийн нөхцөлд тэжээхэд аливаа зvйлийг мэрэх гээд байвал тvvнийг нь болиулж, сайн хvмvvжvvлэх хэрэгтэй. Cap болгон хээлтдэг учраас vржил сайтай. Туулайг тэжээснээр хvний эрvvл мэндэд олон талын ач холбогдолтой гэлцдэг. Энэ тухай Мал эмнэлэгийн Эрдэм Шинжилгээний Хvрээлэнгийн вирус судлалын хvрээлэнгийн эрхлэгч Б.Пvрэвцэрэн

"Амьтан тэжээх нь хvvхдийн хvмvvжилд сайнаар нөлөөлдөг. Хvvхэд багаасаа амьтныг хайрлаж сурдаг юм. Туулай бол олон талын ач холбогдолтой л доо. Бизнесийн болон эрvvл мэндийн чиглэлээр тэжээж, vржvvлдэг. Тухайлбал, уушигны багтраа өвчтэй хvмvvс туулай их тэжээдэг. Зарим нь туулайны мах болон арьсыг ахуйн зориулалтаар'"өргөн хэрэглэдэг. Байгальд амьдарч буй молтогчин туулайны махаар хvмvvс ханиад хvрсэн vедээ шөл хийж уухад, ядаргаа тайлагдан уушигны багтраа өвчинг анагаадаг.

Мөн зvрх болон бөөрний өвчтэй хvмvvс молтогчин туулайн бөөр зvрхийг идвэл эмчилгээнд сайнаар нөлөөлдөг. Хоол тэжээлийн хувьд хивэг, багсармал тэжээл, шигшсэн буудай, байгалийн ногоон өвсөөр хооллох хэрэгтэй. Мөн олон төрлийн витамин, эрдэс давсаар баялаг хvнсний ногоогоор тэжээх, аль болох айлгаж цочоохгvй байх нь чухал гэсэн юм..

Туулайг аймхай амьтан гэдгийг хvн бvр мэднэ. Тиймээс тvvний дэргэд чанга дуугарах, хашгирах хэрэггvй. Тэд танил бус vнэр, чимээнээс айх ба танихгvй хvнд хэзээ ч ойртохгvй. Тиймээс та өөртөө дастал нь хэсэг хугацаанд хvлээх хэрэгтэй. Туулайг багаас нь тэжээвэл дасахдаа амархан. Гэрт эвгvй vнэр ялгаруулдаг хэмээн зарим хvмvvс амьтан тэжээхээс зайлсхийдэг. Энэ нь хvмvvс торны ёроолд дэвсэх зvйлээ буруу сонгосноос болдог.

Амьтны дэлгvvрт тусгай зориулалтын элс, vртэс худалдаалдаг. Мөн туулайг усанд оруулахад зориулсан угаагч, шингэн саванг худалдаалах болсон. Туулайг уснаас гаргасныхаа дараа биеийг нь хаттал арчиж, дулаахан газар байлгах нь чухал. Учир нь тэд яг л нялх хvvхэд шиг хатгалгаа авч, өвдөх аюултай юм шvv.

No comments:

Post a Comment