Ингээд давсыг ахуйн бусад ямар зориулалтаар өргөн хэрэглэж болдог талаарх мэдээллийг хүргэе.
- Цэвэрлэгээнд өргөн хэрэглэдэг. Тухайлбал, цахилгаан зуухан дээр үүссэн толбыг давсаар үрвэл амархан арилна.
- Халуун савны дотрыг давстай усаар зайлвал өнгө орохдоо амархан.
- Хулдаас, модон шал болон ширээн дээр асгасан бэхний толбыг давсаар арчиж арилгадаг.
- Тортог сууж, шарласан цонхны торон хөшгийг давстай усанд дэвтээгээд угаахад өнгө сайн ордог.
- Хувин, савны чроолд тогтсон өнгөрийг давс хийж дэвтээн арилгахад дөхөмтэй байдаг.
- Цантсан цонхыг давстай усаар угаах нь үр дүнтэй.
- Өвлийн цагт цонхны завсар жижигхэн саванд давс хийж тавибал шил нь бараг цантдаггүй.
- Шаазан аяга тавгийг бага зэрэг давстай бүлээн усаар угаавал сайхан өнгө орно.
- Давстай бүлээн усанд хөлөө дүрвэл ядаргаа амархан гарна.
- Тэжээлийн тосыг шингэхийнх нь үед давстай усаар бигнэвэл арьс цайрч, нүүрний хаван багасдаг. Нэг аяга усанд нэг цайны халбага давс орохоор тооцоорой.
No comments:
Post a Comment